demberels@parliament.mn   51 261503

Макро эдийн засгийн бодлого болон Улаанбаатар хотын бодлого нь уялдахгүй л юм бол ямар юмных нь Засгийн газар байхав дээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1079

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 05 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛЭЭС

А.Бакей: 19 гишүүнээс 10 гишүүн ирсэн байна. Батзандан гишүүн түрүүн ирээд бүртгүүлээд гарсан. Бурмаа гишүүн одоо ирж байгаа юм байна. Ирц бүрдсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаан нээснийг мэдэгдье.

        Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ.

А.Бакей: Баярлалаа. Самбуугийн Дэмбэрэл гишүүн

 С.Дэмбэрэл: Энэ ч хүний хараа шалгасан их эвгүй л бичиг баримт байна. Үүнийг чинь уншихаас ч дургүй хүрч байгаа. Хүнийг хүндэтгэсэн зүйл тарааж өгч бай, нэгдүгээрт.

            Хоёрдугаарт, би Эрдэнэбат гишүүнтэй маш их санал нэгтэй байна. Утгагүй байна. 70 жил биелэлт ярьж байна. Төлөвлөгөөний биелэлт ийм боллоо, тийм боллоо л гээд байх юм. Үүнээсээ ичээч. Одоо болих хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газар юм бол ядахдаа үүнээсээ авахуулаад шинэчлээч. Засаглалыг дүгнэдэг энэ аргачлалыг 70 жил мөрдөж байна. Инээдэмтэй болчихоод байна. Үүнийгээ өөрчлөөч гэсэн ийм нэг санал байна.

            Дээр нь, Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж ирж байгаа институциуд /байгууллагууд/-ын хоорондын уялдаа, чадавхи маш сул байна. Тийм учраас тусгай судалгаа явуулмаар байна. Тэр нь юу вэ гэхээр, энэ засаглалын эргэлтэд орж байгаа бичиг баримтуудын замын зургийг нэг гаргамаар байна. Асар уддаг юм байна. Энэ  замын зураг, зам чинь маш урт учраас засаглалын технологи их урт учраас үр дүн нь маш сул байна. Баримт эргэлтийг харахад, зөвхөн Засгийн газрын худалдан авалт төдийгүй ерөөсөө энэ Засгийн газрын тогтоол шийдвэр, хөтөлбөрийг гаргах үйл явц, түүнийг боловсруулах шат, энэ яаман дотроо, яам хоорондын  баримт бичгийн эргэлт асар удаан байна. Энэ баримт бичгийн эргэлт гэдэг зүйл чинь засаглалын үр ашгийг харуулдаг маш чухал үзүүлэлт байдаг. Тэр манай Монгол Улсад маш муу байна. Энэ дээр манай Байнгын хороо их анхаармаар байна.

             Дараагийн нэг хэлэх зүйл, сүүлийн үед их хүчтэй ажиглагдаж эхэлсэн. Улаанбаатар хотын эдийн засгийн бодлого, Монгол Улсын макро  эдийн засгаас хол хөндий бөгөөд тасархай болж эхэлсэн. Асар том том төслүүд ярьж байна. Метроноос авахуулаад, тэр нь хаана,  яаж, эдийн засгийн  үр ашиг талаасаа ямар юм бэ, яаж хэрэгжих юм бэ гэсэн талын юм ерөөсөө байхгүй байна. Энэ дээр ч байхгүй, хаана ч байхгүй. Хэрэв ингэхгүй л юм бол, нийт Монголын эдийн засгийн идэвхжлийн 90 хувь нь явагдаж байгаа энэ хотын эдийн засгийн орон зайг яах юм бэ? Энэ макро эдийн засгийн бодлого болон Улаанбаатар хотын эдийн засгийн бодлого нь хоорондоо уялдахгүй л юм бол ямар юмных нь Засгийн газар байхав дээ. Энэ тал дээр их онцгой анхаарах хэрэгтэй байна.

