demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хүүхэд харах үйлчилгээ бол хурга, ишгийг эхээс нь тусгаарлан хашаанд оруулахаас огт өөр зүйл

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1093

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

 

Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Л.Гантөмөр сайдаас асууя. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль орж иржээ. Энэ хуулийг боловсруулах нь нийгэмд хэрэгцээ шаардлагатай байгаа эсэх болон боловсролын талаар Төрөөс баримтлах бодлого юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн боловсролын асуудал. Хүүхэд харах үйлчилгээ бол хурга, ишгийг эхээс нь тусгаарлан хашаанд оруулахаас өөр бөгөөд хүүхдийг хүн болгох өндөр мэргэжлийн үйл ажиллагаа юм. Энэ талаар танай яамны байр суурь яг ямар байгааг тодорхой хэлнэ үү.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан өргөн барьсан. Хуулийн дагуу Засгийн  газраас санал авсан. Засгийн газар дэмжиж, санал өгсөн байгаа. Яагаад засгийн газар дэмжиж, санал өгч байна бэ гэхээр олон хүүхэд цэцэрлэгийн гадаа байна. Цэцэрлэг барихад бидэнд хөрөнгө алга байна. Бүх хүүхдийг хамруулах мөнгө нь байхгүй байна. Бүх хүүхдийг хамруулах мөнгөтэй болох дүр төрх ч харагдахгүй байна. Өнөөдөр эдийн засгийг сэргээх талаар ямар бодлогууд гарч байна гэхээр бүгдээрээ харж байгаа. Бодлого гаргаж чадахгүй байна. Тийм учраас ирэх жилийн төсөв ч тааруу байна. Ялангуяа манай төсвийн орлого уул уурхай дээр бүрэн суурилж байгаа. Уул уурхайн сэргэлт ерөөсөө харагдахгүй байна. Бараг сэргэхгүй байх. Орлого байхгүй болохоор орлоггүй улс барилга барьж чадахгүй. Барилга барьж чадахгүй болохоор цэцэрлэг барьж чадахгүй. Тэр мөнгө нь байхгүй. Цэцэрлэг барьж чадахгүй болохоор цэцэрлэгийн гадаа хүүхдүүд үлдэж байгаа. Энэ бодитой. Гэртээ үлдэж байгаа хүүхдүүдийг ямар нэгэн хэлбэрээр сургалт болоод бусад үйлчилгээг зохион байгуулах шаардлага бол байгаа. Үүнд хоёр зүйл бий. Нэг нь, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд улсаас зардал гаргаж байгаа. Хамрагдаж байгаа нь зардалаа аваад байдаг. Тэр улсын цэцэрлэг байна уу, хувийн цэцэрлэг байна уу хамаагүй. Цэцэрлэгт орж чадаагүй, үлдсэн хүүхдүүдийг ээж, аав нь харж, ажилгүй болдог. /аль нэг нь ажилгүй/ Улсаас очдог зардал бас очихгүй гэсэн тэгш бус байдал байгаад байна. Тийм учраас Улсын Их Хурлын гишүүд илүү  сургалтанд ойртуулсан стандарт, илүү аюулгүй орчны стандартыг тавина. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч өргөн барихдаа үлдэж байгаа хүүхдүүдийг бүгдийг нь хамруулахыг зорьсон. Харин Улсын Их Хурал бол илүү сургалт руу ойртуулахыг хүссэн.

Миний хувьд нэмж оруулж байгаа саналуудыг харахаар ерөөсөө өдөрт 60 минутаас илүү телевизор үзэхийг хориглоно гэх мэтчилэн заалтууд оруулаад, өөрөөр хэлбэл сургалтын орчин руу хүүхдүүдийг ойртуулъя гэдэг ийм л зүйл тавьж байгаа юм. Бидэнд цэцэрлэг барьдаг мөнгө байвал энэ хуулийг батлах ямар ч шаардлага байхгүй. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулахыг хүлээ гэж байгаа юм. Хувийн хэвшилд мөнгө алга байна. Мөнгөтэй хүн байхгүй. Тийм учраас бид аль болох олон баригдаж байгаа орон сууцны сүүлийн 4-5 жилийн хөдөлгөөний үр дүнд бий болоод байгаа энэ сав суулгуудыг ашиглаад хүүхдүүдийг цуглуулаад хараад хамгаалаад мөн сургах юм. Сургах гэдэгт би 100 итгэлтэй байхгүй. 100 хувь цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн хэмжээнд суралцана гэж бодохгүй байна. Гэхдээ ямар ч байсан зүгээр гэрт нь үлдээснээс нэг алхам алхая гэсэн ийм байдлаар Засгийн газар дээр яриад, Засгийн газар дэмжиж санал өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ойлголоо, гэхдээ нэг зүйл тодруулъя. Нэгдүгээрт, яагаад тэгээд дэмжиж байгаа юм бол? Сая Улсын Их Хурлын гишүүн Д.Хянхярваа хэллээ. Улсын төсөвт 60.4 тэрбум төгрөгийг Засгийн газар суулгаж чадахгүй гэж дмжиж байгаа зүйлдээ мөнгө харамлаж байна. Энэ бол логик байгаа биз! Хэрэв дэмжсэн юм бол яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ? Хоёрдугаарт, гол шалтгаан нь “хувийн хэвшил хөрөнгө оруулж чадахгүй, Засагт мөнгө байхгүй” байгааг үнэхээр ойлгож байна. Хэрэв энэ үнэхээр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гарах гол шалтгаан юм бол хуулиндаа хувийн хэвшлийг өдөөсөн, сэжим түлхэц өгсөн, тэр заалтууд оруулах хэрэгтэй. Тухайлбал барилга барихдаа тодорхой хүүхэд харах орон зай үүсгэх хэрэгтэй гэх мэт...

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл: Хүүхэд харах үйлчилгээгээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй бүх хүүхдээ хамруулъя гэхэд одоогийн байдлаар мөнгө хүрэхгүй байгаа гэдгийг Л.Гантөмөр сайд хэллээ. Цаашдаа ч гэсэн хүрнэ гэдэг баталгаа байхгүй. Яагаад гэвэл хүүхэд өөрөө богино хугацаанд хүүхэд насаа туулаад өнгөрнө. Энэ хооронд хэрэгцээ нь хангагдаж чадахгүй өнгөрөөд байгаа. Баян орон болсон ч гэсэн цэцэрлэгээ бүрэн хангаж чадна гэсэн баталгаа байхгүй гэдгийг баян орнуудын жишээ харуулж байна. Жишээлбэл, Их Британи улс гэхэд хүүхдийнхээ 80 %-ийг, Канад улс 40 %-иар өсгөж, Америк улс хот газраа бол 60 орчим хувь, хөдөө газраа бол 30 орчим хувь хүүхэд харах үйлчилгээгээ тусгаж, хүүхэд харах үйлчилгээгээр өсгөж байна. Өөрөөр хэлбэл баян боллоо гэдэг нь цэцэрлэг барьж чадах мөнгөтэй боллоо гэсэн баталгаа байхгүй байгаа юм. Тэгэхээр ер нь хөгжилтэй орнууд ч гэсэн энэ замыг сонгож, хүүхдэд ямар ч байсан альтернатив үйлчилгээг бий болгодог учраас бид нар үйлчилгээгээ илүү эрт бий болгох тусмаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг илүү эрт хамгаалж чадна. 

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба  

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->