demberels@parliament.mn   51 261503

Жижиг дунд үйлдвэрийн зээлийн баталгааны санд бондын үлдэгдэл мөнгөнөөөс хувиарлах талаар төлөвлөж байгаа юм байна уу?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1251

2013 оны 07 сарын 05-ны УИХ-ын Нэгдсэн Чуулганы тэмдэглэлээс:

14:00 Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр:

С. Дэмбэрэл:  Нэгдүгээр асуулт. Жижиг дунд үйлдвэрийн зээлийн баталгааны санд бондын үлдэгдэл мөнгөнөөөс хувиарлах талаар төлөвлөж байгаа юу?

Хоёрдугаарт, би хэд хэдэн удаа асуугаад хариуг нь одоо хүртэл олоогүй байна. Хүнсний талон Монгол улсад хэдэн дүүрэг, хэдэн аймаг, хэдэн иргэнд, ямар нөхцөлтэйгээр, хэн яаж, ямар судалгааны үндсэн дээр тараасан юм бэ гэсэн асуултанд мэдээлэл олж авч чадахгүй байна. Энийг асууж мэдмээр байна.

Үүнтэй шууд холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар 2013 онд ядуурлын  асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн үү? Эсвэл хэлэлцэх үү?

Гуравдугаарт, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ-д дөрвөн удаа хэлсэн санал асуулт байгаа юм. Энэ санал нь “Нөхцөлт мөнгөн шилжүүлэг” буюу “ Conditional cash transfer”. Oлон улсын хэмжээнд төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмж, халамж өгөхдөө иргэд нь зүгээр сууж байгаад авдаггүй, хөдөлж байж авдаг, хөшүүрэг хэрэглэдэг ийм нэг арга байдаг. Энэ аргыг Монгол Улсад, Засгийн газрын хэмжээнд тусгайлан авч хэлэлцээд хэрэглэх боломж байна уу? Судалгаанаас харахад халамжинд хамрагдаж байгаа хүмүүс өдрийн 20-30 мянган төгрөг өгье, ажил хий гэхэд ажиллахгүй, сайхан, эрүүл хүмүүс халамж аваад амьдраад яваад байх юм. Тэгэхээр энэ тал дээр халамжын нуугдмал хэлбэрээс бас зайлсхийн тулд ба нэг хөшүүрэг хэрэглэх боломж байна уу? Миний хэлдэг Дэлхийн банкны дэмждэг “нөхцөлт мөнгөн шилжүүлэг” гэдэг  механизмыг хэрэглэх боломж байна уу? гэсэн ийм нэг асуулт байна.     

Дөрөвдүгээрт, Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засгийн хөгжлийн яамтай шууд холбоотой асуулт байна. Энэ бол зээлийн хүүг 2013-2016 онд нэг оронтой тоонд оруулах дэд хөтөлбөрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны протоколоор боловсруулаад, эргүүлээд УИХ-д мэдээлж байх ёстой. Энэ асуудал дээр Засгийн газрын зүгээс, зээлийн хүүг бууруулах хөтөлбөрийг боловсруулахад шахалт тавьж ажиллана уу. Монгол банкнаас үйл явцынх нь талаар мэдээлэл авмаар байна. Ерөнхий сайд үүнд дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт байна.

Тавдугаарт, саяхан УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсээс хоёр судалгаа хийсэн. Нэг судалгаа нь тендерийн судалгаа байсан. Тэрүүгээрээ Засгийн газарт хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудал оруулсан. Тендерээс гадна ерөнхийдөө, бичиг баримтын эргэлт их удаан байгаа гэсэн нэг судалгаа гарсан. Засгийн газрын хэмжээнд эргэлдэж байгаа бичиг баримтын эргэлтийг хурдасгах тал дээр, тухайлбал, Яам, Тамгын газруудаас Засгийн газарт оруулж байгаа төрөл бүрийн шийдвэрийн төсөл дээр хугацаа заадаггүй учраас баримтын эргэлт удаашрах гол шалтгаан болоод байх шиг санагдаад байгаа юм. Энэ чиглэлээр, баримтын эргэлтийг түргэсгэх тал дээр ойрын хугацаанд Засгийн газраас авах арга хэмжээ юу байна вэ гэсэн ийм асуулт байна.

