demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Төр алдаагаа ухамсарлаж, татвар төлөгчдийг биш, өөрийнхөө буруу үйлдлийг “угтаа бол өршөөх” гэж байгаа хэрэг

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 870

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За, баярлалаа. Нэгдүгээрт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл 1 сард орж ирсэн. Гэтэл 6 сард бид хэлэлцэх гэж байна. Хэрэв өмнө нь  энэ асуудал орж ирсэн юм бол ямар байдалтай, хурдан хэлэлцэх талаар Улсын Их Хурлаас ямар нэгэн хүчин чармайлт гараагүй л дээ.

Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн агуулга нь дотроо татварын өршөөлийг гол бүрэлдэхүүн хэсэг болгож агуулах ёстой. Татварын болон татварын бус харилцаа,  санаатай болон санамсаргүй үйлдлээс болж, эдийн засгийн ил тод байдал нь далд байдалд орж, түүний дотор сүүдрийн байдалд орсон албан бус сектор байдаг. Нөгөө талаас татвар төлөгчдийн хувьд бол татварын далд харилцаанд орсон. Эрүүгийн хууль дээр татварын гэмт хэрэг, хөрөнгийн бирж, шударга бус өрсөлдөөнтэй холбоотой дандаа эрүүжүүлсэн заалт бий.

Энэ бол өөрөө маш чухал хууль. Гэхдээ бид нэг удаа өршөөнө, ил тод болгоно, үүний дараа бол татварын орчин ийм болно гэсэн бодлого, хандлагаа бизнес эрхлэгчдэд тов тодорхой хэлэх хэрэгтэй.

Мөн одоо орж ирсэн эрүүгийн болон зөрчлийн, эрүүгийн шалган шийдвэрлэх хуулиуд дээр эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой зүйлүүдийг онцгой анхаарах ёстой.

Иймээс татварын иж бүрэн шинэчлэл хийх ёстой, энэ нь одоогоор ийм процесстой явж байна, ийм байдлаар шоронжсон заалтууд нь арилна гэх мэтээр иж бүрэн сурталчилгаа хийж байж, энэ асуудлууд цаашаа явна. Ерөнхий сайд нь байхгүй, Сангийн сайд нь дуугай, Хууль зүйн сайд нь зөвхөн энэ асуудлыг хариуцаж оруулж ирсэн байдалтай явахаар хүмүүст энэ хууль итгэл үнэмшил өгч чадахгүй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх дээрээ унаж магадгүй. Миний бодлоор яаралтай татварын өршөөлийн хуулиа оруулах хэрэгтэй байна. Хүмүүс “ шударга татвар төлөгчид нь яах юм бэ” гэж асууж байна. Хариулт нь уг нь байгаа шүү дээ. Шударга татвар төлөгчдийг өршөөх боломжууд татварын хуулиараа байдаг. Татварын ерөнхий хуулинд төр ба татвар төлөгчдийн хоорондын харилцаа өөрчлөгдөх гэж байна. Эрүүгийн хуулийн татвар төлөхөөс зайлсхийх гэсэн томёолол нь илүү иргэншсэн шинж чанартай болох гэж байна. Бзнес эрхлэгчидиддээ сайн мэдээ дуулгах гээд ажлын хэсгүүд нь ажиллаж байна. Эхнээсээ орж ирсэн зүйлийг Улсын Их Хурал анхаарал тавихгүй байсаар түүнчлэн  /хэдэн сар дарчихаад/ дутуу ойлголттой байгаа нь Улсын Их Хурлын гишүүдийн итгэл үнэмшлийг төрүүлж чадахгүй байгаа нь явахгүй шинжтэй харагдаж байна. Энэ бол зөвхөн төсвийн байнгын хороогоор ордог асуудал биш, эдийн засгийн ил тод байдал юм бол эдийн засгийн байнгын хороо, хууль зүйн байнгын хороогоор орно. Тийм учраас Улсын Их Хурлаас хэрэв хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм бол том ажлын хэсгийг байгуулах ёстой. Үүнд, улс төрийн намууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл орсон байх ёстой. Жишээ нь, н.Ариунсан ярьж байна. Өмнөх татварын өршөөлөөр 40 % гэдэг үнэн. Маш олон компаниуд өршөөлд хамрагдаж чадаагүй. Тэгэхээр төрийн бий болгосон буруу бизнесийн орчин, татварын орчин, эрүүгийн орчин энэ бүхэн чинь энэ үйлдэл рүү түлхэж байна. Төр алдаагаа ухамсарлаж, татвар төлөгчдийг биш, өөрийнхөө буруу үйлдлийг “өршөөлгөх” гэж байна. Өөрөөр хэлбэл төр өөрийнхөө буруу үйлдлийн төлөө өршөөл хүсэж байна.  

Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Би С.Дэмбэрэл гишүүний тавьж байгаа, өмнө нь гишүүдийн гаргасан зүйлүүд дээр товчхон тайлбар өгье. Засгийн газраас хоёр хууль өргөн барьсан. /Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль/ Одоо бол аль аль нь Улсын Их Хурал  дээр бий. Даргын зөвлөл дээр “ямар байдлаар үүнийг шийдэх вэ гэдэг дээр Эдийн засгийн ил тод байдлын хуулиа хэлэлцээд гаргая” гэж ярьсан. Эдийн засгийн өршөөлийн хууль гэдэг нь бүхэлдээ өршөөлийн хуулийн доторх эдийн засгийн харилцаатай татвар бусад хэргүүдтэй харьцаатай. Ц.Оюунбаатар нарын гишүүдээс эрүүгийн өршөөлийн хууль гээд том өршөөлийн хуулийг санаачилсан. Тийм учраас энэ чуулганаараа багтаад эрүүгийн хууль, зөрчлийн хуулиа баталчихвал, эрүүгийн том хуулиа Засгийн газар багцаар нь санаачилан оруулж ирж хэлэлцэнэ, энэ үед хууль бүрэн утгаараа хэрэгжинэ. Цаг хугацааны хувьд хийдэл гарахгүй. Яагаад гэвэл аль аль нь бэлтгэл ажилтай. Энэ хууль нь өөрөө батлагдаж гараад хэрэгжих хугацаа нь 6 сар. /хамгийн багадаа/ Нөгөө хууль нь батлагдсан өдрөөсөө хэрэгжсэн ч, шийтгэсэн байгаа хүмүүсийг өршөөх, шийтгэх асуудал нь өөрөө 2-3 сарын процесс болдог. Тийм учраас, асуудалаа бүгдээрээ ойлголцоод хоёр хууль гарч байж, хүчин төгс төгөлдөр болно. Түрүүн Х.Тэмүүжин, С.Бямбацогт гишүүн ч энэ тухай хэлж байсан. С.Дэмбэрэл гишүүн ч мөн хэллээ. Ийм нөхцөлд энэ харилцаа бүхэл бүтнээрээ зохицуулагдах юм. Нэг нь эдийн засгийн харилцаанд огт оруулаагүй зүйлийг оруулах асуудал. Нөгөө нь эдийн засгийн тодорхой харилцаагаар ороод, зөрчил үүссэн хүмүүстээ өршөөл үзүүлэх ийм л хоёр харилцаа байгаа юм. Тийм учраас үүнийгээ хэлэлцэх эсэхээ шийдээд явж байх нь зөв юм. Тэгж байтал араас нь эрүүгийн өршөөлийн хууль нь бүхэл томоороо орж ирээд хэлэцэгдэнэ гэж ойлгоод явж байна. Энэ асуудлыг даргын зөвлөлйн хурал дээр 3-4 удаа яриад, хэлэлцүүлээд явъя, өмнөх хууль нь ч гэсэн хоорондоо хоёр сарын зөрүүтэй батлагдаж байсан. Нэг нь 2012 оны 7 сард, нөгөө нь 2008 оны 2 сард батлагдаад хэрэгжиж байсан юм билээ. Тийм учраас асуудлын хувьд зохицуулах харилцаагаараа бол бие биенээ нөхөөд явах бүрэн бололцоотой. За, баярлалаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->