demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хүмүүсийн дуу хоолойг сонсож сайн хууль хийх шаардлагатай

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 797

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны /2015.04.22. Лхагва гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хэлэлцэх үеэр

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Би сайн ойлгохгүй байна. Жишээ нь би нэг хууль хийгээд явж байна гэхэд угаасаа зүйл, заалт бүрээр нь үздэг шүү дээ. Тэгээд зүйл, заалт бүрээр нь үзээд түүнийгээ албажуулна гэвэл Их Хурлын Тамгын газар зэрэг бол маш их цаас өгөх нь байна шүү дээ. Тэр чинь хуулийн үзэл баримтлал, энэ хуулийн шаардлага, нийгэм, эдийн засаг гээд хэдэн юм бичдэг шүү дээ. Түүнийгээ бичсэнээс гадна, хэрэв хууль тогтоогч хууль хийж байгаа бол одоогийн хуулийн энэ, энэ нь болохгүй гэдгээ өөрөө хийгээд л, дараа нь заалтаа хийгээд түүнийгээ хууль зүйн зөвлөгөө зэргийг аваад л явдаг. Хууль хийж байгаа процесс маань энэ.Ерөнхийдөө хуулийн чанар, нийт оруулж ирж байгаа хуулийн чанар үүнээс болоод муудаад байна гэдэг утгаар ч гэдэг юм уу, эсвэл хууль тогтоогч бүрийн ажлаа хийдэг технологид нь зөвлөгөө өгөх гээд байгаа юм уу. Би сайн ойлгохгүй байна. Тийм учраас энэ ямар хэрэгтэй юм бэ гэдгээр тодорхой жишээн дээр тодруулга авмаар байна. Жишээ нь, сая би Татварын ерөнхий хууль дээр ажиллаад заалт бүрээр нь үзсэн. Энэ бүхнийгээ би Их Хурлын Тамгын газарт өргөн барихдаа бичихгүй шүү дээ. Шаардлагатай бол надаас асууна, хариулна. Энэ заалтад яагаад орсон бэ гээд, үндэслэл гэдэг дээр нь угаасаа бичээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ямар шаардлага байна вэ гэдгийг.

УИХ-ын гишүүн А.Бакей: -Санал гаргасан М.Батчимэг гишүүн хариулъя.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: -С.Дэмбэрэл гишүүний ээ, нэгдүгээрт, та тэртэй тэргүй нэг бүрчлэн үнэлж байна гэж байна шүү дээ. Нэгдүгээрт, хууль санаачлагч болгон зүйл, заалт нэг бүрээ үнэлж багаа бол маш сайн. С.Дэмбэрэл гишүүн шиг ийм юм байх ёстой л гэж бодож энэ саналыг гаргаж байгаа юм. Бид нар харьцуулсан хүснэгтээр ард талд нь хуулийн төслийн энэ заалтад ийм алдаа дутагдал гарч байна, ингэж байна гэж хийхийн хичээдэг шүү дээ. Гэхдээ энэ бол хуулийн шаардлага байх ёстой гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл өргөн барьж байгаа хууль болгон дээр ийм судалгаа орж ирэхгүй байгаа. Тийм учраас, Дэмбэрэл гишүүн, таны хийж байгаа судалгаа чинь, та сая нэг бүрчлэн хийж байгаа гэлээ шүү дээ. Тэр хүснэгт дээр ард нь товч дүгнэлтийг тавиад явахад энэ чинь өөрөө цаашдаа хууль тогтоомжийн заалт нэг бүр дээр үнэлгээ өгөөд явах нь. Урьд нь тэр заалтыг боловсруулах гэж төр, засгийн холбогдох ажилтнууд, төрийн байгууллагын хүмүүс судалгаа хийгээд л бас ажилласан байгаа шүү дээ. Хэрэгтэй заалтууд байгаа бол та хэрэгтэй гээд ард нь аваад явах. Хэрэггүй заалт байгаа бол яагаад амьдралд нийцэхгүй байгаа нь ард нь жижиг тайлбар хийгээд явах. Энэ бол цаашид төрийн бодлого өөрөө институцлэгдэхэд маш хэрэгтэй судалгаа гэж бодож байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Бакей: -Гончигдорж гишүүн.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -С.Дэмбэрэл гишүүний асуултаар дамжуулсан саналтай төстэй юм. Энэ бас хэд хэдэн төрөл дээрээ ялгаатай байх уу, үгүй юу? Хууль гаргаад, хуулийг дагаж бусад хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал. Эх хууль нь тодорхой хуулиуд дээр оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал. Дараа нь хуулийг өөрчлөөд шинэчилсэн найруулгын тухай асуудал орж байгаа зүйлүүд. Ингээд орж байгаа ангиллууд чинь өөр, өөр. Нийтэд нь ингэхээр хэт нүсэрдсэн үйл ажиллагаа болчих вий гэж. Түүнээс гадна, өмнөх заалтууд дээр үнэлгээ шинжилгээ өгөхөөс гадна угаасаа хуулийг хуультай нийцүүлэх шаардлагын үүднээс бас ордог шүү дээ. Үүнийг багтаамжаараа нэг талаас агуулж байна уу. Ялангуяа хууль тогтоомжийн нийцлийг хангахтай холбогдсон нь наана чинь орох уу?

