demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хэрэв би Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын аль нэг сайд байсан бол энэ өгүүлбэрийг шоолж инээх байлаа!

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 876

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны/2015.05.26. Мягмар гараг/ ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Дэлхийн банкны Олон улсын ассоциацийн хөнгөлөлттэй зээл бол дэлхий дээр байгаа хамгийн хөнгөлөлттэй зээл байдаг. Би андуураагүй бол, 40 жилийн хугацаатай энэ зээлийг авах хэрэгтэй юм. Үүнийг яагаад хэрэггүй гэж ухаалаг засаглал үзэж байна вэ? Ухаалаг засаглал гэдэг мэдээллийн технологи дээр суурилсан та бидний хүсэж ярьж, шүүмжилж, шаардаж байдаг засаглалыг л “хэрэгжүүлье” гэж байна. Энэ ухаалаг засаглалыг хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой /тэр болгон олддоггүй/ зээлийг буцаан хэлэлцэхгүй орхих нь бидний хувьд цаг алдах юм биш үү! Энэ талаасаа бодож, хурдан батлах хэрэгтэй. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт сайд “юу гэж ярьсан”-ыг би мэдэхгүй байна. Сайжруулана гэхээр, С.Баярцогт яаж сайжруулдаг юм? Цаанаасаа олон улсын гэрээний нөхцөл нь олон түмэнд ил байдаг. /Нөхцөлүүд нь их ил бий/ Дэлхийн банкны Олон улсын ассоциацийн хөнгөлөлттэй нөхцөлүүд, хугацаа зээлийг төлөх үе гэдэг нь Grace period буюу хөнгөлөлтийн үе, хугацаа гэсэн их урт зүйл байдаг. Гэтэл яагаад хойшлуулах гээд байгаа учрыг нь би олохгүй л байна! Тийм учраас санал хураахаасаа өмнө, үүнийгээ нэг тодорхой мэдээлэл авч, үүний дараа саналаа яах эсэхийгээ шийдсэн нь дээр байх болов уу.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: За, С.Дэмбэрэл гишүүний саналыг сонслоо. Сая хэлсэн горимын саналаар санал хураалтаа үргэлжлүүлье. Дэлхийн банкны Олон улсын ассоциацын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ухаалаг төслйин санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх асуудлыг энэ удаагийн хуралаар хойшлуулая гэсэн горимын саналаар санал хураалтаа явуулья. Нийт 10 гишүүнээс 8 гишүүн дэмжиж, 80 хувиар дэмжигдэж байна. Энэ асуудал энэ хуралаар хойшлогдлоо. Бусад зургаан асуудлаа хэлэлцье.

“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Тогтоолын төслийн талаарх 27 саналын томёололын гурав дахь заалтыг дор дурдсанаар өөрчилөн найруулана гэдэгт нэгдүгээрт,   Монгол улсын эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэх, /бүтэн жилээр гаргана/ хоёрдугаарт, тухайн жилд өгсөн бодит боломж, бодит байдлыг харгалзан, төсвийн тухай хуульд нэмэлт тусгаж байх гэх мэт өгүүлбэр байна. Энэ өгүүлбэрийг хараад би хэрэв Монгол улсын ерөнхий сайд байсан бол, /Засгийн газрын аливаа нэгэн сайд байсан бол/ үүнийг шоолж инээнэ. Энэ бол ойлгомжтой угаасаа хийдэг зүйл байхад, бид нэмж, нэгдүгээр ангийн хүүхдэд “бичиж өгөх”-ийг зааж өгч байгаа юм шиг зүйл оруулах хэрэг байна уу гэсэн асуулт байна. Жишээлбэл, төрийн байгууллагуудын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны шат бүрд тогтмол үр дүнт тогтолцоо бий болгох тухай “Хууль” уг нь байдаг ш дээ! Харин энэ хуулиа сайжруулах талаар аль эрт Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж явж байгаа. Тэгэхээр энэ заалтыг нэмэх хэрэг байна уу?

Мөн тогтоолын төслийн хавсралтад тусгах ажлын хэсгийн санал гэдэгт, хэрэгтэй санал байгаа ч, ерөнхий санал их байна. Ерөнхий саналуудаа, дахиад жаахан үзэх л хэрэгтэй байна даа. Үүнийг одоо яах бэ, зарчимын зөрүүтэй саналаар нэмж болох уу?

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулья. 2.1 гэсэн “саналыг өчигдөр ажлын хэсгийн хурал дээр хасна” гэж оруулж ирсэн. Энэ бол татагдах ёстой санал юм. Таны санал бол зөв, ерөнхий заалт байх ёсгүй. Харин 2.4 дүгээр санал дээр байж байх ёсой санал юм. Өнөөдөр Монголд нүүрлэсэн аюул бол хариуцлагагүй байдал юм . Тийм учраас шат шатандаа ажлаа дүгнэх тогтолцоог бий болгох хэрэгтэй. Үүнийг “ажлыг хэсгээс оруулъя” гэж оруулсан. Мөн зайлшгүй байх ёстой гэж үзэж байгаа юм. Санал хураалтаар шийдэх учраас олонхи саналаар шийдэх зүйл юм. Өөр санал байвал ажлын хэсгээс томьёолж оруулж ирэх хэрэгтэй.

 Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийнтөслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ерөнхийдөө энэ салбарын байдлаас үзэхэд Засгийн газар, эрчим хүчний үнэ зохицуулах хороо хоёр байгууллагын хуулиар зохицуулах чиг нь хоорондоо холилдож байна. Тийм учраас “түлш, эрчим хүчний зах зээлийн зарчмын дагуу өөрчлөлт хийх, эрчим хүчний үнэ зохицуулах хорооны бие даасан хараат бус байдлыг эрхзүйн хувьд илүү сайн хангах” гэсэн утгатай өгүүлбэр оруулах хэрэгтэй байна. Энэхүү заалт байхгүй бол “нэг сайд хуулиар бие даасан харааат бус байх ёстой” гэж бичсэн нь, тэр байгууллагыг удирдаж байгаа юм шиг харагдаж байна. Яг үнэндээ 72 дугаар тогтоол хэрэгжихгүй байгаа шүү дээ!

Улсын Их Хурлын гишүүн А.ТлейханЗа, баярлалаа. Нэгдүгээрт, С.Дэмбэрэл гишүүн их зөв ярьж байна. Энэ яагаад өөрчилж байна вэ гэхээр, ажлын хэсэг дээр энэ тухай ярьж, энэ заалт нь өргөн барьсан тогтоолын хавсралт нь байгаа юм. Ганцхан эрчим хүчний төлөөлөх гэдгээр орж ирж байна. Чөлөөлөх гэдэг үг байж болохгүй. Өнөөдөр дэлхийд эрчим хүчийг чөлөөлсөн орон хаа ч байхгүй. Энэ бол буруу томёолол, бас нийгэмд буруу ойлголт өгч байна. Өөрөөр хэлбэл “чөлөөлнө гэхээр нийгэмд ямар ч хязгаарлалтгүйгээр өснө” гэсэн хуулийн хэллэгийн дагуу, бодит өртгийн тооцонд үндэслэн зохицуулалт хийх гэж залруулга хийж байна. Хоёрдугаарт, С.Дэмбэрэл гишүүний “Эрчим хүчний үнэ зохицуулалтанд оролцох хууль эрхзүйн орчин байхгүй” гэж хэлж байгаа нь үнэн. Хуулиараа бол энэ эрчим хүчний зохицуулах хороонд байдаг. Эрчим хүчний зохицуулах хороо бие даасан хараат бус, эрхзүйн орчин баталгаажсан байгаа учраас үүнийг бие даасан хараат бус байдлаа хангах заалт хэрэггүй болов уу. Өнгөрсөн парламентийн үед, хийгээд тусад нь зааж өгч, өнөөдөр хараат бусаар ажиллаж чадаж байгаа. Таны хэлж байгаагаар, ард нь “зохицуулах хороо хийнэ” гэдэг тодотгол хийж өгч болно. Гэхдээ таны хэлж байгаа хариуцах эзэн гэдэг дээр зохицуулах хороо гэж хэлж болно. Үүнийг залруулж авъя, зөв санал байна.

Хоршоодыг дэмжиж, бүх сумдад мал аж ахуйн гаралтай бараа түүхий эд бэлтгэх үндэсний сүлжээг бий болгох саналыг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Сая Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг гишүүдийн ярьдаг асуудлыг өнөөдөр үнэхээр онцгой анхаарч шийдвэрлэхгүй бол болохгүй асуудал юм. Яг орж ирсэн томёололоор шийдвэрлэх асуудал тусгагдах юм байна гэж бодвол том эндүүрэл. Тийм учраас “сая дурьдсан гишүүн нэмэгдээд нэг томьёолол хийж, зарчмын зөрүүтэй саналаар үүнийг өөрчлөж эхэлье” эсвэл одоо энэ оруулсан зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар, орон нутгийн хэрэгцээнд гэсэн энэ хэдэн газар байна. Үүний хууль эрх зүйн уялдаа холбоог энэ тусгай хамгаалалттай газрын статус олгож байгаа өнөөгийн механизм, мөн орон нутгийн оролцоо, төвийн оролцоо энэ хоёрын зохистой харьцаа энэ бүхнийг харгалзсан ийм зүйлийг л бичих ёстой. Энэ томёололоор бол болохгүй байна. Тийм учраас тогтоолын төслйин 16 дугаар зүйлийн найруулга дээр анхаарч, дахин өөр байдлаар томёолж оруулъя гэсэн байдлаар явъя. Ийм байдлаар явбал, цаана нь өргөжүүлэх гэсэн чимээгүй тэмцэл явж байна. Энэ байтугай Засгийн газар дотроо бодлогын уялдаа холбоог алдагдуулана. Жишээлбэл уул уурхайг зохистой ашиглъя гэдэг томьёолол өөрөө уначихдаг. Үүнээс болж хамгийн сүүлийн жишээ бол, төв ба орон нутгийн хооронд ашигт малтмал уул уурхайн үйл ажиллагаа явуулахад, сумын иргэдийн төлөөлөгчдийн газрууд нь 130 сумаас 30 гаруй нь бид нутаг дэвсгэр дээрээ бид ашиглуулана гэсэн саналыг Д.Ганхуяг гишүүнээ ирүүлсэн биздээ. Ийм л байдалтай болсон байгаа. Энэ маань өөрөө томоор яривал Unitar буюу нэгдмэл улсын зарчмыг алдагдуулж байна. Газар гэдэг зүйл дээр эртнээс эрхзүйн талаар тодорхой болгож, уялдаа холбоог нь хангаж, хязгаарлалтуудыг нь хийж өгөхгүй бол ямар ч тохиолдолд сумын иргэдийн төлөөлөгчдийн газар, ямар тохиолдолд Засгийн газар нь хэрхэн шийдвэр гаргах вм бэ гэсэн маш тоючоор илэрхийлсэн, нэг өгүүлбэр байхад болно гэж бодож байна.

Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: С.Бямбацогт гишүүнийхэлсэн санал дээр нэмж хэлэхэд одоо бол Монгол улсын хувьд бол хүн амын тааламжтай цонх үе нээгдсэн байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжилтэй холбоотой асуудлууд 2030 он хүртэл илүү онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хүн амын цонх үеийн боломжыг дээд зэргээр ашиглаж, хүн амын ажил эрхлэлт, энэ бүх асуудлуудыг залуучуудын оролцоог нэмэгдүүлэх талаас нь бодож энэ заалт орсон юм. Гэхдээ томёолол дээр “төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг шинэчилж, хүн амын хөгжлийн бодлоготой уялдуулана” гэж байна. Яагаад гэвэл гэр бүл хүүхэд, эмэгтэйчүүд гэдэг нь хүн амын хөгжлийн бодлого дотороо суусан байдаг. Тийм учраас миний томёолол бол “төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг шинэчилж, хүн амын хөгжлийн бодлоготой уялдуулана” гэж оруулахад л болж байгаа юм.

Тогтоолын төслйин хавсралтад 19 дахь саналын цалин тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвийн боломжтой уялдуулан нэмэгдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэж тавья гэсэн саналыг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Тогтоолын төслйин хавсралтын 19 дахь саналд, цалин тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвийн боломжтой уялдуулан нэмэгдүүлэх, инфиляциас хамгаалах янз бүрийн хувилбар хэрэглэж асуудлыг шийдвэрлэх гэдэгт саналаа хэлье. Өөрөөр хэлбэл цалин маань инфиляцид идэгдэхгүй байх төрөл бүрийн боломжуудыг судлах ёстой юм. Зүй нь бол  ганцхан энэ асуудлаар уялдуулна, нэмэгдүүлнэ, судалж шийдвэрлэнэ гэдэг нь их мөлгөр болно. Үүнийг найруулга талаасаа дэмжиж өгнө үү, “Улсын төсвийн боломж, бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх, инфиляциас хамгаалах янз бүрийн хувилбар аргыг судалж шийдвэрлэнэ” гэж оруулж өгвөл цалинд нөлөөлдөг бүх асуудлууд тусгагдах юм.  

Улсын Их Хурлын гишүүн А.ТлейханС.Дэмбэрэл гишүүний саналыг нэмж найруулж тусгая.

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах парламентийн тогтолцооны шинэчлэлийг хийх саналыг нэмэх үеэр

 Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Энэ нь өөрөө Засгийн газрын бодлогын бүрэн ажил биш. Парламентийн тогтолцооны шинэчлэлийг Засгийн газар хийхгүй, тийм биз дээ. Үүнийг Улсын Их Хурал хийнэ. Энэ бол үндсэн чиглэл. Хэрэв энэ зайлшгүй шаардлагатай өгүүлбэр гэж үзэж байвал Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентийн шинэчлэлийг хийх талаар Засгийн газрын байр суурь санал бодлыг дагах гэдэг утгатай. Харин зүй нь бол энэ заалтаар яг ийм байдлаар явбал, үнэндээ Засгийн газарт хамаагүй асуудлыг бид оруулсан байна. Парламентийн тогтолцоог шинэчлэх асуудлыг Засгийн газар хийхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хуралд өөрт нь байдаг эрх юм. Үүнд мэдээж хууль тогтоомж, санал талаасаа Засгийн газар оролцох нь зөв юм. Цаад санаа нь бол Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 онд багтаагаад, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байна. Мөн парламентийн тогтолцоотой холбоотой ажлын хэсгүүд ажиллаж байгаа шүү дээ. Миний сонссоноор, удахгүй төрийн байгуулалтын байнгын хорооны мэдээлсэнээр, энэ тухай оруулж ирэх юм байна лээ. Миний түрүүн хэлсэн “хэрэв энэ байвал шинэчлэлийг хийх талаар засгйин газрын байр суурийг, засгйин газрын үзэл баримтлалыг 2016 оны эхний хагаст багтаана” гэдэг өгүүлбэрээр оруулж болох юм. Хэрэв оруулахгүй бол Д.Ганхуяг гишүүний хэлдэгээр хассан нь дээр юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->