demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Алдагдалгүй төсөв батлах бүрэн боломж байна

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1220

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэх үеэр

Улсын их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ц.Нямдорж гишүүний гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ уучлаарай, өнөөдөр 100% баталлаа гэхэд энэ хэрэгжих боломжгүй санал юм. Монголбанк мөнгөний бодлого оруулж ирэхдээ биднээс 3 зүйл хүссэн.

1.Төсөвөө алдагдалгүй батлах

2. Одоо эерэг гарсан байгаа төлбөрийн тэнцэлийг оны турш хэвээр нь авч явах

3. Өрийн зохистой удирдлага буюу өрийн тогтвортой байдлыг хадгалах

Одоо бид эхний хүсэлтийг унагах гэж байна. Өөрөөр хэлбэл (-) 3.23%-аар батлана. Цаанаасаа ийм бодлоготой байгаа. Тэгэхээр Монголбанкны эхний тэнцвэр нь унаж байна. Иймээс дараагийн тэнцвэр нь маш хэцүү болно. Гуравдугаар тэнцвэр нь аль хэдийн унасан. Монголбанкны ойролцоогоор гаргасан ДНБ-ийг одоо байгаа Засгийн газрын өртэй харьцуулахад 66% байна. Хэдийгээр маш зөв санал ч гэсэн бид өөрсдөө орон зайг нь өгөхгүй байна, Ц.Нямдорж гишүүнээ. Хэрэв бид төсвөө алдагдалгүй батлаж чадвал Ц.Нямдорж гишүүний хэлсэн саналууд болно. Ганц зөвлөгөө өгөхөд орчин үед үүнийг “хүртээмжтэй санхүүжилт” гэж нэрлэдэг болсон. Ажлын хэсгийнхэн хүртээмжтэй санхүүжилт гэдгийг жаахан нэмж оруулаад, Монголбанк, Засгийн газар хамтран энэ чиглэлээр ажиллахаар болвол би  дэмжинэ. Мөн  гишүүд ч дэмжих байх.   Гэхдээ ганц зүйлийг дахиад хэлье. Монголбанкны 3 хүсэлтийг эхнээс нь унагаагаад явж байна. Хамгийн гол нь дотоод тэнцвэрийг хангах ёстой төсвийн алдагдалыг (-)3.23% гэж батлаад, түүнийгээ сайн болгосон гэж бодоод, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан том ажлын хэсэг дээрээ бас тэгээд л орж ирэх байх. Өөрөөр хэлбэл, том ажлын хэсэг нь жижиг ажлын хэсэгтээ нөлөөлж чадахгүй. Ийм л байдалтай болох гээд байна. Энэ бол 77%-аар баталсан, Монгол улсын зээлжих зэрэглэлийн асуудалтай шууд холбоотой. Түүний оронд Р.Фридландад найрамдалын одон өгөөд, Нью-йорк хотод очиж хэдэн удаагийн хэвлэлийн бага хурал хийгээд явбал Монгол улсын валютын дотогшлох урсгал нэмэгдэж магадгүй. Тэгээд зээлжих зэрэглэл сайжирч магадгүй. Ийм байдлаар бид цаашаа явбал нөгөө Мөнгөний бодлого, Төсвийн бодлогын хоорондын уялдаа явахгүй. Одоо (-)3,23% гэдгээ больцгооё. Алдагдалгүй төсөв батлачихая. Тийм бүрэн боломж харагдаад байна. Төсвийн хөрөнгө оруулалтаас 150 тэрбум төгрөг, хөгжлийн банкнас 250 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний урсгал зардлаас 100 тэрбум төгрөг тус тус хасаад, чинээлэг хэсэгт очиж байгаа халамжын 40%-иа 28%-аар танаад өгөхөөр энэ ядахдаа (-)1 болох юм, тэгээд Монголбанкинд мөнгөний орон зай гарч ирнэ. Тэгээд энэ мөнгөөр хувийн хэвшил санхүүжиж эхлэх ёстой. Ийм л зүйлийг хүссэн. Бид нар одоо дэмжээд батлаад байгаа мөртлөө, нөгөө гараараа энэ бүх зүйлийг худлаа болох гээд байна. Үүнийг л сайн анхаарцгаая.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->