Хоёрдугаарт, шинэчилсэн найруулгын төвшинд хуулийг өөрчилж байхад бас ийм шаардлага тавигдах уу? Одоо оруулдаг хуулийн танилцуулга, хуулийн зорилт гэж бичдэг хэлбэрийг ийм хэлбэрээр бич гэж хэлбэршүүлж байгаа хэлбэр үү?

УИХ-ын гишүүн А.Бакей: -Батчимэг гишүүн хариулъя.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: -Саналын томьёолол дээр байж байгаа л даа. Нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл шинэчлэн найруулах хууль гэж. Нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа, шинэчлэн найруулж байгаа бол өмнөх харьцуулсан хууль нь байж байгаа, тийм ээ. Тэр тохиолдолд тухайн зүйл, заалт дээр, сая жишээ нь Гончигдорж гишүүний сүүлд хэлдэг санаанууд ч гэсэн чухал санаа байна гэж бодож байна. Бид нар хоорондоо зөрчилтэй хуулиуд их гараад байгаа шүү дээ. Тэр чинь Нийцлийн тухай хууль санаачлагчид ч гэсэн бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх дээр судалгаа хийгдэж байгаатай холбоотойгоор маш их зөрчилтэй хуулиуд үйлдвэрлэгдээд, буцаад түүнийгээ янзлах, сайжруулах, нийцүүлэх гээд хэдэн жил болоод л нүсэр ажил дахиж хийх асуудал гараад байдаг. Би бол тухайн санаачилж байгаа зүйл, заалт дээрээ аваад явж байгаа бол энэ заалтыг хэвээр хэрэглэнэ гээд тайлбар биччихдэг юм уу. Ерөнхийдөө бараг хүснэгтээр хууль санаачлагч өөрөө ийм харьцуулсан судалгаатай ороод ирэхэд тэр хууль эхнээсээ нэлээн сайн чамбай боловсруулалттай явах юм байна гэж би тэгж л төсөөлөөд байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Хууль санаачлагч Д.Дорлигжав сайд.

