demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Эрүүгийн хуулийн үзэл санаа нийгэм эдийн засгийн бусад шинэчлэлийн үзэл санаатай уялдсан байх ёстой

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1035

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хууль Зүйн Байнгын хорооныхуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Баярлалаа, би ажлын хэсгийн гишүүний хувьд асуух гэсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хаврын чуулганы хугацаанд батлах нь зөв. Гэхдээ чуулганаар оруулахын тулд нилээн эрчимтэй ажиллах шаардлагатай. Ажлын хэсгийн гишүүний хувьд гурван удаа хуралдасны нэгд нь оролцож чадаагүй. Гэхдээ бусад ажлын хэсэг дээр байдаг шиг, өчигдөр л маш их эрчимтэй ажиллаж, энэ зүйлүүдийг оруулж ирсэн. Тэгэхээр ажлын хэсгийн гишүүний хувьд ажлын дэд хэсгийн гишүүдэд болон ажлын хэсгийн  хуралдааны үеэр хэлж байсан саналууд бий. Би өчигдөр “18 дугаар бүлэг буюу эдийн засгийн гэмт хэрэг” гэсэн бүлгийг бүхэлд нь дахин нэг хараад, зарим зүйл томёололыг өөрчилөх, ял шийтгэлийн зүйл ангийг зөөлрүүлэх тухай энэ бүхэн бол  бидний хэлэлцэж байгаа эдийн засгийн ил тод байдал, өршөөлийн хууль болон татварын багц хуулийн татварын шинэчлэлийн үзэл санаатай ойртох, уялдах ёстой. Хэрэв яг одоо байгаагаар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг батлачихвал татварын шинэчлэл, эдийн засгийн ил тод байдал одоо хуулинд байгаа эдийн засгийн гэмт хэргийн хэт эрүүжүүлсэн энэ уур амьсгал орчин өөрчлөгдөхгүй. Уг нь энэ хуулийг батлахад их хөдөлмөр зарцуулахгүй. Ажлын дэд хэсгийн хүмүүстэй түрүүн ярилцахад, Сангийн яам “татварын гэмт хэрэг, татвараас зайлсхийх гэмт хэргийн талаар тодорхойлолт” хийж байна. /Нөгөө талын өрөөнд/ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль бусаар өрсөлдөх гэж бий. Энэ бүх эдийн засгийн гэмт хэргүүдийг холбодох хуулиудад нь эрх бүхий байгууллагуудынх нь гол шийдэх ёстой асуудлыг бид тухайн байгуулагуудын хуулиар нь хийж өгсөн. Бүх хуулиудад нь бид хамгийн дээд шийдвэр гаргах удирдах зөвлөлийн хэлбэртэй олон сонирхолын этгээдүүдээс /stakeholder/бүрддэг, ийм институдыг заагаад өгсөн. Энэ институтуудын хийх ёстой зүйлүүд нь институдын шийдвэрээр гэмт хэрэг эсэх нь бас шийдэгдэж байх ёстой. /Зөрчил гэдэг нь шийдэгдэж байх/Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шууд гэмт хэрэг гэж үзээд холбогдох ял шийтгэлийг оруулаад ирсэн. Татвар дээр нийгмийн даатгал, хөрөнгийн бирж, хууль бус өрсөлдөөн, жишээлбэл зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх гэсэн 18 дугаар зүйл дээр үнэт цаас, валютын зах зээл, үндэсний мөнгөн тэмдэгтийн зах зээл, ханшийн зах зээл, бараа бүтээгдэхүүн, түүхий эд  гээд бүгд орж байна. Энэ нь бүгдийг нь хамруулсан зүйл болох гээд зайлшгүй эрүүгийн хариуцлага хүлээх зүйлүүд орсон байгаа. Мөн газарзүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих асуудал дээр Булган аймгийн Сайхан сумын айраг, Архангай аймгийн Чулуут сумын ааруул гэдэг нь газарзүйн заалттай нийгэмлэгээр бүртгэгэдсэн бараануудыг л торголоо гэхэд гэрийн хорионд нэг жил хорих ял шийтгэнэ гэсэн байна. Монгол мах гэсэн газарзүйн заалтанд орсон бүтээгдэхүүнийг маш амархан эрүүжүүлэх заалтууд орсон гэх мэт энэ бүх асуудлыг өөрчилөхөд амархан. Энэ бол томёололын л асуудал юм. Энэ бол мэргэжлийн мундаг хүмүүст саналаа хэлэхэд, нэг хоногийн л асуудал. Тийм учраас миний та бүхнээс хүсэх зүйл бол Улсын их хурлын хаврын чуулгаанаараа зайлшүй үүнийг батлах ёстой. Гэхдээ 18 дугаар бүлэг буюу сая хэлсэн заалтуудын томёололыг нь өөрчилж, ял шийтгэлийг нь зөөлрүүлэх хэрэгтэй. Ингэснээр энэ хуулийн өөрийнх нь үзэл санаа хүн рүү чиглэсэн энэ талын үзэл санааг хангах төдийгүй бидний хэлэлцэж байгаа бусад бүх хуулийн үзэл санаанд нийцэх юм. Өөрөөр хэлбэл аль болох хүний эрхийг зөрчихгүй байх, ял шийтгэлийн бодлогыг зөөлрүүлэх, зөв болгох хэрэгтэй байна. Тийм учраас, та бүхэн өнөөдөр яаж хуралдахыг би мэдэхгүй. Гэхдээ эдгээр асуудлуудыг Хууль зүйн байнгын хороогоороо дуусгаад, Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах 2 хоногийн боломж байна.

