demberels@parliament.mn   51 261503

Орж ирж байгаа хуулиуд судалгаа шинжилгээ дутмаг, чанар үр өгөөж нь тааруу байна

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 816

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс

2013 оны 06 сарын 28-нд  11.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцсэн асуудал:

1.    “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;

2.    “Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

С.Дэмбэрэл: За одоо би Зангад даргаас л асуух байх даа. Энэ тендерийн баримт бичгүүд, зардлуудыг  хараад байхад, хэд хэдэн удаа суманд ёслол хүндэтгэлийн ордон барих гэж байгаа юм шиг байх юм. Энэний тоог нь надад хэлж өгөөч. Монгол Улсын хэмжээгээр нийтдээ, төр засгийн газрын хэмжээнд, орон нутгийн түвшинд, сумдын түвшинд, нийт хичнээн ширхэг ёслол хүндэтгэлийн орднууд байна вэ? Тэр ёслол нь ямар ёслол хийдэг юм бол? Ямар хүндэтгэл хийдэг юм бол? Яагаад ордон гэж нэрлэсэн юм бэ? Зүгээр байшин эсвэл Ордон байшин гэвэл өөр өөр. Иймэрхүү зүйл байх юм. Энэ дээр одоо манай аудитын газрын тоолсон юм байна уу? Монгол Улсад сүүлийн жилүүдэд энгийн нүдээр хараад байхад, элдэв ордон барьдаг моод дэлгэрч байх шиг санагдаад байх юм. Тэгээд бүгд л урдаа чулуун нохойнуудтой, Чингисийн ч гэдэг юм уу эсвэл ямар нэг сайхан, түүхэн юм сүр зүүсэн орднууд сүүлийн үед их төлөвлөгдөж байна л даа. Энэнийг одоо тэр аудитын газар нь бүтээн байгуулалт мөн гэж үздэг юм уу, үгүй юу? Төрийн байгууллагуудын өөрсдийгөө тэтгэсэн хөрөнгө  оруулалтууд хэр зэрэг нэмэгдэж байна вэ? Та бүхний анализд энэ ажиглагдав уу? гэсэн ийм асуултууд байх юм.

Зангад: Хөрөнгө оруулалтын аудитын явцад энэ асуудлыг тусад нь судалгаа хийж гаргасан. Сум хөгжүүлэх хөтөлбөр, баг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ямар ямар арга хэмжээнүүд явагдсан юм вэ гэсэн асуудлаар тусад нь судалгаа хийсэн. Энэ судалгаа хийсэн аудитууд дээр материалууд нь байгаа. Нэгтгээд, дүнг нь тусдаа мэдээлье.

С.Дэмбэрэл: Тодруулчихъя. Одоо надад ийм ийм юм гаргаж өгөх юм байна гэж ойлголоо. Монгол улсын хэмжээгээр ёслол хүндэтгэлийн ордон, төрийн ордон гэсэн нэртэй бүх обьектуудын жагсаалтыг, үнийн дүнтэй нь, төлөвлөгдсөн хэмжээ, бүх мэдээлэлүүдтэй нь хамт гаргаж өгнө гэж ойлголоо. Зөв үү?

Зангад: Зөв.

С. Дэмбэрэл: баярлалаа. Энэ хуулиудыг оруулж ирэх болсон шалтгаан,  энэ хуулийн эрэлт хэрэгцээ нийгэмд ямар байгаа юм бэ гэдгийг тодорхойлохын тулд хараад байхад, дандаа засгийн газар, төрийн байгууллагууд л санал оруулж ирээд байна л даа. Миний асуух асуулт бол нэгэнт хууль тэр чигтээ нийгэмд үйлчилдэг, нийгмийн захиалгаар, нийгмийн эрэлтээр гардаг учраас нийгмийн бусад институцууд болох хувийн хэвшил, иргэд, олон нийтийн байгууллагуудын саналыг яаж тусгадаг юм бэ? Энэ талын юу байна вэ?

2. Нэгэнт энэ хуулиуд цаашдаа хийгдэх учраас тогтоолын төсөлд хууль боловсруулах энэ үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэл, чанарыг дээшлүүлэхийн тулд энэ дотор тухайн хууль орж ирэхдээ, тухайн хуулийн үзэл баримтлал энэ бүхэн дээр судалгаа шинжилгээний ажилд хэр зэрэг түшиглэсэнийг харуулсан ийм зүйлийг албажуулж оруулж ирэхгүй бол болохгүй санагдаад байна. Сүүлийн үед миний харсан хуулиуд дээр энэ талын судалгаа шинжилгээний ажил их дутагддаг нь ажиглагдаж байна. Энэнээсээ болоод хуулийн чанар үр өгөөж нь тааруу байдаг. Ийм зүйл нийгэм дээр ажиллагдаж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хувьд, судалгаа, хуулийн чанар дээр бас нэг тодорхой  заалт оруулж ирвэл болох уу гэсэн бас нэг асуулт байна?

А.Бакей: С.Дэмбэрэл гишүүний асуулт нь асуулт гэхээсээ илүү санал байна. Ер нь энэ жагсаалтыг батлаж бэлтгэхдээ энэ ажлын эрэлтийг зөвхөн засгийн газрын болон төрийн байгууллагуудынхыг биш, хувийн хэвшил, иргэдийн саналыг авах асуудал, мөн хуулийн үзэл баримтлалыг боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, судалгаа шинжилгээ хийж байж, сайжруулах энэ асуудал бэлтгэл шатыг нь анхааруулвал яасан юм бэ гэсэн энэ асуудлыг цаашдаа анхааръя. Ялангуяа Улсын Их Хурлын дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль дээр энэ асуудлыг анхаарч болно. Гэхдээ энэ жагсаалтанд орсон зарим хуулиудаас, жишээлбэл, Ашигт малтмалын тухай хуульд бол төсөл санаачлагч нь мэдээллийн хэрэгсэлд байрлуулж  урт удаан хугацааны турш гишүүдийн, бас олон нийтийн саналыг авч байгаа байдал байгаа. Улсын их хурлын даргын захирамжаар гурван хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг  бас давхар судалгаа шинжилгээний ажил хийж байгаа гэдгийг хэлье. Энэ саналыг цаашдаа онцгой анхаарна.

С.Дэмбэрэл: Бакей даргаа, би нэг санал хэлчих үү. Яг энэ Д.Эрдэнэбатын хэлж байгаа шиг, зөв санал Үндсэн хуульд орох ёстой. Би тийм учраас асуусан юм л даа. Энэ хуулиудад, энэ орж байгаа хуулиудад тэргүүнчлэлийг нь яаж тогтоосон юм бэ? Энийг л яриад  байна даа тиймээ, гол суурь. Энэнийг бол их зөв гэж ойлгож байгаа. Гэхдээ үүн дээр 2 үг нэмээд хэлчихье. Гэхдээ ардчилсан намын бүлэг энэ тэр гэсэндээ хамаа байхгүй. Их хурал дотор байгаа сайн дурын  бүлгүүд тухайлвал авилгалын эсрэг сайн дурын бүлэг MONPACбайгаа. Эд нарын хэлсэн зүйл бол хамгийн түрүүнд энэ Аудитын тухай хууль, авилгалтай тэмцэх хууль энэ бүхэнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас шаардлагатай тогтоосон зүйлүүдийг нь бас ингээд дурдаад Эрдэнэбатын санал дээр нэмээд дурдаад өгчихвөл зүгээр байна. Үүнийг манай гишүүд, бас энд сууж байгаа хүмүүс дэмжинэ байхаа гэж бодож байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->