demberels@parliament.mn   51 261503

Миний 14 хуудас, 65 санал боловсруулсаны хэрэг байв уу?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 701

2013 оны 9 дүгээр сар 24-ны ЭЗБХ-ны хурлын тэмдэглэлээс: “Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох” үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцэх үеэр:

С.Дэмбэрэл:

- Энэ Ажлын хэсгийн хийсэн зүйлийг монгол улсын өнөөгийн түвшинд ерөнхийдөө болсон гэж үзэж байгаа. Эндээс өөр юм гарч чадахгүй байна. Гэхдээ энэ маань үүнийг хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж байгаа хэрэг биш. Өнөөгийн монголын эдийн засгийн бодлогын байгаа сэтгэлгээний түвшинд иж бүрэн хийгдэж чадсан гэж би үзэж байгаа юм. Гэхдээ дутагдал байгаа. Тэр дутагдалыг хэлье.

Монгол улсын эдийн засгийн гадаад дотоод анализыг их өргөн хэмжээнд, Ялангуяа УИХ-ын гишүүдээс тухайн үед санал болгож байсан зүйлүүдийг бүгдийг нь аваад, сүүлийн жилүүдэд манайд мартагдсан шинжилгээнүүдийг сэргээж хийгээд, эдийн засгийн сэргэлт төдийгүй, хөгжлийн асуудлуудыг гаргаж тавьсан ийм сайн, иж бүрэн, анхны оролдлого гэж хэлж болно. Гэхдээ, яг иймэрхүү юман дээр гардаг, ялангуяа түгээмэл дутагдал байдаг нь цаашид юу хийх вэ гэдэг асуудлыг гаргаж ирэх тал дээр их үлбэгэр болсон. Үлбэгэр гэдэг нь бид энэ асуудлыг хэлэлцээгүйтэй холбоотой. Ажлын хэсгийнхэн дэд хэсгүүдээс орж ирсэн материалууд дээр анализ хийгээд, цаашид юу хийх вэ гэдгийг тэр хүмүүсээр хийлгэчихээд тэрнийг нь Засгийн газарт өгсөн байсан. Гэтэл тэр хийсэн юмыг нь үзсэн чинь, Засгийн газар 30 хоног болж байж хийсэн гэхэд маш сул зүйл болсон байсан. Сайн материал өгчихөөд байхад, тэрэн дээр цаашид авах бодлогын чиглэлүүдийг 5 төрлөөр нь маш оновчтой бөгөөд бодит амьдрал дээр, богино болон дунд хугацаанд хийх тийм арга хэмжээнүүдтэй нь хийх шаардлагатай байна. Энэ одоо дутагдаж байна. Гэхдээ Ажлын хэсгийн гишүүний хувьд, өөрөө сайн дураараа үүрэг аваад, одоогийн байдлаар тэр дутагдаж байгаа зүйлийг чинь 14 хуудсанд багтаагаад 65 заалттайгаар хийчихсэн байгаа. Энийг уншаад, энүүнтэй маргалдах хүн байвал гараад ирээрэй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн энэ Монгол улсын эдийн засагт тулгарч байгаа валютын ханшаас авахуулаад, төрийн оролцоо зэрэг бүх зүйлүүдэд нь тодорхой хариулт, цаашид яах ёстойг нь хэлчихсэн байгаа. Бид ийм л юм хүсч байгаа. Ийм юм хүсээд, ийм юм хийлгэх гэхээр хангалттай бус байна. Яагаад гэвэл, жишээлбэл өнөөдөр тэр Засгийн газарт өгчихсөн юм хаа нэгэн газар, сайдын ширээн дээр хэвтэж байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл УИХ-аас гаргасан тэр баримт бичгийг хүлээн авах, тэрэнд хүндэтгэлтэй хандах, эргэж хариу урвал үзүүлэх ийм байдал ерөнхийдөө их суларчихсан юм байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо гэдэг бол энэ улсын эдийн засгийг бодлогыг тодорхойлж, анхаарч байдаг төрийн хамгийн том институци юм. Энэ институцээс гаргасан бодлогын баримт бичиг бол бараг л хуулийн хэмжээнд маш хүндэтгэлтэй бөгөөд, маш анхааралтай судлагдаад, маш яаралтайгаар энэ Засгийн газар эргүүлж хариулах ёстой. Энэ чиглэлийн юм нь байхгүй учраас бид өнөөдөр зүгээр л мэдээлэл сонсоод сууж байна. Энэ мэдээллийн дагуу цаашдаа УИХ-ын тогтоол гарах ёстой гэж ярьж байна. Гэтэл тогтоол гаргах асуудал чинь бас хүндрэлтэй. Намрын ээлжит Чуулганаар хэлэлцэх асуудалд чинь энэ ороогүй байна. Тэгэхээр аягүй бол Эдийн засгийн байнгын хорооны тогтоол л сайндаа гарна. Гэтэл байнгын хорооны тогтоолыг ямар хэмжээнд авч үздэг вэ? Үнэнийг ний нуугүй ярьцгаая.Нэг их тоодоггүй юм байна лээ. Ийм тохиолдолд ганцхан арга үлдэж байгаа нь Засгийн газраас үүнд санал авах шаардлагагүй. Засгийн газраас санал авбал УИХ-ын тогтоол гаргахгүй болно. 5 байнгын хорооны хамтарсан тогтоол гаргаж, яг хийх ёстой зүйлүүдээ Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, бүх засгийн газрын байгууллагууд, УИХ-ын байнгын хороод өөрсдийн хийх ёстой зүйлээ мэдэж авах хэрэгтэй. Энэ бол хоосон чалчаа үг биш. Хэрвээ бид эдийн засаг хүндрэлтэй байна, хүндрэлгүй байна гээд маргаад байх юм бол цаг дуусахгүй. Хүндрэлтэй байна гэдгийг гудамжинд гараад асуу. Хүндрэлгүй байна гэж хэлэх гэж байгаа бол хацар дээрээ алгадуул. Ийм л бодит амьдрал байгаа. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд дээр өсөлт байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг ард түмэн дээр мэдрэгддэг болгохын тулд өнөөдөр бид эдийн засгийн бодлого дээрээ засвар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Ямар өөрчлөлт оруулах гэдэг нь уг нь миний боловсруулсан санал дээр байж байгаа. Тэгэхээр би ер нь ийм юм боловсруулсаны хэрэг байна уу? Би Засгийн газрыг өөрийнхөө ажилтан гэж үзээд даалгавар өгөх гэж байгаа бол ажилтныхаа үгийг сонсоод, өөрийнхөө шийдвэрийг бие дааж гаргадаг байх учиртай. Гэтэл дэгийн тухай тэр сонин хуулиар би Батбаяр сайд болон Засгийн газарт үүрэг өгөхдөө, эргээд Батбаярын саналыг авч, эдний даалгавараар шийдвэр гаргана гэж ер нь юу байдаг юм бэ? Хэзээ ингэж удирдаж байсан юм бэ?Ийм тохиолдолд УИХ-ын 5 байнгын хороо, эсвэл 3 нь хамтарсан тогтоол гаргах хэрэгтэй. Одоо энэ Монгол улсын эдийн засгийн гадаад дотоод байдлын талаар гаргасан бидний санал дүгнэлтийг энэ намар УИХ-аар хэлэлцэхгүй юм байна. Надад тэгж ойлгогдлоо. Тэгэхээр одоо сүүлчийн арга хэмжээ бол Эдийн засгийн байнгын хорооны тогтоолыг бусад байнгын хороод, тухайлбал, Төсвийн байнгын хороо, Байгаль орчины байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо, тэр байтугай Аюулгүй байдлын байнгын хороо оролцож хамтрах хэрэгтэй. Яагаад гэвэл, монгол улсын эдийн засгийн гадаад бодлого /гадагшаа харсан цонх/ энд тэнд хийгдэж байна гэсэн дүгнэлт бидний судалгаагаар гарсан байгаа.

