demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл оролцоогоо хангаж байж утгаараа ажиллана

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 762

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2015.04.28. Мягмар гараг/ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Танилцуулгад дурдсанаар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд нь Улсын Их Хурлаас 6 жилийн хугацаатай томилогдон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Засгийг газрыг төлөөлсөн 3 хүн, ажил олгогчийг төлөөлсөн 3 хүн, даатгулагчийг төлөөлсөн 3 хүн буюу нийт орон тооны бус 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2014 онд 6 удаа хуралдаж, 39 асуудал хэлэлцэн 35 тогтоол батлан гаргаж, биелэлтэнд нь хяналт тавин ажилласан. Нийгмийн даатгалын санд 1141,6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 91,3 хувиар биелүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг бол УИХ-аар батлагддаг, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах гэж хуулинд нь тэгж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ сайд давамгайлдаггүй, нийгмийн даатгалын харилцаанд ордог байгууллагуудын төлөөлөл орсон байх ёстой учраас бид сонгоод өнөөдөр тайланг нь ярьж байна. Тайланг бүхэлд нь харахад статистикийн хувьд дэвшил гарсан байна. Гэхдээ хэд хэдэн асуух асуулт байна.

Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль”, “Хөрөнгийн бирж” гэх мэт  институтуудтай уялдуулах талаар 2014 онд тайланд хийсэн зүйл харагдахгүй байна, юу хийсэн бэ?  Мөн 2015 онд юу хийх бэ?

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн оролцогчдоос асуух асуулт байна. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатараас эхлээд асууя. 2014 онд хичнээн хуралд нь оролцож, хичнээн асуудал тавьсан юм бэ, тухайлбал ямар асуудлууд тавьж, яаж хэрэгжсэн бэ? Үйлдвэрчний эвлэлийг төлөөлж байгаа, Х.Амгаланбаатараас бас энэ асуултыг мөн тавьж байна. Хичнээн удаа оролцож, хичнээн асуудал гаргаж тавьж, шийдэгдсэн юм бэ? Өөрөөр хэлбэл бид оролцоог хангаж байж, Үндэсний зөвлөл утгаараа ажиллана.

