demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Ийм судалгааг би насаараа уншиж байгаагүй юм байна !

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 839

2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн байгуулалтын Байнгын хороо болон “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг хамтарсан хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

“Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” төслийг танилцуулах, хэлэлцэх үеэр

УИХ-ын даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 15-нд “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ дахь дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар ахлуулан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгалиар ахлуулж, бүх яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгийхэн  “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого 2015-2040” баримт бичгийг гаргасан байна. Хэлэлцүүлгээр баримт бичгийг засч сайжруулан УИХ-д өргөн барих юм байна. Танилцуулгын хүрээнд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан ажлын үе шат, явц хамарсан хүрээ болон төслийг боловсруулсан үзэл баримтлал, судалгааны аргыг танилцууллаа. Мөн 2040 он хүртэл Монгол Улсын хөгжилд нөлөөтэй гадаад орны хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерөг өөрчлөлтийн талаар эрдэмтэн судлаачид, төсөлд оролцсон багийн гишүүд танилцуулга хийсэн юм. Энэхүү хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Баярлалаа, хүмүүсийн урт хугацааны хөдөлмөрийг ойлгож байна. Өмнө нь ч энэ тухай хэлж байсан. Цаашдаа ер нь яах ёстой бэ, ийм байдлаар яваад байвал Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого маань дуусахгүй юм шиг харагдаж байна.

Нэгдүгээрт, “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” баримт бичгээс ганц, хоёр зүйл харлаа. Эндээс Монголын эдийн засаг 2014 оны байдлаар 60 хувь нь далд эдийн засагтай гэж бичсэн байна. Тэгээд 10 хувиар 2040 оны хавьцаа далд эдийн засгийг 30 гаруй хувьтай болгоно. Ийм судалгааг би насаараа уншиж байгаагүй юм байна. Үүнийг хэн ингэж гаргаж ирсэн юм бэ? Үндэсний статистикийн газар, Дэлхийн банкны хийсэн, миний мэдэх судалгаа дээр 10 гаруй хувь л байсан. Ямар аргачлалаар яаж тооцсон юм бэ? Үүнийг би үнэмшихгүй байна, надад батлаж өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Дундаж ангийг 2040-өөд оны эцэст Монголын нийгмийн зонхилох гол хэсэг болгох тухай бичсэн байна. Дундаж анги гэдэг дээр ганц хоёр зүйл хэлээд, орлогын байдлаар бүлэглэн, одоогийн байгаа /300 гаруй мянга/ хүн амын ядуурлын хэсгийг дээшлүүлэх гэх мэт сонин сонин зүйл бичсэн байна. Сонин гэдгийг сайн гэдэг утгаар хэлсэнгүй. Жишээлбэл, дундаж ангийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт, татварын орлогын шатлалтай болгох, өрсөлдөөнийг хязгаарлах, зорилтот бүлгийг дэмжихын тулд тэдний бизнесийн орчныг хамгаалах, авилгалыг бууруулах, 2040 оны эцэст дундаж давхрагын нийгэмд эдлэх хувийг дийлэнхи олонхи болгоно гэж бичсэн байна. Дундаж ангийг судалсан суурь судалгаа Монгол улсад одоогоор байхгүй. Дундаж ангийн тухай Organisation for Economic Co-operation and development /OECD-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага/-аас тодорхойлдог. Дэлхийн банк 2005-2008 онуудад зарим улсуудад хийж байсан. Монгол улсад миний мэдэхийн дундаж ангийг зөвхөн орлогын үзүүлэлтээр дундаж анги гэж нэрлэж байгаа зүйлийг би анх удаа харж байна.

