demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хүн гэдэг ерөнхий оноосон нэрийг бие хүн-natural person гэдэг хууль зүйн нэрнээс ялгах хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 933

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээрт, Эрүүгий хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл 144 хуудастай, би 68 дугаар хуудас дээр явж байна. /Нэг бүрчлэн уншиж байна/ Яагаад гэвэл Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн шиг, энэхүү чухал хуулиа эхлээд унших хэрэгтэй. Би өөрөө хуулийн мэргэжил эзэмшээгүй ч, надад олон асуулт байна. Гэхдээ би бүх асуултаа тавихгүй. Яагаад гэвэл ажлын хэсэг дээр энэ тухай хэлэлцэх биз дээ. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслөөс шинэчлэлэийн үзэл санаа үнэртэж байгаа ч, гэхдээ бүрэн үнэртэхгүй байна. Өөрөөр хэлбэл, миний нүдээр энэ хуулиас маш олон асууж лавлах, засаж, залруулах зүйлс байна. Үүнийг ажлын хэсэг дээр ярьж болох байх гэж бодож байна. Үүнийг ажлын хэсэг дээр яярьж явахад болно байх гэж бодож байна. Жишээ нь, Монгол улсын нэгдэн орсон гэрээ, олон улсын конвенцийг хэрэглэх тухай заалт хууль болгон дээр ёс шиг байдаг. Үүнийг мартсан уу, яагаад оруулсангүй вэ?

Хоёрдугаарт, Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2014 оны үйл ажиллагааны тайланд “эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн заалт”-уудыг, яг одоогийн Монгол улсын байдлыг кейсүүдээр нь дурьдсан. Эрүүгий хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг  уншиж үзэхээр, нэг нэг өгүүлбэрээр, энд тэнд нь зарим зүйлүүд орсон байна. Миний санаа бол үүнийг эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн үзэл санаа, заалтууд, 13, 14 дүгээр илтгэлийн 4 дүгээр заалт гэх мэтийг яг үндэсний хууль тогтоомжид бүрэн тусгах ёстой юм. Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд 15 жил тусгасангүй ирлээ гэж дүгнэсэн байна. Үүнийг тусгаж өгвөл яасан юм бэ? Би бол эрүүдэн шүүхийн эсрэг нэг тусгай бүлэг хийж, конвенцийн заалтуудыг ашиглан нэмж оруулаад явбал цаашид ямар ч хэл ам гарахгүй, их тодорхой явах болно.

Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг уншиж байхад, төлөөлөгч гэж хэн юм бэ гэсэн нэр томьёоны тодорхойлолт байхгүй байна.  Гэтэл хүний эрхийн зөрчил дээр 70-80 %-ийг төлөөлөгч нар гаргасан байна. Төлөөлөгч гэдэг нэр томьёоны тодорхойлолт орох ёстой байсан уу, эсвэл хаана орж явсан юм бэ гэсэн асуулт байна. Татварын гэмт хэргийг яаж шийдэх юм бэ гэдгийг өчигдөр татварын ажлын хэсэг дээр ярилцсан, энд жаахан концепцийн зөрүү байна. Одоо байгаа Татварын хуулийн үзэл санааг аваад, энд хийсэн байна. Татварын хууль  дээр татварын гэмт хэрэг хавтгайрах,  хэл ам гарч байгаа нь хуулийн л асуудал. Тэгэхээр энэ талаас нь ямар заалт орсон байгаа бэ? Би буруу ойлгосон уу, үгүй юу? Өмгөөлөгч яллагдах процессын үед орж ирж байна. Гэтэл гэмт хэрэг эхлэх, гэмт хэрэг сэжиглэх, хэрэг бүртгэл гэсэн асуудлуудад өмгөөлөгч байх юм уу, үгүй юм уу?  Олон улсын зарчмаар, хүний эрхийн талаасаа анхнаас нь аваад дуусах хүртэл байх ёстой!

Хуулийн төсөлд өмгөөлөгч, гэрч хохирогч нарын зүгээс хүсэлт тавих гэсэн өгүүлбэрүүд байна. Хүсэлтийг шийдвэрлэх механизмыг ард нь нэг хэсэг газар хийсэн. Гэтэл нөгөө хэсэг газар хийгээгүй байх юм. “Хориглоно” гэж бичсэн мөртлөө,  үр дагаварыг нь яаж тооцох нь тодорхойгүй байна. Мөн л зарим газар нь байхгүй байна. Зарим газар нь байгаад, зарим газар нь байхгүй байгаа учирыг хэлж өгнө үү!

Дөрөвдүгээрт, хуулинд хүн гэдэг томьёололоор яваад байна. Үүнийг “Natural person” гэсэн үгээр ойлгож байна. Гэтэл бид хүнийг амьтнаас ялгах ерөнхий нэршлийг хууль зүйн ухааны томьёолол болох Natural person физическое лицо-бие хүн гэдэг ойлголттой хутгаж оруулсан байна.

