demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Монгол улсад хүний эрхийн ерөнхий байдал маш муу учраас хүний эрхийн заалтуудыг хүчтэй болгох ёстой

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1299

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 04 дугаар сарын 28-ны өдрийн /Мягмар гараг/-ийн Хүний эрхийн дэд хорооны хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шалгалтын дүн;
  • Хүний эрхийн дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөө.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Саяхан анх удаа 461-р хорих анги дээр очиж танилцлаа. Очих замдаа Хүний Эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудын санал болгосон 5 хүнтэй, прокурорын төлөөлөлтэй хамт биечлэн уулзаж ярилцахад, тэд бүгд “бид гадуур байцаагдмаар байна" гэж хэлсэн. Мөн тэд 461-р хорих ангид ямар нэгэн гомдол байхгүй, хоол унд сайн, сургалтанд хамрагддаг гэх мэт бодит байдлыг ярьж байсан.

Нэгдүгээрт, 461-дээр хорих анги дээр уулзсан, 5 хүний хэрэг яаж шийдэгдсэн бэ?

Хоёрдугаарт, тухайн өдөр, гадаа тамхилах зуураа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарим нэг хүмүүстэй танилцаж ярилцсан. Эндээс ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цалин бол доодын доод түвшинд байдаг юм байна. Орчин үед Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтанууд 400-500 мянган төгрөгийн дундаж цалинтайгаар амьдрахад хэцүү, тиймээс энэ чиглэлээр хуулиндаа ямар өөрчлөлт оруулах талаар бодож байна вэ?

Гуравдугаарт, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоос асууя. Дэг нь сонин байна гэж бухимдаад байна л даа. Энэ бол аргагүй. Хоорондоо зөрчил байгаа юм шиг харагдаад байна. Монгол улсад ерөнхий хүний эрхийн байдал маш муу байна. Энэ нь шүүхийн шийдвэр эрхлэх алба дээр биш. Харин мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, шүүхийн шатан дээр хүний эрх зөрчигдөх гол асуудал болж байна. Гэтэл авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар, шүүгч нар гэсэн энэ байгууллагуудын хүмүүс хаана байна. Харин энэ нөхцөл байдлыг  хянадаг прокурорын хяналт сул байсаар байна.

Тэгэхээр Ж.Бямбадорж даргаа Авилгатай тэмцэх газрын хууль, цагдаагийн хууль, шүүхийн тухай хууль, прокурорын тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиудыг уншлаа. Эдгээр хуулиудад байгаа хүний эрхтэй холбоотой заалтуудын үр нөлөө нь хэрэгжихгүй сул байгаа юм биш үү! Өөрөөр хэлбэл Хүний эрхийн талаар бичсэн байдаг мөртлөө яагаад хэрэгжихгүй байна гэхээр тэр заалтууд нь үр нөлөөгүй л байна гэсэн үг юм. Тэгэхээр хүний эрхийн заалтуудыг хүчтэй болгох ёстой юм. Энэ байгууллагуудад хүний эрхтэй холбоотой асуудлаар дотоод мониторинг хийдэг оффицерууд буюу ажилтанууд байна уу, үгүй юу, байхгүй учраас жишээлбэл, цагдаагийн ерөнхий газар, авилгатай тэмцэх газар хүний эрхийн талаар өмөөрсөн зүйл хэлдэггүй, харин зөвхөн даргын асуудал болгон хувиргадаг.  Өөрөөр хэлбэл даргаасаа үл хамаарахаар хүний эрхийн комисст жилийнхээ тайланг өгч байдаг дотоод тогтолцоо хэрэгтэй байна.

Та орчин үеийн өөрийнхөө ажиллаж байгаа “санамж бичиг” хэлбэрийг ярьж байна. Санамж бичиг нь өөрөө сул хэлбэртэй. /цаашаа байгууллагуудтай санамж бичиг байгуулж болно/ Гэтэл Хүний Эрхийн Үндэсний Комиссын хуулинд хэнтэй ч санамж бичиг байгуулах шаардлагагүй юм. Хэн ч таны хэлсэн, бичсэн зүйлийг энэ буруу байна гэж хэлэх эрхгүйгээр бие даасан хараат бус байдлаа хангаж чадсан юм  уу, би бол хангаж чадаагүй гэж бодож байна.

