demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Монгол Улсын Үндсэн хуульд өмчийн төрлөөс нь хамааруулан ялгаварлаж болохгүй !

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 874

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны /2015.05.12. Мягмар гараг/ ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Нэг. Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэх үеэр

 Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийг 2012-2016 онд баталсан. Үүнд, Экспортын нэг цонхны бодлого гэсэн зүйл бий. Юу гэж байгаа нь мэдэгдэхгүй, яах гэж байгаа юм гэсэн утгагүй заалт орсон байгаа юм. Одоо мэдээж хэрэг үүнийг чинь хэрэгжилтийг нь дүгнээд ирэхээр хүмүүс асууна даа. Үүнийгээ одоо яах юм бол. Экспортын нэг цонхны бодлого гээд.

Хоёрдугаарт нь, бас нэг ийм өгүүлбэр” Уул уурхайн экспортоос орж ирсэн орлогоор уул уурхайн бус экспортыг дэмжих сан байгуулна” гэсэн байна. Цагаан дээр хараар бичсэн ийм бас нэг өгүүлбэр байгаа. Түүний дараа санхүүгийн секторын шинэчлэлийн иж бүрэн баримт боловсруулна гэсэн. Бас нэг ийм өгүүлбэр байгаа. Эд нар энэ 2016 оны үндсэн чиглэлд яг туссан уу? Энэ хэрэгжих үү. Ийм нэг асуулт байна. Үүнийг хариулж өгөөч ээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - С.Баярцогт сайд хариулъя.

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: - Зарим тодорхой зүйлүүдийг нь манай ажлын хэсэг яг зүйл заалтаар нь харж байгаад туссан, тусаагүйгээр нь сая С.Дэмбэрэл гишүүний хэлсэнийг хэлээд өгнө үү.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - Хэн хариулах вэ? Г.Батхүрэл дарга.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Г.Батхүрэл: - С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд экспортын нэг цонхны бодлого туссан. Энэ бол 3.4 дээр гадаад худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. Хариуцах эзэн бол Аж үйлдвэрийн яам гэж туссан. Мөн дээрээс нь санхүүгийн салбартай холбогдуулаад бас асуусан. Энэ дээр бас макро эдийн засгийн хэсэг гэдэг дээр бол энэ зүйлүүд туссан байгаа. Ялангуяа энэ дээр бол 1.6 дээр дунд хугацааны өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлнэ. Дунд хугацаанд учирч болзошгүй төлбөрийн тэнцлийн эрсдэлийг бууруулна гээд 1.6 дээр туссан байгаа.

Мөн үүнтэй холбогдуулаад 2.10 дээр санхүүгийн секторыг хөгжүүлэх хүрээнд нийгмийн даатгалын зарим төрлийг хувийн амьдралын даатгалд шилжүүлэх замаар урт хугацааны болон хувийн тэтгэврийн даатгалын зах зээлийг хөгжүүлнэ гэж бас туссан байгаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - С.Дэмбэрэл гишүүн тодруулъя.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Эхнийх нь асуудал яах вэ тэр худалдааг хөгжүүлэх үндэсний цахим нэг цонх гэдгийг Ерөнхий сайд одоо ахалж байна уу, үгүй юу? Нэг үндэсний хороо байх ёстой. Тэгээд тэр цахим нэг цонх чинь явж өгөхгүй байна…Азийн хөгжлийн банкнаас мөнгө аваад 20-иод сая доллар авах ёстой. Тэгээд энэ нь 2, 3 жил яригдаж, одоо хүртэл энэ хэрэгжиж өгөхгүй байна шүү! Үүнийг би тодруулж асууж байгаа юм шүү.  Азийн хөгжлийн банкнаас мөнгө авч төсөл хэрэгжих юм уу, үгүй юм уу гэдгийг нэгдүгээрт асууж байгаа юм.

