demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Зах зээлийг мартаж, Засгийн газрыг шүтэж байгаа үед Зах зээл яаж хөгжих вэ?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1138

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ үеэр

Мянганы хөгжлийн зорилтын дэд хорооны дарга нь Мянганы хөгжлийн зорилтын үйл ажиллагаа бол “яах вэ дээ, өдөр тутмын юм” гэж хэллээ. Анх удаа ийм зүйл сонслоо. Хөгжил гэдгийг хүн төрлөхтөн мянганы хөгжлийн зорилт гэж ойлгодог. Харин одоо цагт  хүн төрлөхтний байдал нь тааруу байгаа учраас тогтвортой хөгжлийн зорилт гэж global мэдрэмжтэй нэг ижил зорилготой ийм цаг үе рүү явж байгаа үед энэ чухал асуудлыг хэлэлцэж байна. Тэгэхээр энэ хууль нэрнээсээ эхлэн “Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” байх ёстой. Яагаад гэвэл нөгөө талд том ажлын хэсэг яг энэ бүтэцтэйгээр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого (төсөл) 2015-2040 боловсруулж байна. Үүнийг хэн-хэзээ-яаж-хийх вэ буюу тогтвортой хөгжлийг эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн шүтэн барилдлага дотор өнөө ба ирээдүй гэсэн цаг хугацааны болон Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил гэсэн орон зайд энэ бодлого явуулах тухай хуулийг л хэлэлцэх хэрэгтэй юм. Гэтэл Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль нь өөрөө сая миний хэлсэн зүйлсийг боловсруулж чадсан уу, үгүй юу гэдэг дээр би маш эргэлзлээ./Уншиж үзэхэд/ Тэрнээс биш, социализмын үеийн салбарын хандлагаар тэр яам тэгнэ, энэ яам нь ингэнэ гэж хэлдэг биш зүйл биш юм. Өөрөөр хэлбэл цаг хугацаа, орон зайн шүтэлцээ, шүтэн барилдлагыг хангасан хууль орж ирэх ёстой. УИХ-ын гишүүдийн санаа эцсийн дүндээ энэ дотор багцлагдаж байна.

Нөгөө талаас Улсын их хурал дээр хөгжил гэдгийг ойлгох нь эрс тэс өөр ойлголттой байдаг юм байна. Нэг хэсэг нь хөгжил гэдгийг том том бүтээн байгуулалт гэж ойлгодог. Гэтэл манай үндсэн хуулинд бол хөгжил гэдгийг хүнийг илүү сайхан амьдруулах, илүү их аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм гээд шууд тодорхойлон хэлээгүй ч, агуулгаараа хэлсэн байдаг. Хүн төрлөхтөн ийм замаар явж байгаа учраас хүн болон түүнийг тойрч байгаа орчныг сайн бүрдүүлэх талаар төлөвлөж, түүнийгээ урт хугацаанд хэрэгжүүлэх гэсэн талаас нь бодсон хууль байгаасай. Энэ хууль өөрөө дээрхи ойлголтын зөрүү байгаа үед орж ирлээ. Өнөөдөр нийгэмд өмнөх нийгмээс уламжилж авсан салбарын чиг хандлагыг барьж, зах зээлийг мартдаг, Засгийн газрыг шүтсэн философи, технологитой хууль орж ирсэн цагт гурван сая хүнтэй Монгол улсад цаашдаа зах зээл хөгжихөд саад болж байна. Тэр талаас нь би бол дэмжихгүй. Үүнийг сая маш олон хуудас засвар хийгээд, буцааж өргөн өарьж байгаа юм байна. Тэр засварт сая миний хэлсэн зүйл ороогүй бол зүгээр л энэ төсөл түрүүн хүмүүсийн хэлж байдаг ээлжит нэг баримт бичиг болно.

Эрүүгийн хууль, эрүүгийн процессын хууль гэдэг шиг энэ бол процессын хууль. Процессын хууль өөрөө цаг хугацаа, орон зай гэдэг зүйлд явагдах ёстой. Тэгээд steck holder буюу хувийн хэвшил, засгийн газар, иргэд гэсэн энэ гуравын оролцоог хангасан хууль байх ёстой.  Энэ алга байна шүү! Үүнийг олонхиороо дэмжих л байх.  Ер нь явцын дунд хуулийг сайжруулана гэхээр болохгүй, хууль тогтоогч тэгж оруулж ирсэн гэдэг.  Өөрөөр хэлбэл хууль тогтоогч дээд зэргийн оюун ухааны чадвартай юм байна. Тийм учраас түүний хийж байсан зүйлд хэн ч, юу ч хэлээд оролцож болдоггүй. Хэрвээ оролцох бол концепц зөрчинө гэж хэлдэг. Хууль санаачилж байгаа хүмүүсээс асууя. Концепц чинь зөв юм уу? Хүн төрлөхтний явж байгаа энэ хөгжлийн тухай мөрөөдөж байгаа, хүсэж байгаа, чармайж байгаа, өөр арга замгүй болсон энэ хөгжлийн концепцыг дагаж чадсан уу? Энэ өөрөө дагаж чадаагүй байгаа учраас дэмжихгүй байна. За, баярлалаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->