demberels@parliament.mn   51 261503

Өөр өөр хөрөнгө оруулалтуудыг нэг ижил хугацаагаар шахаж байгаа нь буруу

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 892

“Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа гэсэн хүснэгт бүхий заалтуудыг хэлэлцэх үеэр:

С.Дэмбэрэл: Бид л зөвхөн үүнийг ярилцаж байгаа юм биш. Энд хэвлэл мэдээлэлийнхэн байна. Олон түмэнд үүний утга учрыг зөв хүргэх давхар шаардлагатай байна. Тиймээс дараа дараагийн хэлэлцүүлэг дээр Ажлын хэсгийнхэн энэ бэлэн сайхан самбар дээр энэ хүснэгт, мэдээлэлээ гаргаад харуулж байх хэрэгтэй байна. Эс тэгвэл зөвхөн бид хараад, бусад нь зөвхөн сонсоод, хүний чихний чадвар шалгаад байж болохгүй. Харагдахуйц байдлаар бусдад үзүүлээд ярилцвал амар байхгүй юу. Аливаа хууль, загвар, ялангуяа ийм тооцоо, хүснэгт ярилцах үедээ дэлгэцэн дээр гаргадаг байвал сайн байна гэсэн санал байна.

Гол санал маань, энэ хүснэгтийн хувьд уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэцийн салбарыг ингээд хольчихоор утга агуулгын хувьд эвгүй харагдаад байна.үүнийг салгаж харуулмаар байна. Жишээлбэл уул уурхайн салбарт 200 тэрбумаас дээш гэдгээс эхлээд тусад нь ялгарахуйц байх хэрэгтэй. Уул уурхай, дэд бүтцийн салбарт тогтворжуулах гэрээ, хөрөнгө оруулах хугацаа чинь бусад салбараасаа өөр байгаа. Тийм учраас үүнийгээ ангилж оруулаад, хугацааг нь ялгарахуйц байлга. Тухайлбал, уул уурхайн салбарт 3-30 тэрбумын хөрөнгө оруулалт болон 30-100 тэрбумын хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулалтыг ижил хугацаагаар шахаж байгаа нь буруу юм. Тийм учраас энэ капитал багтаамж ихтэй салбаруудаа тусад нь ялгаж өгвөл илүү ойлгомжтой бөгөөд утга агуулгын хувьд зүйтэй болно.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулах хугацаа гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Эдийн засагт бол “хөрөнгө оруулалтын цикл буюу мөчлөг” гэсэн ойлголт бий. Энэ мөчлөгийн хугацааг хэлж байна уу? эсвэл анхны хөрөнгө оруулалт зэрэг өөр юм хэлж байна уу? Хөрөнгө оруулалтын мөчлөг дотор өмнөх, явцын, дараах хөрөнгө оруулалт гээд олон ойлголт, ухагдхуунууд бас бий. Хөрөнгө оруулалтын үе шатууд бий. Тэгэхээр энд эдгээр хөрөнгө оруулалтын аль үеийг нь хэлсэн бэ? Investment baseбуюу анхны хөрөнгө оруулалтыг хэлж байна уу? Тэр үед бол бүтээгдхүүн өгөхгүй. Хөрөнгө оруулалтын гол юмнууд нь дуусдаг боловч, хөрөнгө оруулалтын цикл дуусаагүй байгаа үе юм. Энэ бүхнийг яаж харгалзсан юм бэ? гэдгийгээ тодруулах шаардлагатай харагдаад байна. Үүнийг бид ярилцах ёстой шүү.

Б.Гарамгайбаатар: С.Дэмбэрэл гишүүний саналуудыг ойлголоо. Хүлээж авлаа. Би бас ангилах гэдэг дээр санал нэг байна. Техникийн боломж нь байгаа юм чинь дэлгэц дээр үзүүлэх нь ч бас зөв юм.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->