demberels@parliament.mn   51 261503

Сайд нарыг томилох үед хэлсэн үг

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1185

Монгол Улсын Их Хурлын Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлсэн үг

Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдыг томилох тухай, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдыг томилох тухай, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдыг томилох тухай, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдыг томилох тухай асуудал

С.Дэмбэрэл: Нэр дэвшигчдийг бүгдийг нь дэмжиж байна. Тодорхой нэг нэг санал хэлэх гэсэн юм. Ц.Оюунгэрэл гишүүнд, сайд болчихоороо танай яамны өчигдөр танилцуулсан танилцуулга дээр хамгийн гол нь юу гээд бичсэн. Сая Н.Алтанхуяг сайд бас үндэсний брэндийг ярилаа л даа. Энэ бол бүтээгдэхүүнийх биш. Үндэсний брэндийг бий болгох гэсэн. Тэгсэн мөртлөө өчигдөр батлагдахдаа нөгөө чиг үүрэг гэх мэт зүйл нь ороогүй. Тиймээс би саналуудаа татаад авчихсан юм. Тэгэхээр одоо мөрийн хөтөлбөртөө үндэсний брэндийн бодлого хэрэгжүүлнэ гээд сайдынхаа мөрийн хөтөлбөрт оруулаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл энэ чиглэлээр 2 жилийн турш хийсэн бэлэн судалгаа, ажлууд бий. Энэ үндэсний брэнд гэдэг юмыг их анхаараасай гэж хүсч байна.

Хоёрдугаарт, өөрийн тань хариуцаж байгаа энэ салбар бол одоо нөгөө орчинд greate industry буюу бүтээлч аж үйлдвэрлэл гэж нэрлэдэг болчихсон. Тэр талаас нь бодож энэ гурвыг ингэж хооронд нь уялдуулбал их зүгээр шүү. Энэ талаар бид нар хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг хэлэх гэсэн юм.

С.Эрдэнэ сайдын хувьд бас нэг хүсэлт байна. Монгол Улсад өнөөдөр санхүүгийн зах зээл дээр их дутагдаж байгаа нэг зүйл байгаа юм. Тэр нь хувийн тэтгэврийн сан. Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрт энэ нь ерөнхий байдлаар орчихсон байгаа. Тэтгэврийн тогтолцооны олон талт байдал гээд. Тэгэхээр хувийн тэтгэврийн сангаар МҮХАҮТанхим, Санхүүгийн зах зээлийн холбоо, Хөдөлмөрийн яамтай хамтраад үүний эрх зүйн үндэс болон бусад институцийн үйл ажиллагааг хийхэд хамгийн түрүүнд тэтгэврийн орчинд өрсөлдөөн үүсгэх их чухал ажил шүү гэдгийг хэлмээр байна.

Я.Санжмятав гишүүний хувьд жижиг, дунд бизнес, үүний зээлийн асуудал байгаа шүү дээ. Одоо ингээд танай яам руу очиж байх шиг байна лээ. Яг өнгөрсөн үед бол энэ нь нэлээн завхарсан шүү. Хэдийгээр аймаг болон дүүргүүдэд очсон ч маш олон ил тод биш тэгээд ерөнхийдөө хээл хахуулийг өөхшүүлэх шинжтэй механизм ажиглагдсан. Тэгэхээр таныг би жишээлбэл, дүүргүүд дээр, үндэсний хороон дээр нь хувийн хэвшлийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл гэж байхгүй. Нэг нэг хүн байж байдаг. Тийм хуурамч зүйлээс татгалзаад аль болохоор тэнцүү тооны төлөөлөлтэй, ил тод засаглалын механизмыг үүсгээсэй гэж бодож байна. Тэгвэл одоо энэ жижиг, дунд бизнесийн зээлийн энэ нэр хүнд цаашдаа их өснө шүү.

Бичил бизнесийн асуудал өнөөдөр тойргийн гадаа орхигдчихсон. Тэр бизнес хөдөлмөр эрхлэлт талаас нь тусдаа, жижиг дунд бизнесээс тусад нь сан бий болгох хэрэгтэй. Одоо яах вэ дээ жилдээ 10.0 тэрбум ч билүү, 20.0 тэрбум билүү. Энэ нь ганц сайдын үед явдаг байсан. Үүний хэмжээг нь нэмэгдүүлээд, иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих сан гэж тусгай бий болгоод, хажууд нь зээлийн баталгааны сангаа бас ажиллуулаад явбал маш олон мянган хүний энэ хүсээд байгаа зүйл нь шүү дээ. Эдийн засгийн өсөлтийг айл гэрийн хаалгаар оруулъя гэдэг механизм маань яг өөрийн чинь энүүгээр дамжиж орно шүү гэдгийг одоо бас хэлэх гэсэн юм.

Дээр нь С.Эрдэнэ сайдад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэдийн талаар бидний санал байгаа. Ингээд та бүхнийг бас өчигдөр, танай өөрийн чинь эрхлэх ажлын хүрээнд орсон байгаа байх. Тэгэхээр тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд судалгаа явуулаад үзэхэд өөрсдийнх нь хариуцсан тусгай нэгжээс гадна тэдэнд зориулсан, тэд өөрсдөө менежментэд эн тэнцүү тэгшхэн оролцдог сан баймаар юм билээ шүү. Тэр санг байгуулчихвал 108 мянган хүний хувьд бол их том зүйл болно шүү. Үүнийг та 30.0 тэрбумаар, чаддаггүй юм гэхэд 10.0 тэрбумаар нь эхлүүлээрэй.

Нутгийн ард иргэд дээр суурилсан аялал жуулчлал гээд байгаа шүү дээ. Түүнийг бодлого болгож оруулбал маш олон ажлын байр бас бий болгох бололцоо байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->