Прокурор ажлын хэсэг н.Мөнхбат: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ хариулах юм бол 5 хүний асуудлыг хэлэх юм байна гэж ойлгоод байна. / 4 эрэгтэй, 1 эмэгтэй/ Баясгалан гэдэг эмэгтэйтэй 4 сарын 22-нд очиж уулзсан, 24-нд дүүргийн хоёрдугаар шүүх дээр, эрүүгийн хэргийн анхан шатны хуралтай байсан. Тэгээд энэ асуудал дээр Хүний Эрхийн Үндэсний Комиссоос ажиглагч оруулаачээ гэсэн хүсэлт тавьсан. Үүнд ач холбогдол өгч, албан ёсоор Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлсэн. 2015 оны 04 сарын 24-ны өглөө Хүний Эрхийн Үндэсний Комиссоос буцааж залгасан. Мэргэжилтэн гэсэн эмэгтэй хүн ирсэн. Энэ хүн “Хуулиа харах юм бол Хүний Эрхийн Үндэснйи Комиссын гишүүн энэ хуралд ажиглагчаар суудаггүй юм байна” боломжгүй гэж хэлсэн.

Тэгэхээр би хэлж байгаа юм, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн хүссэн болгоны хуралд суугаад байх боломжгүй байх. Харин энд ажлын алба, олон мэргэжилтэн гэж бий, тэд суух хэрэгтэй шүү дээ.

Улсын Их хурлын Байныгн хорооны дарга  гишүүд очсон байна. Та нар очоод энд ажиглагчаар сууж болдоггүй юм бэ? Энэ санааг хэлсэн юм, үүнийг гишүүндээ танилцуулна гээд явуулсан. Үлдсэн 4 хүний асуудлыг ар гэртэй нь уулзуулах боломжоор хангаж өгөх тухай дүүргийн цагдаагийн газарт үүрэг өгсөн. Тийм учраас энэ асуудал таны зүгээс асуусан зүйл биелэгдсэн гэж ойлгож болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлын хэсэг хурандаа н.Туулхүү: с.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны цалин бол бусад хуулийн байгууллагтай харьцуулахад доод түвшинд байгаа нь үнэн. Цалингийн шатлалыг нэмэгдүүлэх талаар Хууль зүйн яам, Сангийн яаманд хандсан. Цалин бол хуулинд байдаггүй болохоор эрүүгийн шүүхийн хууль өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрлэх хуулийг өөрчлөх, шинэчлэх ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

Энэ хуулинд нэгдүгээрт шийдвэр гүйцэтгэгч нарыг цэргийн болгох саналаа хуулинд нь оруулсан. Цэргийн болгохоор форумтай болх, цолны мөнгө нэмэгдэх асуудлууд яригдаж байгаа юм.

Хоёрдугаарт, аймгийн төвөөс зайтай хорих ангид ажиллаж байгаа албан хаагчдыг 5 жилд 2 жилийн цалингийн урамшуулал олгодог болгох санал оруулсан. Энэ нь бусад хүчний, хуулийн байгууллагуудад ажилдаг бол энэ урамшуулалыг авдаг юм байна.

Орон сууцны асуудлыг шүүхийн шийдвэрлэх байгууллага шийдэж байна. 5 жил хорих ангид хүнд нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад амралтын хоног дээр нь ажлын 2 хоногийн амралтыг нэмж олгох талаар хуулийн төсөлд нэмж өгч байна.