Тиймээс энэ хурлыг дуусгахгүй үргэлжлүүлэн миний энэ бүх зарчмын зөрүүтэй саналыг тусгана уу.

Хууль Зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат: С.Дэмбэрэл гишүүний 7 санал байна.

  1. 18.1 Хууль бусаар өрсөлдөх, 18.1 дэхь хэсгийн учруулсан гэдгийн дараа эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэрээр тогтоогдсон бол нэмэх. 1-3 жил хүртэлх хугацаагаар эрх хасах эсвэл 1-5 жил хүртэлх гэдгийг 1 жил хүртэлх хугацаагаар эрх хасах эсвэл 1-3 хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэж өөрчилөх. Энэхүү саналыг дэмжье гэснээр. Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж асуулт, үгээ хамтад нь хэлнэ үү.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончгдорж: С.Дэмбэрэл гишүүнд талархаж байна. Гэхдээ яг энэ эрүүгийн хууль дээр тодорхой зүйлүүд нэмээд, санал асуулгыг өөрчлөхөөр нэр үгийн ерөнхий балансууд нь алдагдана. Жишээлбэл, 5 хүртэлх жил гэдгийг цөөрүүлэх тодорхой зүйлүүд гэдэг дээр. Цаашаа ямар асуудал гарах юм бэ? Уг нь үүнийг ажлын хэсэг дээрээ ярилцаж, ерөнхий баланст нь оруулж, санал хураах зөв юм. Эрүүгийн байцаан шийтгэх хууль бол нилээн сайн болгоомжтой ярилцах хууль юм. Эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчлэгдсэнтэй холбоотой өршөөлийн хууль бусад зүйл гарч ирнэ. Энэ талаараа нилээн том үр дагаварууд гарч ирдэг. Энэ зүйл дээр нь ерөнхий балансгүй зүйл хийснээс асуудлууд үүсдэг. Тиймээс Хууль зүйн яам, ажлын хэсгээр хянагдах ёстой. Одоо нэг уншаад, санал хураалгана гэдэг боломжгүй зүйл. Тэгэхгүй бол С.Дэмбэрэл гишүүнээ энэ бүх саналууд зүгээр унаад, санал гаргаж байна, санал дэмжигдсэнгүй гэсэн томёололоор үлдэх байх гэж бодож байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Р.Гончигдорж гишүүний хэлсэн зүйлийг маш сайн ойлгож байна. Нэгдүгээрт, ажлын хэсэг анх байгуулагдсан цагаас хойш би ийм асуудлуудыг хэлж байгаа юм. Ажлын дэд хэсэг байхад нэг удаа хуралдаад, дараагийн хуралд би орж чадаагүй. Хамгийн сүүлийн ажлын хэсгийн хуралдаанд /өчигдөр/ “эдийн засгийн гэмт хэрэг гэсэн 18-р бүлгийг нилээн нухацтай авч үзээд, томёолол төдийгүй хэрэглэж байгаа ялынх нь хугацааг зөөлрүүлэх гэсэн талаас нь авч үзье” гэсэн саналаа тавьсан, бичиж өгөөгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар ажлын хэсгийн гишүүн бол өөрийнхөө саналыг бол хэлж болно. Мөн зарчмын зөрүүтэй санал гэдгээр оруулж болно. Тэгэхээр үнэхээр үнэн л дээ. Гэхдээ энд шийдэгдээгүй нилээн асуудлууд бий. Сая 18-р зүйлийг бид их сайн бодож томёолох ёстой.  Эдийн засгийн гэмт хэргийг эрүүжүүжүүлж байгаа энэ асуудал дээр бусад бүх зүйлүүдтэйгээ холбож ойлгох ёстой.

