demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Иргэдийн эрхийг хүндэтгэн хамтран оролцуулахад анхаарах нь улс төрч бидний үүрэг

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 852

Азийн Либерал Ардчилсан Намуудын Зөвлөлийн ээлжит чуулган Малайз улсын Куала Лумпур хотод 4-р сарын 24-25-ны хооронд “Бүс нутгийн интеграци ба АСЕАН-ны байр суурь, үзүүлэх нөлөө” сэдвээр зохион байгуулагдлаа. Иргэний Зориг Ногоон Намын дарга, Азийн Либерал Ардчилсан Намуудын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хурлыг удирдан явуулж өөрсдийн байр сууриа хуваалцлаа. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ бүс нутгийн хамтын ажиллагаа эдийн засгийн өсөлтийг, аюулгүй тогтвортой байдлыг авчирч байгаа хэдий ч нийгмийн олон хэсэг, хэл, шашин, соёл өөр иргэдийн эрхийг хүндэтгэн хамтран оролцуулахад анхаарах нь улс төрч бидний үүрэг гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хурлаар гишүүд бүс нутгийн тогтвортой аюулгүй байдал, хамтын эдийн засгийн хөгжил, байгаль орчин нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцээд АСЕАН-ны удирдах зөвлөлд хүний эрхийг дээдлэх, эдийн засгийн хөгжилд энгийн иргэдийн оролцоог хангах, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлаар харилцан талуудаа хүндэтгэн, хамтын дуу хоолойгоо илэрхийлэх зэрэг асуудлуудаар тодорхой саналуудыг хүргүүлэхээр Малайзийн Геракан Ракият Намын дарга, тус улсын засгийн газрын Тамгын газрын сайд Ма Сию Кеонг-д гардуулав.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон гишүүн намуудын зарим улс төрийн зүтгэлтнүүд Уавасан Нээлттэй Их Сургуульд лекц уншиж башг оюутануудтай санал бодлоо солилцлоо.

Азийн Либерал Ардчилсан Намуудын Зөвлөл нь Ази Номхон Далайн бүс нутаг дахь ардчилсан, либерал үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагааны байгууллага бөгөөд бүс нутгийн хэмжээнд ардчилал, шударга ёс, хүний эрхийг бэхжүүлэхэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг билээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->