demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Монгол улсад хөрөнгийн бирж сайн ажиллавал хөгжинө гэж ярьдаг, энэ бол худлаа

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1212

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 4 дүгээр сарын 15-ны өдөр /Лхагва гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хуралдааны үеэр

 УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:Нэгдүгээрт, Зээлийн батлан даалтын сангийн дарга, цэрэг нь өөрчлөгдөөд байдал муу байгаа гэж сонслоо.  Зээлийн батлан даалтын сан нь нэг талаасаа жижиг дунд бизнесийг дэмжих хэрэгсэл. Энэ утгаараа жижиг дунд бизнес эрхлэгчид өчигдөр /2015.04.14/ болсон чуулганаараа үүнийг яаж хүртээмж, үр дүн, ил тод байдлаараа яаж нэмэгдүүлэх вэ гэсэн энэ асуудлуудыг их тавьж байсан. Иймээс Аж үйлдвэрийн яамтай танайх маш сайн хамтарч ажиллах шаардлага харагдсан.  

Хоёрдугаарт, Банк бус санхүүгийн байгууллагууд, төрөөс жижиг дунд бизнесийг дэмжиж байгаа энэ үед манай банк бус санхүүгийн байгууллагууд арилжааны банкуудтай ижилхэн нөхцөлөөр оролцож, өрсөлдмөөр байгаа энэхүү асуудлыг холбооны тэргүүлэгчид нь хэлж байсан. Энэ талаар танайх цаашид Засгийн газартай яаж ажиллах вэ?

Гуравдугаарт, Энд бичил санхүүгийн үйлчилгээний хүмүүс байгаа юм байна. Та бүхний огт санаачлагагүй байгаа нэг зүйлийг хэлье. “ломбард буюу бичил санхүүгийн үйлчилгээ”-ний асуудал юм. Өөрөөр хэлбэл “ломбардыг санхүүгийн үйлчилгээ” гэдэг талаас нь авч үэх шаардлагатай байна. Үүнийг танай санхүүгийн зохицуулах хороо дээр холбогдох хөдөлмөрийн яам, нийгмийн хамгааллын яамтай хамтраад “анхаарахгүй” бол ард иргэдийн нилээн олонхи нь амьдралаа арай гэж залгуулж байгаа хүмүүс нь чинь ломбарданд тавих бөгжгүй боллоо шүү ! Энэ талаас нь цаашид анхаарна уу !

Дөрөвдүгээрт, “Саятан болох дамжаа” гэсэн кино хийсэн юм байна, киног нь би үзээгүй л дээ. Бодвол “санхүүгийн боловсрол олгох” зориулалттай л байх. Тэр ямар өртгөөр хийгдсэн юм бол, би танай янз янзын анимэшин киног үзээгүй. Түүнчлэн телевизээр гарч байдаг санхүүгийн “боловсрол олгох”  эсвэл Монгол банкны хийсэн “А, В, С”  заадаг тэр талын номнууд надад ирж байгаагүй. Гэхдээ байж магадгүй ээ. Тэр том кино хийхээсээ илүү маш олон хүмүүст хувийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хялбаршуулсан ном, жижигхэн бланшит, сайт дээрээ энэ чиглэлийн боловсролын арга хэрэгслийг тавьж болдоггүй юм уу?

Тавдугаарт, Санхүүгийн тогтвортой байдлын нэг оролцогчийн хувьд “УИХ-ын гишүүд төв банкны хууль дээр  шинэчлэн, өөрчлөлт оруулах” гэж байгаа энэ үед саналаа өгөх хэрэгтэй шүү.  Өөрөөр хэлбэл одоогийн байгаа механизм чинь хуульчлагдаагүй байгаа болохоор болохгүй байна. Энэ 98:2 харьцааг яаж цаашдаа   80:20 болгох талаар урт хугацааны бодлого боловсруулах хэрэгтэй байна. Оролцоогоо яаж нэмэгдүүлэх вэ?

Гэр бүлийн компаниудыг хүчээр хувьцаат компани болгож болдоггүй. Энэ бол жам ёсны үзэгдэл юм. болгох Өөрөөр хэлбэл бид санхүүгийн зах зээл дээр ХХК-нуудыг ХК болгож, хүч ашиглаж болохгүй юм. Ер нь бол үүнээс татгалзах хэрэгтэй. Түүний оронд “Ил тод байдал”-аар компаний засаглалыг сайн хангаж, зах зээлийн жамаар нь явуулах ёстой. Энэ талаас нь анхаарч ажилласан нь дээр байхаа. 
Хөрөнгийн бирж гэж манайхан их ярьдаг. Хөрөнгийн бирж л хөгжвөл Монгол улс хөгжинө гэж ярьдаг энэ бол худлаа шүү. Баталгаатай хэлье. Хөрөнгийн бирж, ойрын 5-10 жилд эдийн засгийг хөтөлж, бид өглөө болгон индексыг нь хараад уншдаг байж чадахгүй, энэ зүйл болоогүй шүү. Улсын маань ерөнхий хөгжил нь ийм байгаа.  Татварын шинэчлэл хийгээгүй, компаниудыг ил гаргаагүй, баланс нь 2 байгаа нөхцөлд маш хэцүү. Энэ бол урт хугацааны процесс. Энэ талаас нь бодох хэрэгтэй. Санал аваагүй гэж би З.Нарантуяаг /Санхүүгийн зохицуулах хорооны дарга/ ойлгож байна. Сангийн яам нэг ийм хандлагатай. Бидний зорилго бол сангийн яам, санхүүгийн зохицуулах хорооны газрын хоорондын уялдааг нь хангаж өгөх ёстой байгаа юм. Жишээлбэл, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам зөрчлөө энд шийдүүлэх ёстой. Түүнээс биш, хэрэлдэх маягаар захиа бичээд байх шаардлага байхгүй. Үйл ажиллагааг нь уялдуулах гэж л бид энд сууж, мөн манай байнгын хороо үүнийг анхаарах хэрэгтэй. За баярлалаа.

