demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Бизнес эрхлэгчдэд албан ёсны тайлбар өгөх хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 828

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналтай гишүүд байна уу, Самбуугийн Дэмбэрэл.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За, баярлалаа. Би нэг зүйл дээр албан ёсны тайлбар авмаар байна. 2015 оны Монгол улсын их хурлын хаврын ээлжит чуулганаар нийт бизнес эрхлэгчдийн хамгийн их хүлээж байсан, та бидний хамтарч тодорхойлсоноор Эдийн засгйин хүндрэлээс гарах хамгийн гол арга замуудын нэг болох эдийн засгийн өршөөл, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль өнөөдөр 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хуваарьт орсонгүй, маргааш мэдээж орохгүй. Ингээд Улсын Их Хурлын намрын чуулган руу орох байх. Гэхдээ ямар ч байсан, энэ удаагийн чуулганаар орж чадахгүй юм байна. Үүний гол шалтгаан нь юу юм бэ гэдгийг ялангуяа бизнес эрхлэгчдэд албан ёсны тайлбар өгмөөр байна. Яагаад гэвэл энэ асуудлыг олон мянган бизнес эрхлэгчид харж хүлээж суугаа. Асар их хүлээлт бий болсон. Хэрэв тэр дотор нь цагаан захтанууд гэж нэрлэдэг, гэмт хэргийн ганц заалт орсон бол үүнийг яагаад намын бүлгүүд хоорондоо тохиролцоод яриад энэ асуудлаа шийдэж болохгүй байгаа юм бэ? Эцсийн эцэст хамгийн гол зорилт нь бизнес эрхлэгчдэд Монголын эдийн засагт хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, эдийн засгийн хүндрэлтэй үед Эдийн засгийн хүндрэлээс гарах гол арга замын нэг болох бид мөнгөгүй байгаа үед мөнгөгүй байх хамгийн сайн арга байхад үүнийг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Хэн саад болж байгаа бэ, энэ талаар нэг тайлбар авмаар байна. За, баярлалаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд: С.Дэмбэрэл гишүүний хэлсэн хоёр асуудлаар Монгол Ардын намын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарла ирэх долоо хоногт дуусна. Чуулган энэ долоо хоногт дуусна. Тийм учраас оруулж болохгүй байгаа.

Улсын Их Хурлын С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->