demberels@parliament.mn   51 261503

Улсын Их Хурлын гишүүн болоод анх өргөн барьсан, хэн ч тоогоогүй хуулийн төсөл маань МАН-ыг бүлэгтэй болгох асуудал байсан

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 802

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.

  1. Монгол ардын намыг Үндсэн чиглэлийн талаар үгээ хэлэх ёс суртахууны  эрхтэй гэж би бодож байна . Яагаад гэвэл Үндсэн чиглэлийг анх батлах үед Ардын намын бүлэг байгуулах эрхийн бүдүүлэгээр хязгаарласан улс төрийн үйлдэл болсон. Улсын Их Хурлын гишүүн болоод анх өргөн барьсан хэн ч тоогоогүй хуулийн төсөл маань МАН-ыг бүлэгтэй болгох асуудал байсан. Энэ бол түүх. Тийм ч учраас та бүхэн үгээ хэлэх ёс суртахууны  эрхтэй гэдгийг хэлмээр байна.
  2. Энэ  тогтоолын төсөлд тусгасан Үлэг  гүрвэлийн музей, Палентологийн лаборатори байгуулах асуудал нь 2015-2016 онд хийх маш их чухал асуудал мөн үү
  3. Мөрийн хөтөлбөрт ямар ямар зүйл орсоныг маш сайн санаж байна. Энэ төслийн хавсралтад орсон санхүүгийн эх үүсвэр шаардагдахгүй зүйлүүдийг  буюу бодлогын үйл ажиллагааны хоорондын уялдаа, тухайн мөрийн хөтөлбөрийг байнгын маниторинг хийж явдаг ийм үйл ажилллагаа дутагдсанаас болж орсон зүйлүүдийг үлдээгээд, санхүүгийн эх үүсвэр шаардагдах бүх зүйлийг хасах хэрэгтэй. Хэрэв цаашид тогтоол гаргана гэвэл нэгдүгээр заалт, тавдугаар заалт хоёр л үлдэнэ. Үлдсэн нь хэрэг байхгүй. Ингэхээр 2 заалттай тогтоол гаргах нь утга муутай болж байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хороо төрийн инстутцуудын засаглалын явцад тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх: Тухайлбал мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  энэ үйл явцад үйл ажиллагааны уялдаа холбоо, тэргүүчлэх чиглэлээ хэр зэрэг  зөв тогтоож байна, бүх талаас нь  дүгнэлт гаргана. Сангийн  яамны 2016 оны төсөвт бараг даалгавар өгч байгаа юм шиг юм болчих гээд байна. 0%-30% , ерөсөө 100% хүртэлх гэсэн  арван жилийн хүүхдүүдийг дүгнэдэг шиг ийм байдлыг болих хэрэгтэй. Тэрэнд “30%-тай учираас 40%, 50%, 60% болгож хурдлах” гэсэн заалтууд байна. Энэ чинь өөрөө утаггүй. Энэ бүхнийг бодолцож байж тогтоол гаргах эсэхээ ярилцах ёстой. Миний бодлоор  одоо бид засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг авч үзлээ. Гэвч тогтоол гаргахаасаа илүү бодлогын ийм ийм алдаанууд гарсан байна гэдгээ тэмдэглээд орхих ёстой. Тэрнээс биш тустай хавсралт гаргаад түүн дээр илүү зорилтууд оруулах шаардлаггүй. Түүний дотор Үлэг гүрвэлийн музей, палентологийн лаборатори байгуулах энэ 2015, 2016 оны хувьд маш чухал асуудал юм шиг! Дээр нь “түргэтгэх” гэсэн үгийг хасах хэрэгтэй.  Дунд хугацааны МАН, АН бусад намууд орсон энэ тохиролцоог бид юу ч биш гэж үзэж болохгүй. Энэ бол юм. Өөр өөр хэлбэл  Монгол Улсад улс төрийн намууд өнөөдөр хамтарч засаг барьж, хоорондоо тохиролцоо хийдэг энэ үед ямар нэгэн албажсан, албажаагүйгээс үл шалтгаалаад бодит амьдралд ийм л бодлогын зарчим явж байна.  Дээр нь бид өнөөдөр эдийн засаг ямар түвшинд байгааг бодох хэрэгтэй байна. Өнөөдөр яаг ийм юмыг тайван яриад сууж байдаг цаг нь биш.  Тийм учраас энэ тогтоолын үзэл санааг үндсэн чиглэлийн  ерөнхий хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах дунд хугацааны намууд хороондоо тохиролцож УИХ-ын тогтоол болгож гаргасан энэ талын бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг инстутци талаасаа хангахад юу юу дутагдаж байна гэдэг тал дээр бодолцох хэрэгтэй. Алтанхуяг ерөнхий  сайд байх үед би нэг өрөөнд нь орж байсан. Тэр үед самбар дээр төдөн сарын төдөнд тийм тийм юм болно гэж одоо Лүндээжанцан гишүүний хэлээд байгаа юмыг бичсэн байсан. Тэр үед би юу гэж бодож байсан вэ гэвэл, төлөвлөдөг юм байна гэж бодож байсан. Төлөвлөх нь маш зөв. Гэхдээ энэ төлөвлөлт өнөөдөр бас байна уу, үгүй юу? Аль эсвэл бид санасан үед л гэнэт 0%-30% гээд гаргаад байна уу гэдгээ сайн анхаарах ёстой.Тийм ч учираас ийм дэмий юм хийх хэрэггүй гэж бодож байна. За баярлалаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->