Хүний Эрхийн Үндэснйи Комиссын дарга Ж.Бямбадорж. н.Бясгалангийн асуудлыг эхлэн ярья. Уг нь урьдчилж утасаар ярьдаг юм.  Манайх минут тутамд, хаа ч явсан гомдол цохдог Able гэдэг программтай. 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн бичиг 24-ны 11 цагийн үед хүрч ирэхээр нь яагаад хугацаа хоцорч, урьдчилж утасаар яриагүй юм болоо гэдэг асуудлыг тавьсан. Үүний дараа манай нэг ажилтан Хүний Эрхийн Үндэсний Комиссын П. Оюунчимэг гишүүнтэй яриараарй гэж.  Би түүнд оролцох сонирхол их байсан. Яагаад гэвэл хүн амины хэргийн ихэнхи нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс байдаг. Энэ хүнээс ирсэн өргөдөл өчигдөр ирсэн. Асуулгахад, шүүх хурал нь 24-ны өдөр болоод дууссан байсан. Би Мөнхбат прокурор руу “тэр хүнтэй яръя, шүүх хурал нь болоогүй бол оролцмоор байна” гэж утасдсан.  Тухайн өдөрөө бичиг ирсэн.

Санамж бичгийн хувьд С.Дэмбэрэл гишүүнээ энэ их ач холбогдолтой. Манай энэ туршлагыг Хүний Эрхийн Үндэсний Комиссын байгууллагууд авъя гэдэг. Өөрөөр хэлбэл асуудлыг сүржигнэлгүй, бие биенийхээ хүчийг ашиглан явахад хэрэг болдог юм. Ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьж буй цалин, төсөв гэх мэт олон асуудлаар хэл амаа ололцоод явахад ач холбогдолтой байдаг юм. Тийм учраас ажил явуулахад хуулинд байхгүй ч, үр нөлөөтэй байгаа гэдгийг хэлье. Тэр газруудын хувьд дотоодын тийм байгууллга байдаг үгүйг үнэндээ мэдэхгүй байна. Өнөөдөр Хүний эрхийн боловсролын асуудалыг чухалчилж байгаа өнөө үед, хүчний байгууллага дээр хэл ам гараад байгаа үед Хүний Эрхийн мэдрэмж суулгана гэдэг чухал байгаа юм. Энэ бол үнэхээр чухал байгаа юм. Магадгүй Улсын Их Хурлаас Хүний эрхийн боловсролын асуудлаар шийдвэр гаргах болов уу гэж бодож байна. Ер нь бол хэл ам хаана гардаг вэ, хэрэг мөрдөлт, мөрдөн байцаах, шүүхийн шатанд л гардаг шүү дээ. Би Улсын Их Хурлын гишүүн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих ангиудаар явж байсан. Хамгийн их хэл ам татдаг газар энд л байсан. Тэгэхэд барагтай бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хяналттай холбоотой ноцтой зүйлээс жилд 2-3 удаа ирдэг. Хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг харгалзаж үзэхгүй бол хуучны хар цэргүүдтэйгээ адилхан сэтгэлгээтэй, адил амьдралтай болсон гэж ярьдаг. Үнэхээр харж үзэх цаг болсон уу гэвэл болсон. Хувцаслалт сайн болсон ч ажиллах нөхцөл, цалин мөнгө үнэхээр хүнд байдаг. Цагдан хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангиуддад сонин үнэр байдаг, тэр газар хянагч нар 24 цаг ажилладаг. 461 дүгээр ангийг анх ашиглалтанд ороход би очиж байсан, саяхан шалгалтаар очиход ангийн даргын өрөөнд байдаггүй басан үнэр байдаг болсон байна. Агааржуулат хийсэн байх, тэгэхээр тэнд ажиллаж хүмүүс хоригдож байгаа хүмүүстэйгээ адилхан нөхцөлтэй байдаг юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээр санал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авах ёстой. Үүнийгээ Хүний эрхийн дэд хороонд ирүүлэх хэрэгтэй. Шүүхийн ерөнхий газар байгуулагдаад дэвшил гарсан байна, үүний хажуугаар хүний эрхийг зөрчсөн зүйлүүд байна. Үүнийг Хүний Эрхийн комиссоос гаргасан шалгалт хоосон цаас байдлаар үлдэхгүй байх ёстой. Тиймээс Хүний Эрхийн Комисс онцгой анхаараасай.

