demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байх ёстой

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1028

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн /Баасан гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэл: Сая ерөнхий прокурорын хэлсэн үгийг Монгол орон даяар сонссон. Маш сайн мэдээ байна. Өнөөдөр орой бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах байх, гаргаасай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ажиллах зарчмыг тунхаглалаа. Үүнийг 468 прокурор, хуулийн байгууллагын ажилтанууд харсан байх гэж бодож байна.  Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт прокурорын байгууллагын хүний эрхийн чиг үүргийг шүүхэд шилжүүлэх гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Гэтэл бидний хэлэлцэж буй “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл”-ийн үзэл баримтлалаын хэсэгт энэ тухай бичжээ. Харин одоо хэлэлцэж байгаа Шүүх байгуулах тухай, прокурорын тухай хууль болон таны ярьснаар бол хамгийн гол бөгөөд үндсэн зорилго нь хүний эрхийг хамгаалах юм. Өөрөөр хэлбэл чиг үүрэг нь үлдэж байна гэж би ойлголоо. Энэ нь ч зөв, гэхдээ энэ хоёр зөрчилдөж байна уу эсвэл би буруу ойлгож байна уу?

Хоёрдугаарт, Цалингийн асуудал бол тухайн прокурор, цагдаагийн байгууллагын ажилтаны биологийн болон нийгмийн хэрэгцээг хангах асуудал биш юм. Энэ бол тухайн хүмүүсийн төрийн тусгай ажилтануудын бие даасан хараат бус байдлыг хангах асуудлыг л ярьж байна. /Нэг хүчин зүйл болдогынх нь хувьд/ Тийм учаас, Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас асууя. Шүүх, авилгатай тэмцэх газар, прокурорын ажилтаны цалингийн зөрүү хэд байдаг юм бэ? Энэ зөрүү ямар шалтгаанаар бий болдог хууль зүйн үндэслэлийг нь хэлж өгнө үү?

Гуравдугаарт: Хүний эрхийн зөрчилүүд ихэнхи тохиолдолд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд их гарч байна. Түүнээс биш, 461 дүгээр анги дээр гарч байгаа асуудал биш, тэнд хавтгайрсан зүйл байхгүй байсан. Үүнийг хүний эрхийн үндэсний  комиссын 12, 13 дугаар  илтгэлд хэлсэн байдаг. Үүнтэй холбогдуулаад прокурорын байгууллагын бие даасан хараат бус байдлыг ямар заалтуудаар энэ хуулинд оруулсан бэ? Өөрөөр хэлбэл бие даасан байдал, хараат бус байдал гэдэг хоёр тусдаа ойлголт юм. Манайхан нэг өгүүлбэрээр бичиж байгаа. Гэтэл бие даасан байгууллага нь институцдээ хамаардаг. Институцын бие даасан санхүүгийн болон бусад бүх бие даасан статусыг нь хангах асуудал байдаг. Харин хараат бус байдал нь дотоод итгэл үнэмшилдээ хөтлөгдөж явдаг, энэ байдлаараа шийдвэр гаргана. Прокурорын шийдвэр гаргах процесст нь гадны нөлөөгүй, хөндлөнгийн нөлөөгүйгээр үүнийг хараат бус гэсэн утгаар нь оруулдаг. Энэ талын заалтууд нь яаж орсон юм бэ? Мөн эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд  нэг заалт бий. Ач холбогдол нь арифметиктээ биш, ямар ч гэсэн 26 эрхтэй, 3 үүрэгтэй байгаа.

Хууль Зүйн сайд Д.Дорлигжав:   Хүний эрхтэй холбоотой асуудлыг шүүхэд шилжүүллээ гэдэг ойлголт бол хуучин хүний эрхэнд халдсан нилээн олон ажиллагаануудыг явуулахдаа нэг хэсгийг шүүхээс нөгөө хэсгийг мөрдөн байцаагч авч явуулдаг байсан. Сүүлийн төслүүдээр бол үндсэн хуулинд заасан хүний эрхүүдэд халдах тохиолдолд зөвхөн шүүхээс зөвшөөрөл авч байх, прокурорт байсан хэргүүдийг шүүх рүү шилжүүлсэн. Ийм өөрчлөлтүүд орж ирж байгаа юм.