Хоёрдугаарт, Өгүүлбэр нь их тодорхой бий шүү дээ. Дунд хугацаанд санхүүгийн секторыг хөгжүүлэх шинэтгэлийн хөтөлбөр хийнэ гэсэн утгатай заалт байж байгаа юм. Тэр 2012-2016, одоо 2016 оныхоо баримт бичигт ороход ийм байдлаар хаягдаад дуусна. 2016 оны эцэст энэ нь яасан юм бэ гэхээр нэг юм хэлж магадгүй. Гэхдээ одоо эндээ оруулсан нь зүгээр биш үү?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:-За 1 минут.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - бичигдсэн өгүүлбэр нь дараагийнх ньалхамыг хэлж байна шүү дээ. Уул уурхайн салбараас орж ирсэн экспортын орлогоор уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих сан байгуулна гээд 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр маш тодорхой ийм өгүүлбэр байж байхад, тэр өгүүлбэр чинь энэ 2016 оныхоо үндсэн чиглэлд тусаагүй байна. Тэрийгээ тусгахгүй бол 2016 онд чинь Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс орхиж гэсэн тийм сонин зүйлс яригдах нь байна шүү дээ. Үүнийг л хэлээд байна. Тийм учраас үүнийгээ олж ав, хайцгаа, байгаа шүү! Тэр нэг буланд нуугдсан байж магадгүй. Үүнийг олж аваад, тусга гэж хэлж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - За  Г.Батхүрэл дарга хариулъя.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Г.Батхүрэл: - С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр цахим нэг цонхны системийг нэвтрүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 30 ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гол нь юуг зохицуулах вэ гэхээр гадаад худалдаа эрхлэгч, экспорт, импорт дамжин өнгөрүүлэх тийм холбоотой асуудлыг зохицуулсан дүрэм журам, стандартын шаардлагыг мөрдөж ажиллана. Үүнтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг цахим хэлбэрт оруулах үйл ажиллагаанд чиглэгдэх юм.

