demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Захиргааны ерөнхий хууль бол Төрийн байгуулалтын байнгын хорооны үндсэн бүтээгдэхүүн шүү

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 798

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэл: Анх Захиргааны ерөнхий хуулийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ухаалаг төр” гэж нилээн том илтгэл тавьж байхдаа анх дурьдаж байсан. Үүний гол үзэл санаа нь “төр хэтэрхий их дураараа загнаж” байна. Хүмүүсийн болон нийгэм, эдийн засгийн амьдралд их үр ашиггүй, хортойгоор оролцож, Төр хэт их данхайчихлаа, тийм учраас ухаалаг болгохын тулд маш олон арга хэрэглэхээс гадна төрийн захиргааны байгууллагын өөрийнх нь хийж байгаа ажлууд хууль ёсны, хуулиас давж гарахгүй байх хуулийг худал  тайлбарладаггүй байх эсвэл хуулинд ерөнхий заасан байхад өөрсдөө тодорхой хүнд суртал үүсгэдэггүй байх олон зорилготойгоор хүнд сурталгүй, үр дүнтэй, үр ашигтай засгийг бий болгох зорилгоор энэ хуулийн үзэл санаа оршиж байна. Захиргааны ерөнхий хуулийн үзэл санаа нь энэ юм. Энэхүү үзэл санаагаа дагавал, Төрийн байгуулалтын байнгын хорооны үндсэн бүтээгдэхүүн байна. Түүнээс биш, хууль учраас гэж явуулдаг зүйл нь энэ биш юм. Яагаад бид хоёр жил дараалан Төрийн байгууллагуудын ажлын уялдаа байхгүй байгаа тухай олон зүйл ярьсан юм бэ? Энэ бүхэн чинь захиргааны ерөнхий хууль хэрэгтэй юм байна гэж хэлээд, одоо ороод ирлээ. Анх “данхар төрөөс ухаалаг төр рүү” гэсэн үзэл санаанд таарч байгаа байх гэж би бодож байна. Энэ талаас нь бодох юм бол Төрийн байгуулалтын байнгын хорооны үндсэн бүтээгдэхүүн, хууль зүйн байнгын хороо хууль зүйн талаас нь саналаа өгөх ёстой.

Хоёрдугаарт, Х.Тэмүүжин гишүүн тайлбарлаж байна, би сайн ойлгосонгүй. Жишээ нь төр хувийн хэвшилтэй гэрээ байгуулан тодорхой ажилбарыг хийх гээд /төрийн мөнгө/ татвар төлөгчдийн мөнгийг гаргаж, тендер зарлаж, байгуулсан гэрээгээ зөрчихөд захиргааны хэргийн шүүх дээр очих юм уу, арбитер дээр очих юм уу? Хувийн эрх зүй гэдэг талаас нь авч үзэх юм бол арбитер дээр, харин захиргааны байгууллага хураадаг мөнгөнийхөө нэг хэсгийг эргүүлээд эдийн засаг, хөрөнгө оруулалтанд зориулж байна гэж үзэх юм бол захиргааны шүүх дээр очино. Үүнтэй адил төрөөс мөнгөө авч чадахгүй байгаа гэдэг ч юм уу, эсвэл нэг жишээ ярихад, Улаанбаатар хотын шинэ удирдлага гарч ирээд өмнө нь хувийн хэвшилээр /Улаанбаатар хотыг цэвэрлүүлж байсан/ захиргааны гэрээ хийсэн. Дангаараа цуцалсан, үүнийг нь захиргааны хэргийн шүүх дээр очоод ямар ч хэрэг байхгүй болсон. Яагаад гэвэл гэрээндээ гэрээний тэгш байдлыг хангаагүй. Өөрөөр хэлбэл  “хэрэв .... ийм бол ... байна” гэсэн цуцлах зүйлс нь байхгүй байсан. Тэгэхээр энэ бүхэн журамлагдах юм уу, журамлаж чадсан юм уу? Энэ бол бодит амьдрал дээр гарч байдаг зүйлс. Захиргааны байгууллагуудыг байранд нь тавьж чадсан юм уу гэсэн зүйлүүд л орсон байгаасай гэж бодож байна. Миний хэлэх гол санаа бол Төрийн байгуулалтын байнгын хорооны үндсэн бүтээгдэхүүн шүү. Тэрнээс биш, хэдэн санал өгөөд явуулдаг зүйл биш шүү!

 

Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэлийн Ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->