Хоёрдугаарт, шүүх, прокурор, авилгатай тэмцэх газар, цагдаа гэсэн хэргийг шалган шийдвэрлэдэг байгууллагуудын зөвхөн цалин өөр биш, эрхзүйн статус нь хүртэл өөр байгаа юм. Үүнийг би бодлогын хувьд буруу гэж байнга хэлсээр ирсэн, адилхан хоёр мөрдөн байцаах байгууллагын нэгийг нь тэнгэрийн байгууллага, нөгөөхийг нь өөрийнхөө бор зүрхээр ажиллаж байдаг байгууллага маягтай тавьж байгаа нь угаасаа манайхны нэг авилгатай тэмцэх гэж байна гээд туйлшрахаараа систем дотор энэ зүйлийг үүсгээд орхисон. Одоо бас шүүх, прокуророос шүүх нь чухал гээд туйлшраад явж байна. Ийм бодлогын алдаа битгий байгаасай гэж бодож байна. Хүний эрхийн зөрчилүүд хэрэг мөрдөх, мөрдөн байцаалтын шатанд гараад байна. Энэ хараат бус, бие даасан байдлаар хангагдах юм байна гэж, үүнийг юу гэж ойлгох бэ гэж та асуулаа. Тэгэхээр хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагч, прокурор аль аль нь шийдвэр гаргаж байдаг. Шүүгч аль алинд нь хуулийн үндсэн зарчим болж орж ирдэг. Хараат бус гэдэг нь бидний ойлгодог л зарчим. Хараат бус гэдэг бол хэн, хэнээс томилогдсоноос үл шалтгаалан, ямар байгууллагад ажиллаж байгаагаас үл шалтгаалан тухайн хуулинд яаж бичсэн байна, түүний дагуу тэр хэргийг шалгаж шийдвэрлэж, оногдох ялыг нь өгөх асуудал юм. Бие даасан гэдэг бол өөрөө шийдвэр гаргаад, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг. Прокурорын байгууллагад бол арай нэг өөр нь дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорыг шалгаж хүлээж аваад хүчингүй болгодог. Гэхдээ энэ нь хуулийн хүрээнд явагдаж байх ёстой. Ер нь бол ийм л байдаг. Бид шинэчлэлийн хуулиуд дотроо хийж байгаа нэг зүйл бол шүүгч, прокурор, мөрдөн байцаагч ч бай аль ч гадны нөлөөнд үл автах зарчимыг процессын хуулинд байгаа нөлөөллийн хуудас таглах, энэ хэргийг намайг шалгаж байхад тэр дарга, хүн хуулиас гадуур шаардлага тавьсан, хандсан гэдэг заавал нөлөөлөл явуулах хэрэгтэйгээ бичиж байх ёстой. Хэрвээ бичээгүй бол энэ хүн өөрөө хариуцлагаа хүлээж орж байх ёстой гэсэн ийм юм орж ирж байгаа. Энэ бол манайд байгаагүй, бүрэн гүйцэд хэрэгжиж байгаагүй энэ бол хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулахад гол хүчин зүйл болох болов уу гэж бодож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд, хүмүүс яг л таны хэлдэгээр математик үйлдэлээр 26 эрхтэй мөртлөө 3 үүрэгтэй байна гэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хэрэг нээсэн үеэс нь эхлэн прокурор хяналт тавиад явж байна, ингэнэ, тэгнэ гэж бичсэн зүйл бүхэн прокурорын үүрэг болж орж ирж байна. Тэр бүхнийг тоочиж бичих юм бол эргүүлээд хуулинихаа нэг хэсгийг бүгдийг нь үүрэг болгож бичих ийм байдалтай байгаа. Тийм учраас яагаад үндсэн гурван үүрэг бичиж байна вэ гэхээр нөгөө үндсэн хуулиар гол зарчимаар хүлээсэн гол зарчимын үүрэг, цаашаа ажиллагаануудын нөхцөл байдалыг үүрэг болгож бичээгүй юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Би ерөнхийд нь ойлголоо. Гэхдээ хүний эрхийн чиг үүргийг шилжүүлэх гэдэг томёолол нэг л буруу сонсогдож байна. Хүний эрхийн чиг үүргийг шилжүүлэх нь хүний эрхтэй холбоотой бүх чиг үүргийг прокуророос шүүгч шилжүүлэнэ гэсэн утгаар ойлгогдох гээд байна. Гэхдээ энэ хуулин дээр үүнийг засаж хийсэн байх гэж би бодож байна. Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байж болохгүй гэж хүмүүс ярьж байна. Би бол байх ёстой гэж бодож байна. Хэрэв прокурор хүний эрх болон хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад хүний эрхийг зөрчиж байгаа үйлдлүүдийг бие даасан хараат бусаар шалгая гэж бодвол түүний дотор цагдаа шүүхийн ажилтануудын хэргийг шүүдэг албатай байх ёстой. Энэ талаас нь бодож үзээрэй.  

