demberels@parliament.mn   51 261503

Зээлийн өрийн менежментийг УИХ-ын зүгээс цаашдаа онцгой анхаарах асуудал гарах байх шүү.

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1041

 2013 оны 07 сарын 04-ны УИХ-ын Нэгдсэн Чуулганаар хэлэлцсэн асуудал:

 Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:

С. Дэмбэрэл. За баярлалаа.

Нэгдүгээрт, одоогийн байдлаар манай гадаад өр ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа /би андуураагүй бол/ 42 хувь буюу нилээн өндөр түвшинд очсон байсан. Гэтэл бид нарын дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо өөдрөг байдлаар хийсвэр хийгдсэн. Өр бол бодитой байдлаар авагдана. Энэ тохиолдолд иймэрхүү зээлийн өрийн менежментийг УИХ-ын зүгээс цаашдаа онцгой анхаарах асуудал гарах байх шүү.

Хоёрдугаарт, Живек болон түүнтэй холбогдуулаад мөн энэ Японы зээл тусламжын талаар нэг зүйлийг тодруулахгүй бол болохгүй байна. Мянганы хөгжлийн зорилтын наймдугаарх зорилт билүү дээ, тухайн улс орон тусламж буюуODA - хөгжлийн албан ёсны тусламж авахдаа, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ биш, JNA буюу үндэсний нийт орлогоор тооцсон байдлаар авна гэсэн тийм заалт байж байгаа. Энийг Эдийн засгийн хөгжлийн яам цаашдаа анхаарч, ялангуяаODA-гийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тал дээр бас ажиллавал зохино байхаа гэж бодож байна.

Гуравдугаарт, УИХ-ын даргын захирамжаар эдийн засгийн дотоод,гадаад байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судлах ажлын хэсэг гараад, энэ чиглэлээр УИХ-ын намрын чуулганд тодорхой асуудал орох ёстой. Үүний нэг гол бүрэлдэхүүн нь өрийн менежмент юм. Энэ тал дээр цаашдаа анхаарч, өрийн менежментийн асуудлыг УИХ-аас гаргах санал дүгнэлт бэлтгэлд дэлгэрэнгүйгээр оруулж өгч байх нь зүйтэй гэсэн санал байна. Ерөнхийдөө сая бол экспортыг дэмжих гээд явчихаж байна. Гэтэл яг тэр процесс нь дотроо ямар экспортыг дэмжих вэ гэсэн асуудал байна. Жибекийн зээл болон Жайкагийн зээл хоёрын хоорондын зохистой харьцааг яаж тогтоох вэ? Жишээлбэл Жайкагийнх  хоёр шаттай зээл байгаа, жижиг дунд бизнесд илүү ээлттэй. Жибекийнх томоохон хөрөнгө оруулалт байгаа. Японоос авах нийт зээлийн бодлого дээр энэ асуудлыг бас хооронд нь зохицуулж, зохистой харьцааг нь гаргаж явах нь зүйтэй байх. Мөн Японтой байгуулж байгаа эдийн засгийн түншлэлийн гэрээ гэж байгаа. Энэ түншлэлийн гэрээнд Монголоос Япон  руу гаргах экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ зээл чинь яаж хөшүүрэг нь байх юм гэсэн тал дээр цаашдаа бас анхаарах нь зүйтэй гэж бодож байна. Энэ зээлийг авах нь зүйтэй гэж үзэж байна. За баярлалаа. 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->