demberels@parliament.mn   51 261503

Ядуурал гэдэг архагшсан асуудлыг хөндөхгүйгээр аливаа эдийн засгийн юм явагдаж болохгүй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1230

Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалдсудалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

 

            Б.Гарамгайбаатар: -Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол улсын эдийн засгийн гадаад орчин, гадаад өр, тулгамдаж буй асуудлуудаар судалгаа хийж, ажилласан ажлын хэсэг хуралдаж байна. Ингээд албан ёсоор ажлын хэсгийн хуралдаан нээснийг мэдэгдье.

            Товчхон танилцуулах шаардлагатай юу? Гишүүдэд өнгөрсөн 7 хоногт тараагаад өгчихсөн. Гишүүд материалтай танилцсан бол шууд асуулт, хариулт хийгээд явчих уу?

 

            Товч мэдээлэл Чулуунбат өгөх үү?

             О.Чулуунбат: -Их Хурлын даргаас өгсөн үүргийн дагуу ерөнхийдөө өнөөдрийн манай эдийн засагт үүсээд байгаа байдалд бид дүгнэлт өгөх ёстой. Ийм зорилгоор яам, тамгын газруудаас нэлээн том хүчтэй ажилласан. Мөн хувийн судлаачдыг мөн их дайчилсан. Тэдний судалгаа, тооцооны ажлыг авсан. Нийт энэ ажилтай холбогдуулан 100-аад том тайлан гарсан байгаа. Тэрийг хэрэгтэй гэвэл та бүхэн өөрсдөө харж үзнэ биз.

             Үндсэндээ дүгнэлт хийгээд 10-аад хуудас тайлан гарсан байгаа. Энэ та бүхний ширээн дээр байгаа. Бүгдийг нь базаад энэ л дээ. Өнөөдөр эдийн засаг яагаад ийм байдалд орчихов, яагаад бизнесийн идэвхгүй үйл ажиллагаа байгаад байна, яагаад хөрөнгө оруулалт явахгүй байна. Энд жишээлбэл, манай гадаад орчин нөлөөлөв үү, гадаад хөршийн худалдаа, эдийн засгийн байдал маань манай өнөөдрийн хэрэгцээг хангаж байна уу, үгүй юу? Хятадтай юу болж байна, ОХУ-тай яаж байна, дотооддоо Хөрөнгө  оруулалтын хууль болж байна уу, үгүй юу, дотоодын манай засгийн төвшин хир байгаа вэ? Засаглал ер нь хэтэрхий төрийн өмчинд ороод байна уу, үгүй юу. Бид  нар төрийн өмчөөс гаръя гэсэн том бодлого явуулах гээд оролдоод байдаг. Гэтэл өнөөдрийн алхам маань дандаа буцаад төрийн өмч болох гээд байдаг. Төрийн өмч болж болно л доо. Болохгүй юм юу байх вэ, хэрэгтэй чухал юм нь төрийн өмч байх л ёстой. Гэтэл төрийн өмчөөрөө дамжуулаад дандаа хувийн бизнес, хувийн ах, дүү, хамаатан саднаа шахдаг, төрийн өмчөөр дамжуулаад тийш нь ямар ч хэрэгтэй, хэрэггүй бараа шахдаг. Энэ үйл явдал маань өнөөдөр хүртэл үргэлжлээд байгаа юм.

             Төрийн зохицуулалт гэдэг чинь өнөөдрийн бидний хэрэгцээнд байна уу, үгүй юу. Гааль, татвар, мэргэжлийн хяналт гээд баахан байцаагчид өөрсдөө дангаараа очиж хүн торгох эрхтэй. Тэгээд ганцаараа очоод тэрбум төгрөгийн торгууль сонсгочихоод 500 болгож буулгаж өгье, тэгэхээр 100-г өгчихөөч гэдэг юм уу ийм наймааны бизнес болчихсон. Өнөөдрийн сонин, хэвлэлээр гараад байгаа том шүүмжлэл бол ерөөсөө яг энэ схемийн төрийн зохицуулалтын наймааны бизнес болчихсон. Татвар дээр ч тэр, гааль дээр ч тэр, мэргэжлийн хяналт зэрэг бүгд иймэрхүү байдалтай байж байна. Энэ бүгдийг дүгнэсэн ийм дүгнэлтийн тайлан гаргачихсан байгаа. Та бүхэн энэ дээр үгийг нь бид сул хийсэн байна уу, тэгвэл бас чангалмаар хэрэгтэй бол тэгж санаа гаргаж болно. Эсвэл бид хэтэрхий шууд хатуу үгээр хэлчихсэн байж болох юм. Ямар, ямар тоо баримтаар нэмж баталгаажуулах хэрэгтэй байна вэ. Яахав, том тайлан дээр ерөнхийдөө бүх тоо баримтууд нь байгаа. Бодвол бидний ширээн дээр байгаа арваадхан хуудас материал бол олон нийтэд ч гарч болох ийм бүрэн бололцоотой. 11 гишүүнтэй Их Хурлын ажлын хэсэг л шийднэ. Товчхондоо ийм л мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан би эндээс асуух бөгөөд ажлын хэсгээс асуух асуулт гарвал хариулъя.

             Б.Гарамгайбаатар: -Баярлалаа. Гишүүд тайлантай холбоотой, тайлангийн материалтай танилцсан бол асууж тодруулах, бас нэмж хийх, эсвэл болж байна гэсэн ийм тодорхой саналууд байвал хэлээд, хэлээд явчихъя.

             -Дэмбэрэл гишүүнээр эхэлье.

             С.Дэмбэрэл: -Энэ чинь энийг сонсоод бид яах ёстой юм бэ? Бид нэмэлт юм хийгээд сүлчийн байдалд оруулах ёстой, тийм ээ?

            Б.Гарамгайбаатар: -Энэ дээр үндсэндээ ажлын хэсэг ажиллаад үндсэн дүгнэлтүүдээ гаргаад ирчихсэн байгаа. Энэ дээр гишүүд танилцаад дутуу юм байна уу, үгүй юу, нэмэх үү, хасах уу. Сая Чулуунбат сайдын хэлдэг шиг үгийг нь нэлээн хатуу хэлэх юм уу, эсвэл арай жаахан зөөлөн хэлэх юм уу. Ямар байдлаар энийг цаашид ажил болгож явах вэ гэдэг асуудлаар санал солилцоод явна.

            С.Дэмбэрэл: - Надад ганц хоёр асуулт байна. Гол нь санаануудаа л хэлчихье. Энэ материалын дэлгэрэнгүй болон хураангуйн аль алинтай нь би танилцсан. Энд дутуу байгаа юм юу байсан бэ гэхээр ядуурлын анализ байхгүй байсан. Энэ чинь Монголын нийгэмд архагшсан үзэгдэл шүү дээ. Энийг хөндөхгүйгээр аливаа эдийн засгийн юм явагдаж болохгүй. Нэгдүгээрт энэ. 

            Сая ажлын хэсгийн дэд хэсгийн хүмүүстэй ярилцаж байхад энэ дээр ойрын хугацаанд хийхэд боломжтой. Үндэсний статистикийн газар олон жилийн бүх материалууд нь байж байгаа. Тийм ээ, Мэндээ? Энэ дээр хийгдсэн дүгнэлт нь байж байгаа. Тийм учраас энэ архагшсан ядуурлыг яаж боломж болгох вэ гэдэг тал дээр л зөвлөмж гаргах хэрэгтэй.

            Мөн үүнтэй шууд холбоотой хоёр сектор байгаа. Нэг нь, байгаль орчны доройтол гэж орсон байна. Гэхдээ байгаль орчны доройтол дээр материалууд бас дутуу байна. Өмнө нь, 2011 онд гарчихсан эмзэг байдлаас тогтвортой байдал руу гэсэн илтгэл байж байгаа. Дараа нь хамгийн сүүлд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хийсэн зүйлүүд ч байгаа. Үүн дээр ус болон ойн цаашдын асуудал заавал нэмэгдэж ороод, энүүн дээр суурилсан зөвлөмж байх ёстой. Үүнийг нэмж хийх шаардлагатай гэж бодож байна. 

            Гуравдугаарх нь, эрүүл мэнд орсонгүй. Эрүүл мэндийн өнөөдрийн анализаас үзэхэд эрүүл мэнд маань өөрөө ядууралтай шууд корреляцид /хамааралд/орчихсон. Тэгээд бас Монголын эдийн засаг, оролцоотой хөгжлийн, тогтвортой хөгжлийн асуудал ч байх ёстой. Яагаад гэвэл энэ зөвлөмж дээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг цаашдаа Монголын төрийн баримтлах гол шугам гээд зөвлөчихсөн байгаа. Тийм байх аа? Миний уншсанаар, би тэгж санаж байна. Энэ чинь угаасаа ойлгомжтой зүйл. Тэрний гол компинент болох эрүүл мэндийн өнөөгийн байдлын анализ, түүн дээр түшиглэсэн судалгаа 2012 оны байдлаар Эрүүл мэндийн яаман дээр гарчихсан байгаа. Тэрний гол дүгнэлтүүдийг оруулах ёстой. Нэг ийм асуудал байна.

            Дээр нь ядуурал, эрүүл мэнд, байгаль орчин гэсэн энэ гурав маань ингэж холилдоод, түрүүний эдийн засгийнхаа бодит секторын бодлого зэрэгтэй нийлэхээр цаашдаа тогтвортой хөгжлийн чиглэлээр Монгол улс юу хийх вэ гэдэг ерөнхий дүр зураг, тэрийг зөвлөмж болгосон ийм зүйлүүд гарч ирэх ёстой. Ерөнхий эдийн засгийн байдал дээр хийсэн анализуудыг хараад байхад үзүүлэлтүүд дутуу байна. Түрүүн би энийг Чимиддагвад хэлчихсэн. Үндэсний нийт орлогыг тооцдог болох. Үүнийг тооцох бүрэн боломжтой байгаа. Дээр нь ДНБ болон үндэсний нийт бүтээгдэхүүний хоорондын салбарын бүтэц, энэний анализыг 2005, 2011 оны ерөнхий яс тоон дээр харахад, бүтцийн өөрчлөлт Монголын эдийн засагт сүүлийн жилүүдэд хир зэрэг явагдаж байна вэ гэдэг нь тодорхой биш байна. Бид ярьдаг макро үзүүлэлтүүдийг л тавьчихсан байна. Тийм учраас ажлын хэсгийнхэн сая надтай ярьж байхад санал нэгдэж байсан. Энийг нэмж оруулах нь зүйтэй юм  байна гэж, тийм үү? Тэгсэн байх аа. 