Прокурорын орлогч: С.Дэмбэрэл гишүүний эхний асуултанд хариулъя. Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол бусад эрхзүйн баримт бичгүүдэд дурьдсан зүйлийн агуулга нь хүнийг эрхийг хөндөж гаргасан, аливаа шийдвэр гаргах прокурорын эрх мэдлийг шүүхийн хяналтанд шилжүүлэх тухай томёолол байсан. Яг энэ агуулгаар прокурорын тухай байгууллагын хууль эрүүгийн хэрэгтэй тэмцэх тухай хууль шийдвэрлэгдсэн. Тухайлбал, цагдан хорих, таслан шийдвэрлэх арга хэмжээ авах бусад төрлийн хүний эрхийг хязгаарласан эд хөрөнгийг нь хураан авах, битүүмжлэх гэх мэт аливаа төрлийн ажиллагааг прокурор эсвэл мөрдөн байцаагч дангаараа шийдэж ирсэн бол энэ ажлыг шүүхийн хэлэлцүүлгээр оруулж, үндэстэй, үндэсгүй юу гэдгийг хянаж шийдвэрлэх байдалтай байна. Харин прокурор хүний эрх зөрчигдөж байна уу гэдэг хяналт тавих чиг үүргээсээ огт өөр юм.  Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа нь хуулийн дагуу ажиллагаа явагдаж байна уу, хүний эрх зөрчигдөж байна уу гэдгийг хянаж, хүний эрх болон хууль зөрчигдсөн бол түүнийг арилгах, засуулах таслан зогсоох энэ үүрэг хуулинд бүтнээрээ орсон. Прокурорын хараат бус байдлын баталгааг энэ хуулинд улс төр, эдийн засгийн халдашгүй байдлын баталгаа гэж тусгайлан зааж өгсөн. Мөн таны хэлсэн прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба бол прокурор дээр яллах ажлаа хийхэд бусад байгууллага хөндлөнгийн ашиг сонирхол гаргаж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажлаа гүйцэд явуулахгүй, эсвэл шалгах зорилгоор энэ ажлыг гүйцээж, хийх зорилгоор энэ ажлыг дэмжлэг үзүүлэх тухай хуулийн зохицуулалт орж ирж байгаа. Бусад улсын жишгийг харахад прокурор хараат бус байхын тулд цагдаа, мөрдөх албаасаа хараат бус хууль бус байхын тулд мөрдөх албаны хууль зөрчихөөр шалгшах эрх мэдэл зайлшгүй байдаг. Одоогийн хуулийн 195 дугаар зүйлд эрүүгийн байцаан шийтгэх 195 дугаар зүйл, прокурорын мөрдөн шалгах ажиллагаа гэж угаасаа бичсэн байдаг. Гэхдээ энэ нь ямар үндсэн хуулийн маргаан үүсгэдэг вэ гэхээр прокурор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу, хэрэг бүртгэл мөрдөн байцаагч хууль зөрчсөн үү үгүй юу гэдгийг өөрөө шалгаад гэрч хохирогчоос мэдүүлэг, тайлбар авч ажиллахаар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих биш, өөрөө хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг хэрэгжүүлэгч болж хувирдаг учраас үүнийг прокурорын өөрийн үзэмжээр өөрөө хийх биш, харин өөр хөндлөнгийн албан тушаалтнаар хийлгээд, үүндээ хяналт тавих замаар нөгөө хяналт тавьж байгаа байгууллагын ажилтаныг  шалгавал шалгасан шиг шалгаж, өөрийнхөө ажлыг хийсэн шиг хийхийн тулд энэ зохицуулалт орсон. 

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->