demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Зарчмын шинжтэй өөрчлөлт бол үгийн тоглоом биш шүү!

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1236

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2015.05.20. Лхагва гараг/ ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “яг юу нь зарчим юм бэ” гэдгийг  зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа хүмүүсээс асуумаар байна. Зарчмын зөрүү нь хаана байгаа вэ? Ямар зарчим байгаа вэ? Яагаад гэвэл энэ үгийн тоглоом биш юм. Зарчим бол архитай тэмцэх юм уу, архины уг шалтгаантай тэмцэх юм уу гэдэг дээр ямар санал гаргаж байна вэ, би чуулган дээр оруулж ирэхэд нь хэлсэн. Үүнийг зүгээр шууд явуулах хэрэгтэй. Ер нь олон зарчмын зөрүүтэй санал гаргаад, батлаад, бичээд л, өөр ажил байхгүй юм уу? Энэ бол их хөнгөн хууль шүү дээ. Тэтгэвэрийн тухай хуулийн төслөө ярих хэрэгтэй шүү дээ. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, олон жилийн турш Монгол улсад амжилтгүй тэмцэж ирсэн, нэг ээлжит оролдлого л орж ирсэн байгаа юм. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ суурь шалтгаантай нь бид янз бүрээр тэмцэх шаардлагатай. Нэгэнт оруулж ирсэн зүйлийг “зарчмын зөрүүтэй” гэдэг нэрээр яг л зарчим дотор нь байгаа зүйл дээр, үг үсгийн найруулгын зүйл нэмж, үүнийгээ зарчмын зөрүүтэй гэж нэрлээд, санал хураалгаж, үг хэлж, цаг авч, ингэж явах хэрэг байна уу, үгүй юу? Тийм учраас зарчмын зөрүүтэй санал авч байгаа хүмүүсээс “эхлээд зарчим нь энэ юм гэдгийг тайлбарлах хэрэгтэй” гэж асууж байна. Дараа нь зөрүү нь энэ юм. Өөрөөр хэлбэл зарчим ийм байх ёстой, Засгийн газар ийм буруу зарчим оруулж ирсэн байна. Миний бодол, бидний бодлоор “зөв зарчим нь ийм байх ёстой” гэдгийг тайлбарлаад явбал энэ бол жинхэнэ ажил хэрэгч болох юм.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан: С.Дэмбэрэл гишүүний санааг ойлгож байна. Гэхдээ бид зарчмын шинж чанартай санал гаргаж байна. Одоо Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн байр суурь нь “ажиллах цаг, байршил, лиценз/тусгай зөвшөөрөл/ гурвыг зохицуулааад өгье” гэдэг хууль орж ирсэн. Харин бид нар энэ гурван асуудал дээр ажиллаад байх ёстой юм уу, үгүй юу, эсвэл ард иргэдээ архидан согтууруулахын эсрэг, эерэг амьдруулах, сэтгэлгээ, хэрэглээг нь багасгах, ууж байгаа согтууруулах ундааны градуссыг багасгах гэх мэт өргөн асуудлуудыг оруулж ирж байна гэж ойлгож байгаа. Энэ чинь зарчмын зөрүүтэй санал мөн гэж ойлгож байна. Энэ бол зарчмын зөрүүтэй санал мөн, тэгэхээр бидний гаргаж байгаа саналд бол “архи бага уудаг хэрэглээг нь хэмжих, иргэдийн дунд гарч байгаа согтууруулах ундааны хэрэглээг багасаж байгаа санал, санаачлагуудыг төрийн бодлогоор дэмжиж өгье” гэсэн зарчмын зөрүүтэй санал юм.

 Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Архидан согтуурахтай тэмцэхэд зөвхөн захиргааны аргаар тэмцэх бус эдийн засгийн хөшүүргээр, ялангуяа анхдагч үйлдвэрлэгчийн шатанд, аж ахуй нэгжүүдийг дэмжих асуудал бол амьдрал дээр бол их чухал байдаг. Хуулийн үзэл санаа нь дэмжих тал дээр байгаа учраас “хэрэв аж ахуй нэгжүүд архины зөвшөөрөл, үйлдвэр эрхэлдэг аж ахуй нэгжүүд, стандарт ISO 9000 буюу чанарын ерөнхий стандарт, ISO 14000 буюу байгаль орчны стандарт-үйлдвэрлэл, ISO 22000 буюу хүнсний аюулгүй байдлын стандарт,ISO 26000 буюу компаний нийгмийн хариуцлагын стандартуудыг аж ахуйн үйл ажиллагааны дагуу үйлдвэрлэлийн үйл явцад нэвтрүүлсэн бол тэдгээрийг төрийн бодлогоор дэмжинэ” гэсэн Л.Энх-Амгалан гишүүний хэлдэг шиг гэмгүй заалтыг бид хоёр гаргалаа. Гэмгүйхэн шиг дэмжээрэй.

Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав сайд: “Сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл дэмжинэ” гэсэн зарчмын санал бол татгалзах санал биш юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныдарга Д.Батцогт: Санаа нь бол зөв байна, гэхдээ татгалзах санал биш ч гэсэн дэгээрээ өөрчлөлт орж ирж байгаа хуулинд шинэчилсэн найруулга биш учраас яг гишүүдийн саналыг бүхэлд нь аваад байх бололцоо байхгүй юм хэмээн /хажууд сууж байгаа/ хуулийн зөвлөхүүд зөвлөж байна. Цаашид Засгийн газрын оруулж ирэх бодлогод тусгаж явна.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Би “татна” гэж хэлээгүй шүү. Би зүгээр тайлбар авах гэсэн юм. Засгийн газрын хуулийн үзэл санаа дотор /уншихаар/ энэ тэнд явж байна лээ. Өөрөөр хэлбэл архины үйлдвэр эрхлэгчид нийгэмд хор хохирол учруулахгүй гэдгийг тайлбарлах, таниулах, чанар нь сайн байх, хүнсний аюулгүй байдлыг хангах, компаний нийгмийн хариуцлагыг илүү хэрэгжүүлэх гэсэн энэ асуудал маань өөрөө байж байгаа. Үүнийг л нэгтгэсэн, Л.Энх-Амгалан гишүүний “Төрийн бодлогоор дэмжинэ” гэж хэлсэнтэй л адил шүү дээ. Тэгээд төр нь өөрөө шийднэ биз дээ. Жишээ нь, 10 компани байхад 5 нь, сая дурьдсан стандартуудыг хэрэгжүүлсэн бол /бусаддаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа болохоор/ дэмжих нь мэдээж юм. Мэдээж, Засгийн газар ч дэмжиж явна. Үүнийг л хэлж өгч байгаа хэрэг юм. Тэгэхээр энд Засгийн газраас оруулж ирсэн хуулийн үзэл санааг нь “цоо шинэ”-ээр өөрчлөх гэсэн асуудал огт биш юм. Харин үг үсэг, үзэл санаа нь энэ зүйлийг хэлж өгч байгаа юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныдарга Д.Батцогт: За ойлголоо, С.Дэмбэрэл гишүүнээ.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->