Хоёрдугаар санал, Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, шүүх, прокурортой холбоотой хуулиудад Хүний эрхийн асуудлууд заалттай байна. Энэ заалтуудыг тусад нь Хүний Эрхийн Комисс үзэж танилцах хэрэгтэй. Хүний эрхийн асуудал гэдэг Хүний Эрхийн Үндэсний Комиссын асуудал биш шүү дээ. Зөвхөн энэ байгууллагын хуулийг өөрчлөх асуудал биш юм. Харин хамтарч хийх заалтуудаа өөрчлөх тухай ярих ёстой. Тийм учраас Хууль зүйн байнгын хороо, сая дурьдсан байгууллагуудын хуулинд хүний эрхийн асуудал яаж суусан талаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг яаралтай байгуул. Ийм байдлаар бид Хүний Эрхийн Үндэсний Комиссын хуулийг хэлэлцээд явна. Гэмт хэрэг зөрчлийн тухай хууль батлагдвал сайхан болно гэж битгий бодоорой, их удна, түүнийг битгий хүлээ. УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр та, дэд хорооноос санаачлан оруулах хэрэгтэй. Үүнийг өнөөдөр цаг алдалгүй  гаргах хэрэгтэй.

Гуравдугаарт, оргон зайлж болзошгүй гэдэг чинь үүнтэй огт хамаагүй. Хуулинд шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх судалгаа танайд очсон байх. Дэд хороонд бас очих ёстой. Ё.Отгонбаяр гишүүн, та нараас асуугаад байна л даа, уг нь судалгаа гарсан. 2245 хүн цагдан хоригдсоноос 944 буюу 44 хувь нь оргон зайлж болзошголон улсын концепцоор цагдан хорих арга хэмжээ бол хамгийн сүүлийнарга хэмжээ байх ёстой. Гэтэл энэ нь практикт түгээмэл болжээ. Оргон зайлж болзошгүй гэсэн зүйлийг Хүний эрхийн дэд хорооны тогтоолд тусгай зааж өгч, сая дурьдсан эдгээр зүйлүүдийг ажлын хэсэгт байгаа хүний эрхийн комиссын хүмүүсээс оруулах ёстой. Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат даргаа дэд комисст яг энэ эрүүгийн хууль болон бусад хуулиудад ямар өөрчлөлт оруулах юм бэ гэдэг талаас нь.

Дөрөвдүгээр санал, Хүний эрхийн үндэсний комиссын 2013, 2014 оны илтгэл, хяналт шалгалтын ажил маань хэсэг хугацааны дараа мартагддаг цаас байж болохгүй. Үүнийг Улсын Их Хурлын тамгын газар, хэвлэл мэдээллийнхэн онцгой анхаарч, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх төдийгүй олон нийт холбогдох байгууллагуудад үүнийг өгөх ёстой.

Тавдугаарт, дотоод хяналт гэж ярьж байна. Хууль, дотоод хяналт байгаа...Авилгатай тэмцэх газар, шүүх, цагдаа дээр дотоод хяналтын энэ мониторинг систем нь хүний эрх талаасаа голдуу анхаардаг байвал хүний эрхийн комиссын сүлжээ нь энэ байгууллагуудтай санамж бичиг байгуулахаас гадна тэр хүмүүстэй харьцдаг сүлжээ болж байна. Энэ талаас нь бодож бие даасан хараат бус мөртлөө холбогдох байгууллагуудын дотоод хяналтын хамгийн ойр ажилдаг энэ зүйлийг хуульчлаад хийгээд өгөх хэрэгтэй. Яг энэ байдлаар цаашаа явах ёстой. Хамгийн эхэнд Хууль Зүйн Байнгын хороо ажлын хэсэг байгуул. Ажлын хэсэг дээр нь би өөр хорооных ч гэсэн оръё, болдог үгүйг мэдэхгүй байна. Эсвэл Улсын Их Хурлын даргын захирамж гаргуулах хэрэгтэй. Мөн сая миний хэлсэн саналуудыг яаралтай хэрэгжүүлсэй гэж хүсэж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсье, хамтран ажиллаж, дэвшил гарч байгаа юм байна гэдэг асуудлыг газар дээр нь шалгасан хүний хувьд хэлж байна. 461 дүгээр хорих ангийн байранд Хүний Эрхийн Үндэснйи Комисс гэсэн бичигтэй өрөө байсан, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг харсан.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->