Гуравдугаарт, Албан бус эдийн засгийг хариуцаж байгаа, түүний төлөөлөл болж орсон, түүнийг яагаад бид оролцуулах болсноо тухайн үедээ бодох ёстой байж. Албан бус эдийн засгийн контрибюшн /хувь нэмэр/ хувь нэмэр үүнд ямар байна вэ гэдгийг энэ талаас нь бодож, хүн нь байхгүй байна, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс асуулт асууя. Албан бус эдийн засгийн төлөөллийг оролцуулснаар Монголын албан бус секторын Монголын үндэсний даатгалын хөрөнгийг бий болгоход ямар ахиц гарсан бэ?  Мөн үүнтэй холбогдуулан Монгол улсын нийт малчин өрхийн хэдэн хувь нь нийгмийн даатгалын харилцаанд оролцож байна вэ, тэдэнд зориулсан орлого болон зарлагын тоог хэлж өгнө үү. Саяхан жилийн өмнө танай яамнаас хүн амыг амьжиргааны түвшингээр нь 20 хуваагаад, үүний материалын одоо болтол авч чадахгүй байна л даа. Сайдаа. Та хэлээд л байх юм, нөгөө хүмүүс нь өгдөггүй, түүнийг нэг бушуухан өгөөрэй. Үүн дээр суурилаад нийгмийн даатгал, хүн амын хөгжилтэй холбоотой бүх асуудал Монгол улсын хөгжил цаашаа зөв явах ёстой.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Нигмийн даатгалын сангийн үйл ажиллагаа, сангийн  зорилт, зорилтын хувьд  зөв оновчтой болгох ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэл рүү юу хийж байгаа вэ , Өнгөрсөн 2013, 2014 онд бодитой ажил хийгдээгүй, 2015 онд Монголбанк, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам гээд холбогдох яамдууд мөн ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гараад ингэж ажиллаж байгаа. Энэ ямар зорилготой ажил вэ гэхээр, эхний ээлжинд Монголбанк дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд буюу ипотекийн зээлээр бий болсон хөрөнгө оруулалтын корпорацын үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сан руу нэгэнт засгийн газар 8.8 их наядын өртэй байгаа. Иймээс үүн дээрээ дотоод бонд гаргах замаар, энэ арилжааг хийж, үнэт цаасыг шилжүүлье. Үнэт цаасыг шилжүүлснээр жилдээ 400 их наядын 500 тэрбум төгрөгийн бодит орлого тогтмол орж байх юм. Энэ бол одоо манайд байгаа хамгийн сайн чанартай үнэт цаас юм гэж үзэж байгаа. Энэ боломжыг судлах ажлын хэсэг гараад нилээн үр дүнтэй ажиллаж байгаа. Удахгүй энэ асуудлуудаа хэлэлцээд явж чадах юм бол асуудлыг их хурал руу оруулж шийдүүлэхээр ажиллаж байна. Энэ бол маш том ажил гэж харж байгаа. 2015 онд сангийн менежментийн чиглэлээр хийж байгаа маш том ажилаа гэж харж байгаа.  Албан бус секторын хувьд  өнөөдөр тодорхой, дорвитой судалгаа, шинжилгээ хийгдээгүй байна. Үүнд бид нар нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага өдөр тутмын ажилтайгаа зууралдаад үндсэндээ таарч байгаа. Энэ чиглэлээр  судалгааны мэргэжилтэн, байгууллага байхгүй. Яг үнэндээ хэлэхэд чадвахи нь хүрэхгүй байгаа. Энэ чиглэлээр цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж бодож байна. Малчин өрхийн хувьд нийт одоогийн малчид 32.7 мянга буюу нийт 10 орчим хувийг эзлэж байгаа. Орлого зарлага дээр хэлж мэдэхгүй байна. Түүнийг ажлын хэсгээс хэлэх үү.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн с.Дашдондог:  Малчдын хувьд даатгалын сангаас 61 мянган малчин тэтгэвэр авч байна. Өөрөөр хэлбэл  нийт тэтгэвэр авагчдын 300 мянга гаруй хүнээс малчид 61 мянган малчин тэтэгвэр авч байгаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя, Нийгмийн даатгалын ерөний зөвлөлийн хурлын үйл ажиллагаа, гишүүдийн оролцооны хувьд тайлбарлахад орон тооны бусаар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдог. 2014 оны хувьд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлангаас харвал энэ 6 удаагийн хуралдааны хурлын 4-т биечилж оролцсон. Хурлын журмын дагуу тодорхой өөрчлөлт,  үндэсний зөвлөлийн даргатай зөвшилцөж орны хүнийг бас байлцуулах ийм боломж байдаг. Үлдсэн 2 хуралдаанд асуудлыг хариуцуулсан ажилтнаа оролцуулж, тодорхой саналыг өгч, ажилласан. Тодорхой ямар санал энэ хугацаанд өгч, холбогдох шийдвэрт тусгуулав гэж асуусан. Ялангуяа төрөөс тэтгэврийн даатгалын чиглэлдд баримтлах энэ бодлогын хүрээнд 3 удаа албан ёсоор, албан бичгээр санал өгсөн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөө хагас жилээр, бүтэн жилээр гардаг. Энэ хагас бүтэн жилийн ажлын төлөвлөгөөнд гишүүний хувьд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, даатгуулагчийг төлөөлж байгаа, төлөөлийн хувьд бол албан ёсор бичгээр саналаа өгч, биечилж оролцсон хурлын 4 явцын дунд хэлэлцэж байгаа асуудлын хувьд шаардлагатай үед санал бодлоо илэрхийлж ажилласан. Бусад энэ албан ёсны 6 хурлаас гадна үндэсний зөвлөл бол албан бусаар зөвшилцөх санал бодлоо солилцох энэ асуудалууд чөлөөтэй байдаг. Түүнээс гадна МҮЭХ-ны ерөнхийлөгчинй хувьд нигмийн датгал, түүний гол хуулийн хувьд  энэ сан үйл ажиллагаатай холбоотой асуудлаар, олон чиглэлээр санаа бодлоо солилцож ажилласан гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: С.Эрдэнэ сайдаас тодруулъя. Нэгдүгээрт, Санхүүгийн зохицуулах хороо яагаад хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн бирж гэсэн энэ харилцаанд байхгүй байна. Танай хоёр яам дээр нь сангийн яам ордог байх ингээд орохоор танай санг санхүүгийн харилцаанд оруулахад  хүндрэлтэй байгаа юм бишүү гэдэг дээр тодруулга авмаар байна.