            Дээр нь, гадаад эдийн засгийн харилцаан дээр хэдийгээр мэдээж хэрэг гадаад дипломат харьцааны хоёр улс орнууд дээр анхаарах ёстой юмнууд тусгагдсан ч гэсэн худалдааны нөхцөлүүд сүүлийн жилүүдэд мөн л маш архагшсан байдалтай байж байгаа. Энийг яах шийдэл нь экспортын, уул уурхайн бус экспортыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ, ямар инсентив өгөх вэ гэдэг асуудал гарч ирэх ёстой. Тэрний материалыг Эдийн засгийн хөгжлийн яам, танхим хоёр хамтарч хийгээд бараг дуусах гэж байгаа. Энэ бол өөрөө suвproduct нь болох ёстой. Дагалдах бүтээгдэхүүн. Түрүүний ногоон эдийн засаг дээр, одоо энэ дээр ажлын хэсэг сууж байгаа. Ногоон эдийн засгийг хэмжих ажлын хэсэг хамт сууж байгаа. Энэ дээр бас нэг юм гаргана, хоёр дахь suвproduct нь. Өөрөөр хэлбэл, энэ рекомендацийн дагуу гаргах тодорхой бүтээгдэхүүнд.

            Рекомендаци гэдэг, зөвлөмж гэдэг маань өөрөө хэнд зөвлөөд байгааг нь бас ойлгохгүй байна. Энэ өөрөө зөвлөмж биш, үйл ажиллагааны төлөвлөгөө маркаар цаашаа гарах ёстой байх

            Санхүүгийн сектор дээр нэг анхаарах юм байгаа. Бас Эдийн засгийн байнгын хорооны даргын, Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор санхүүгийн секторын реформ ба зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах альтернатив бодлого боловсруулах ажлын хэсэг гээд гарчихсан. Тэрийг би ахалж байгаа. Бид одоо ерөнхийдөө юмаа хийнэ. Энэ ажлын хэсгийн бүтээгдэхүүн Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк энэ дөрвийн гаргасан албан ёсны албан бичиг байгаа байх. Яагаад гэвэл ийм юм гарах ёстой. Энэ бүхэнтэй харьцуулаад энэ өөрөө гурав дахь suвproduct болж гарч ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, зөвлөмж өглөө, зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө бүхий ийм бодлогын баримт бичгүүд гарах. Би их хүнд юм яриад байгаа юм биш шүү. Бараг л бэлэн болчихсон юмнуудыг яриад байгаа юм.

            Дөрөвт нь, санхүүгийн сектор дээр зээлийн хүү нэг оронтой тоонд орох ямар зөвлөмж байна вэ? Санхүүгийн секторын реформ дээр мэдээж хэрэг Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээл, цаашдаа хөрөнгө оруулалтын сан гээд явчихна. Өнөөгийн санхүүгийн секторт байгаа энэ харьцаа эрүүл харьцуу юу, үгүй юу? Энийг цаашдаа яаж засах юм бэ? 90, 5, 5 гэсэн харьцаа. Энэ 10 яаж болгох юм бэ, 15 яаж болгох юм бэ? Тэгсэн мөртлөө банкны сектор нь хүчирхэг, өргөн үйлчилгээтэй. Тэгсэн мөртлөө банк бус санхүүгийн бусад сектор яаж ажиллах вэ? Энэ ямар зөвлөмжүүд энэ дотор тусгагдсан юм бэ гэсэн ийм асуулт буюу цаашдаа анхаарах зүйлүүд байгаа юм. 

            Хэмжүүрийн хувьд би нэг зүйлийг хэлчихье. Одоо Үндэсний статистикийн хорооны дарга Мэндсайхан сууж байна. Бид ногоон өсөлтийг хэмжих хэмжүүр гээд гаргалаа. Саяын ярьсан зүйлүүд бас танай дээр байж байгаа шүү дээ. Энэ үзүүлэлтүүдийгээ анх удаа энэ илтгэлдээ оруулж өгмөөр байна. Тэгээд энэ дээрээ суурилсан макро анализ хийгээд, GDP-ээс энэ улс нэлээн юм харж болдог. Тэр үзүүлэлтүүд нь бэлэн байгаа юмнуудыг яагаад анализыг жаахан өргөтгөхөд ласуудал болчихож байгаа юм. Тэгэхээр иймэрхүү үзүүлэлтүүдийг нэмж оруулаад, ингэснээрээ энэ комиссын /комисс гэж нэрлэе л дээ/ илтгэл 2014 оны Улсын Их Хурлын үндсэн чиглэл Монгол улсын бусад үйл ажиллагааг дүгнэж байна гэхэд энэ бол их чухал бодлогын баримт бичиг, гарын авлага нь болж байдаг, стратеги нь болж байдаг. Энийг Их Хурлын гишүүд гараад GN, GDP хоёрын зөрүү нь яагаад ингэчихэв гэж анализыг нь сонсож байдаг. Энийг нь холбогдох байгууллагууд нь өөрөө өөрсдийнхөө дүгнэлтийг хийгээд, энэ маань цаашдын хэрэгжүүлэх бодлогод шингэж байдаг ийм зүйлүүдийг, бид түрүүн хэмжүүр гэдэг дээр. Өөрөөр хэлбэл, бид нар макро эдийн засгийн хэвшиж тогтсон стандарт үзүүлэлт, тэрэнд суурилсан сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Тэгээд эндээс бэлэн байгаа үзүүлэлтүүдийг оруулж өгөөд, хүний амьдрал уруу илүү ойртсон, тогтвортой хөгжил гэдгийг харуулсан, тэр үзүүлэлтийн систем, тэр секторуудын үйл ажиллагааны анализыг хийх хэрэгтэй. Тэр нь одоогийн Монголын төвшинд байгаль орчин, эрүүл мэнд. Энэ хоёрын л гүнзгий анализ. Энэ хоёр анализ нь хийгдчихсэн байгаа. Энэ бүх юмыг манай энэ ажлын хэсгийнхэн аваад,дахиад ингэчихвэл их зүгээр болно гэсэн ийм л бодол байна.

            Б.Гарамгайбаатар: -Баярлалаа. Өөр? 

            -Батхүү гишүүн, Энх-Амгалан, Болор, тэгээд Ганбат гишүүн.

            Г.Батхүү: -Ерөнхийд нь танилцсан. Бичиг баримтын хувьд гайгүй боломжийн бичиг баримт гарч байна. Би С.Дэмбэрэл гишүүний ярьж байгаа зүйлүүдтэй санал нэг байгаа. Энэ дээр илүү анхаарах ёстой нэг зүйл бид нар боловсруулах үйлдвэр, тэр дундаа малын гаралтай түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн асуудлуудыг нэлээн түлхүү оруулж өгмөөр санагдаж байгаа юм. Одоо бид дандаа л шинэ техник технологи, том үйлдвэрүүдийн тухай ярьж байна. Мэдээж хэрэг энэ хэрэгтэй. Гэхдээ хичнээн хүн ам маань хөдөө мал маллаж амьдарч байгаа билээ, хэд нь газар тариалан эрхэлж амьдарч байгаа билээ. Энэ баялаг багасаад, магадгүй зах зээл дээр борлогдох нь төвөгтэй болоод ирэх цаг үед монголчуудын авч явах гол суурь эдийн засгийн нэг хөл бол миний хувьд хөдөө аж ахуй, газар тариалан гэж боддог юм. 

            Энэ чиглэл рүүгээ чиглэсэн асуудлуудыг нэлээн дэлгэрэнгүй, түлхүү оруулж өгөөч ээ. Энэ дээр бас анхаарлаа нэлээн сайн тавиач ээ гэж бодож байна. Одоо бид нар ажилгүйдлийн асуудлыг их ярьж байгаа. Ажилгүйдэл чинь хөдөө бий болоод тэгээд хот уруу орж ирээд ажилгүй болчихоод байгаа шүү дээ. Тэрнээс хотод их олон үйлдвэр, аж ахуйн газар дампуураад ажилгүй болоод байгаа нь бага байгаа юм. Хөдөө малаа маллаад амьдрал нь хүрэхгүй, малчин гэдэг нэмүү өртөг бий болгодох албан тушаал байхгүй болчихсон. Алдагдалтай ажилладаг болчихсон. Бүтээгдэхүүн нь эцсийн бүтээгдэхүүн бол зах зээл дээр үнэ хүрэхээ больчихсон. Тийм учраас малаа дуусгаад, эхнэр нь 6 настай хүүхдээ сумын төв дээр авч сууж байгаад 11 дүгээр анги төгсөхөөр хүүдээ дагаад Улаанбаатар уруу орж ирэхээр нь, хэдэн малаа дуусгаад хотод орж ирээд л ажилгүй хүний тоо нэгээр нэмэгдчихэж байгаа юм.

            Энийг яаж орон нутгийн хөгжлийг бид дэмжих юм бэ. Улаанбаатар хотын төвлөрлийг яаж сааруулах юм бэ. Бид доогуур нь метро барьж өгөөд, бид нар Улаанбаатар хотод орж ирэхээр нь өвөл дулаалгын эсгийг нь үнэгүй өгөөд, бид нар Улаанбаатар хотод орж ирэхээр нь үнэгүй шатдаг түлш 100 хувь өгөөд байвал ахмадууд нь автобусанд үнэгүй яваад, оюутнууд нь Улаанбаатарт сурсан нь үнэгүй яваад эхэлбэл бүгд л Улаанбаатарт амьдрахыг хүснэ шүү дээ. 

