demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Барилга, гүүр, замаас бусад нь зомби маягаар л явж байна

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1465

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Төсвийн байнгын хорооны /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Баярлалаа. 2016 оны төсөв, 2016 оны мөнгөний бодлогыг өнөөдөр үдээс хойш ярих гэж байна. Мөнгөний бодлого ямар орж ирсэн юм, төсвийн бодлого ямар орж ирсэн юм гэж энэ 2-ыг нэгтгэж томоор харж байж, дараа жилийнхээ эдийн засгийн байдлыг ярих ёстой байх гэж бодож байна. -Нэгдүгээрт

Хоёрдугаарт, -2016 оны төсвийг үзэхэд, хөрөнгө оруулалтын хавсралтаас /2 дугаар хавсралт/ дор хаяж 100 тэрбумыг хасаж өөр зүйл рүү нэг хэсгийг нь оруулах ийм бодитой боломж харагдаж байна.

Хөгжлийн банкны төсвөөс санхүүжих төслүүдэд /3 дугаар хавсралт/ 450 гаруй тэрбум төгрөг байсан байх. Түүнээс шууд 200 тэрбум төгрөгийг нь хасах ёстой. Жишээлбэл, В.И.Ленины музейг Г.Занабазарын музей болгоно, засаж тохижуулна 2.5 тэрбум төгрөг гэсэн байна. Өнөөдөр хямралтай гэж байгаа энэ цаг үед ийм зүйл ярьж, тэгээд үүнийг нь санхүүжүүлдэг Хөгжлийн банк гэж бас байдаг юм байна. Иймэрхүү хариуцлагагүй зүйл оруулаад ирсэн байхад төсөв их ойлгомжтой харагдаж байна. 200 тэрбум төгрөгт багтаагаад үүнийг санхүүжүүлж болохгүй юу?! Хамгийн зөв, хамгийн үр ашигтай тэр санхүүжүүлэх төслөө оруулж ир гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Тэгвэл дараа жилийн төсвүүдэд ачаалал нь 50%-иар буурч очно. Төсвөөс санхүүжүүлэх учраас 450 тэрбум төгрөг 200 тэрбум төгрөг болно. Тэгэхээр миний хувьд олон хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулна гээд байгаа юм. Миний хувьд хамгийн түрүүнд 450 тэрбум төгрөгийг шууд 200 тэрбум болгох хэрэгтэй. Бүгдээрээ хамт сууж байгаад яг бодитой тооцоо гаргахад бодитойгоор 100-150 тэрбумыг хасах бололцоо байна. Үүнээс хассан 100 тэрбум төгрөгийн 30 тэрбум төгрөгөөр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлье. 50 тэрбум төгрөгөөр нь жижиг дунд үйлдвэрийнхээ санг нэмэгдүүлье. Эдийн засгийн нийт идэвхжилийг хангахын тулд.

Зөвхөн барилга, зөвхөн гүүр, зөвхөн зам барихаар нийт идэвхжил хангагдахгүй шүү дээ. Бусад нь зомби маягаар л явж байна. Тийм учраас ийм байдлаар дахин байршуулах тэгээд эцсийн үр дүндээ -3.23 гээд байгааг -3 болгож болж байна. Мөн 2.5 болгож болж байна. Гэхдээ энэ зүйлээ мөнгөний бодлого маань хэр зэрэг хатуу орж ирэв гэдэгтэйгээр холбох хэрэгтэй. Мөнгөний бодлогын төслийг нь ерөнхийд нь харахаар макро зохистой бодлогыг хамтарч явуулна гээд нилээн хатуу мөнгөний бодлого явуулахаар байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх ямар нэг орон зай түүн дээр тусгагдаагүй байна шүү. Монгол Улсын төсөв дээр төсвийн орон зай бий болгож, эдийн засгаа идэвхжүүлэх хэрэгтэй байна. Энд жаахан ч гэсэн боломж, саяын хэлснээр байна.

Дээр нь би бас нэг зүйлийг Сангийн яам болон та бүхэнд хандаж “анхаараарай” гэж хэлмээр байна.  Бид өнөөдөр өрийн тооцоог өнөөгийн цэвэр өртгөөр тооцож байгаа. Зүгээр л бодитой амьдралаар дараа жилээс төлнө гээд нэрлэсэн өртгөөр нь нэрлэсэн үнээр нь бодоод дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоог ерөнхийд дахиж нэг хараарай. За, баярлалаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан: - С.Дэмбэрэл гишүүнд баярлалаа. Ингээд гишүүд үг хэлж дууслаа.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->