Хоёрдугаарт, Сангийн яам, Татварын ерөнхий газрын том ажлын хэсэг бий. Энэ ажлын хэсэг дээр татварын гэмт хэргийн асуудлыг шинээр томёолж байгаа. Одоо бол орж ирэхгүй л байна. /Үүнийг бас ярисан/ Өөрөөр хэлбэл ажлын хэсэг хуралдах болгонд энэ асуудлаа ярьж байсан. Гэхдээ ажлын дэд хэсэг маш сайн ажилласан. Ажлын хэсэг бол цөөхөн хуралдсан. Цуглардаггүй юм уу, яадаг юм. Ийм байдалтай л бодит юм болсон. Хэрэв 5 дахь өдөр энэ хуулийг чуулганаар оруулаад наана нь Хууль зүйн байнгын хороо саяны саналуудыг задгай орхиод, ажлын дэд хэсэг дээр ярилцаад, томёололыг нь сайжруулаад, наана нь  нэг хуралдаад 5 өдрийн чуулган болохоос өмнө энэ хуралдаанаа хаахгүйгээр, нэг хуралдаад энэ асуудлуудыг шийдэх гарц бол харагдаж байна. Ажлын хэсгийн нэг гишүүн байсан ч, бүгд унана л даа. Ярьж байгаа асуудлыг ач холбогдол талаас нь бодоод, өнөөдрийнхөө Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг нээлттэй хаалгүйгээр маргааш нэг хуралдаж, нөгөөдөр чуулганаас өмнө энэ асуудлуудыг ярих боломж бол ажлын дэд хэсэгт ч байгаа.Ажлын дэд хэсгээс дандаа мэргэжлийн байгууллагууд байгаа, тэд бол мэдээж огт өөрөөр томёолоод ярилцаад явах боломж байна. Үүнийг л хийх нь зүгээр. Тэрнээс биш одоо 7 асуудал байна. Татварын хохиролын хэмжээ 50 сая гэсэн байна. Гэтэл Татварын ерөнхий газар, Сангийн яам, 100 саяаас 300 сая онц их хэмжээний гэдгийг 300-аас дээш гэсэн ийм Сангийн яамны санал явж байна. Энэ бүхнийг хэлэлцэхэд жаахан боломж л хэрэгтэй байна. Дахин хурлын тов гаргаж, эдийн засгийн 18 дугаар зүйлтэй холбоотой томёололуудаар явуулчих гэсэн тийм л санал байна.

Хууль Зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат: За, С.Дэмбэрэл гишүүнээ ойлголоо. Би ажлын хэсгийн ахлагчын хувьд, Хууль Зүйн Байнгын хорооны даргын хувьд та бүхнээс гарсан саналыг ажлын хэсэг дээрээ ахин нэг шүүж, маргааш, Хууль Зүйн Байнгын хороо 3-4 цагийн үед дахин хуралдаж, ажлын хэсгийн саналаар “яах бэ” гэдгээ шийдэж, өнөөдөр гаргасан бүх гишүүдийн саналын томёололыг аваад, ажиллаж оруулж ирэх зүйтэй байх. Харин ирц бүрдэхгүй бол төслөөрөө үлдэнэ шүү.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->