            Нөгөө тал уруугаа дэмжсэн бодлого. Хөдөө, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн зээл, боловсруулах үйлдвэрүүдийн зээлүүдийг ахиу өгдөг. Магадгүй Улаанбаатар хотоос орон нутагт очиж амьдаръя гэвэл яг тэнд очвол ийм чиглэлийн үйлдвэрийг чинь дэмжинэ гээд гэрээ хийгээд орон нутаг уруу Улаанбаатараас хүмүүсийг нүүлгэдэг. Тэгж байж мэдлэгтэй, чадвартай хүмүүс хөдөө орон нутагт амьдрах тэр бололцоо, нөхцөлийг нь нэмэгдүүлэх. Хуучин говийн нэмэгдэл гээд байсан даа. Магадгүй ижил төстэй, сайн багш, сайн инженерүүд хөдөө орон нутагт.

            Одоо бид нар үйлдвэрлэлийн асуудлуудыг ярьж байна. Хөдөө орон нутагт чадалтай сайн инженерүүд очиж ажиллах хэцүү шүү дээ. Орон сууц байхгүй, цалин бага, амьдралд хүрэхгүй. Улаанбаатараас тээвэрлэж очсон бараа, бүтээгдэхүүнийг авч амьдралдаа хэрэглэнэ. Энэ бүгдийг бодсон юмыг энэ дээр нэлээн анхаарч өгөөч ээ гэж би хэлэх гээд байгаа юм. Санал. 

            Б.Гарамгайбаатар: -Баярлалаа. Энх-Амгалан гишүүн. Батхүү гишүүн ээ, таных санал шүү дээ, тийм ээ?

            Г.Батхүү: -Санал. 

            Л.Энх-Амгалан: -Энэ дээр хөрөнгө оруулалтын орчмын талаар нэлээн анхаарах ёстой гэж ойлгоод байна. Энэ дээр гадаадын хөрөнгө оруулалт гээд дурдчихсан байх шиг байсан. Гол нь гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүү гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулалтынхаа орчинг бид нар яаж сайжруулах ёстой юм бэ гэдэг дээр авах арга хэмжээнүүдийг нэлээн тодорхой болгомоор санагдаад байгаа юм. Тэр тусмаа сая Засгийн газраас уг нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барина гэж байсан шүү дээ. Гэтэл одоо хүртэл энэ нь өргөн барин, барихгүй нь тодорхой бус байгаад байгаа ийм асуудал байна.

            Хоёрдугаарт, төр хувийн хэвшлийн түншлэл PPP. Энэ чиглэлээр Улсын Их Хурлаас бодлогын бичиг баримт уг нь гарсан юм билээ. Яг ажил хэрэг болсон юм ерөөсөө байхгүй байгаад байгаа. Цаашдаа төр ер нь юу, юунд оролцох юм бэ, хувийн хэвшил юу, юугаа хийх юм бэ гэдэг энэ нөхцөлд ойлгомжтой болгохгүй бол бүх л юм уруу төр яваад орчихдог ийм нөхцөл байдал үүсчихээд байна шүү дээ. 

            Цахилгаан станц барьсан ч төр орж байдаг, Дарханд тодорхой нэг боловсруулах үйлдвэр барьсан ч төр орж байдаг. Төр ороод байгаа чинь гол нь эргээд төрийн нуруун дээр маш том ачаалал ирж байгаа юм. Яагаад гэвэл энэ шинэ төслүүд дээр том санхүүжилт шаардлагатай байгаа төслүүд дээр төр орно гэдэг чинь эргээд төр санхүүгийн баталгаа гаргах ийм л ачаалал ирнэ гэж ойлгоод байгаа юм. Ерөнхийдөө төр ороод байгаа дэд бүтцийн төслүүд дээр төр орвол ямар хэмжээнд орох ёстой юм бэ гэдэг тал дээр маш тодорхой ийм ойлголтоо нэг болгож авахгүй бол төрийн оролцоо дэндүү их болж байна. Энэ дээр бид яг энэ ажлын хэсгээс гарах гол үр дүн бол ямар арга хэмжээ авах юм, хууль тогтоомжийнхоо ямар орчинг яаж сайжруулах юм бэ гэдэг дээр асуудлуудаа тодорхой болгох ёстой гэж байгаа юм.

            Хөрөнгө оруулалтын татварын  орчин гэхээр бидв нар энэ дээр их ялгаатай хандмаар байгаа юм. Аль салбарыг, салбар, салбараар нь ялгаатай хандмаар санагдаад байгаа юм. Төр аль, аль салбар дээр нь дэмжих юм. Нэгдүгээрт, салбараар нь. 

            Хоёрдугаарт, байршлаар нь. Хөдөө, орон нутагт хөрөнгө оруулалт хийж байгаа, ажлын байр бий болгож байгаа нөхцөлд ер нь яаж дэмжих ёстой юм бэ, татварын ямар бодлогоор дэмжих ёстой юм бэ гэдэг. Сая Батхүү гишүүн ч гэсэн үндсэндээ дурдаж л байна. Хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудлыг ер нь цогцоор нь харахгүй бол эргээд Сум хөгжүүлэх сан гэж маш их үр дүнтэй хөтөлбөр гэж би хараад байгаа юм. Гэтэл эргээд санхүүжилт нь, жилийн 24 тэрбум төгрөг л байгаад байдаг. Гэтэл өнөөдөр хэрэгцээ нь маш их байгаа юм. Би тойргоороо жишээ авахад, 2013 оны жижиг, дунд бизнесийг дэмжих төсөл хөтөлбөр авахад Хөвсгөл аймаг дээр гэхэд 1 тэрбум төгрөг оччихсон байхад ирж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь 10 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрүүд ирж байгаа юм. Гэтэл үүний эх үүсвэрүүдийг бид нар яг яах юм бэ? Одоо тодорхой, бондын мөнгөний эх үүсвэр гэх үү, өөр Хөгжлийн банкны эх үүсвэрүүдийг бид нар хөдөө, орон нутагт жижиг, дунд бизнес эрхэлж байгаа, ажлын байр бий болгох дээр нэлээн анхаарлаа хандуулах ёстой. Арга замыг нь тодорхой болгох ёстой гэж ойлгож байгаа юм.

            Гуравдугаарт, энэ бас гайгүй дүгнэлтүүд гарсан байсан. Одоо яг хэрэгжүүлэх арга хэмжээ, арга замууд нь юу байх юм бэ гэдэг дээр. Үндсэндээ Их Хурлаас жишээлбэл, Их Хурлын төвшинд ямар, ямар бодлогын бичиг баримтуудаа, ямар хууль, эрх зүйн бичиг баримтуудыг боловсронгуй болгох ёстой, хэзээ боловсронгуй болгох юм бэ? Одоо ямар, ямар хуулийн төслүүд нь өргөн баригдчихсан байж байгаа, ямар, ямар хуулийн төсөл нь өргөн баригдаагүй байж байгаа вэ? 

            Би цаг хугацаатай их сайхан давхцаж байна гэж ойлгоод байгаа. Яагаад гэвэл Их Хурал дээр 2016 он хүртэлх хууль, тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн жагсаалтууд үндсэндээ бүх Байнгын хороогоороо хэлэлцэгдээд, маргааш Хууль зүйн байнгын хороон дээр энэний эхний хэлэлцүүлэг үндсэндээ явагдах гэж байна л даа. Энэ бүх хийгдэх гэж байгаа энэ арга хэмжээнүүд, энийг дагасан хууль тогтоомж, зарим нь Их Хурлын тогтоолууд гарах ёстой гэж ойлгож байна. Энэ дээр цэгцтэйгээр 2016 он хүртэлх хууль тогтоомжийн энэ жагсаалтанд энэ хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, зарим нь Улсын Их Хурлын тогтоол хэлбэрээр батлагдах болов уу. Энийгээ их тодорхой болгох ёстой байх гэсэн ийм л саналуудыг хэлэхийг хүсэж байна.

            Б.Гарамгайбаатар: -Болор гишүүн.

            Б.Болор: -Баярлалаа. Сая гишүүд нэлээн санал хэллээ. Тэгээд миний хэлэх гэж байсан зарим зүйлс давтагдаж байгаа учраас товчхон хэлье. 

            Би эхлээд сайн ойлгохгүй байсан юм. Монгол улсын эдийн засаг, гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, цаашид баримтлах бодлогын асуудлууд гээд. Бид нар яах ёстой юм, үүнд нь санал өгөх ёстой юм уу, эсвэл энэ дээр, яахаа мэдэхгүй л байна. Гэхдээ энэ дээр бичсэн зарим нэг зүйлүүд дээр сая гишүүдийн хэлснийг давтахгүйгээр ганц нэг юм нэмж хэлэхэд ер нь энэ асуудлууд нь эдийн засагт нөлөөлөх боломж эффект нь ямар байгаа юм бэ гэдгийг бас нэлээн сайн харах хэрэгтэй л дээ.

            Энэ гадаад харилцааны чиглэлээр, гадаад эдийн засгийн харилцааны хүрээнд гээд энд хэд хэдэн юм бичсэн байна. Бид нар Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр гээд нэлээн томоохон хөтөлбөр батлуулж гаргасан байдаг. Үүнтэйгээ хир уялдаатай байдаг юм бэ. Энд тавьсан юмнууд бол тухайн үеийн тэр хөтөлбөр дээр орж байсан, тэнд яригдаж байсан Монгол-Оросын харилцаа, Монгол-Хятадын харилцаа ч гэдэг юм уу, Монгол-Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, Канад, Япон гээд бүгдээрээ байж байна л даа. Тэр Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр дээр орж байсан тэр бүх юмнууд энд нэг их тусгагадагүй, хоорондоо уялдаа, холбоо байхгүй ийм л юм харагдаад байна. Энэ дээр Гадаад яамны төлөөлөгчид байдаг юм уу, энд Жавхланбаатар харагдаж бахйх шиг байна. Жавхланбаатар бол энийг нэлээн сайн мэдэж байгаа хүмүүсийн нэг л дээ. Энэ дээрээ тэр хөтөлбөртэйгөө уялдуулж энэ юмаа хийвэл их зүгээр юм болов уу. Монгол-Оросын харьцаа гэхэд Улаанбаатар-Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудал гээд. Энэ маш олон жил яригдаж байгаа юм. Ингээд л яваад байдаг. Энэ бараг шинэчлэгдэх юм уу, үгүй юу гээд, яг Оросуудтай нь очоод уулзахаар энийг ерөөсөө ярьдаггүй шүү дээ. Манайх болохоор энэ дээрээ байнга тавьчихаад байдаг. 

