demberels@parliament.mn   51 261503

2014 оны төсвийн тухай хэлэлцэх үед С.Дэмбэрэл гишүүний асуусан асуулт, авсан хариулт

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 719

2013 оны 10 дугаар сарын 10-ны УИХ-ын Нэгдсэн Чуулганы хуралдааны тэмдэглэлээс.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн тухай хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн тавьсан асуулт:

-       Эхний асуултаа Сангийн яамнаас асуух гэсэн юм. Энэ оруулж ирсэн материалууд дээр татварын ачаалал 1,8 функтээр нэмэгдчихсэн юм шиг байх юм. Татварын ачаалал яагаад нэмэгдсэн бэ?

-        Хоёрдугаарт, Сангийн яамнаас асууж байна. Валютын ханшны тооцоог жилийн эцэст хэд байхаар тооцсон бэ?

-       Гуравдугаарт, Батбаяр сайдаас асууя. Дотоодын нийт бүтээгдхүүний дефляторийг тооцсон уу? Дотоодын нийт бүтээгдхүүн ба хэрэглээний индекс, үнийн индекс хоёрын зөрүү хэд байгаа вэ? Үүнийг ямар тооцоогоор авсан бэ?

-       Дөрөвдүгээрт, ерөнхий сайдаас асууя. Ерөнхий сайд бол тогтвортой байдлын үндэсний хороог удирддаг. Эдийн засгийн хөгжлийн бодлого маань тогтвортой хөгжил гэдэг ойлголт руу орчихсон. Та үүнийг хариуцдаг. Тэгэхээр, тогтвортой хөгжлийн талаар, эдийн засгийн хөгжлийн бодлого дээр 2014 онд хийх ямар шинэ ахиц, ямар хөрөнгө оруулалтыг бодлогын хувьд оруулсан бэ?

-       Тавдугаарт, Сангийн яамнаас асууя. Мөнгөний ба төсвийн бодлогын хоорондын уялдааг ямар замаар, хэдэн удаа Төв банктайгаа уулзаж, протокол хөтлөн оруулж ирсэн бэ? Үүнийгээ тодорхой хэлж өгнө үү.

-       Зургадугаарт, Ерөнхий сайд болон Сангийн яамнаас хоёулангаас нь асуух хоёр зүйл байна. Хувьчлал хийх үү? Ялангуяа төсөвт орлого дутагдаж байгаа одоогийнх шиг ийм үед чухал хэрэгтэй байдаг тийм хувьчлал хийгдэх үү? Хувьчлал хийгдэхээр төлөвлөсөн бол нийт төсөвт орох хувьчлалын орлого хэд байхаар тусгагдсан бэ?

-       Мөн сангийн яамнаас нэмж нэг асуулт асууя. Эдийн засгийн бүх секторуудад  олгож байгаа нийт татаасын хэмжээг тоогоор нь нэрлэж өгнө үү.

-       Эцсийн асуулт, манайд эдийн засгийн хөгжил гэж яригдаад байгаа хэрнээ нэг юм байнга хаягдаж, маш бага үнийн дүнтэй яваад байх юм. Эмнэлэг сургуулиас гадна, хүний хөгжилд зориулсан ямар хөрөнгө оруулалт төлөвлөж байна вэ?  Ялангуяа ядууралыг ямар хувиар бууруулах гэж байна вэ? С.Эрдэнэ сайдын хариуцсан салбарын төсөвт үүнийг яаж тусгаж өгсөн юм бэ? Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих гэж хичнээн хэмжээний, төсвийн ямар механизмыг яаж тусгасан юм бэ? 

гэсэн асуултууд байна.

Сангийн дэд сайд С.Пүрэв:

-      С.Дэмбэрэл гишүүний эхний асуулт, татварын ачаалал нэмэгдсэн талаар хариулъя. Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлтөнд татварт нөлөө бүхий уул уурхайн салбарын өсөлт нь түрүүлж өсч байна. Үүнтэй уялдан татварын ачаалал нэмэгдсэн харагдаж байгаа боловч татварын хувь хэмжээ нэмэгдэж, татварын ачаалал нэмэгдээгүй, хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгдсөн.

-      Төсөвт валютын ханшыг 1384 төгрөгөөр авч тооцсон. 1384 бол жилийн дундаж ханш байгаа юм.

