demberels@parliament.mn   51 261503

Өөрсдийгөө хүндлэх юм уу, эсвэл ингэж үхэр шиг хөтлүүлээд явах юм уу?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1038

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы 5 дугаар сарын 24-ний өдөр /Баасан гараг/-ийн чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.

Нэг. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулъя.

            Тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Энх-Амгалан гишүүн танилцуулна. Индэрт урьж байна.

            Л.Энх-Амгалан: -Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

            Эдийн засгийн байнгын хороо уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэлээ.

            Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэж, тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

З.Энхболд: -Энх-Амгалан гишүүнд баярлалаа.

            Ажлын хэсгийнхнийг танилцуулъя. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Батзаяа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Цогтгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Батхүрэл, мөн яамны Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Оюунцэцэг, мөн яамны Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Мядагмаа, мөн яамны Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Дэлгэрнаран. Эдгээр хүмүүс зааланд ирсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулттай гишүүд нэрээ өгье.

З.Энхболд: -Дэмбэрэл гишүүн асууя.

            С.Дэмбэрэл: - Өчигдөр Байнгын хорооны хуралд дээр яг энэ асуудлаар саяын С.Бямбацогт гишүүний хэлдэг шиг ийм утга агуулгатай зүйлийг зарим гишүүд, үүний дотор би бас хэлсэн. Зарчмын зөрүүтэй нэг санал гаргасан. Тэр нь юу вэ гэвэл ийм байдлаар энэ бодлогын баримт бичгийг батлах гэж байгаа байдлыг “халтуризм” гэж нэрлэдэг. Тийм учраас, энийг ингэж болохгүй ээ. Ер нь сүүлийн үед Улсын Их Хурал дээр эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой, түүний дотор үндсэн чиглэл гэх мэтийн ийм баримт бичгийг Байнгын хороод болон Нэгдсэн чуулган дээр хэлэлцэж байгаа байдал нь Улсын Их Хурал аажмаар өөрөө өөрийгөө, сайн дураараа, ажлаас чөлөөлөх гэж байгаа ч юм шиг, эсвэл аажмаар Засгийн газрынхаа мэдэлд орж байгаа ч юм шиг ийм сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Энэ нь хэд хэдэн баримт бичгийг хэлэлцэж байгаа байдал, гаргаж байгаа шийдвэр зэргээс тод харагдаж байна.

            Би эндээс нэг юм гайхаад байна. Улсын Их Хурлын гишүүн хүний хэлсэн энэ санал бодол агаарт замхраад байх юм. Протоколд тусгагддаг мөртлөө, үйл ажиллагаа болж цаашаа хэрэгждэггүй ийм сонин, гажиг маягийн механизмыг бид хэзээ өөрчлөх юм бэ? Бид хэзээ энэ улсыг дөрвөн жилээр нэг удаа батлаад, жил, жилдээ тодорхой асуудлуудыг араас нь биш, явцынх нь дунд авч хэлэлцэж, сайжруулж байдаг тийм механизм руу орох юм бэ? Энийг хэн санаачлах ёстой юм бэ?

            Үндсэн чиглэлийг хэлэлцэж байх явцад ажлын хэсэг байгуулсан гэж байна. Ажлын хэсэг нь болохоор бидэнд санал байхгүй гэж байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Яагаад санал байдаггүй юм бэ? Маш олон хүн санал бодлоо хэлээд байхад тэр бүхнийг тусгаад, оруулж ирж байгаа бичиг баримтандаа нэмж хийгээд, чиглэлээ боловсруулаад ингэчих бүрэн боломж байна шүү дээ. Харсаар байтал. Энийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Яагаад жишээлбэл, инфляцийг дараагийн жилүүдэд 6 хувьд барина гэхэд бүгд энд үнэмшсэн юм шиг дуугүй суугаад байна? Яагаад энэ чиглэлээр бодлогын ямар алхам хийж, яаж барих юм бэ, 2006 оноос хойш хэзээ ч ингэж барьж үзээгүй шүү дээ гэсэн бодит амьдралын практик байхад энэ дээр яагаад бүгдээрээ дуугүй суугаад байдаг юм бэ? Энэ ийм амархан ажил юм уу? Их Хурлын гишүүний ажил гэдэг чинь.

            Тийм учраас би бүгдэд чинь хандаж хэлж, асууж байгаа юм. Их Хурлын гишүүдээс. Та бүхэн одоо кнопоо дарна. Өгч байгаа хариулт чинь тэр болно. Өөрсдийгөө хүндлэх юм уу, эсвэл ингэж үхэр шиг хөтлүүлээд явах юм уу? Ийм асуултыг энд сууж байгаа бүх хүмүүсээс асууя. Яагаад гэвэл бид энд Монгол улсын хөгжлийг ярих гэж, гүйцэтгэх засаглалд зөв бөгөөд цаг хугацаанд нь оновчтой хяналт тавих гэж бодлогын урагш харсан баримт бичгүүдийг гаргах гэж энд сууж байгаа гэж би ойлгож байна. Тийм ч учраас энэ чиглэлээрээ ч ажиллаж байгаа. Ийм байдлаар ингээд ажлыг халтуурдсан байдлаар цаашаа яваад байвал энэ чинь 2014 он боллоо шүү дээ. Дөрвөн жилийн хагас нь боллоо. Гэтэл тэр мөрийн хөтөлбөрт заагдсан чухал, чухал бодлогын баримт бичгүүд ерөөсөө орж ирэхгүй байна. Орж ирсэн ч гэсэн маш муу чанартай юмнууд орж ирж байна. Энэ бүхнийг чинь засаж залруулаад хийх ёстой шүү дээ. Энийг та бүхнээс бүгдээс нь асуух гэсэн юм. Надад Байнгын хороо болон Батбаяр сайдаас асуух зүйл алга. Баярлалаа.

            З.Энхболд: - Дэмбэрэл гишүүн үг хэллээ. Бүх гишүүд хариулах боломжгүй, зөвхөн Байнгын хорооноос асууна. Гишүүд асуулт авч, хариулт дууслаа. Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан байна. Горимын саналыг дэмжье гэдгээр санал хураая.

            Санал хураалтад 50 гишүүн оролцож, 28 гишүүн зөвшөөрч, 56.0 хувийн саналаар горимын санал дэмжигдэж байна. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалт явуулъя.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураая.

            Санал хураалтад 50 гишүүн оролцож, 31 гишүүн зөвшөөрч, 62.0 хувийн саналаар дэмжигдэж байна. Тогтоолын төсөл батлагдлаа. Гишүүдэд баярлалаа.

            Ц.Нямдорж: -Юунд нь баярласан юм бэ. Хариуцлагагүй байсандаа баярлаж байгаа юм уу?

            З.Энхболд: -Энд баярлалаа гээд биччихэж, тэрийг л уншиж байна. Таныг дарга байхад бас ингэдэг л байсан байх, бодоход.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->