            Сая хэдхэн хоногийн өмнө Монгол-Хятадын межкороп комисс хуралдлаа гэж дуулдсан. Энэ дээр юу яригдсан юм, энэ манай эдийн засагт нөлөөлөхөөр ямар эффект орсон тийм шийдвэрүүд гарсан юм. Эсвэл зүгээр оччихоод л ирсэн юм уу? Тэрнээс стратегийн түнш гээд яригдаад байгаа шүү дээ. Одоо Орос, Хятад, тэгээд Япон болчихсон байгаа. Энэ нөхдүүдтэйгээ эдийн засгийн харилцаа маань ямар байх юм бэ гэдэг дээр бас ярилцсан юм байдаг юм болов уу? Энэ тусгагдсан, гадаад эдийн засгийн харилцааны хүрээнд гэдэг дээр жаахан хангалтгүй л харагдаад байна. Энэ маш чухал юм байгаа юм. Тийм ч учраас эдийн засагжуулах хөтөлбөр гэж гарсан. Гуравдагч хөршүүдтэйгээ яаж харьцах юм, Монгол-Канадын харилцаа гэхэд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцах, хамгаалах тухай хэлэлцээр байгуулах асуудал гээд ганцхан юм байж байгаа юм. Канад нь өөрөө манай улсын худалдааны бараг хоёр дахь том түнш байгаад байдаг.

            Монгол-Францын харилцаа гэсэн, цөмийн эрчим хүчний салбарт Арева групптэй хамтран ажиллах гээд ганц юм байж байх жишээтэй. Монгол-Европын холбооны харилцаа гэхэд энэ дээр маш олон юм байгаа шүү дээ. Энэ нь өөрөө эдийн засгийн эффект маш их байдаг. Эртээд бид нар Байнгын хороон дээр ч гэсэн нэлээн ярьсан. Монгол улс шиг, манай улс шиг хүн ам цөөтэй, ийм өргөн уудам нутагтай ийм улсад гадаад харилцаагаараа дамжуулж өөрийнхөө тусгаар тогтнол, өөрийнхөө эдийн засгийн байдал, үндэсний аюулгүй байдал, энэ бүх юмаа бас хамгаалах ийм боломж бүрддэг. Ийм ч юугаараа хийх ёстой байдаг. Тийм учраас бид нар эдийн засагжуулах хөтөлбөр гэдэг энэ хөтөлбөрийг гаргаж. Одоо бол улс төрийн харилцаа гэхээсээ илүү эдийн засгийн харилцаандаа гол анхаарах хэрэгтэй байгаа учраас энэ дээр нэлээн голлох үүрэг гүйцэтгэх ёстой юм. Гадаад эдийн засгийн харилцаа гэдэг нь. 

            Гэтэл энэ дээр зүгээр л нэг хуучин байсан хэдэн юм, Герман гээд. Тэгэхээр одоо энэ чөлөөт худалдааны хэлэлцээрүүд маань ямар шатандаа явж байгаа юм, эдгээрийг хийснээрээ ямар эффект үзүүлэх юм. БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нь зөв, буруу гээд зөндөө маргаад л явж байсан. Сая Тэрбишдагва сайд очоод тэнд юу ярьсан юм, тэр бүгдийг энэ дээрээ тусгаж өгөөд тэгээд гаргавал арай илүү байх юм болов уу. Би өнгөцхөн харахад, бүр том юу гарсан гээд байгаа юм. Тэр дээр нь чухам байгаа юм уу. Яг ингээд харахад жаахан эвгүй л харагдаж байна. Сая гишүүд нэлээн ярилаа. Эдгээрийг тусгаад энийгээ жаахан баяжуулж өгвөл зүгээр юм болов уу гэж бодож байна.

            Б.Гарамгайбаатар: -Баярлалаа. Би завсар нь нэг тайлбар өгье. 

            Энэ ажлын хэсэг бол Их Хурлын даргын захирамжаар гаргасан. Ажлын хэсгийн гишүүдэд нэр бүхий гишүүд байгаа юм. Ажлын хэсэг бол дэд ажлын хэсгийг бас байгуулсан. Дэд ажлын хэсэгт орсон хүмүүс бол энд сууж байгаа хүмүүс юм. Тэгээд гаргаж байгаа тайлангийн маань эхний байдал бол ийм учиртай юм шүү дээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг, гадаад, дотоод орчин, тэгээд томоохон төсөл хөтөлбөрүүд ямар төвшинд яваад, одоо ямар төвшинд ирчихээд байна вэ?

            Хоёр хөрштэй харьцаж байгаа харьцаа маань өнөөдөр ямаршуу саатал бий болчихоод байна вэ гэдэг юмнуудыг эхэлж гаргаж ирсэн юм. Энэ дээр нь тулгуурлаад Их Хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг үндсэндээ ажиллах ёстой. Тэгээд Их Хуралд ямар асуудлыг яаж, яаж тусгаж оруулах вэ гэдгээ ажлын хэсэг дээр л илүү ярих байх. Их Хурлын гишүүдтэй. 

            Одоо бол энэ хүмүүс гол, бүх яамдаас мэдээллүүд авсан. Бүх яамд өөрсдөдөө байгаа бүх мэдээллийг маш сайн өгсөн. Дэлгэрэнгүй байдлаар нь өгсөн. Тэрэндээр дүн шинжилгээ хийгээд, эхний байдлаар энэ тайланг гаргачихаад байгаа юм шүү, гишүүд ээ. Тийм учраас дутуу байгаа юмнуудыг мэдээж, энэ дэд ажлын хэсэг бичиж авч байгаа. Гэхдээ ерөнхий санаа бол энэ. Үндсэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай улсын эдийн засаг, гадаад, дотоод орчин, өр зээл, томоохон төсөл хөтөлбөрүүд ямар замдаа орж ирээд, одоо яг ямар шатандаа байгаа? Хоёр хөрштэй харьцаж байгаа харьцаан дээр ямар, ямар асуудлууд үүсчихээд байгаа юм. Энэ бүгдээс гарах арга замуудыг яаж олох ёстой юм бэ гэдгийг бид нарын хооронд. Тэгээд хөрөнгө оруулалтын чиглэл, макро төвшин гээд ийм асуудлууд байгаа юм шүү гэдгийг та бүхэндээ анхааруулъя.

            Гол нь энэ дэд ажлын хэсгийн гишүүд байгаа дээр тодруулах шаардлагатай юмнууд байвал бас тодруулаад авчихаж болно. Дараа нь ажлын хэсэг албан ёсоор, Их Хурлын ажлын хэсэг өөрсдийнхөө дүн шинжилгээ, дүгнэлтүүдийг гаргаж, Их Хуралд танилцуулах ёстой гэж ингэж бодож байгаа. 

-      Оюунбаатар гишүүн асууя.

            Ц.Оюунбаатар: - Саналаа л хэлж байна л даа. Асуулт асуугаад байхаар биш байна. Ер нь зарчмын ач холбогдолтой, томоохон бодлогын бичиг баримт боловсруулах гэж байна гэсэн ойлголт авч байгаа. Тэр ч үүднээс би бас зарим эдийн засагчтай хамтраад, доктор Даваасүрэн зэрэгтэй хамтраад гадаад улс орнуудын Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, түүнийг давах туулах нь гэсэн ийм илтгэл бэлдэж байгаа. Гэхдээ зарим нь дуусаагүй байгаа. Хоёрдугаарт, манай төрийн байгууллагууд мэдээлэл авахад хүндрэлтэй шүү дээ. Удаан, тийм учраас бас хүндрэлүүд байгаа юм. 

            Ийм бодлогын том бичиг баримт боловсруулахын тулд бид хэд хэдэн асуудлуудыг сөхөж тавьж улс орныхоо хэмжээнд шийдэх ёстой байх. Монголын нийгэм дэх улс төрийн зөрчлийг арилгаж байж улс орон хөгжинө гэдэг нь гарцаагүй бодит зүйл. Хийрхэж талцаж, улс төржиж байдгийг өөрчилж, улс төрийн намын гишүүнчлэлгүй тогтолцоо руу шилжиж байж, улс төр хэтийн чиглэл, бодлоготойгоор  хөгжих нь гарцаагүй байна. Энэ ер нь бодитой дүгнэлт хийж чадах хэмжээний хүмүүс өнөөдөр энийг ойлгож байгаа. Аль нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дөрөв, дөрвөн жилийн цикльтэй, дөрвөн жил нь үндсэндээ гурван жил ч болдог юм уу, улс төрийн явцтай. Энэ асуудлыг зайлшгүй томоохон хүрээнд энэ дээр тусгаж тавьж байж эдийн засгийн том бодлогын юман дээр тусгах ёстой байх гэж бодож байгаа. Одоогийн илтгэлд энэ тухай асуудал мэдээж улс төрийн талын гэдэг утгаар ч юм уу, дурдагдаагүй энэ мэт судалгааны материалд ч гэсэн дурдагдаагүй юм билээ.

            Хоёр дахь том юм бол мэдээж, Монголын төрд үүрлэчихсэн авлигал, хүнд суртлыг даван туулах, арилгах тэр нөхцөл байдлуудыг бид нэлээн иж бүрэн, цогц байдлаар харж тусгах ёстой байх. Тэрнээс яг одоо тав, арван хэрэг мөрдөж, тэрийг шалгаж, дуулиан болгож байгаа нь энэ асуудлыг шийдэх арга зам нь өөрөө биш юм. Зүгээр, хариуцлага гэдэг утгаараа тэр байх ёстой зүйл байх. 

