demberels@parliament.mn   51 261503

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн танилцуулга

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 797

Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Монгол  Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар Эдийн засгийн хөгжлийн яам /хуучин нэрээр/-ыг татан буулгасан бөгөөд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 75 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгана:

1 дүгээр зүйлд “Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 22.4-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтлахдаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болон холбогдох бусад байгууллагаас санал, дүгнэлт авч болно” гэсэн агуулгатай 22.5 дахь хэсэг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд нэмэхээр;

2 дугаар зүйлд Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг төрийн захиргааны байгууллагад шилжүүлэхээр зааж өгсөн;

3, 4 дүгээр зүйлд хууль зүйн нэр томьёог хуульд нийцүүлэн өөрчилсөн;  

5 дугаар зүйлд хуулийн 8 дугаар зүйл /Эдийн засгийн хөгжлийн яамны хэрэгжүүлж байсан чиг үүрэг/-ийг хүчингүй болсонд тооцохоор;

6 дугаар зүйлд хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацааг заана.

Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах төрийн захиргааны байгууллага тодорхой болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан орон тоо, төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй. 

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулах шаардлагагүй болно. Үзэл баримтлалын хавсралт файлаас татаж авна уу ./beta/upload/files/attachment19.pdf

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->