demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хөдөлмөрлөх хүчийг экспортлох, импортлох харьцааг оруулах хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 864

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Хүмүүс тарах гэж байгаа, тэсэхгүй байгаа ийм нөхцөлд /хүнд нөхцөл/ үг хэлэх гэж байна. Энэ тоглоомгүй их чухал хууль. 10 гаруй жил би хөдөлмөрийн тухай хуулийг ярьсан. Ялангуяа ажил олгогчид одоо байгаа хүчин төгөлдөр хуулийн талаар их сайн амтай байдаггүй!Гэхдээ 10 жилийн хугацаанд Монгол улсад хөдөлмөрийн зах зээл хөгжихгүй байна гэсэн үг биш юм. Хөдөлмөрийн зах зээл дээр миний ойлгож байгаагаар ажил олгогч болон ажиллагсадын харилцааны хоорондын балансыг барих гэсэн зохистой харьцааг тогтоох гэсэн хууль орж ирлээ гэж нэгдүгээрт үзэж байна.

Хоёрдугаарт, олон улсын хөдөлмөрийн байгууллагын decent job-decent wage гээд зохистой хөдөлмөрт зохистой цалин олгоно гэсэн энэ зарчмыг оруулж ирлээ гэж би ойлголоо.

Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлтийн болон нийлүүлэлтийн талын баланс, Төрийн интервенцыг /Intervenc/ зохистой хэмжээнд барьсан, төр хэт их оролцоогүй, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл, ажилтануудын хоорондын гурвалсан механизмаар шийдэх гэж байгаа, илүү их сайжруулсан механизм орж ирлээ гэж ойлгож байна.

Дөрөвдүгээт, орчин үед green jobs буюу ногоон хөдөлмөр гэдэг зүйлийг заавал тусгах хэрэгтэй. Мөн minimum wage буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнөөгийн тогтож байгаа хэлбэр, хөдөлмөрийн зах зээл дээр өөрөө хэр зэрэг гажуудал үүсгэж байгаа, үүнийг яаж засах вэ гэсэн хууль эрх зүйн зохицуулалт орж ирсэн байх ёстой. Хүн бүр маш их хэлэх дуртай, амандаа “ерөөсөө Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж муу байна” гэсэн үг бий. Тийм учраас хөдөлмөрийн хөлсний хэмжээг инфиляциар засварлаж, сайхан болгоё гэж байнга ярьдаг, хэлдэг.  Ийм байдалд засгийн газар нь цалингийн хэмжээг зарлахаар дэмий юм байна, сэмхэн хийж байя гэсэн ийм судалгаа тооцоо муутай аргументууд яваад байдаг. Үүнийг зассан, шаардлагатай бол индексац нь зөв, үүнийг үндэслэсэн зүйлүүд орж ирсэн байх гэж бодож байна.

Тавдугаарт, нийтийн сектор буюу Төрийн секторт ажиллагсадын цалинг тогтоож байгаа процесс нь нийт хөдөлмөрийн зах зээл дээр ямар эффект үзүүлдэг юм бэ гэхээр эвдэгч эффект үзүүлдэг. Үүнийг саармагжуулалт /neutralization/ хийсэн ийм зүйлүүд энд бас тусгагдсан байх ёстой. Үүний дараа хөдөлмөрийн зах зээлийн статистик дөнгөж өнгөрсөн оноос /2014/ эхлээд арай гайгүй болж, хөдөлмөрийн зах зээлийг судалдаг хүмүүст бол тодорхой тооны статистик орсон. Үүний статистикийг яаж гаргах вэ гэдэг яам болон статистикийн газрын хоорондын харилцааг энд суулгасан байх гэж бодож байна. Залуучуудын ажил эрхлэлтийн талаар, жендерийн мэдрэмжтэй ажил эрхлэлтийн талаар тодорхой заалтууд орсон байгаасай гэж бодож байна. Мөн Монголд өнөөдөр, цаашид хүн амын хөгжлийн хандлагаас үзэх юм бол тэтгэвэрт гарсаны дараа ажил эрхлэх энэ асуудлыг бас тусгаж өгсөн байгаасай. Өөрөөр хэлбэл ахмад хүмүүс өөртөө тохирсон хөдөлмөр эрхлэдэг байх хэрэгтэй бөгөөд хөдөлмөрийн харилцаанд ордог тэр зүйлүүдийг нь хийж өгөх ёстой. Мөн хөдөлмөрлөх хүчийг экспортлох, импортлох энэ харьцааг хөдөлмөрийн хуулиар бас зохицуулж өгөх болов уу. Миний сая хэлсэн зүйлүүд бол бүгд олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгааны объект нь юм. Монгол улсын хөдөлмөрийн харилцааны хөдөлмөрийн зах зээлийн шинэ хуулинд зайлшгүй тусгагдах ёстой зүйлүүд юм шүү гэдгийг /ажлын хэсэг дээр/ анхаараасай гэж бодож байна. За,баярлалаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->