demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Малчин өрхийн тэтгэвэр авч байгаа 10 хувьд нь зориулсан хууль гаргах гэж байна!

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1051

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 11 дугаар сарын 26-ны өдрийн  /Пүрэв гараг/ чуулганы нэгдсэн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна. 

Нийгмийн даатгалын сангаас  олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: 2004 оныг 2014 онтой харьцуулахад малчин өрх нь нийт малтай өрхийн 70.1 хувийг эзэлдэг болсон байна. Үүнээс малчдын тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд 76.1 мянгаар буурсан байна.  Үүний дотор  16-34 насныхан 84.2 мянгаар  буурчээ. Үүнийхээ дотор эм, эр  35-60,  59,  35-60 гээд үзэхээр 28.7 мянгаар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, манай малчид хижээлдүү болж байна гэсэн үг. /Залуу малчид багассан байна/ Тэгээд өнөөдөр яг малчин өрхийн дотор тэтгэвэр авч байгаа хүмүүс нь 2004 онд 13.3 хувь байсан бол 2014 оны байдлаар 9.8 хувь болсон байна. Өөрөөр хэлбэл,  10 хувьд зориулсан хууль гаргах гэж байна. Тэгсэн мөртлөө нийгмийн даатгалын санд  11 хувь нь сайн дураар даатгуулж байна. Тэгвэл нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын хэдэн хувь нь үр шим хүртдэг юм бэ ? -Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, -Түрүүн тэтгэврийн насны малчин  2004 онд 13.3 байсан бол 2014 онд 9.8 буюу 10 хувь болоод, тэгээд 90 хувьд нь нийгмийн даатгалын санд сайн дураараа хамрагдах ямар сэдэл, санаа байгаа вэ? Өөрөөр хэлбэл, цаашдаа асар их нэмэгдэнэ гэж хэллээ.  Энэ тоонуудыг харахаар сая хэлсэн шиг асар их нэмэгдэхгүй л харагдаж байна л даа. Үүнийгээ үндэслэлийг хэлж өгнө үү.

Гуравдугаарт, сүүлийн 10-20 жилд, тухайлбал, 2007 оноос  2014 онд 7 жилийн дотор  Монгол Улсын малчдын бүтцэд маш сонин өөрчлөлт гарч байна.  Энэ зөвхөн демографик бүтэц биш, орлогын хуваарилалтаар  10-100 толгой малтай малчид 2007 онд 37.2 байсан бол нөгөө малынхаа тоогоор 9 хувийг эзэмшиж байсан бол энэ нь  2014 онд  ингээд 24.3 хувь гээд буурчхаж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар  500-аас дээш малтай мянгат малчдыг оруулаад энэ нь нийт малчдын 18.9 хувийг эзлээд, нийт малын  49 хувийг эзэмшиж байна гэсэн үг. Тэгэхээр орлогын ийм тэгш бус байдал явж байгаад, өөрөөр хэлбэл тэтгэврийн насных чинь 9.8 хувь байгаа тохиолдолд энэ орлогын тэгш бус байдал буюу энэ малчдын саяны энэ орлогын малын тоогоор харьцуулсан орлогын тэгш бус байдал энэ хуулиар ямар байдлаар ялгаж, салгаж эцсийн дүндээ энэ хуулийн хүртэх үр шим нь  ихэнх малчдад, тэтгэврийн малчдад хэдэн хувьд нь ядуу малчид, хэдэн хувьд нь 200-аас дээш толгой, хэдэн хувьд нь  500 хүртэл, хэдэн хувьд нь  500-аас дээш гэсэн ийм нэг судалгаа ер нь байна уу? Тэгэхгүй бол одоо яг ингээд ярьж байгаа юмнууд чинь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна л даа.  Би бол статистик тоо л харж ярьж байна. Статистик тоон мэдээлэл чинь энэ хуулийг хэдэн ч хүн санаачилсан бай, ерөнхийдөө үүнийг л надад итгүүлж, үнэмшүүлэх ийм хэдэн бодлогын чанартай, энэ хуульд ингээд тусчихсан юм, таны ярьж байгаа тоонууд чинь ийм байна, үүнийг ингэж, ингэж ингэсэн гэсэн ийм нэг хариулт хэлээд өгөөч. Баярлалаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Хууль санаачлагч хариулъя.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт: С.Дэмбэрэл гишүүн өнөөдөр яг малчдын дунд яригдаж байгаа асуудлуудыг хөндөж ярьж байна. Манай малчид юу ярьж байна вэ гэхээр залуу малчдын халаа байхгүй боллоо.  Малчид дандаа  хижээлдүү малчид их боллоо, залуучуудын мал маллах сонирхол багаслаа гэдэг ийм зүйлийг ярьж байгаа юм. Тийм учраас энэ залуу малчдын  халааг нэмэгдүүлэх тал дээр төрөөс дэмжсэн бодлого хэрэгтэй байна гээд. Энэ хүрээнд шийдэж байгаа юмнууд бас бий л дээ. Манай малчдын нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдалт нэлээн бага байсан нь үнэн.  Бас ач холбогдлыг нь зөвойлгодоггүй. Манайхан бас энэ хууль сурталчлах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх нь ирээдүйд ямар ач тустай юм бэ гэдэг талаар нь хуулийн сурталчилгаа хийх тал дээр нэлээн дутуу дулимаг ажилладаг юмнууд бий. Тэгээд үүнээсээ болоод хамрагдахгүй, өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд огт хамрагдаагүй малчид зөндөө байсан. Тийм учраас энэ нөхөн төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх энэ бололцоог нь олгосон. Дээрээс нь малчид маань сар бүхэн цалин авдаггүй, сар бүхэн  тогтмол орлого олдоггүй учраас орлого олж байгаа тэр үед нь нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлэх энэ бололцоог нь нэмэгдүүлье гээд, мөн одоо Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан ийм хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцээд ингээд батлаад явсан байгаа.

Тэгээд сүүлийн үед малчдын нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдах байдал бол мэдэгдэхүйц дээшилж байгаа гэдгийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй гэж ингэж бодож байна.  Өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих юм бол Байнгын хороон дээр мэдээж ажлын хэсэг гараад, энэ дээр бид нар ажиллана. Тэр үед манай С.Дэмбэрэл гишүүн бас манай Байнгын хорооны гишүүн учраас энэ холбогдох нарийн тоон мэдээллүүдийг танд гаргаж өгөөд, манай яамны зүгээс бас анхаараад,  хамтарч ажиллая гэж бодож байна. Баярлалаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Тодруулъя.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Надад бүх тоо нь байгаа. Тэгээд би албаар та нарыг үүнийг анхаараасай л гэж хэлж байна. Миний хувьд ажлын хэсэгт орохгүй. Үүнийг та нар анхаарвал илүү зөв бодлого гарч ирнэ шүү гэдгийг л хэлж байгаа юм. Баярлалаа.

 

            Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->