-      Өмч хувьчлалын орлогоор 26 тэрбум төгрөг орохоор ирэх жилд төлөвлөсөн байгаа.

Н.Батбаяр:

-      Бизнесийг дэмжих, бодит салбарыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх гэдэг бол мэдээж хэрэг, бидний тавьж байгаа гол зорилго. Тэр хүрээндээ, та бүхэн анзаарч байгаа бол, урьд жилүүдэд төсвийн хууль орж ирэхэд заавал татварын хууль хамт орж ирдэг байсан. Ноднингоос эхлээд, төсвийг батлахад тавар нэмэгдүүлэх, өөрчлөхтэй холбоотой зүйл оруулж ирэхээ больсон. Энэ жил бас тэр дагуу орж ирж байна. Ер нь бид татвар дээр илүү тогтвортой бодлого баримталж байгаа. Тэр ч утгаараа хөрөнгө оруулалтын хуулийг баталж, түүн дотроо гол 4 татвар болох болох аж ахуйн нэгжийн орлогын татвар, гаалийн татвар, нэмүү өртөгийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны татварыг тогтворжуулах асуудлуудыг тусгасан.

-      Өрхийн бизнес дэмжих хүрээнд бид үндсэндээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гол нь бизнесийн таатай орчин бүрдүүлэх, түүн дотроо томоохон төсвийн худалдан авалтуудыг жижиг бизнесээр дамжуулан хийдэг энэ тогтолцоог бий болгох тал дээр анхаарал хандуулна гэж үзэж байна. Тухайлбал, батлан хамгаалах салбар, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар зэрэгт хийгдэж байгаа багагүй худалдан авалтуудыг бид жижиг бизнесээр дамжин хийх асуудлыг шийдвэрлэх цаг болсон гэж үзэж байгаа юм. Эс тэгвэл бид одоо голдуу урдаас импортоор юм оруулж ирээд, худалдан авалт хийгээд байна. Үүнийгээ бид арай өөрөөр зохион байгуулдаг болъё гэсэн хандлага бий. Энэ нь зохион байгуулалтын холбоотой асуудлаар илүү хөндөгдөнө. Нөгөө талдаа, бизнесийг дэмжих гэсэн утгаараа экспортыг дэмжих хөтөлбөр саяхан батлагдсан. Тэр хүрээндээ экспортонд гаргах, импортыг орлох бизнесийг дэмжих гэсэн үндсэн чиглэл рүү хандаж байгаа. Тэр хүрээндээ ойрын үед 1 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг энэ салбарт чиглүүлнэ гэж үзэж байна. Энэ бол хөгжлийн банкны шугамаар хийгдэх ажил болно.

-      Дотоодын нийт бүтээгдхүүнтэй холбоотой асуудлыг аваад үзэхэд, ерөнхий бид том утгаараа аваад үзвэл, жил болгон бид 2 оронтой тооны өсөлттэй байна. Энэ онд ч бас 2 оронтой тооны өсөлттэй гарна. Ингэснээр бид зах зээлийн харилцаанд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд 5 дахь удаагаа 2 оронтой тооны өсөлттэй явах гэж байгаа хэрэг юм. Дараалсан 3 дахь жилдээ ДНБ ийм өндөр үзүүлэлттэй гарах гэж байна. Цаашдаа ч гэсэн энэ өсөлтийг хангаж явна. Тэр хүрээндээ үүнийхээ цар хүрээ, өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон асуудлуудыг анхаарч явна. Тэр дотроо үйлдвэржүүлэлтийн хэсэг дээр түлхүү анхаарсан бодлогыг тусгасан байгаа.

-      Мөн орон нутагт илүү эрх мэдэл өгөх, илүү бодит бүтээн байгуулалтыг хийх бололцоог орон нутагт, тэр тусмаа хувийн хэвшлийнхэнд өгье гэсэн утгаар нь ажиллаж байна. Тэр хүрээндээ эдийн засгийн хөгжлийн багц хууль гэж орж ирнэ. Түүн дотор бид өнөөгийн дагаж мөрдөгдөж байгаа тендерийн хууль, концессийн хууль, төсвийн тухай хууль болон бусад хуулиудыг өөрчлөхөөр оруулж ирнэ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->