Эцэст нь, түрүүний таны хэлсэн төрийн үйлчилгээний цэг гэдгийг тодорхой байгууллагын хүсэлтээр, тухайлбал, олон хүн цуглардаг газруудад тэдний хүсэлтээр нь нэмж ажиллуулж болох уу? Тийм боломж байна уу? Одоо тэр бизнесийнх нь ч гэдэг юм уу маш их олуулаа цуглардаг газарт тавиад, тэндээс нь бас үйлчилгээгээ авдаг, Хужирбулан энэ гээд бага ашиглалттай газар байж байснаас ашиглалт, хөдөлгөөн ихтэй газар нь үйлчлэх цэгийн тоог нь нэмэх арга бий юу? Иймэрхүү асуултууд байна. За баярлалаа.

Н.Алтанхуяг: Өмнөх Засгийн газар хүнсний талон өгөөд явж байсан, энэ ажил үргэлжилж байгаа. Намар бид нар халамжын бодлогоо яах вэ гэж Засгийн газар дээрээ ярилцаад, ямарч гэсэн 21.000 төгрөгийг үргэлжлүүлж өгөх боломжгүй юм байна гэж үзсэн. Тэртээ тэргүй зээлээр өгсөн халамж учраас баахан өр үүсгэсэн. Хоёрдугаарт нь хүнсний талоноо яах вэ гэж ярьж байгаад, үргэлжлүүлэн олгож  байгаа. Дэлхийн банк хэрэгжүүлж эхэлсэн төсөл юм билээ. Дээр нь төсвөөс мөнгө өгч байгаа. Энэ яаж байгаа гэхээр амьжиргааны түвшин тогтоох шалгуур гаргаад тэр түвшингээс доогуур байгаа айл өрхийн гишүүдэд сар бүр 10000 төгрөг өгөх халамж үргэлжлээд явж байгаа. Манай Засгийн газрын гишүүд ярьж байгаад тоог нь  нэмэгдүүлэхгүйгээр урьд авч байсан иргэдэд үргэлжлүүлээд олгох нь зүйтэй гэж үзсэн. Зээлийн батлан даалтын сангийн талаар Хөдөлмөрийн яамны Я.Санжмятав сайд хэлчихлээЭзэнгүй дундын байгууллага болоод хувирчихлаа. Тэгэхлээр Эдийн засгийн хөгжлийн Н.Батбаяр сайд маань юу ярьж байгаа вэ гэхээр, экспортын даатгалыг манайд бий болгох ёстой юм байна. Тэр зөвхөн зээлийн батлан даалт хийх юм уу, экспортын даатгалтайгаа оролцуулаад, тодорхой хэмжээгээр, шаардлагатай бол Чингис бондоос мөнгө гаргаад явах юм бол зээл авах хүрээ хүртээмж улам өргөн болж нээгдэх юм байна гэдгийг диллерүүд нь ажиглаж байгаа. ТҮЦ машины тухайд  одоогоор Улаанбаатар хотод 17 машин манай мэдээллийн албаныхан өөрийнхөө мөнгөөр тендерээрээ худалдаад авсан юм. Ерөнхий сайдын 50 тэрбум дотор 120 ширхэг түц машин худалдаж авах тендер одоо зарлагдаж байгаа. Тэр хүрээд ирэх юм бол иргэд их олноороо байдаг газарт нэмж өгөх боломжтой.  Мөн аймгийн төвүүдэд 3-4 ширхэгийг байрлуулна.

Монгол банкны мөнгөний бодлого, судалгааны газрын дарга Болдбаатар:Зээлийн хүүг бууруулах орчин бүрдүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн жил Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк хамтарч батлаад хэрэгжүүлж байсан. Түүн дээр дүгнэлт хийгээд дууссан. Шинэ хөтөлбөр боловсруулаад Монгол банкны удирдлагууд удахгүй Засгийн газар холбогдох байгууллагуудтай хамтраад, 2013-2016 онд дахиад шинэ хөтөлбөр хэлэлцэнэ.

Н.Алтанхуяг: Сая Болдбаатар дарга хэлчихлээ. Одоо Монгол банктай бид нар яриад байгаа. Авч болох боломжтой арга хэмжээгээ аваад, зээлийн хүүгээ нэг оронтой тоонд оруулсан. Цааш нь дахиад арилжааны банкнуудын эрсдлийг багасгах юм бол зээлийн хүү буух боломжтой. Энд саад болж байгаа нэг зүйл бол орон сууц, үл хөдлөх хөрөнгийн барьцааг шүүхийн бус журмаар борлуулдаг энэ асуудлыг шийдэх юм болвол дахиад хүүг 2,3 функтаар бууруулах боломж бүрдэж байгаа. Засгийн газар энэ нь дээр ажиллаж байгаа. Намар бид УИХ-д хуулийнхаа төслийг өргөн барина. Ингэх юм бол цаашдаа нэг оронтой дотроо дахин зээлийн хүү буух тэр боломж бүрдэнэ.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->