demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Улс төр биш байна, улс төр үүнд хамаагүй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 786

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2015.04.15. Лхагва гараг/ ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 8 гишүүн 2015.02.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хууль санаачлагчийн зүгээс  түр хойшлуулах горимын санал гаргасан тул байнгын хорооны өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасах саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

 

Үүний дараа Эмнэлгийн барилга, эзэмшил газрын талаар цаашид авах арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэнд, спортын сайдын болон Нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонсов.

 

Эрүүл мэнд, спортын сайдын танилцуулгад дурдагдсанаар, “2015 онд дуусаагүй барилга байгууламжийн тоог багасгах, шинээр эхэлсэн барилга угсралтын ажлыг богино хугацаанд дуусгаж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Иймээс энэ онд шинээр барилга барихаас илүүтэйгээр эмнэлгийн 36 шилжих барилгыг дуусгахаар төлөвлөсөн. Одоо ашиглаж байгаа барилгын ашиглалтын хугацаа, хүн амын тоо болон эрүүл мэндийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нэмж 2 барилга буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 15 ортой эмнэлгийн барилга, Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлгийн барилгыг барих ажил Төсвийн тухай хуульд туссан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блокийн болон Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн дуусаагүй барилгыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх саналыг боловсруулан, Эрүүл мэндийн сайдын албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд уг асуудал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Засгийн газрын 2015 оны 106 дугаар тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий эмнэлэг ажиллуулахаар концессын гэрээ байгуулах эрх олгосон. Цаашид Геронтологийн төвийн дуусаагүй барилгыг концессын зүйл жагсаалтад нэмж оруулахаар судлан ажиллаж байна. Мөн Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар салбарын хэмжээнд ашиглалтад ороогүй, гүйцэтгэл нь удаашралтай байгаа, үйл ажиллагаа нь зогссон барилгын жагсаалтыг баталж, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа Геронтологийн үндэсний төвийн барилга, Говь-Алтай аймгийн Цээл суманд баригдаж байгаа 10 ортой эмнэлгийн дутуу барилга, хөрөнгийг хүлээн авах ажлын хэсгийг байгуулан дүнг 3 дугаар сарын 01-ний дотор танилцуулахыг даалгасан.

 

Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн “Нийслэлд байрлаж байгаа эмнэлгүүдийн эзэмшил газрын ашиглалт, шинээр барих эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилт, үр дүн” тайланд эзэмшил газраасаа алдаагүй эмнэлэг байхгүй байгааг дурдсан. Мөн эмнэлгийн эзэмшил, газрын баталгаажилтын хугацааг уртасгах, хамгаалах арга хэмжээг авч баталгаажилт хийгээгүй байгууллагын удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайдад даалгасан. УИХ-ын Байнгын хорооны 2014 оны 09 дүгээр тогтоол гарснаас буюу 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш эмнэлгийн эзэмшил газрыг дур мэдэн бусдад шилжүүлээгүй боловч бусдын эзэмшилд байгаа газар эзэмших эрхийн гэрээ, ашиглаагүй газрын зөвшөөрлийг хүчингүй болггох ажил хараахан хийгдээгүй байна” гэлээ. Мөн Нийслэлийн Захирагчийн албаны Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Байнгын хорооны тогтоолын хүрээнд гурван ажил хийж гүйцэтгэсэн талаар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээрт, би Л.Эрдэнэчимэг гишүүнээс энэ тухай материал авч үзлээ. Үүн дээр бүх зүйл тодорхой байна. Түүхийг судлан үзэхэд, 2009 онд нэг сайд, нэг хотын дарга хамтран “хүний сайн сайханы төлөө” хамтраад эмнэлгийн ажилчдыг байртай болгох зөвхөн эмнэлгийн ажилчнуудад зориулсан тушаал гаргажээ. Үүний улс төрийн намын угшилыг нь хайгаад үзэхээр хамтарсан засгийн газрын үед ардын намын нэг дарга, ардчилсан намын нэг сайд хоёр байна. Эндээс эхний дүгнэлт бол улс төр биш байна. Улс төр үүнд хамаагүй юм байна.

Хоёрдугаарт, одоо хүртэл шийдэгдээгүй байгаа бас нэг асуудал бол хүүхдийн эрүүл мэндийн төв. Энэ төвийн эмч болон ажилтанууд нь бараг бослого тэмцэл дунд байж, үндсэн ажлаа хийх боломж бараг гардаггүй юм байна. Өөрөөр хэлбэл нийтээрээ түгшүүрийн дохио аваад гэнэт гадагшаа гарч, газараа хамгаалдаг.  Ийм байдалд ортол нь газрын асуудлыг явуулж байна гэдэг маань их утгагүй байна. Үүнийг засахдаа Байнгын хорооноос тодорхой хугацаатай, арга чиглэлийг нь өгсөн, эргэж хариуцлага, хариу, шийдэл шаардсан зүйлүүдийг гаргах ёстой. Жишээ нь, одоо надад энэ материал нь бэлэн байж байна. Нэгэнт эмнэлэг дуусах хугацаа нь болж байгаа үед мэрэгжилтэн өөрчилөөд явсан байна. Энэ мэргэжилтэнд дур мэдэн өөрчлөлт хийдэг хууль эрх зүйн орчин байвал, үүнийг болих хэрэгтэй. Хэрвээ эмнэлэгийн газрыг эмнэлэгийн зориулалтаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эзэмшүүлэх асуудал бол эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн яамнаас хамгийн эцсийн саналыг авсан тохиолдолд аливаа газрын тухай кадастрыг өөрчлөх шийдвэр гарч байж эцэст нь асуудал цэгцэрнэ. Эндээс харахаар шийдэгдээгүй, тэмцэл хийж байна,  зарим газар нь сүм байдаг юм байна.  Ийм болсон газрыг одоо шүүхээр явуулбал утгагүй. Яагаад гэвэл, тухайн үед гаргасан шийдвэр одоо гэхдээ хүчингүй болсон байна. Жишээ нь, Улсын Их хурлаас өгөх чиглэл, Байнгын хорооноос өгөх чиглэлүүдээ шийдэх хэрэгтэй.  Энэ бүх асуудлууд нь тодорхой юм байна. Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын захиргаа тодорхой хугацаатайгаар үүнийг шийдэж, цаашдаа ийм зүйл гагуулахгүйн тулд зайлшгүй эрүүл мэндийн яамны эцсийн дистанция саналыг нь авч байж, шийдвэрээ гаргадаг хандлага руу явбал зүгээр байна. Үүнийгээ засахгүй бол төгсгөлгүй байдаг юм шиг байна л даа.  Би дутуу мэдээлэл аваагүй байх гэж найдаж байна. Энэ бол чухал мэдээлэл байна, бодит байдлыг харуулсан. Бид энэ цаас дээр байгаа асуудлыг л шийдчих хэрэгтэй.



 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->