Гуравдугаарт, “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт “зах зээл” гэж хаа байна вэ? Би хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгээс төрийн тухай л уншаад байна, зах зээл маань хаа байна бэ? 2040 онд зах зээлгүй сайхан орон болох гээд байна уу? Зах зээл гэдэг бүх зүйлийг хөдөлгөж, хөгжлийг авчирч байдаг үйл ажиллагаа байдаг юм. Би энэ тухай өмнө нь хэлж байсан. Тухайлбал усны судалгаа, эрчим хүчний судалгаа /өнөөгийн байдал, хандлагуудыг гаргасан/ гэх мэт. Гэтэл “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгээс гаргаж тавьсан дүгнэлтүүд цаашид хийх арга хэмжээнүүд нь болохгүй байна шүү!Энэ нь өөрөө тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичиг. Бид олон баримт бичиг  дахин дахин боловсруулаад байх шаардлагагүй гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр хүн төрлөхтөн тогтвортой хөгжил гэдгийг яаж тодорхойлж байгааг мэдэж байгаа. Монгол улс 2030 он хүртэл, ногоон хөгжлийн бодлогоо боловсруулан, маш тодорхой зорилтууд тавьж, үүнийгээ Улсын Их Хурлаар баталчихсан. Цаашдаа энэ талаас нь уялдуулах талаар сайн ажиллах хэрэгтэй байгаа шүү!  Тогтвортой хөгжил, хөгжлийн урт хугацааны гэдэг юм уу аль ч талаасаа хүмүүст ойлгогдох нь матрикс байх ёстойБид хөгжлийн ямар ч зорилт тавьсан үүнийг хүн л хийдэг. /институдууд хийнэ/ Харин хувийн хэвшил голчлон эдийн засгийн өсөлтийг авчирдаг. Өнөөдөр хувийн хэвшлийн эдийн засгийн гол бүтээгч хүч болох эдийн засгийн операторуудынх нь үйл ажиллагаа орчин байнга өөрчлөгддөг. 2020, 2030, 2040 он гэхэд Монгол улс Бизнес эрхлэлтийн индексээрээ Дэлхийн улс орнуудын хэдэд нь орох юм бэ? Нийгмийн талаасаа нийгмийн дэвшил гэж хамгийн сүүлд гаргасан энэ индексүүд нь өөрөө хүний хөгжил гэдгийг  бүгдийг нь багтаасан байдаг. Энэ талаасаа яаж ямар дэвшилд хүрэх юм бэ? Энэ бүх индексүүдээ матрикс байдлаар жагсааж тавих нь өмнөх бичилтээсээ ялгагдах гол онцлог нь болох юм. Түүнээс биш, бид тоочин “тэгэхэд ингэнэ” гэж бичвэл энэ бүтэхгүй. Үүний оронд Монгол улсыг үнэлж дүгнэсэн одоо байгаа судалгаануудаа /хүнийг тойрч байгаа орчин, засаглал, энэ бүх талаас нь дүгнэсэн индексүүд бэлэн бий/ ашиглавал зүгээр байна. Үүнийг олон улсын байгууллагуудын хүмүүс асар их хөдөлмөрөөр гаргаж, улс орнуудыг хооронд нь харьцуулчихсан байдаг. Энэ харьцуулсан судалгаануудыг тавьж байгаад улс төр, эдийн засаг, засаглалын талаасаа зах зээлийн талаасаа Монгол улсад юу дутаж байгаа вэ гэдгийг гарагж болно.

Эдийн засгийн эрх чөлөөний индекс одоо хэд байгаа билээ. 5, 10 жилийн дараа ямар болох вэ? Авилгалын эсрэг тэмцэнэ л гэж байна, яаж тэмцэх юм бэ? Үүнийг яаж байхгүй болгох вэ? Төр гэж бичээд л, зах зээлийг мартаад л байх юм бол авилгал байсаар л байна.  Ерөнхийдөө баримт бичгүүд “зах зээл” гэдгийг их орхигдуулдаг. Судалгааны анализ, дүгнэлтийн хувьд одоогийн манай монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний түшвшинд бол болж байгаа, дахин юм нэмээд судалгаа хийгээд байхаасаа илүү хэлэлцүүлэх хэрэгтэй. Хүнээ бид биччихлээ. Харин хөдөлмөр талаасаа паримадыг 2040 он хүртэл хүн амзүйн цонхны сайхан үеийг яаж ашиглах вэ гэдэг энэ талынхаа асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй. Мөн капитал талаасаа, капиатал яаж бий болгож, өсгөж, үржүүлэх юм бэ ? Үүний дараа газар, шинжлэх ухаан, инноваци, технологи гэсэн зүйлүүд маань нийлээд явна. 2040 он хүртэл Монголын эдийн засагт том том сорилтууд, цаг уурын өөрчлөлтийн үр дагаваруудыг бид бодитойгоор мэдэрч эхэлнэ. Монголчууд усаа дагаж, нүүх шаардлага гарна. “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” баримт бичиг нь энэ бүхэнтэй хэрхэн дасан зохицох үйл ажиллагаа гэх мэт зүйлийг харуулсан, үүнийгээ баталсан судалгаа, бодлогын чиглэлүүдээ харуулсан хөгжлийн матрикс бүтэцтэй байх хэрэгтэй гэж бодож байна.  Эцэст нэг санал хэлье. Одоо Үндэснйи хөгжлийн хүрээлэн үүнийг цаашаа томёолоод байж чадахгүй. Танай хүрээлэнгийн чадвахыг хэлж байгаа юм биш, энэ бол боломжгүй зүйл. Тийм учраас шинэ ажлын дэд хэсэг байгуулан цаашаа явах хэрэгтэй. Шинэ ажлын дэд хэсэгтээ Засгийн газраас яагаад оролцохгүй байгаа юм бэ? Засгийн газар үүнийг хийх ёстой шүү дээ. Засгийн газрын холбогдох байгууллагууд нь оролцох ёстой. Саяны үг хэлсэн эрдэмтэд судлаачдыг оролцуулан шинэ ажлын дэд хэсэг байгуулан ажиллах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->