УИХ-ын гишүүн Д.Дорлигжав: -Энэ дээр ийм тайлбар хийе. С.Дэмбэрэл гишүүн, С.Батчимэг гишүүн хоёрын яриад байгаа дээр ийм юм байгаа. Энэ чинь шинэчлэн найруулж байгаа хуулийн төслийн тухай яриа болж байгаа шүү дээ. Тэгэхээр Батчимэг гишүүнийх дээр “холбогдох заалтуудыг” гэсэн үг оруулахад л болчих гээд байгаа юм. Холбогдох гэдэг нь өөрчлөх гэж байгаа юм уу, шинэчлэх гэж байгаа юм уу, хасагдаж байгаа. Энэ дээрээ судалгаа, тайлбар авч ир л гэсэн үг. Тиймгүй бол, өөрчлөхгүй бол тэр бүхнийг тайлбарлах шаардлагагүй шүү дээ. Батчимэг гишүүний бүх заалт бүрээр гэдэг нь С.Дэмбэрэл гишүүний ойлгоод байгаа бүгдийг нь ярих юм уу гээд байгаатай, ойлголтын л юу байна. Тэгэхээр холбогдох заалтын талаар судалгаа, танилцуулга хийгдсэн байна гэж ингэж оруулбал зөв болох нь.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Өөрчилж байгаа холбогдох зүйл, заалт гэвэл зүгээр байна гэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -С.Дэмбэрэл гишүүн.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Яг одоогийн мөрдөж байгаа, Улсын Их Хуралд хууль өргөн барихад Тамгын газар яг бүрдлийг нь шалгадаг. Тэртэй тэргүй үүнийг чинь аваад л явж байгаа. Жишээ нь, Татварын ерөнхий хууль гэхэд татварын албанаас, төрийн байгууллагаас нь авчхаж байгаа, бизнесийн төлөөллийн байгууллагуудаас нь авчхаж байгаа, Мэргэжлийн нягтлан бодох институтээс нь авчхаж байгаа. Ингээд ерөнхийдөө хууль тогтоогч хуулийг хийх явцдаа энэ хуулиа сайжруулахын тулд өөрийнх нь шаардлага, хэрэгцээ улам бүр өсөөд байна л даа. Хүмүүсийн дуу хоолойг сонсож сайн хууль хийх. Энэ шаардлага нь угаасаа байж байгаа байхгүй юу. Дээр нь үүнийг захиргааны журмаар Тамгын газраас бас шаардчихдаг, түүнийг нь бид бүрдүүлж өгдөг юм. Тэгээд үүний дагуу явдаг шүү дээ. Энэ яг ямар үед мэдэгддэг вэ гэхээр хуулийг хэлэлцээд ирэхээр, энэ хууль дээр та үүний саналыг авсан юм уу, аваагүй юм уу гэдэг юм чинь өөрөө тест болоод асуулт хэлбэрээр ороод ирдэг. Тэгээд энэ хууль чинь ингээд дуусаад явдаг. Энэ дээр би сайн ойлгохгүй байна л даа. Би ойлгох төвшин их муудаад байх шиг байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -М.Батчимэг гишүүн сайн ойлгуулж өг дөө. Яаж ойлгуулах юм бол.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: -Эсвэл идеальный юм яриад, эсвэл бүр ойлголтгүй л юм яриад байх шиг санагдаад байх юм. С.Дэмбэрэл гишүүн бас энэ салбартаа олон жил ажиллачихсан, тухайн чиглэлээрээ хаанаас мэдээлэл авах, яаж боловсруулалт хийх талаараа нэлээн туршлагажсан ийм арга барилд суралцчихсан гишүүн байж болно. Гэхдээ өнөөдөр Их Хурал дээр өргөн баригдаад явж байгаа олон хууль тогтоомж дээр харахад судалгаа үнэхээр хангалтгүй байдаг. Хоёрдугаарт, өнөөдөр манайх судалгааны байгууллагуудаа хүмүүс цалинжуулаад, төсвөөс мөнгө хөрөнгө өгөөд бариад байлгаад байдаг мөртлөө, би энэ судалгааны байгууллагаар арваад жил ажилласан, байнга амьд холбоотой байдаг хүн, мэднэ. Эдийн засгийн чиглэлийн, улс төрийн чиглэлийн судалгааны байгууллагууд хөөрхий цалингаа аваад, бараг өөрсдийнхөө сайн дураар сэдэв боловсруулаад сэтгүүлд юм бичээд сууж байдаг болохоос биш, тэр мэргэжлийн хүмүүсээ бид тухайн салбарын холбоотой хууль тогтоомж боловсруулахдаа татан оролцуулдаггүй. Гаднын орнууд байнга татан оролцуулдаг, айлчлалдаа хүртэл дагуулаад явж байдаг, байнгын амьд дүгнэлт өгөх боломжтой потенциал тэнд нийгмийн уураг тархи, төрийн уураг тархи болоод өсөж байдаг байхгүй юу. Тийм учраас тухайн чиглэл, чиглэлийн. Наад зах нь татварын хууль тогтоомж ярихад ямар судалгааны байгууллагаас санал авах вэ гэхээр бид нар өнөөдөр зааж хэлж чадахгүй байгаа юм. Гэтэл тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулиуд, тэдний дэргэд чадвартай боловсон хүчнүүд байж байгаа. Тэгэхээр үүнийг томьёоллоо илүү тодорхой болгоё гэж би бодож байна. Төрийн бус байгууллага гэж сая Баярцогт гишүүний хэлж байгаа саналтай би зарим талаар санал нэг байна. Бас асуудлыг зарим талаар шаардлагагүй хүндрүүлэх тохиолдол байж магадгүй. Энэ өөрөө дээр нь дурдагдаж байгаа 7.1.5 руу эрх ашиг нь хөндөгдөж байгаа холбогдох иргэд, олон нийтийн санал авна гэдэг уруу энэ агуулга тодорхой хэмжээгээр орчхож байгаа учраас, магадгүй энэ дээр “төрийн бус байгууллага” гэдгийг оруулахгүй байгаад, “холбогдох төрийн байгууллага болон мэргэжлийн судалгааны байгууллагын саналыг авсан байна” гэх. Санал авна гэдэг бол заавал тусгана гэсэн үг биш шүү дээ. Харгалзах саналыг авна гэсэн үг. Тэгэхээр “холбогдох төрийн байгууллага, холбогдох мэргэжлийн судалгааны байгууллага” гэдгээр томьёолъё гэсэн ийм саналтай байна.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

 

           

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->