demberels@parliament.mn   51 261503

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл удаа дараалан шаардсаны дүнд

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 652

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс:

            Хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ганбаатар танилцуулна. Ажлын хэсэг Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайд. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулттай гишүүд нэрээ өгнө үү. 

            З.Энхболд: - Г.Уянга гишүүн асууя.

            Г.Уянга: -Ер нь бол дэмжиж байгаа мэдээж. Тэгээд хоёр асуулт байна аа. Сангийн эх үүсвэр хаанаас бүрдэх вэ. Нийтдээ одоо хичнээн төгрөг энэ санд төвлөрөх вэ гэдгийг мэдмээр байна.

            Хоёрдугаар асуулт нь уул нь Улаан сайд байвал асууя гэж бодсон, гараад явчихлаа. Ерөнхийдөө Монгол Улсад энэ төсвөөс санхүүжилт нь бүрддэг нэлээн хэдэн сангууд байх шиг байна. 20, 30-аад сан байна. Энд нийтдээ хичнээн төгрөг эргэлдэж байдгийг асууя гэж бодсон. Гараад явчихлаа.

             Ер нь бол хяналт маш султай ийм олон сангуудад ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэж байна аа. Тэгээд энэний зарцуулалтыг хэн хянадаг вэ гэдэг нь маш тодорхойгүй ийм олон сан бий болчихоод байна. Тэгээд энэ сангийн хяналтыг яаж тавих юм бэ. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлийн ер нь хичнээн сан байна аа, сургалтын, төрийн сангаас өгсүүлээд.

            Энэний энэ сангуудын хяналт зарцуулалтын хяналт ер нь яаж явдаг юм бэ гэдгийг би сонирхох гэсэн юм. Баярлалаа.

            З.Энхболд: -Гантөмөр сайд хариулъя.

            Л.Гантөмөр: -Эхний асуултад хариулъя. Сангууд бол нийт 13-16 хүнд бол 8.7 тэрбум төгрөг монгол судлалынхаа сан дээр бид нар төвлөрүүлж зарцуулнаа гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Монгол судлалын сангийн хөрөнгө бол цэвэр төсвийн хөрөнгөөс эхний ээлжинд бол бүрдэнэ. Цаашдаа бол гадаад, дотоодын дэмжлэг туслалцаа хандивлагчдыг бол аваад хандивлагчдаас хөрөнгө оруулалт аваад явах юмаа гэж ингэж ойлгож байгаа.

            Манай чиглэлээр бол  сургалтын төрийн сан байгаа. Сургалтын төрийн сан бол цэвэр төсвөөс санхүүждэг. Тэгээд оюутнуудын тэтгэлэг олгодог ажлыг зохион байгуулж байгаа.

            Цаашдаа бид бол Сангийн яаманд гаргаж өгч байгаа санал юу вэ гэхээр Төрийн сангаа бид дээд боловсролын, чадвал боловсролыг нь дэмжих сан болгоё. Тэгээд эх үүсвэрийг нь бол олон чиглэлээр эх үүсвэртэй байх, байгаа эх үүсвэрээ эргэлтэнд оруулах тэр боломжуудыг бий болгоё. Ялангуяа ахлах сургуулиудад 10 жилийн сургуулиуд төрөлжөөд, мэргэшээд явах юм бол тэр төсөл хөтөлбөрийг нь шалгаруулаад болзол хангасан газруудад нь дэмжлэг үзүүлээд явдаг.

            Мөн дээд боловсролын байгууллагууд тодорхой түвшинд ажлаа ахиулахыг хүсээд, тодорхой төсөл хөтөлбөр гаргаад явах юм бол энийг нь дэмжээд явдаг. Энэ чиглэлээрээ бол бид нар боловсролыг дэмжих чиглэлийн сан байгуулнаа гэсэн ийм  санал бол одоохондоо гаргачихаад явж байгаа.

            Дээр нь Шинжлэх ухаан технологийн сан байгаа. Энэ сангаараа бол шинжлэх ухааны байгууллагуудынхаа цалин, байр савны асуудлыг бол нэгдүгээрт шийддэг.

            Хоёрдугаарт бол төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нь хийдэг суурь судалгаа, цөм технологийн санхүүжилт, инновацийн санхүүжилт гээд олон төрлийн санхүүжүүлэлтийг бол хийгээд явж байгаа. Хяналтын хувьд бол энэ бол өөрөө төрийн байгууллага шүү дээ.

            Тийм учраас яг төрийн байгууллагынхаа удирдлага санхүүжилтийнхээ хуулиар бүрэн хяналтанд ороод явж байгаа. Жил болгоны аудит бол яг шаардлагынхаа дагуу аудитаа бол хийгээд явж байгаа. Тийм учраас энэ хяналтын механизм нь өөрөө төрийн аудитын үйл ажиллагаагаар хянагдаад явнаа гэж ингэж ойлгож байгаа.

            Дээр нь бол энэ шинэчлэлийн Засгийн газрын үед яамдууд дээр дотоод аудитын албатай болж байгаа юм. Дотоод аудитын үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Тэгээд одоо бид бол дотоод аудитынхаа журмыг батлаад, хэрэгжүүлээд явж байгаа учраас яам өөрөө харьяа байгууллагуудынхаа санхүүжилт, санхүүжилтийн үйл ажиллагаа бол одоо төсвийн хууль, бусад хууль тогтоомжинд нийцүүлээд хянаад явах бүрэн боломж бол бүрдэж байгаа.

            З.Энхболд: -Тодруулахаас өмнө Төсвийн байнгын хорооны дарга Даваасүрэн хариулаадахъя.

            Ц.Даваасүрэн: -Уянгаа гишүүний хоёр дахь асуултад хариулъя. Тэгэхээр ялангуяа энэ Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын хөрөнгийн ашиглалттай холбогдолтой асуудлыг олон гишүүд ер нь тавьж байгаа.

Ялангуяа С.Дэмбэрэл гишүүн Байнгын хорооны хурал  дээр энэ асуудлыг удаа дараа тавьж, шаардсаны дагуу бид нар Сангийн сайдад чиглэл өгөөд, ажлын хэсэг гаргуулж, Засгийн газрын 30 орчим тусгай зориулалтын сангуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийж оруулж ирж, танилцуул гэсэн байгаа.

            Тийм учраас яг тэр танилцуулга хийгдэх үед таны хөндөөд байгаа яг хэдэн сан байна, одоогоор хичнээн төгрөгний үлдэгдэлтэй байна гэдэг асуудал бол тодорхой болноо. Ер нь тэгэхгүй бол бас үндсэндээ өнөөдөр төсвөөс гадуур эргэлдэж байгаа мөнгөний хувьд бол тодорхой хяналтгүй болчихсон. Зарим нь банкууд дээр байршдаг иймэрхүү мэдээллүүд бол байгаа.

            Тийм учраас энэ асуудлыг тодотгох зорилгоор бол ажлын хэсэг гаргасан байгаа яаман дээрээ. Яамны одоо ажлын хэсгийн гарсан тайланг бол Байнгын хороон дээр сонсоно. Тэгэхэд тэр мэдээллийг танд хүргүүлье.

 

Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы  5 дугаар сарын 23-ны өдөр(Пүрэв гараг)-ийн нэгдсэн хуралдааны гар тэмдэглэл

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->