Сая таны хэлсэн уул уурхайн экспортын орлогоор уул уурхайн бусад салбарын экспортыг дэмжих сан бүрдүүлэх энэ асуудал нь  эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолоор батлагдсан байгаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын нарийвчилсан төлөвлөгөө гарсан. Энэ төлөвлөгөөн дээр уул уурхайн бус экспортыг дэмжих гэдэг асуудлаар орсон байгаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - За ойлголоо. С.Дэмбэрэл гишүүн. Зарчмын зөрүүтэй саналтай холбоотой саналаа хэлнэ шүү дээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Та битгий тодруул. Тэгэх үү. Би үгээ хэлье. Энэ оруулж ирж байгаа саналыг чинь одоо жишээлбэл Н.Энхболд гишүүний хэлэхэд их тодорхой байна. Жишээлбэл, хоршоодын асуудлыг институци талаас нь их тодорхой байна. Гэтэл Ц.Дашдорж гишүүний хэлсэнээр юу гэж үзэх юм бол, миний хувьд  С.Баярцогт сайдтай ижилхэн саналтай  байна. Томьёолол нь зөв. Маш тодорхой болгох хэрэгтэй. Гэхдээ маш тодорхой гэдэг чинь ингээд нарийвчлаад бич гэсэн үг биш. Энэ томьёоллынхоо үг үсгийг нь зөв хийж, тэгээд үүнтэй холбогдуулаад хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм. Жишээлбэл, өөрөө хөндөж л байна л даа. Хоёр орлогчтой байсан. Тоохгүй л байна. Төв Засгийн газар. Унитар улсад төв Засгийн газраа тоодоггүй. Үүнийгээ ч өөрсдөө саяхан баталсан. Ерөнхий сайд нь татвар нэмэхгүй гэж байхад л оруулж ирээд л татвар нэмэх асуудал гарсан. Ингээд Улаанбаатар хотын татвар нэмэх гээд л байж байгаа шүү дээ. Тийм биз дээ, нэг жишээ мөн үү мөн. Улаанбаатар хотын эдийн засаг засаг захиргаа, Монгол Улсын эдийн засаг, засаг захиргаа хоёр хоорондоо салчихаад байгаа нь үнэн үү үнэн. Энэ бүхэн чинь одоо энэ томьёолсон зүйлд чинь хэлээд байна л даа цаад санаа нь бол. Гэхдээ үүнийгээ ядахдаа ингэж нэг бас нэг ойлгогдохоор,  арай илүү тодруулчихвал болмоор санагдаад байна. Би бол их сайхан дэмжих байна. Яагаад гэвэл өөрөө асуудал нь зайлшгүй энэ 2016 онд энэ үндсэн чиглэлийн хавсралтад бүр тодорхой суулгаад ингэх тийм боломжтой заалт. Дээр нь одоо жишээлбэл энэ Засгийн газраас гаргаж байгаа тэр тогтоол шийдвэрүүд орон нутгийн засаг захиргаа дээр ороод замхрах, эсвэл орон нутгийн засаг захиргаанд Засгийн газрын өөрийнхөө эрх хэмжээнээс илүү Засгийн газрын бараг шууд оролцсон шийдвэр гаргах гээд байдаг ийм практик байна. Үүнийг ямар хуулиудаар зохицуулдаг юм. Засгийн газрын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль. Тэр байтугай энэ иргэдийн төлөөлөгчдийн асуудлын бас энэ эрх хэмжээтэй холбоотой. Улаанбаатар хотын жишээлбэл эдийн засгийн шийдвэрүүд гарч, эдийн засаг, нийгмийн шийдвэр гарч байлаа гэхэд, одоо нийгмийн талаар гаргалаа гэхэд энэ ядууралтай холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэрүүд гаргалаа гэхэд энэ Засгийн газрын холбогдох яамны энэ чиглэлээр барьж байгаа бодлогын хүрээнд л байх ёстой. Гэтэл заримдаа тэр хүрээнээс халиад гарсан тийм юмнууд яг бодит амьдрал дээр их байгаа шүү дээ. Үүнийг бид хэлдэг шүү дээ. Тэр байтугай Улаанбаатар хот 6 орлогчтой байсан. 2 билүү, 4 болго гэсэн нэг юм ярьсан. Юу болсон юм бэ? Иймэрхүү асуудал зөндөө байна. Мөн газрын асуудал дээр ч их яриа бий. Одоо дэд бүтцийн хөгжлийн асуудал, Улаанбаатар хотын бохирдлын асуудал гээд энэ Улаанбаатар хот ба энэ төв Засгийн газрын хооронд асуудал их байна. Аймгууд болон төв Засгийн газрын хоорондын харилцааг зүгээр нэг Их Хурлаас ийм шийдвэр гаргасан, Засгийн газар үүнийг хэрэгжүүл гээд нэг захиа явуулаад нэмэргүй л дээ. Тэгэхээр энэ хуульд нь ямар өөрчлөлт оруулбал энэ бүхэн цэгцрэх юм гэдгийг л өөрчлөлт оруулах томьёолол гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд үүнийг нэг жаахан энэ талаас нь бодож, сайжруулаад редакцын чанартай өөрчлөлт оруулна гэж хэлээд, дэмжээд явчихвал яасан юм бэ гэсэн ийм бодлого байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - Санал юм байна. Тэгэхээр Ц.Дашдорж нарын гишүүний гаргасан саяны саналын томьёоллыг төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагын гүйцэтгэх чиг үүргийг тодорхой, давхардлыг арилгах талаар мөрдөх, хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэгээд цаашид бас холбогдох хуульд одоо өөрчлөлт оруулж шинэчлэх гэдэг ч юм уу, тийм утгаар байвал болох л юм шиг байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд: - Редакцийн тийм маягийн тодотгол хийж болно. Тухайлбал, жишээ нь бодлогын нэгдмэл чанарыг хангах гэдэг үг баймаар байна. Тэгэхэд Их Хурлаас шийдвэр гаргаад байдаг. Улаанбаатар хот 6 орлогчтойгоо явж л байдаг. Тийм ээ. Энэ бодлогын нэгдмэл чанарыг хангахгүй байгаа явдал мөн үү. Мөн. Тэгвэл наад дээрээ нэгдмэл чанарыг хангах, тухайлбал гэж байгаад оруулья. Сая хоёр тодорхой жишээгээ оруулчихъя. Хоршооны асуудлыг нэг талд нь гаргаж шийднэ. Харьяаллын асуудлыг, энэ олон төрийн захиргааны байгууллагуудын удирдлагын тогтолцоог нэгдмэл байдалд нь нийцүүлнэ. Нэгдмэл бодлогодоо нийцүүлэх дотор нь нөгөө тэр орон нутагт байна уу, Улаанбаатарт байна уу хамгийн наад зах нь орлогч дарга нарын асуудлыг ядаж нэг шийдэж баймаар байна шүү дээ. Ичмээр байна шүү дээ бид нар. Унитар улс байдаг. Хамгийн дээд байгууллага нь шийдвэр гаргачихаад байдаг. Доодуул нь, нөгөөдүүл нь арга хэмжээ авах нь битгий хэл Их Хурал дээр орж ирчихээд нөгөө олон орлогч нар нь тоглож байгаа юм шиг дүртэй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - Ингээд саяС.Дэмбэрэл, Н.Энхболд гишүүн нарын хэлсэн саналыг тусгаад редакцын шинжтэй найруулаад ерөнхийдөө бодлогын нэгдмэл чанарыг хангах чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах гэсэн маягаар авъя гэж. Ингээд санал хураалт явуулна. Энэ саналыг дэмжиж байгаа гишүүд санал өгье. Нийт 11 гишүүнээс 9 гишүүн дэмжиж, энэ санал дэмжигдлээ.