Валютын ханшин дээр ярья. Энэ засгийн газар валютын ханшийг тогтоон барина гэж ярьж байгаа. ЯАЖ? Валютын ханшныхаа дэглэмийг мэдэхгүй байгаа улс шүү дээ. Төв банк чинь өөрсдөө мэддэггүй.  Энд сууж байгаа хүмүүсээс асуухад тодорхойлж мэдэх хүн хэн байна? Түрүүн Чулуунбат нэг юм хэлсэн. Буруу юм ярьж байна лээ. Ямар дэглэмтэйг нь өөрсдөө мэдэхгүй байж, тэр нь хууль эрх зүйн хүрээндээ гараагүй мөртлөө валютын ханшийг тогтворжуулна гээд байх юм.Валютын ханш манайх шиг иймэрхүү нөхцөлд ингэж чангарч сулрахаараа хэзээ ч эргэж нөхөгддөггүй. Энэ нь инфиляцид шингээд явчихдаг. Ийм л юм болж байна. Энэ тохиолдолд бид нэгдүгээрт валютын ханшныхаа дэглэм, хоёрдугаарт бэлэн байх арга хэмжээнүүдийг авах ёстой. Тэгж байж бид цаашдынхаа арга хэмжээнүүдийг тодорхойлно. Үүн дээр 10 санал байна. Зөвхөн эдийн засгийн гадаад харилцаан дээр 10 санал байна. Энэ мэтээр дүгнэлт гаргаж, санал сонсож, тодорхой арга хэмжээнүүдийг авах ёстой. Тэгэхээр одоо 3-5 Байнгын хорооны хамтарсан тогтоол гаргая. Энэ тогтоолын талаар Засгийн газраас асуух шаардлагагүй. Яагаад гэвэл бид Засгийн газарт ус болох гэж байгаа биш, тус болох гэж байгаа.Эсвэл энэ боловсруулсан зүйлээ сонинд хэвлүүлчихье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->