Санхүүгийн зүхицуулах хорооны дарга З.Нарантуяа: С.Дэмбэрэл гишүүний хэлсэн “Зээлийн батлан даалтын сан”-ийн үйл ажиллагаа нь жижиг дунд бизнесийг дэмжих хэрэгсэл байх ёстой гэдэг дээр 100 хувь санал нэг байна. Ийм утгаараа сая шалгалт хийгээд 2 яамны сайд руу бичиг хүргүүлсэн. Жижиг дундынхан 100 тэрбумын эх үүсвэрийн сан гаргах эрхтэй мөртлөө дөнгөж 18 тэрбумыг гаргаж байгаа гэдэг нь хангалтгүй ажиллаж, мөн гаргасан батлан даалтаас нь тодорхой хэмжээний чанаргүй болсон зүйл явж байгаа. Ийм учраас шалгалт дээр онцгойлон анхаармаар зүйлүүд байна. Хоёр яам байр сууиа нэгтгээд, удирдах зөвлөлөө байгуулаад энэ байгууллагаа удирдаж явуулаачээ гэсэн ийм саналыг шалгалтын актаар хүргүүлээд байна. Цаашдаа Аж үйлдвэрийн яамтай нилээд хамтарч ажиллаж байгаа. Энэ асуудлаар төрийн нарийн бичгийн даргатай нь та нар энэ батлан даалтын сангийнхаа үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэй байна гэж уулзсан. Ялангуяа хөдөө орон нутагт жижг дундын төсөлд хамрагдах гээд явж байгаа, төсөл нь шалгарсан, барьцаа хөрөнгөгүй хүмүүс маш их байна. Иймээс идэвхтэй ажиллах хэрэгтэй. Банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд төрөөс хэрэгжүүлж байгаа ямар нэг хөтөлбөрүүдэд банкуудтай өрсөлдөж оролцмоор байна гэсэн саналыг дэмжиж байгаа. Хуучин санхүүгийн зохицуулах хороо дээр хөгжлийг дэмжсэн, хөгжлийн бодлогын талаар явдаг функц байгаагүй. Одоо манай үндсэн газрууд дандаа бодлогын, хөгжлийн асуудлууд руу илүү явдаг болжээ. Н.Оюунчимэг даргын хувьд “хөгжлийн асуудал”-ыг хариуцаж ажиллаж байна. Тийм учраас хөгжлийг дэмжсэн дутуу хийж байсан үүргээ  илүү гүйцэтгэхийн тулд бүтэцээ бид нар нилээн өөр болгосон. Хамгийн идэвхтэй ажилладаг холбоо бол банк бус санхүүгийн байгууллагын холбоо байгаа. Цаашид энэ холбоог дэмжих тал дээр засгийн газартай хамтран ажиллана. Энэ нь Улаанбаатар хотын түвшинд ажиллааад эхэлсэн. Улаанбаатар хотын жижиг дундын сангаас олгож байгаа жижиг зээлүүдийг банк бус санхүүгийн байгуулагуудаар дамжуулан олгоё гэсэн харилцан тохиролцоог хийхээр хөтөлбөр гаргаж байгаа. Энэ бол өөрөө хүү буурах, банк бус санхүүгийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмжийг нэмэх талтай арга хэмжээ болж байгаа юм. Төв банкны хуулинд санхүүгийн тогтвортой байдлын талааарх саналаа та өгөөрэй гэж хэллээ. Бид нар яг үүнийг бэлдэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг ч гэсэн 2006 онд батлагдсан энэ хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай болсон учраас хуулийн ажлын хэсэг гаргаад, одоо бараг бэлэн болж байна. Одоо нийт зах зээл дэх оролцогчдоос саналыг нь аваад удахгүй өргөн барина. Энд бас тогтвортой байдлын зөвлөлийн  үйл ажиллагаанд санхүүгйин тогтвортой байдал ямар хэмжээтэйгээр оролцох вэ гэдэг маань нилээн тодорхой тусгагдах юм. Таны хэлсэн оролцоогоо яаж 80:20 болгох вэ гэдэг танай том урт хугацааны стратеги байх ёстой гэдэг дээр тантай 100 хувь санал нэг байна. Тийм учраас санхүүгийн салбарын хөгжлийн 2020 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр гэдгийг боловсруулж байна. Энэ хөгжлийн хөтөлбөр өнөөдөр хэрэгжихгүй, эдийн засаг уналттай энэ нөхцөл байдалд зөөлөн болон бусад дэд бүтцүүдээ хөгжүүлж байгаад 2018 оноос ийм шинж рүү орно гэсэн байдлаар нилээн урт хугацаанд 5 жилийн хугацааны хөгжлийн төлөвлөгөөг хийсэн байгаа. Удахгүй өргөн бариулахаар оруулж ирнэ. Ломбардын үйлчилгээг санхүүгийн үйлчилгээ гэж авч үзээчээ гэж та хэллээ. Санхүүгийн үйлчилгээ гэдэг талаас нь авч үзээд энэ хуулийг яаж сайжруулах вэ гэдэг дээр маш ажил хэрэгч санлыг хууль санаачлагч УИХ-ын гишүүдэд өгсөн. Манай хүмүүс ажлын хэсэгт ороод явж байгаа.

 УИХ-ын гишүүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->