demberels@parliament.mn   51 261503

Монгол улс 25 жилийн хугацаанд дөнгөж 30%-аар өсчээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1305

 Монгол Улсын хүн ам ирэх долдугаар сарын дундуур 2.9 саяд хүрнэ. Манай Улсын хүн ам 1988 оны 7 дугаар сард хоёр сая хүрч байсан бол 25 жилийн дараа 900 мянгаар нэмэгдэх нь. Хүн амын хэтийн тооцооны үр дүн, 2013 оны эхний хагас жилийн төрөлтийн түвшиндүндэслэн энэхүү тооцоог хийжээ. Энэ нь 25 жилийн хугацаанд 30%-аар өсч байгаа хэрэг юм. Хэрвээ сүүлийн 20 жилд хүн амын өсөлт эрс багасаагүй бол 15 жилийн өмнө энэ түвшинд хүрэх байсан юм. Хэрвээ энэ хурдаар өсвөл 2040 он гэхэд монголын хүн ам хөгшин бүтэцтэй болно. 1990 оноос өмнө монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь 16 нас хүрээгүй хүүхэд байсан учраас "Хүүхдийн орон" гэж нэрлэдэг байсан. тэр үед нэг гэр бүл 4-10 буюу дунджаар 5-6 хүүхэдтэй байсан юм. Тэр үед төрсөн хүүхдүүд өнөөдөр том болж монгол орныг зах зээлийн хүнд үед үүрэн гарч байгаа юм. Харин 1990 оноос хойш төрөлт энэхүү түвшингөөс 3-4 дахин буурсан. Хэдийгээр 2012 онд 70 гаруй мянган хүүхэд төрсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад араөй өндөр боловч баярлах, сандрах үзүүлэлтийн аль нь ч биш юм. Учир нь энэ бол төрөлт эрс буурсан, картын бараанд орсон, эдийн засгийн хувьд хамгийн хүнд байсан 1993 оны түвшинд л дөнгөн данган хүрч байгаа хэрэг билээ. Хэрвээ зах зээлийн хямрал тохиолдоогүй байсан бол 1993 онд монголд жилд 100.000 хүүхэд элбэг төрж, өнөөдөр Монгол улсад жилд 200 шахам мянган хүүхэд төрж, хүн ам 4 сая гаруй болж байх байсан юм. Одоо бол монголчуудыг залуучуудын орон гэдэг. Залуучууд гэдэг насанд 16-45 нас ордог учраас энэ нь аль хэдийн манай орон гэр бүлийн хувьд асар их өөрчлөлт орсоны илэрхийлэл юм. 2040 оноос эхлэн хүн амын хөгшрөлд орно гэдгийн цаана үндэсний аюул нүүрлэж байдаг. зарим тооцоогоор өнгөрсөн 20 жилийнх шиг гэр бүлийн хямрал үргэжилбэл 2040 оноос хүн амын бууралт эхэлнэ. өөрөөр хэлбэл, одоогийн залуучууд маань хөгширч, гэр бүлийн идэвхтэй амьдралаас гарсан үе ирнэ гэсэн үг. Тэр цагт төрөх насны эмэгтэйчүүд цөөн, нийгмийн асуудал дарамт асар их болж, цагаачлалын бодлого явуулж, гаднаас хүн хүчийг асар ихээр оруулж ирэхээс өөр аргагүй болно. Европын орнуудын одоогийг асуудал бидэн дээр ирнэ, гэхдээ хамаагүй хурдан, бас хүндээр ирнэ гэсэн үг. Учир нь монгол улсыэ хүн амын өсөлт буурч эхлэх л юм бол ердөө 20-30 жил дотор манай улсын хүн ам 500.000 болтолоо цөөрнө гэдэг прогоз бий. Хүн амын бодлого гэхээсээ илүү гэр бүлийг хамгаалах, дэмжих, хөгжүүлэх зөв бодлого өдгөө яаралтай дутагдаж байна. Ялангуяа эх хүүхдийн болон гэр бүлийн нийгмийн хамгаалал, даатгал, халамжийн бодлогыг цогцоор нь хугацаа алдалгүй шинэчлэл шаардлага тулгамдаад байна. 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->