Хоёр.  Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Нэгдүгээрт, ер нь гадаадын хөрөнгө оруулагч хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулж болно шүү дээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд өмчийн төрлөөс нь хамааруулаад ялгаварлаж болохгүй шүү дээ. Тийм ялгаварлаж болохгүй гэдгийг заасан. Өөрөөр хэлбэл төрийн өмч, хувийн өмч гээд. Төрийн өмч нь 33 байвал ингэнэ гэсэн тийм улаан цайм ялгаварлалт байж болох уу? Тэгээд мөн олон улсын хөрөнгө оруулалтын зарчим байдаг. Энэ хувийн болон улсын ямар ч өмчийн төрөл энэ бүхнийг гадаадын болон дотоодын гэж ялгахгүй энэ зарчмыг бид ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг 45 хоногийг хөөрхий зайлуул нэг муу 30 хоног болгож харж үзэж байгаа юм шиг заалт бол уг нь их арчаагүй заалт л даа. Энэ заалт угаасаа байх хэрэггүй байхгүй юу. Ер нь бол. Бүр хасчих хэрэгтэй. Өнөөдөр  30, 21 гээд гэсэн шууд нөгөө гинжин урвалаараа хасагдахаар хийчихвэл, Хятадын нэг төрийн өмчтэй нэг компани, 34 хувийг нь эзэмшдэг тэр компани Монгол Улсад хөрөнгө орууллаа гэхэд түүнийг та 34 хувь учраас манай үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хэн нэг нарийн бичгийн дарга, түүний гарын үсэгтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэдгийг хэн тодорхойлдог юм бэ? Олон улсын хуулиуд дээр үндэсний аюул байдал, манай энэ хууль, ер нь бүх хуулиуд дээр үндэсний аюулгүй байдалд харшлах гэсэн юмнууд байгаа шүү дээ!Хөрөнгө оруулж болохгүй салбараа заасан л бол одоо ингэж ийм тодорхой үндэсний аюулгүй байдалд нөлөөлж магадгүй гэсэн магадлагааг гаргуулдаг нэг тусдаа байгууллагыг шинээр гаргаж ирээд, тэр байгууллагынх нь бичгийг бид авах нь байна шүү дээ. /тэр хүмүүс/ Тэгэхээр энэ чинь ялгаварлан гадуурхалт буюу Discrimination болж байгаа юм. Ийм хууль бид баталж, үүнийгээ засах сайхан түүхэн боломж байна л даа. Ганц аргаар больж, хасах хэрэгтэй. Тэгвэл байхгүй болно.  Тэгэхээр нөгөө гинжин урвал чинь байхгүй болно. Ийм л юм хийх хэрэгтэй байна шүү !

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - Тэгэхээр яах вэ,  би түрүүн хэлсэн. Энэ бол зөвхөн чиг үүргийн шилжилттэй холбоотой асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудал байгаа юм л даа. Яг одоо тэр хөрөнгө оруулалтын цаад том агуулгын шинжтэй өөрчлөлт бол Эдийн засгийн байнгын хороон дээр яригдах асуудал. Хэрвээ хасна гэвэл, та хууль санаачлаад, өргөн мэдүүлэх маягаар явах ёстой байх гэж бодож байна.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->