Хоёрдугаарт, Үйлдвэрчний эвлэлийн холбоо Х.Амгаланбаатараас асууя. Малчин хүн үйлдвэрчний эвлэлийн хараанд байх ёстой. 32000 төлөөд, 62000 авч байдаг нь шударга биш юм. Малчдыг нийгмийн даатгалын сангийн харилцаанд оруулах талаар танайх салбаруудаараа дамжуулж 2015 онд юу хийх вэ, ер нь өнгөрсөн онд юу хийсэн бэ?

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрднэ: Ер нь бол нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр нилээн анхаарлаа чиглүүлж ажиллаж байгаа. Одоогийн байгаа нийгмийн даатгалын сангийн бөөгнөрсөн бөөгнөрөл төвлөрлийг задлах зөв оновчтой хэлбэрт хэрэгжүүлэх энэ чиглэл рүү ажиллуулж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалын хуулийг бие даалгаж хуульчилж чадлаа. 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн энэ байгууллага бие даасан ажиллагаанд шилжинэ. Дараа нь тэтгэврийн даатгалын тогтолцоо руу шилжүүлье гээд ажиллаж байна. Үүний дараа тэтгэмжийн нэгдсэн тогтолцоо руу оруулья гээд ажиллаж байна. Энэ явцад санхүүгийн зохицуулах хороо маань чухам аль сантай түлхүү ажиллах боломжтой талаар бид судлаж, холбогдох хууль чиглэлд тусгаж өгнө. Би бол тэтгэврийн сангийн үр ашигтай хөрөнгө оруулалтын сан болно гэж тооцож байгаа бол санхүүгийн зохицуулах хороотой аль болох уялдуулж ажиллах нь зөв юм.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар: Би бол хурал зарлахад л очдог хамгийн идэвхтэй гишүүний нэг л дээ. Хамгийн гол нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн 40-50 орчим хувийг бүрдүүлэгч ажил олгогчын төлөөлөл учраас өөрийнхөө хөрөнгийг манаад тавьчихаад С.Эрдэнээ сайдтай их л үздэгээ. Ямар гэсэн бид нар нийгмийн даатгалын хөрөнгийг урьд өмнө байснаас арай дээр гэж үзэж байгаа. Хурлын протокол дээр хэлэлцэж байгаа асуудал бүрээр байгаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 2014 оноос өмнө малчдын хөдөлмөр эрхлэлтийн асуудал манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зохион байгуулалтын асуудлаас нилээд хол хөндий байсан. Манай хөдөлмөрийн яамны идэвхтэй дэмжлэг оролцоотойгоор малчдын хөдөлмөр эрхлэлтийг мэргэжил гэж хүлээн зөвшөөрч, тодорхой сургалтанд суулгаж, мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрч байгаад баяртай байгаа. Энэ салбарын манай хүнс хөдөө аж ахуй байгаль орчны салбарын үйлдвэрчний эвэлийн холбоо гэж олон жилийн түүхтэй манай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тулгуур дөрвөн том салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн 2014 оноос хойш Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тодорхой чиглэл аваад дотроо малчидтай ажиллах өнөөгийн мал аж ахуйтай ажиллаж байгаа туслах болон, үндсэн малчидтай ажиллах энэ бүтцийг байгуулааад орон нутагт салбар бүтцүүдээ байгуулж байна. Энэ бүтцээрээ дамжуулж нийгмийн даатгалд хамруулах, тэдний нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулах улмаар үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтанд оруулах замаар эрхийг нь хамгаалах, энэ боломж бололцоог судлаж, ажлыг эхлүүлсэн байгаа. Гэхдээ яг өнөөдөр тийм үр дүн гарлаа гэсэн ийм ажлыг өнөөдрийн байдлаар хэлэх боломж байхгүй. Гэхдээ олон улсын хөдөлмөрийн байгууллагын энэ чиглэлийн зөвлөгөө туслалцаа үзүүлдэг байгууллагуудтай хамтарч өнгөрсөн 2014 онд яг энэ малчны нийгминй даатгалын асуудлаар зохион байгуулалтанд оруулах талаар хоёр удаагийн сургалтанд бүх аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоодын асуудал хариуцсан ажилтнуудаа хамруулаад ажиллаж байгаа. Энэ бол эхлэлийн байдалтай УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн жилийн ажлын тайланг хэлэлцэж байгаа энэ байдлыг ашиглаж энэ үйл ажиллагаанд нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам улсын их хурлын холбогдох байнгын хорооны зүгээс бодитой дэмжлэг оролцоотой ажиллахыг хүсэж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->