demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Эдийн засаг дуусах тэр агшинд улс төр эхэлдэг юм байна

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1645

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна. 

Төрийн өмчийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Эдийн засаг дуусах тэр агшинд улс төр эхлэж, ингэснээрээ эдийн засгийн асуудлыг улс төржүүлдэг процесс явагддаг юм байна гэдгийг нүдээрээ харлаа. Цэц өөрийнхөө хүрээнд үндсэн хуулиа барьж зөв шийдвэр гаргах ёстой. Мөн банкууд бас зөв шийдвэр гаргах ёстой. Тэгвэл хэний зөв вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс та бүхэн байгаа хуулиудаа уншаад үзэхээр бид барьцааны эд зүйлсийг зохицуулах маш нарийн зохицуулалтуудыг орхисон байналээ. Үүнийг бусад улс орнуудын Төрийн өмчийн тухай хуулийн төсөл болон бусад материалыг харахад л ойлгомжтой байна. Тийм учраас ажлын хэсэг Хууль Зүйн Байнгын хороотой нийлж шийдвэрээ гаргаад, Төв банк барьцааны эд зүйлсээ бусдад шилжүүлэх гэсэн нарийн заалтуудаа манай иргэний хуулинд болон бусад хуулинд нарийвчилж ороогүй, ерөнхийд нь орох учраас цэцийн ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр үүнээс болоод цэцийн 5-7 гишүүдийг биологийн настай нь холбож, ямар нэг шийдвэр гаргаж болохгүй. Энэ бол цэцийн институтын чанарыг сайжруулах буюу цэцэд зөв шийдвэр гаргахад тусалдаг орон тооны экспертүүд байж хэмээнэ цэцийн 5 хүний зарим нь хууль ч, зарим нь хуульч биш хүмүүс зөв шийдвэр гаргана. Улсын Их Хурал ч гэсэн доороо сайн экспертын дүгнэлттэй байж зөв хууль гаргадаг. Үүнтэй л адилхан. -Нэгдүгээрт

Хоёрдугаарт, -Бид энэ хуулийн өөрчлөлтийг хийж байхад Ц.Баярсайхан гишүүн 2 удаа дурьдсан. Арилжааны моргейж гэдэг зүйлийг одоо өргөжүүлэх хэрэгтэй. Энэ моргейжыг цааш нь хөгжүүлэх талаар энэ хуулийн өөрчлөлтийг хийнэ үү гэхээс биш, моргейжыг хумих талаар тийм ямар нэгэн зүйл ярьж болохгүй. Яагаад гэвэл энэ бол өөрөө хэрэгтэй. Бараг 4 жилийн өмнө Ц.Баярсайхан гишүүнийг сайд байхад, яг энэ Байнгын хороонд Та бүхэнд хэлж байсан. Бусад улс орнууд чинь яам нь реалитаруудын холбоотойгоо нийлээд housing affordability index буюу орон сууцны нөхцөл боломжийн индекс гэж гаргадаг юм байна шүү. Үүнийг “та бүхэн гаргаачээ” гэж УИХ дээр ч хэлж байсан. Энэ одоо болтол гараагүй байна. Гэхдээ нэг зүйл гарсан. Бид ард түмнийхээ аж амьдралыг илүү сайн мэддэг, 2375000 хүнийг тоолсон амьжиргааны өртгөөр нь 20 хуваасан ийм мэдээллийн сантай болсон. 
Энэ мэдээллийн сан дээр нь статистикийн хорооны мэдээллийн сан дээр суурилаад энэ индексыг гаргахад хэнд орон сууц шаардлагатай байна гэдэг нь гараад ирж байгаа юм. Өнөөдөр таамагласан  тоогоор ярихад бол хүн амын ядуу хэсэг түүний дээр эмзэг хэсэг байна. Тэгээд 40-45 хувь нь бол дундаас доош орлоготой, цалингаас цалинд, моргейжаас моргейжид, зээлээс зээлд явдаг хүн амын том давхраа байна. Энэ хүмүүст орон сууц хэрэгтэй юу, хэрэгтэй.

Энд тохирсон бодлогыг бид цаашдаа илүү сайн гаргах ёстой. Дараа нь үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж байгаа. Би андуураагүй бол та бид сууж байгаад, Монголбанкны оруулж ирсэн мөнгөний уламжлалт бус бодлого гэдгийг баталсан. Яг тэр үед европын бүх орнууд дэлхий даяараа unconventional monetary policyгээд мөнгөний уламжлалт бодлого гэдгийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг ийм үед бид үнэ тогтворжуулах хөтөлбөрийг баталсан. Ямар ч үг хэлсэн үр дүн нь  нийлүүлэлтийн гаралтай инфляц 1 хувь хүрэхгүй байгаа. Одоо бол эдийн засаг юм уу, түүх дээр “хэрэв тийм байсан бол ийм байх байсан” гэж ярих хэрэггүй гэдэгшиг хэрэв тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол нийлүүлэлтийн гаралтай инфляц хэд байх байсан юм бэ гэдгийг надад хэлээд өг. Тийм хүн Монгол улсад байхгүй. Дээр нь бид нар дундаж анги гэж сүүлийн үед их ярьж байна. Хүн амын дундаж ангины крант нь хаагдчихсан. Өөрөөр хэлбэл, дундаж анги бий болдог процесс нь өөрөө  явахгүй, нэг хэсэг газар очоод таг зогссон байна. Түүнийг сэлбэдэг, нөхдөг, дундажаас доогуур орлоготой хүмүүс дундаж анги руугаа орох крант нь хаагдсан түүний нэг нь бол моргейж юм. Энэ талаас нь бодож цаашдынхаа бодлогыг явуулах хэрэгтэй. Тийм учраас манай Байнгын хороо ажлын хэсэг гаргаад, улстөржилгүйгээр, банкны үл хөдлөх хөрөнгийн болон иргэний хуулинд байгаа үл хөдлөх хөрөнгийн барьцааны бусдад шилжүүлэх энэ нарийн зохицуулалтуудыг шийдэх хэрэгтэй байна.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->