“Human being” оруулаад байгаа юм биш үү! Бие хүн гэж тодорхойлсны учир юу бэ?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Хүн гэж тодорхойлсны гол ач холбогдол нь иргэн гэхээр Монгол улсын иргэн гэж ороод харьяалалтай, харьяалалгүй гэсэн хүмүүс байгаа юм. Тэгэхээр зарим ойлголт орхигдоно. Тийм учраас хуульчдын дунд бол ойгомжтой нэр томьёо байгаа юм. Гэрчийн тухайд бол яллагдагчын үед л өмгөөлөгч авч, наана нь бол авахгүй. Наана нь бол нөгөө хүний эрхэнд халдаж, байцаадаг, бууддаг, хоридог бүх ажиллагаа байхгүй болсон учраас тэнд өмгөөлөгчийн шаардлага байхгүй. Зөвхөн өөртэй нь уулзвал уулзана, байцаалт авах эрх байхгүй. Зүгээр гэрч болж байгаа хүмүүс бол, энд өмгөөлөгч авах эрхээр хангагдана. Яллагдагчийн хувьд бол нотлох баримт үндсэндээ цуглараад, энэ нь тодорхой эрүүгийн хэрэгт заасан гэмт хэрэгт буруутгагдаж, тэр хүний эрхэнд халдах тэр үед, би өөрөө өмгөөлөгчөө авъя гэдэг хүсэлт гаргахыг л хэлсэн хэрэг л дээ. Зарим зүйл хориглоно, зарим зүйл үр дагавар нь ойлгомжтой, ойлгомжгүй байгаа нь тухайн зөрчлийн мөн чанараас болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэр ноцтой, ямар түвшинд арга хэмжээ авах,  зөрчил үүсэх вэ, тухайн зөрчлүүдээс болж ялгаатай хийнэ.Үнэндээ ялгаатай хийхээс өөр арга байхгүй, тэр бүгдийг энд тоочих аргагүй, боломжгүй юм. Нэг талаас мэргэжлийн удирлага нөгөө талаас захиргааны удирдлага явж байгаа. Захиргааны түвшинд авах арга хэмжээ, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ гэж бий. Төлөөлөгч гэдэг бол хуулинд байдаг хууль ёсны тогтсон нэр томьёо. Энд бол мөрдөгч гэдэг нийтлэг ойлголтоор л бий. Одоо ажиллаж байгаа төлөөлөгч бол хэрэг бүртгэх үйл ажиллагаа явуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, сум дээр байгаа төлөөлөгч мөрдөн байцаагч дуудаад, хэргийн газраа хамгаалаад зогсож байгаа шүү дээ. Энэ хуулийн онцлог нь хуулиар гадуурхи процесс энэхүү хуулиар журамлагдаж орсон. Татварын тухай хуулиар бол татварын хуулиар ямар концепци явж байгааг бид сайн мэдэхгүй байна. Хохирол арилгасан, зөрчлөө бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх энэ бүх боломж олдоно.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээрт, Олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 4, 13, 14 дүгээр зүйл гэсэн заалт бий. Манай улсад гарч байдаг хэргүүдтэй холбоотой. Энэ гурван заалтуудыг /Монгол улс үндэсний хууль тогтоомжидоо оруулна гэсэн байдаг/ тусад нь бүлэг болгож утгачлан оруулж болох уу гэдэг л асуулт байсан юм.

Хоёрдугаарт, Чухамдаа үндсэн хуулинд орсон учраас бүх хуулинд олон улсын гэрээ, конвенцийг эсэргүүцэх тухай бий. Хэрэв энэ хуулинд заагаагүй бол заалт хуулинд байх ёсгүй хэрэг үү? ! Ингэж болохгүй!

Гуравдугаарт, Миний хэлж байсан “natural person” гэдгийг бие хүн буюу хууль зүйн нэршлээр нь хэлж байна.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын концепцийн заалтууд орсон. Бүгдийг тусад нь конвенцой холбоотой нь гэж оруулах, боловсруулах, техникийн хувьд болохгүй байгаа юм. Жишээлбэл эрүү шүүлт тулгах замаар олж авсан баримтуудыг хүчингүйд тооцох гэж байхад, нөгөө талд эрүү шүүлт хүнлэг бус харьцаанаас ангид байх гэсэн зарчим руу орсон. Хууль, хуулийнхаа мэргэжил заалт бүрээр олон улсын гэрээ конвенцуудыг оруулсан. Энд оруулаагүй зүйл ерөөсөө байхгүй. Хэрвээ Монгол улсын хууль, олон улсын гэрээ хэлэлцээртэй зөрчилдөх юм бол олон улсын гэрээ хэлэлцээрийг дагаж явна гэдэг бол энэ хуулинд бичигдээгүй ч гэсэн манай үндсэн хуулинд заасан нийтлэг зарчмаар аль ч хуулинд хэрэгжинэ.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Та дутуу эсвэл огт оруулаагүй зүйлүүдийг уул нь “өмөөрөх”-ийн оронд тусгаад явсан нь дээр.Баярлалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->