            Гурав дахь нь, энэ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголд гаднаас орж ирсэн хөрөнгө оруулалт, зээл ямар үр дүнтэй байв, юу нь ашигтай байна, юу нь ашиггүй байв гэдгийг бид яг энэ ажлын хэсэг дээрээ шаардлагатай мэргэжлийн хүмүүс, байгууллагуудыг татан оролцуулж байж үнэлгээ, дүгнэлт өгөх хэрэгтэй байна шүү дээ. Тэгж байж дараагийн бодлогоо тооцохгүй бол нэг сайд нь яваад би ийм зээл олж ирлээ, ийм урт хугацааны ийм хөнгөлттэй гээд, ингээд. Тэгээд энэ асуудлын эцсийн үр дүн нь Монголын баахан өр болохоос биш, тухайн улс төрч, тухайн сайд дарга наанадаж өөрийнхөө нэр төрийг өсгөх, цаанадаж бизнесийн ашиг сонирхолын хүрээнд ийм үйл ажиллагаа явуулж байгаа.

            Мэдээж, энэ төвлөрлийг сааруулах. Түрүүн Батхүү даргын хэлж байгааг бодох ёстой зүйл. Үнэхээр Улаанбаатар дөрвөн уулынхаа хөндийд л одоо хүн амын тал нь байна. Цаашдаа ¾ нь төвлөрөх нь. Шинэ хот байгуулах, Оюу толгой, Таван толгойд нь ойрхон хот байгуулах асуудлыг Оюу толгойнхон шийдэхгүй бол Монголын Засгийн газар өөрөө зайлшгүй тавих наад захын асуудал. Уул уурхайн том газруудад ажиллах хүчин, оршин амьдрах байнгын юутай хот. Нийслэлээ шилжүүлэх ч гэдэг юм уу, өөр том асуудлуудыг энд зайлшгүй бодох ёстой байх. 

            Тав дахь миний зайлшгүй нэг санаа бол иргэний нийгмийн оролцоог төрд оруулж ирэх, төрийн хүнд суртлыг багасгах. Гол арга зам бол тэр л байгаа шүү дээ. Энийг олон жил ярьсан, хийж чадахгүй байгаа юм. Адаглаж л татварын сурталчилгааг татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагууд нь өөрсдөө хийж чадахуйц хэмжээнд байх хэрэгтэй. Тэрний цагийг Үндэсний телевизээс эхлээд бусад газруудад нь өгөх ёстой. Татварын боловсрол гээд бидний үед туршилт хийгээд, 5, 8, 11 дүгээр ангиудад сургалт хийгээд эхэлчихсэн. Энэ бол 5-10 жилийн дараа үнэхээр монгол хүн болгон татвараа төлдөг гэдэг иймэрхүү зөв тогтолцоо руу л орох асуудал байхгүй юу.

            Энэ томоохон, эдийн засгийн хөгжлийн бодлого хийж байгаа бол өнөөдөр энэ олон агентлагуудаа ч цэгцлээд, дэлхий нийтийн жишиг рүү нь оруулах ёстой. Татвар, гааль нэг л систем шүү дээ. Төсөв бүрдүүлдэг л систем шүү дээ. Нэг агентлаг юм уу, нэг яам л байх ёстой. Тус тусад нь баахан хүмүүс барьчихсан, тус тусад нь баахан улс төржилт хийчихсэн, тус тусад нь өөрөө өөрийнхөө хүнийг аваачиж тавьдаг ийм л тогтолцоо байгаа юм. Энэ одоогийн явж байгаа арга, өнгөрсөн хугацаанд явж ирсэн энэ буруу, бохир улс төрийн томилгоо бол цаашдаа Монголын эдийн засгийн хөгжилд огт тус нэмэр байхгүй. Харин зөрчлийг нийгмийг бухимдуулсан ийм л асуудал болно. 

            Зоригтой бодит шинэчлэлийн тухай ярьж байгаа бол. Ийм томоохон цогц асуудлуудыг үнэхээр хүч, цаг гаргаад, яарах хэрэггүй байна л даа. Парламент завсарлах тухай асуудал ярьж байна. Маш сайн нухаж байж бид намрын чуулганаар томоохон бодлогын баримт бичиг гаргаад, үүний цаад талд нь Үндсэн хуулиа ч өөрчлөх тухай асуудал байгаа шүү дээ. Шинэчлэх тухай асуудлуудыг ярихгүй бол эдийн засагт ямар нэгэн хэмжээгээр үндсэн хуулийн өнөөгийн зохицуулалт сөргөөр л нөлөөлж байгаа. Парламентын өөрийн үйл ажиллагаа ч сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ.

            Сонгуулийн өөрийнх нь тогтолцооноос эхлээд бохир тогтолцоо явж байгаа нөхцөлд яаж эрүүл сайхан саруул эдийн засагтай хөгжилтэй улс орон болох вэ. Ийм юмыг нэлээн багцаар нь, том байдлаар, яарахгүйгээр, өнөөгийн парламентын улс төрийн сонгуулийн уур амьсгал, бүх юмыг өнгөрсний дараа ул суурьтай авч үзэх хэрэгтэй. Тэгвэл бид цаг заваа гаргаад нэлээн хүч зүтгэл гаргаад ажиллаж болно л доо. Баярлалаа. 

            Б.Гарамгайбаатар: -Ганбат гишүүн.

            Д.Ганбат: -Баярлалаа. Энэ бол их чухал баримт бичиг. Гэхдээ энэ яаж хандах вэ, яаж байна вэ гэдгээс их юм гарна л даа. Өмнө нь их олон бичиг баримтууд, цаас гардаг. Тэгээд үр дүнтэй, үр дүнгүй янз, янз байдаг байх. Би та бүхнийг Монгол улсын төрд зүтгэж байгаа хүмүүс, хамаг нарийн ширийн мэдээллийг мэдэж байдаг ийм хүмүүс. Гаргаж өгч байгаа тэр мэдээллүүд ч их сайн байдаг байх. Ялангуяа би Статистикийн газрыг хэлмээр байгаа юм. Ер нь гарах гэж байгаа, гарч байгаа мэдээллүүд яг зөв зүйтэй байна уу? Тухайлбал, өнөөдөр манай зах зээл дээр эргэлдэж байгаа эдийн засгийн хэдэн хувь нь далд байдаг юм, хэдий хир мөнгө авлигаар явдаг юм, төрийн албан хаагчид нь хэд байдаг юм, тэр иргэд нь ямар, ямар байдаг юм, иймэрхүү иж бүрэн мэдээлэлтэй байх ёстой. 

            Нөгөө талаасаа гадаад, дотоод байдлыг аваад үзвэл угаасаа Хятадын эдийн засгийн мэдээлэл ч гэсэн гадагшаа цацдаг мэдээлэл нь худлаа мэдээлэл гэсэн юм сүүлийн үед тогтоогдсон байгаа шүү дээ. Энэ хавраас, ирж байгаа бондын мөнгө дууссаны дараа энэ хавраас улс орны байдал нэлээн хэцүүдэх байх аа. Уг нь энэ 20 жил, энэ явж байгаа хэдэн жил бол Монгол улсын хувьд үнэхээр маш сайн жилүүд байсан. Энийг хир ашиглаж чадсан бэ гэдэг нь өөр. Манай улс оронд бас яг энэ бодлогоо нийлүүлээд, манай Эдийн засгийн байнгын хороо ч байна, улс орныг удирдаж байгаа хүмүүс ч байна, яг бүхлээр нь харж чадаж байна уу, үгүй юу. Яг Хятадын тухайн үед нь энэ асуудлыг авч явж байсан Дэн Сяопин шиг, Сингапурыг хөгжүүлж чадсан Ли Куан Ю шиг ийм хүмүүс байна уу, байхгүй юу? Тэр гаргаж өгч байгаа мэдээлэл дээрээ зөв ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Ийм байх ёстой. Төрийн албыг бас яах юм бэ? Төрийн албанд энэ хүмүүс зүтгээд байдаг нь зөв юм уу, буруу юм уу? Хувийн хэвшлээ барьсан юм бол тэр хувийн хэвшлийг хөгжүүлэх юм уу? Тийм гол, гол асуудлуудыг гаргамаар байна.

            Халамжийг яах юм бэ? Энэ халамжинд өлгийдүүлээд энэ хоёр, гурван сая хүнийг ингээд явуулаад байх юм уу? Сүүлд нь яах юм бэ? Энэ сонгуулийн системээ яах юм бэ? Оюунбаатар гишүүний хэлдэг зөв шүү дээ. Эцсийн эцэст бид нарыг ямар юм ийш нь зүтгүүлээд байна, яагаад байна вэ? Энэ алт шиг сайхан хэдэн жилийг ингээд өнгөрөөгөөд алдаад явчих юм бол цаашдаа энэ Орос, Хятад нь бид нартай, бид наргүй хөгжөөд явчих юм шиг байгаа юм. Тэгж харагдаад байгаа юм. Хятадыг тойрсон орнууд нь хөгжөөд байдаг. Тэр орнуудтай харьцуулсан харьцаагаараа манайх ямар байгаа юм бэ? Жишээлбэл, Монголбанк гээд байж байна. 

            Одоо удахгүй еврогийн бүсэд ордог шиг энэ Ази бол юанийн бүсэд орж магадгүй. Энэ дээр ямар бодолтой байгаа юм бэ? Тийм судалгаанууд байна уу, үгүй юу? Ер нь бид хэд ингээд харахад нэлээн юм мэддэг, нэлээн сүрхий хүмүүс шиг л байгаад байдаг. Гаргаж өгч байгаа материал, түүгээр нь явсан юмаар бол тийм үр дүнтэй юм байдаггүй. Тэгэхээр гол энэ юман дээрээ гадна, дотнын судлаачдыг, гадна дотнын судалгааг нэлээн сайн үр дүнтэй авч хэрэглэх нь зөв юм гэсэн ийм бодолтой байна.

            Энэ асуудалд гишүүд ч бай, энд байгаа хүмүүс бүгдээрээ нэлээн хариуцлагатай хандаасай гэсэн бодолтой байна. 

            Б.Гарамгайбаатар: -Гишүүдэд баярлалаа. Судалгааны багийн ахлагч Чимиддагвад үг хэлэх боломж болгоё.

