demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Иргэдийн хүсч, хүлээж байгаа зээл, санхүүгийн тэр санааг л 2014 оны бодлогодоо хэрэгжүүлээсэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 595

УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны хурлын тэмдэглэлээс.  2013 оны 10 дугаар сар 8-нд “А” танхим

Хэлэлцсэн асуудал: 
• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

С.Дэмбэрэл: Өнөөдөр бид 2014 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийг ярилцаад сууж байна. Тэгэхээр, өмнөх жилүүдийн мөнгөний бодлогыг хамгийн товчхоноор та бүхэнд сануулах нь бас зүйтэй гэж үзэж байна. өмнөх жилүүдэд Төв банк “Эдийн засгаас мөнгийг татаж авах замаар инфиляцийг удирдаж болно.” гэдэг /2007 оноос хойш/ гэдэг бодлого дандаа баримталж ирсэн. 2007 оноос өмнө мөнгөний агрегатуудыг зохистой байлгах чиглэлээр бодлого явсан. 2012 онд шинэ УИХ, шинэ Засгийн газар, Монгол банкны шинэ  ерөнхийлөгч гарч ирсэн. 1800 градус өөрчлөгдсөн шинэ зөв бодлого гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийг тойрог дээрээ очиход нь байнга сонсож байдаг “зээлийн хүүг 1 оронтой тоонд оруулаад өгөөч”, “зээлийн олдцийг нэмэгдүүлээд өгөөч”, “зээлийн орчныг сайжруулаад өгөөч”, зэрэг сонгогч бүрээс, ялангуяа бизнес эрхэлдэг сонгогч бүрээс хэлдэг тэр үгийг 2013 оны мөнгөний бодлогод суулгаж өгсөн. Үүнийг бид нэлээд сайн ярилцаж байгаад, 2013 оны мөнгөний бодлогодоо хийж өгсөн билээ. Энэ бодлого хэрэгжиж эхлээд жил ч болоогүй байна. Одоо бид дараагийн оных нь бодлогыг ярих гэж байна. Энэ тохиолдолд, саяны ярьсан бодит секторын идэвхжилийг нэмэгдүүлэх, төрийн мөнгөний бодлого тодорхой тодорхой секторуудад хэрэгжээд, тэр нь тодорхой үр дүн гараад, үүнийхээ хажуугаар эдгээр бодит секторууд идэвхжсэний дүнд инфиляцийн нам дор байх түвшин тодорхой хэмжээгээр хангагдаад байгаа ийм бодлогын цоо шинэ,  өмнөхөөсөө 1800 градус өөр бодлогыг л бид нар ярьж байгаа шүү дээ. Бидний хүсдэг юм маань л энэ шүү дээ. Энийг л дандаа ярьж байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө 2014 онд үргэлжлэх юм байна. /Миний уншиж байгаагаар./ 2014 онд үргэлжлэхдээ, тодорхой секторуудын төдийгүй, нийт эдийн засгийн, түүний дотор нийт эдийн засгийг бүрдүүлж байдаг, ялангуяа уул уурхайн бус эдийн засгийг бүрдүүлж байдаг, “Эдийн засгийг солонгоруулъя, олон хөлтэй болгоё” гэж бидний яриад байдаг тэр бодлогыг мөнгөний бодлогоор дэмжих ийм бодлого орж ирлээ гэж би ойлгож байгаа юм. Энийгээ харин зөв томьёолоод, тодорхой хэлмээр байна. Одоо орчин үеийн төв банкнуудын бүгдийнх нь хийж байгаа арга барил буюу зөвхөн инфиляцийг онилох төдийгүй, ажил эрхлэлтийг онилдог, эдийн засгийн оролцоотой өсөлтийг онилдог тэр загвар энд агуулгаараа энд орж сууж байна. Эдийн засгийн тэр иммунитет /дархлаа/-ийг сайжруулна гэдэг нь угтаа, цаад санаагаараа бол энэ юм. Энийг нь бид цаашдаа үргэлжлүүлэх ёстой. Энэ талаас нь бодож мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх тийм зүйлийг бид хийх ёстой. Нэг талаас.

Нөгөө талаас валютын ханшны талаар ярьж байна. Үнээн. Оны эхэнд, 01 сарын 25-нд Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл анх байгуулагдаад, валютын ханшийг оны эцэст 1450 байлгахыг тухайн үеийн параметрүүдээр прогнозлож /хэтийн төлвийг тогтоож/ байсан. Бид явцын дунд, /УИХ юу хийж өгсөн бэ гэхээр/ санхүүгийн тогтвортой байдлыг хангах институцийг байгуулж өгсөн. Тэр санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гол чиг үүрэг нь санхүүгийн тогтвортой байдал, түүний дотор валютын зах зээл дээр ханшийн тогтвортой байдлыг зөвхөн 1 тоглогч биш, төрийн 3 институци хамтраад хийх үүргийг Эдийн засгийн байнгын хороо, УИХ батлаж өгсөн. Тэгээд саяхан 7-8 дугаар сард болсон ханшийн хөдөлгөөнтэй холбоотой бүх протоколыг нь аваад үзэхээр, бидний ажил хийгээрэй гэж байгуулсан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл маань ажиллаагүй, зөвхөн Монгол банкыг үлдээгээд явчихсан байна. Бүх баримтаар ингэж нотлогдож байна. Тэгэхээр энэ бодитой баримт фактуудыг бид харж байж, энэ талаар цаашдаа авч авах арга хэмжээнүүдийг 2014 оны мөнгөний бодлогодоо суулгаж өгөх ёстой. Дутагдалтай талууд байна. Сайн талууд ч байна. Өөрөөр хэлбэл урьд өмнө нь огт байгаагүй, тэр байтугай 2009 оны хямралын үед хувийн хэвшлийг золиослох замаар эдийн засгийг аврана гэж байсан тэр бодлого 2010-2011 онд үргэлжлээд, ерөнхийдөө хатуу мөнгөний бодлого хэрэгжиж байсан тэр үеийг та бүхэн эргээд нэг санаад үзээсэй гэж бодож байна. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институци, Засгийн газар хоёрын хоорондын уялдаа тааруу байсан. Энэ уялдааг бий болгохын тулд санамж бичгүүд гаргаж эхэлсэн. Дээр нь 1,5 тэрбумын бондыг байршуулах санхүүгийн хэлцэл хийсэн. Санамж бичиг байгуулсан. Институцийн хувьд 2 тал үүргээ авсан. Одоо энийг Засгийн газрын зүгээс яаж дэмжсэн бэ, яаж биелэлтийг нь хангасан бэ гэдгийг гаргаж ирээд, үүний дараа 2014 оны мөнгөний бодлого дээр хэрэгжиж ирсэн тэр бодлогыг гүнзгийрүүлэх, нийт эдийн засгийн идэвхжлийг, түүний дотор уул уурхайн бус эдийн засаг, жижиг дунд бизнес, тэр байтугай бичил бизнес буюу та бүхний тойрог болгон дээрээ очиж уулзах үед иргэдийн хэлж байдаг тэр санаануудаар л мөнгөний бодлогоо цаашид хэрэгжүүлэх ёстой. Ийм ч учраас ажлын хэсэг байгуулах, тэр ажлын хэсэг дээрээ энэ асуудлыг гүнзгийрүүлэн ярих, томьёолох зүйлийг хийгээсэй гэж бодож байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->