demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: УИХ-ын Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Д.Ганбат, Хүний Эрхийн Дэд Хорооны дарга Ё.Отгонбаяр танаа

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1145

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ГАНБАТ,  ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА Ё.ОТГОНБАЯ�НАРТАНА

 

 

       Хүний эрхийн тухай

Саяхан та бид Хүний Эрхийн Үндэсний Комиссын жилийн тайлан хүлээн авлаа. Зөвхөн энэ тайланд дурдсаныг үзэхэд бүх хууль, шүүхийн байгууллагууд хүний эрхийг үл тоомсорлох, оромдох, зөрчих нь бараг хэвийн үзэгдэл болжээ. УИХ бол Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага. Танай хороо, дэд хороо энэ дээд эрх бүхий байгууллагын бүрэлдэхүүн хэсэг. Бид сонсоод суудаг байж таарахгүй, хамгийн шийдэмгий арга хэмжээ авч байх ёстой байгууллага. Ингэж гэмээнэ хүний эрх, эрх чөлөөний талаар Үндсэн хуулийн үзэл санаа, заалтууд бодитой хэрэгжинэ. Д.Амарсайхан гэдэг хүн шоронд нас барсан. Монгол төр дуугай л байсан. Уй гашуудалдаа шаналсан эхнэр, хүүхдүүдэд нь энэ асуудлыг үлдээгээд л хаясан, орхисон. Гэтэл энэ бол хүний эрхийг зөрчсөн маш ноцтой үйлдэл байсан. УИХ-ын Байнгын Хороо, Дэд хороо чимээгүй л байгаад байх уу? Зарим хүн гадуур байцаалгах, биеэ эмчлүүлэх хүсэлтээ хэдэн арав дахин гаргаад шоронд үхэхгүйн тулд аргагүйн эрхэнд хөлийнхөө хурууг тайруулахаас өөр аргагүй болсон гэх мэт хэвлэлээр бичээд л байна. Уншиж байгаа биз? Я.Батсуурь гэдэг хүн гадуур байцаагдаж, үнэн мөнөө олуулъя гээд 5 удаа өргөдөл бичээд, арга ядахдаа ардчиллын төлөө анхнаасаа хамт явсан нөхдүүддээ шоронгоос захиа бичсэн байх юм. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн аль 20-р зууны хэлмэгдүүлэлтийн төрийн үед зовсон хүний амнаас гарсан үгийг 21-р зууны ардчилсан төрийн үед хэлсээр л явах уу? Ийм байдалтай хичнээн жирийн иргэд байгаа бол? Яагаад саяхан Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх үеэр би хүний эрхийн талаар Ерөнхийлөгчид хандав? Уул нь энэ чинь УИХ-ын, бүр тодруулбал танай Байнгын Хороо, Дэд хорооны асуудал шүү дээ. Я.Батсуурь болон бусад хоригдож буй жирийн иргэд, Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсан хүний эрхийг зөрчсөн олон тохиолдол, энэ чиглэлийн судалгаанууд олон улсын байгууллагын зөвлөмжүүд ямар ч хариу, ямар ч шийдэлгүй үлддэг энэ үл тоомсорлосон эсвэл ”матрын нулимс” унагаадаг, тухайн үедээ өрөвдөж шогширдог байдал хэвээрээ л үлдэх үү?

Та хоёрыг хувь хүний чинь юм уу, эсвэл Байнгын Хороо, Дэд хорооны “Будаг нь ханхалсан” шинэхэн даргын чинь хувьд буруутгаж байгаа юм биш, УИХ-д ийм идэвхгүй унжгар практик байсан, үүнийг л өөрчлөөсөй гэсэн үүднээс бичиж байгаа юм. Хүний эрхийг үл тоомсорлодог, оромддог, холбогдох хуулиар нь хамгаал гээд заагаад өгчихсөн байхад хамгаалдаггүй, ингэснээрээ олон улсад хориглосон эрүүдэн шүүдэг арга барилтай албан тушаалтнуудыг хэзээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн хуулийн дээд үзэл санааг дотоод итгэл үнэмшлээ болгодог болох юм бэ? Тун удахгүй бид Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх байх, тэр үед зөвхөн комиссын гурван гишүүн бус, хүний эрхтэй холбоотой бүх байгууллагын удирдлагууд, хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, өмгөөллийн байгууллагын төлөөллийг оролцуулсан, олон нийтэд ил тодоор  харуулсан ийм хуралдаан болгох талаар Та бүхнийг онцгой анхаарахыг хичээнгүйлэн хүсье!

 

      Хүндэтгэсэн,

           УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                                                                    С.ДЭМБЭРЭЛ

 

 

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->