            Чимиддагва: -Баярлалаа. Их Хурлын даргын захирамж 5 дугаар сарын 17-ны дотор гэсэн байсан. Ерөнхийдөө ажлын хэсэг арав гаруй хоногийн дотор нэлээн шахуу ажилласан. Ер нь Их Хурлын даргын захирамжийг харахад Монгол улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, өнөөгийн байдалд, дотоодын эдийн засагт яаж нөлөөлөхөөр байна вэ. Энэ асуудлыг тодотго. Энэ хүрээнд дөрвөн чиглэлийн ийм заалт орсон байгаа. Ер нь гадаад эдийн засаг, улс төрийн нөхцөл маань юу болоод байна. Энэ маань манай дотоод эдийн засагт яаж нөлөөлөх гэж байна. Ялангуяа томоохон хөрөнгө оруулалтын төслүүд ямар төвшинд явж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт яаж байна вэ? Макро эдийн засгийн төвшинд ямар сөрөг нөлөөллүүд гарч болохоор байна вэ? Энэ байдалд дүгнэлт хий гэдэг ийм захирамжийн хүрээнд ажилласан. 

            Хоёрт нь, энэ ажлын хэсгийн хүрээнд Их Хурлын ажлын хэсгийн гишүүд 4 дүгээр сарын 22-нд хуралдаад бас тодорхой чиглэлүүд хэлсэн л дээ. Дэмбэрэл гишүүн ногоон хөгжилтэй холбоотой, ядууралтай холбоотой гэх мэтийн, төрийн оролцоо өндөр байгаа ийм чиглэлүүд дээр төмөр зам, Оюу толгой гэх мэтийн ийм асуудлууд. Тэгэхээр ажлын хэсгийн ажилласан гол чиглэл бол нэгдүгээрт, Их Хурлын даргын захирамжийн хүрээнд. Хоёрдугаарт, гишүүдийн өгсөн зөвлөмжийн хүрээнд л ажилласан гэж ойлгогдож байгаа.

            Ялангуяа 2012 оны эдийн засгийн байдал тийм таатай гараагүй. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал бараг 8 гаруй хувийн хүүтэй. Урьд өмнө арваад жил байгаагүй хэмжээнд. Гадаад худалдааны алдагдал бас их өндөр гарсан. 2013 онд энэ байдал маань бас давтагдаж магадгүй ийм хандлага үргэлжилж байна. Эхний 3, 4 сарын статистикийн мэдээгээр. Манай гол нэр төрлийн түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ сайнгүй байна. Тэгэхээр энэ хандлага маань дотоодын эдийн засагт яах нь вэ гэдэг чиглэл рүү илүү ажлын хэсэг ажилласан. 

            Энэ хүрээнд гадаад эдийн засгийн байдал тийм таатай биш байна. Ялангуяа евро бүсийн эдийн засгийн хямрал. Энэ нь өөрөөр хэлбэл, манай гол хөрш Хятадын эдийн засгийн байдал шууд нөлөөлөөд, экспортын эрэлт нь буурах. Тэрэндээ улбаалаад Хятадын эдийн засгийн өсөлт саарах ийм хандлагууд гарч байна. Тэгэхээр манай эдийн засаг маань өөрөө уул уурхайн гол түүхий эдийн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай. Та бүхэн мэдэж байгаа. Гэтэл үүнтэй холбоотой хоёр хөрштэй харьцаж байгаа гадаад харилцааны асуудал дээр тулгамдсан олон асуудлууд байна. Шийдэгдээгүй.

            Гуравдагч хөрштэй холбоотой орнууд дээр бас шийдэгдээгүй ийм, ийм асуудлууд байна. Энэ асуудлаа түргэвчлэхгүйгээр нэг талдаа гадаад эдийн засгийн сөрөг нөлөөллүүд бий болж байна. Нөгөө талд нь дотооддоо энэ хоёр хөрштэйгөө харьцах харилцаанд шийдэгдээгүй, тулгамдаж байгаа асуудал. Тухайлбал, Чалко гэдэг юм уу, ОХУ-тай айлчлалын үеэр тохирсон боловч шийдэгдээгүй энэ асуудлууд чинь өөрөө манай эдийн засгийн байдалд тодорхой хэмжээний нөлөөллүүд бий болоод байна. 

            Гурав дахь чиглэл нь манай дотооддоо макро эдийн засгийн бодлогын уялдаа гэдэг нь тийм хангалттай биш. Өгч байгаа сигналуудыг хурдан хүлээж авахгүй, тус тусдаа сигналууд гараад байна. Энэ хүрээнд яах вэ гэх мэтийн ийм олон асуудлууд хөндөгдсөн л дөө. Тэгээд шийдвэрийн төслөө яаж хийх вэ гэдэг асуудал дээр бид нэлээн яриад, нэгдүгээрт, энэ гарч байгаа дүгнэлтүүд маань гишүүд санал нэгдэх болов уу, энэ дээрээ суурилаад шийдвэрийн төсөл маань ямар байх вэ гэдгийг бас ярих болов уу.

            Сая гишүүдийн ярьж байгаа хүрээ улам өргөжөөд л байна. Тэгэхээр энэ судалгааны хамрах хүрээ маань ямар төвшинд явагдах юм бэ? Хоёрдугаарт, шийдвэрийн төсөл дээр магадгүй энэ судалгааны хүрээнд хамрагдаагүй гишүүдийн хийж байгаа саналыг шийдвэрийн төсөлдөө үргэлжлүүлж суулгаад цааш нь үргэлжлүүлээд явах боломж байна уу гэдэг талаасаа л илүү хармаар юм уу. Гэтэл энэ шийдвэрийн төсөл маань 5 дугаар сарын 17 гэж байгаа. Энэ дээрээ ямар төвшинд хүрээгээ нэмж судалгаагаа явуулах вэ. Хүрээндээ багтаж чадахгүй зарим томоохон асуудлуудыг эндээс гарах шийдвэрийнхээ төсөлд багтаагаад тусдаа ажлын хэсгийн төвшинд явах уу гэдэг юмаа гишүүд маань бас бодох байх гэж бодож байна. Баярлалаа. 

            Б.Гарамгайбаатар: -Үндсэндээ гишүүд өөрсдийнхөө саналыг хэлчихлээ. Дээр нь судалгааны баг судалгааныхаа гол хийсэн чиглэлүүдийг хэлчихлээ. Тэгэхээр одоо ингээд тарахад.

-      С.Дэмбэрэл гишүүн. 

            С.Дэмбэрэл: -Түрүүн би ерөнхийдөө та нарт асуулт маягаар, орхисон юмыг чинь л хэлсэн. Одоо яг бодитой, тэгсэн мөртлөө судалгааны чинь хүрээг өргөжүүлэхгүйгээр, дотор нь хийх зүйлс байна.

            Нэгдүгээрт, төрийн зохицуулалт хэт их байна гэж бичжээ. Тэр дүгнэлт зөв. Гэхдээ энэнээс гарах гаргалгаа нь юу юм бэ? Юу байх юм бэ? Энийгээ бичих ёстой. Тэр нь жишээлбэл, миний харж байгаагаар нэгдүгээрт, Төрийн зохицуулалтын тухай хууль яаралтай санаачилж Улсын Их Хуралд оруулах. Энэ хууль тогтоомжийг 2016 он хүртэлх төлөвлөгөөндотор ерөнхийдөө хоёр, гурван хуулинд хуваагдаад суучихсан байгаа юм. Тийм учраас энэ талаас нь нэгдүгээрт. 

            Хоёрдугаарт, гадаад харилцаан дээр ярьсан байна. Ганцхан дүгнэлт дутагдаж байна. Монгол улсын гадаад харилцааны нэгдсэн нэг цонхны бодлого алдагдсан гэсэн дүгнэлт байх байсан. Тийм биз дээ? Тийм учраас тэр цонхны чинь бодлого алдагдчихаад байна. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан шүү дээ. Тэр нь зүгээр гадагшаа харьцахдаа нэг цонхоор харьцаж бай гэсэн болохоос, угаасаа энэ улс орнуудтай харьцах юман дээр алдагдчихсан байна. Тэр нь институци хоорондын уялдаа.

            Гуравдугаарх нь, тэнд гадаад харилцаан дээр Европын холбоо түшвэл GSP plus. Энэ олон жил ярьсан зүйл. Юу дутаад байна вэ гэвэл одоо GSP авч байгаа улс орнуудынхаа GSP-гийнх нь хөнгөлөлтийн системд анализ хийгээд Монголын экспортын бүтээгдэхүүнийг яаж тэр рүү нь илүү сайн суулгаж өгөх вэ. Мөн түүний дотор GSP өгөхгүй байгаа улс, тухайлбал, Солонгос улс байна. Солонгос улс OECD ангиллаар бол өнөөдөр хөгжилтэй орон. Гэтэл Солонгос улсын Японтой адилхан EPA буюу чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн гэдэг шиг тийм зүйл юманд нь яаж тусгаж өгөх вэ гэсэн тийм тодорхой зөвлөмж байх ёстой. Энэ гадаад харилцааны чиглэлээр. 

            Дээр нь ногоон эдийн засгийн хувьд би түрүүн хэлчихсэн. Энд манай ногоон эдийн засгийн багийнхан сууж байна. Эндээс нэг юм гарна. Би түрүүн subproduct гэж хэлээд байгаа юм. Дагалдах бүтээгдэхүүн гэж. Энэ дагалдах бүтээгдэхүүн гарахад энэ нь өөрөө үүний нэг юу байх ёстой. Энэ зөвлөмж хэнд зориулагдсан юм бэ гэхээр төрд зориулагдсан. Төр гэж хэн юм бэ гэхээр Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар. Энэ гурав нийлэхээрээ юу болдог юм бэ гэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү хандсан ийм зөвлөмж маягаар, тэгээд эргүүлээд нөгөө гурван субъект руугаа ингэж цацагдах ийм талаас нь бодож энийг хийх ёстой.

            Хүмүүс хэлж байна. Батхүү хэлж байна. Үнэн. Хөдөөгийн хөгжил, тэр талын юм нь орхигдсон байна. Жижиг, дунд бизнес гэдэг дээрээ дотроо анализ нь бас орхигдож. Өнөөгийн хуваарилж байгаа системийг шүүмжлэх хэрэгтэй шүү дээ. Чимиддагва чи өөрөө энийг маш сайн мэднэ. Төр, хувийн хэвшлийн тэгш, шударга оролцоо байхгүй, өмнөх Засгийн газрын үед. Энийг өөрчлөх тийм рекомендаци байх ёстой шүү дээ. Тийм учраас хуваарилалт чинь шог байна, энийг өөрчил гэсэн рекомендаци өгмөөр байна. Би тэгж өөрөө хэлсэн, хатуу байх ёстой, үнэн байх ёстой. Зөөлхөн байж болохгүй, нялцганасан байж болохгүй, ерөнхий байж болохгүй. 

            Дээр нь ядуурал гээд. Энэ ядуурлын ганцхан өнөөдрийн манай хандлага ямар байгаа вэ гэхээр “ок, ядууралтай юм байна, ажлын байр бий болгоод байя” гэсэн тийм ерөнхий. Гэтэл бүх энэ гаргачихсан судалгаагаар энэ нь өөрөө олон хэмжүүртэй гэж байгаа юм. Олон хэмжүүртэй нь өөрөө судалгаагаар батлагдаад байгаа юм. Тэр нь эрүүл мэндийн үзүүлэлт. Энийгээ хийсэн. Ядуурлын архагшсан байдлаас дараагийн дунд хугацаанд яаж гарах вэ гэсэн хоёр өгүүлбэр байх хэрэгтэй.

            Дараагийнх нь, санхүүгийн тогтвортой байдал ойрын саруудад, дараа жил ямар байх юм бэ. Санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг төрийн институцүүдийн хоорондын ажиллагаа ямар байх юм. Энэ жил миний ойлгож байгаагаар хоёр удаа л хуралдсан байх. Тэндээ оролцооны төвшин маш хязгаарлагдмал. Энийг Эдийн засгийн байнгын хороон дээр бид ярьж байсан. Энэ нь цаашдаа энэ дотор орж санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, институцүүдийнхээ хувьд яах юм бэ гэдэг нэг асуудал байна. 

            Дараагийн асуудлууд, Монгол улсын төрийн институцүүдийн хоорондын ажлын уялдаа, чадавх. Энэ өнөөдөр маш муу бөгөөд энэ үйл ажиллагааг тормослох ийм төвшинд оччихсон байгааг энэ дээр ерөнхийдөө хатуугаар дурдаад өгчих хэрэгтэй. Энийг цаашид сайжруулах гол арга зам нь энэ төрийн институци, төр ингэж хамаагүй ордог тэр зүйлүүдээс хязгаарлах ийм зүйл. Яаралтай өөрчлөх хуулиудыг хэлж өгөх ёстой. Жишээлбэл, Засгийн газрын бараа, үйлчилгээ худалдан авах хууль. Эдийн засгийн хөгжлийн сайд өөрөө хэлсэн, эртээд хурал дээр. Тормос болж байгаа хууль байна гэж хоёр удаа хэлсэн. Бүх яамдын сайд нар мэдэж байгаа. 500-700 өдрөөр энэ ажил чинь явахгүй байна, Монголын сезоны эдийн засагт энэ чинь өөрөө нэмэлт засаглалын садаа болж гарч ирээд байна. Энийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, миний хувийн санал бол тэрбум төгрөгөөс доогуур бол ямар ч тендерийн эрх байх хэрэггүй. Хүнд итгэсэн бол итгэ. Тэгээд шалга. Хөндлөнгийн хяналт шалгалтыг оруулж ирэх ёстой. Ийм зүйлийг рекомендаци хийж болно шүү дээ.

            Үнийн тогтворжуулалт, механизм. Үнийн тогтворжуулалтын энэ механизм үр дүнгээ өгч байна уу, цаашид яаж сайжруулах гэсэн нэг юм уу, хоёр өгүүлбэр бас байх хэрэгтэй. Дэд хөтөлбөрүүд явж байна. Энэ өөрөө явж байгаа. Инфляцийн supply, нийлүүлэлтийн тал дээр. Энэ талын юман дээр хоёр өгүүлбэр бас баймаар байна. Институциудыг хэлсэн. Институциуд нь үр ашиггүй бөгөөд хомсдолтой ажиллаж байна. Тийм учраас энэ өөрөө олонхи болчихсон. Одоо гэхэд л бид хуулиар шинэ институци байгуулах гээд л явж байгаа. Энийг, энэ апититыг яаж хязгаарлах юм бэ. Энэ асуудал дээр.

             Бонд. Бондыг зүгээр дурдаад орхичихсон байсан. Энэ дурдсаныг бүгд мэднэ шүү дээ. Гэтэл эртээд Их Хурлын даргын өрөөнд, Их Хурлын дарга юу гэж хэллээ, өвлийн зоорь ч гэдэг юм уу, энэ юман дээр та нар шүүмжлэлтэй ханддаг нүд чинь хаана байна? Дурдах гэж тавиагүй, нүд шүүмжлэлтэй хандаад. Жишээлбэл, энэ дээр одоо Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хорооноос жижиг дунд бизнест мөнгө хуваарилаач ээ гээд хэлээд байгаа юм. Тэгэхээр энд чиний хэлсэн, өмнөх дөрвөн жилд тавьчихсан мөнгө чинь муу байдлаар хуваарилагдсан ч гэсэн яг одоо бодит байдал дээр тэр чинь хугацаанаасаа болоод эргэж ирэх нь бага байгаа. Эргэж цугларах нь. Тэгвэл механизмаа сайжруулах, дээр нь нэмэлт эх үүсвэрийг бондын мөнгөнөөс дор хаяж 100 сая доллар гэсэн тийм байдалтайгаар тодорхой зөвлөмж өг л дөө. Энэ зөвлөмжийг л бид хүлээж байна. Энэ зөвлөмжийг л өгмөөр байна.

            Монгол Улсын өрийн асуудал. Дунд хугацаанд Монгол улсын өрийн асуудал хэцүү болно. Одоогийн анализыг чинь харахад. Тийм биз? Энэ чинь төлбөрийн баланстай шууд холбогдож эхэлнэ. Тэгэхээр энэ өрийн асуудлаар цаашдаа энийг яаж тогтвортой байлгах талаар юу байх юм бэ?

            Худалдаа. Хамгийн орхигдсон юм нь транспорт логистикийн сектор, тэр чигээрээ орхигдчихож. Транспорт логистикаар одоо бид нар яг үнэндээ хэлэхэд тодорхой бодлого алга байна шүү дээ. Төмөр зам нь яах гээд байгаа юм, агаарын тээвэр нь. Сүүлийн үед Батбаяр таван чиглэл яриад байдаг. Тэр бол тэнгэрт явж байна. Яг одоо Монгол улс энд хөрш орнуудтай, Хятадын зүүн хойд мужийн Жилинийг сонгох юм уу, бусад боомтуудыг нь сонгох юм уу. Тэгээд НҮБ-ын одоо, Мянганы хөгжлийн зорилтын 8 дугаар зорилтынх нь нэг юман дээр далайд гарцгүй орнуудад тээвэр логистикийн энэ талын юм болон олон улсын конвенц. Энэний олон талын механизмыг гадаад бодлогынхоо юман дээр яаж суулгаж өгөх юм бэ. Энэ асуудал бас ороогүй байна. Түрүүний Мянганы хөгжлийн зорилтын, 2015 онд дуусна. Энэ дээр хэд хэдэн зорилтууд нь тасарна. Одоо ерөнхийдөө тасраад явж байгаа. 8 дугаар зорилт дээр байгаа одоо Монгол улс ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам энийг анхаараарай. Ингэж хэлээд байгаа шүү. Бид одоо Дэлхийн банкны ангиллаар дунд. Гэтэл тэрний 8-ын 5 дээр нь, “г” дээр нь ч билүү ингээд биччихсэн байгаа юм. GNI-г тооцно. ODA авахын тулд GNI-аар тооцсон тэр тооцоог тэгвэл  ODA авч болно гэж. 

            Бидний өнөөдрийн Монголын бодит байдал бол бид ODA авах төвшинд хэвээрээ л байна. Нийгмийнхээ яг эдийн засгийн бодит амьдрал уруу орвол. Тэгэхээр мэдээж хэрэг, бусад зээлээ авахаас гадна ODA-ээс бас татгалзахгүй байх зөвлөмжийг энэ Мянганы хөгжлийнхөө юман дээр бас уялдуулаад хэлээд өгчихвөл 8-ын хэддүгээр зорилттой уялдуулаад хэлээд өгчихвөл их зүйтэй байх. Транспорт ороогүй байсан.

            Хамгийн сүүлд нь social. Нийгмийн security. Хоёрхон өгүүлбэр хэрэгтэй. Тэр нь юу юм бэ гэхээр өнөөдөр Монголд халамжийн нуугдмал систем яваад байна, амь бөхтэй оршсоор байна. Зөв үү, Чука? Тийм учраас аливаа халамжийн бүх системийг conditional cash transfer буюу нөхцөлт мөнгөн шилжүүлгийн зарчим болгох ёстой гэсэн ийм зөвлөмж байхад л боллоо. Миний хэлэх зүйлүүд, энэ бүхнийг зөвлөмжиндөө оруулаад, ингэвэл ер нь аятайхан юм болчихож магадгүй шүү. Баярлалаа. 

            Б.Гарамгайбаатар: -Үг хэлж дууслаа. Бид нар энэ тайлангийн хүрээнд л ажлаа дүгнэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл энэ мөнгө байхгүй, хөрөнгө байхгүй. Энэ олон улсуудын юунд бид Эдийн засгийн байнгын хороо өөрийнхөө боломжтой зардлыг гаргаад энийг хийлгэсэн байгаа. Бид нарын гол зорилго бол гишүүдийн саналыг мэдээж авна. Гэхдээ бид бас өргөн дэлгэр утгаар нь гэдэг юм уу, гишүүдийн хэлж байгаа тэр бүх саналыг авах боломж үнэхээр байхгүй.

            Өнөөдөр би Энх-Амгалан гишүүний хэлсэнтэй ойролцоо санал хэлэх гээд байна. Нэг ёсондоо бид нар өнөөдөр үндсэн чиглэл, одоо 2016 оныг хүртэлх төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг тодорхойлох гээд байгаа учраас энэ зөвлөмж дээр тэр асуудлуудыг яаралтай, энэ яамдуудын хоорондын уялдаа холбоо байхгүй гээд энэ дүгнэлтэд гарчихсан байж байгаа шүү дээ. Энэ уялдаа холбоог сайжруулах асуудал. Дээр нь хоёр талын гадаад, дотоод орчны байдаол гэхээр Орос, Хятад хоёр улстай байгуулсан гэрээ, хэлцлүүдийн зогсчихсон байгаа нөхцөлүүдийг бид нар яавал хөдөлгөх юм, ингэснээр эдийн засагт ямар ач холбогдол өгөх юм бэ гэдэг энэ асуудал. Төмөр замын асуудал, автозамын асуудал, энэ бүгдийг уг нь задалж, энэ нь эргээд нийгэмд ямар ашигтай юм гээд энэ асуудлуудыг бид энэ тайланд тусгах гэж оролдсон. Тэгэхээр энийгээ бид ажил болгохын тулд аль болохоор энэ тайлангийнхаа энэ дотор байгаа асуудлуудтай уяж явбал дээр байх гэж ингэж бодож байгаа юм. 

            Гадаад өрийн асуудал ярихаар гадаад өрийн тухай хуулийн асуудал яригдаад эхэлж байгаа шүү дээ. Тэр асуудлуудаа хүртэл бид нар энд оруулчихсан байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын хуулийг оруулах асуудлыг энд оруулсан байгаа. Энэ бүгдийг бид нэгэнт хийсэн гэж ингэж би үзэж бахйгаа юм. Ажлын хэсгийн даргын хувьд. Бидэнд хугацаа алгуурлаад байх тусам бид нарын хийж байгаа тайлан үр дүнгүй, нэг ёсондоо ач холбогдолгүй болох гээд байгаа юм. Тийм учраас би 5 дугаар сарын 17 гэсэн. Харин 5 дугаар сарын 17-ноос хойш ажлын хэсгийн гишүүдэд материалыг танилцуулаад, үүнтэй сайтар танилцуулаад, дээр нь гишүүд энэ доторх хүрээн дотор саналуудаа боловсруулж өгөөч ээ гэж ингэж хэлж энэ ажлын хэсгийн хуралдааныг зарласан байгаа юм.

            Тийм учраас энэ тайлан дотор С.Дэмбэрэл гишүүний зарим Чимиддагватай ярьсан ярианууд байдаг юм уу, тэр асуудлуудыг орох газар байгаа бол тэр хэсгүүдэд нь оруулаад энэ тайланг бид нар хамгаалах ёстой. Тэртэй тэргүй чуулганд  оруулах ёстой. Энэ дээр гол чиглэлүүд нь, дүгнэлтүүд нь бас заагдчихсан байгаа. Дөрөв, таван дүгнэлт байгаа юм. 

            Нэгдүгээрт, хамгийн чухал юм бол манай яамдуудын уялдаа, холбоо туйлын хангалтгүй байна гэдэг нэг дүгнэлт гарч ирсэн. Хоёрдугаарт, Орос, Хятад, Орос улсуудтай байгуулсан гэрээнүүд зогсонги байдалд орчихсон байна. Энийг гарах арга замуудыг олох ийм, ийм арга замууд байна гэдэг чиглэлүүдийг өгчихсөн байгаа. Гуравдугаарт, банк, санхүүг сүүлд нэмэх асуудлыг Чулуунбат сайд ярьсан байгаа. Гэх мэтийн энэ асуудлуудаа эхлээд бид нар оруулчихаад дараа нь нэгдсэн том бодлогын шийдвэрүүдийг гаргах асуудлыг дахиад өөр юугаар хийсэн нь илүү оновчтой байх гэж ингэж бодож байна.

            С.Дэмбэрэл: -Би нэг тайлбар хэлчихье. Саяын миний хэлсэн үг бол ажлын хэсгийнхэнд маш тодорхой ойлгогдож байгаа. Тийм биз? Энэ ерөөсөө хийсэнюмыг эвдэхгүй. 

            Б.Гарамгайбаатар: -Эвдэхгүй бол эвдэхгүй юмнуудыг нь оруулна шүү дээ.

            С.Дэмбэрэл: - Энийг эвдэх биш, баяжуулах юмыг нь л би хэлээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, дутуу гэдгээ. Энэ чинь нөгөө илтгэл дотроо байж байгаа. Рекомендаци гэдэг дээрээ ингээд, ингээд шигтгээд оруулчих асуудал байна. Бусад нь ерөнхийдөө бэлэн байгаа юм. Жишээлбэл, чамд өөрт чинь аравхан минутын ажил. Тийм биз, Чимиддагва аа? Ядуурлын тоо нь, Мэндсайхан тэнд сууж байна. Ингээд л энийг тавьчих, тэрийгээ биччих. Multidimensional болсон байна. Тийм учраас өнөөгийн хандлагаараа өөрчилчих гээд л биччих. Тийм биз дээ, Чука? Би ийм юм хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө юм нь, бас нэг зарчмын зөрүүтэй санал нь юу вэ гэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хаяглая гэж хэлээд байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл гурван субъект нь байж байгаа юм. Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд гээд. Энэ гурван хүнд л гурвууланд нь хаягласан байвал энэ маань өөрөө иж бүрэн бөгөөд хүчтэй болно. Дараа нь энийг чинь авч үзээд, эргээд нөгөө  чиглэл, зөвлөмжийн чанартай гаргах юм. Тэгэхээр хэрэгжих магадлал нь их өндөр болно гэсэн үг юм.

            Жишээлбэл, бид сая институцүүдийн, өөрөөр хэлбэл, яамдын юм гээд хамгийн түрүүнд хэллээ шүү дээ. Тэр үнэхээр зөв. Гэтэл тэрэн дээр чинь Засгийн газрын бараа худалдан авалт өөрөө нэг гол садаа нь болоод байгаа юм. Тэрийг жишээлбэл, зөвлөмжөөр жаахан дэлгэрүүлээд оруулаад өгчих гэсэн тийм санаа юм.

 

            Б.Гарамгайбаатар: -Батхүү дарга аа, Их Хурлын даргын захирамжийг Их Хурлын төвшинд л гаргана биз дээ. Бид судалгааны материалаа тэгж л өгнө шүү дээ. Тэрнээс дээш нь шууд өгч болдог юм уу? Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэгт.

            С.Дэмбэрэл: -Болно.

            Б.Гарамгайбаатар: -Тэгвэл тэр чиглэлээр өргөтгөж, тэр саналаа явуулах юм байна шүү дээ. Ер нь Засгийн газар, Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравт зөвлөмж, саналуудаа өгөөд явах.

            -Энх-Амгалан гишүүн.

            Л.Энх-Амгалан: -Нэг зүйл тодруулах гээд байна л даа. Мэдээж, гадаад, дотоод орчиндоо дүгнэлт өгчихлөө, ямар ч байсан нөхцөл байдал ийм байгаа юм байна гээд. Тэгэхээр одоо эндээс чинь гарах үр дүн гэхээр бид нар Улсын Их Хурлын тогтоолын төсөл Улсын Их Хуралд энэ дүгнэлттэй хамт өргөн барих гэж байна уу, эсвэл яах гэж байна вэ?

            Уг нь миний санаж байгаагаар 2008 онд эдийн засгийн хямралыг даван туулах тухай авч хэрэгжүүлэх арга хэмжээ гээд маш сайн Улсын Их Хурлын тогтоол гарсан шүү дээ. Яг тэрэнтэй адилхан нөхцөл байдал ийм болчихоод байгаа юм чинь энэ нөхцөл байдлаас бид нар яаж гарах юм, яах юм бэ гэдэг дээр Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт гэх үү, тогтоол гэх үү, ийм төсөл л бид бэлдвэл. Та тоймтой дөрөв, таван л юм хэлж байна шүү дээ. Ийм тоймтой дөрөв, таван юман дээрээ л.

            С.Дэмбэрэл: -Жаахан нэмье л дээ.

            Б.Гарамгайбаатар: -Энийг бид одоо Эдийн засгийн байнгын хороонд оруулах байх. Энийгээ дуусгаад. Тэгээд Эдийн засгийн байнгын хороон дээр гишүүдэд танилцуулаад, гишүүд Байнгын хорооны хуралдаанаас гарсан тогтоолын төсөл гэдэг юм уу, ямар нэгэн юм гарвал тэрийг Их Хурал руу оруулах ийм л асуудал байна. Тийм биз дээ, Батхүү дарга аа? Туршлагатай хүмүүсээс бас асууя л даа.

            Г.Батхүү: -Тэгнэ.

            Л.Энх-Амгалан: -Их Хурлын даргын захирамжаар байгаа ажлын хэсэг шүү дээ, тийм ээ?

            С.Дэмбэрэл: -Энэ дотор байгаа юмнууд чинь. 

            Л.Энх-Амгалан: -Тийм учраас Их Хурлын даргын захирамжийн тогтоол гэх үү, тэр төслийг бид нар бэлдэх хэрэгтэй гэсэн үг биз дээ?

            С.Дэмбэрэл: -Гурвууланд нь, Үндэсний аюулгүй байдлын, тэр гурван субъектэд очмоор тийм зүйлүүд байгаа юм. 

            Б.Гарамгайбаатар: -Арга хэмжээний төлөвлөгөө гээд. Өөрөөр хэлбэл, энэ дээр суурилсан.

            Г.Батхүү: -Зарчмын хувьд ингэнэ шүү дээ. Ажлын хэсэг Байнгын хороондоо асуудлаа оруулна. Байнгын хорооны гишүүд хэлэлцээд.

 

            Хуралдаан өндөрлөв.

 

            Соронзон хальснаас буулгасан:

            ПРОТОКОЛЫН АЛБАНЫ

            ШИНЖЭЭЧ                                                                                      Б.БАТГЭРЭЛ

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->