             Энэ их олон жил яригдаж байгаа зүйл! Хөрөнгө оруулалтын үр ашгийн эрэмбэлэл одоо хүртэл байхгүй байна. Энэ дээр ч мөн л алга байна. Тодорхой объектынх нь ажлын үйл явц тэдэн хувь бэ гэдэг нь чухал биш, ерөөсөө энэ 2012 онд хэрэгжсэн, нийт, хэрэгжихээр төлөвлөсөн эхлэл, түүний хөрөнгө оруулалт өнөөгийн цэвэр өртөг дээр нь суурилсан хөрөнгө оруулалтын үр ашгаар нь эрэмбэлсэн эсэх, цаашдаа эрэмбэлж чадах эсэх, тэгээд эрэмбэлэх юм уу? үгүй юу? 13, 14, 15 он гээд, цааш нь яах юм бэ? Ийм юмнуудыг хийхгүй, ийм байдлаар, ингэж оруулж ирдэг явдал бол зөвхөн энэ Засгийн газрын алдаа биш, угаасаа бүх Засгийн газар ийм л байсан. Тийм учраас үүнийг өөрчлөх хэрэгтэй гэсэн ийм саналтай байна. Баярлалаа.

А.Бакей: Дараа нь хэлэлцэх дэгийн тухай асуудлыг би ярьсан. Үндсэн чиглэл болоод институциудын хоорондын ажлын уялдаа  чадавхийг бэхжүүлэх талд бас цаашдаа анхаарах хэрэгтэй гэсэн санал хэлж байна.  Мөн Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг гэдэг чинь өөрөө бараг Монгол Улсын эдийн засгийн тал хувь. Гэтэл энэ асуудал Үндсэн чиглэл дээр тодорхой тусгагдаагүй байна гэсэн санал хэлж байна. Би гишүүдийн энэ үнэтэй саналыг үгүйсгэхгүй байна. Авах саналыг авахаас өөр арга байхгүй.

             Засгийн газар болоод Аудитын дүгнэлтийг харьцуулах харах боломжоор цаашдаа бас хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байна. Үнэхээр өнөөдөр Аудитын газрын, аудитын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж өөрөө бас боловсронгуй биш байгаа. Тийм учраас үүнийг ч гэсэн цаашдаа сайжруулж, оруулж ирэх, их шуурхай ажилладаг, төсөв, Үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтэд  тодорхой гүйцэтгэлийн аудит хийж байх ийм  үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Энэ чиглэлээр ч гэсэн энэ дүгнэлтэд тусгах нь зүйтэй гэж бодож байгаа.

             Үндсэндээ ийм чухал саналууд гарлаа. Эдгээр саналуудыг тоймлож Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлье. Тэгээд ер нь бол цаашдаа мэдээж энэ дэгийг ч өөрчлөх хэрэгтэй юм шиг байна.  Боловсронгуй болгох. Тэгэхээр ажлын хэсэг байгуулъя. Би өнөөдөр зарчмын хувьд энэ асуудлыг боловсронгуй болгохтой холбоотой ажлын хэсэг байгуулъя гэдгийг тохиръё. Дараа нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг байж таарах байх. Үүнийгээ зөвлөлдөж байж дараагийн хурал дээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталъя гэж бодож байна.


             С.Дэмбэрэл: нэг юм тодруулах гэсэн юм. Түрүүний институциудын хоорондын ажлын уялдаа гэдэг чинь. Би нэг тодорхой санал хэлсэн. Энэ ажлын уялдаа байхгүй, их муу. Ажлын уялдааг сайжруулах гэж давтах бол чухал биш. Хамгийн гол нь яагаад гэдэг цаадах шалтгааныг нь судлах хэрэгтэй байна. Тэнд баримтын  эргэлт, цаасны эргэлт маш удаан байдаг юм. Нэг жишээг нь Батбаяр сайд өөрөө хэллээ. Ажлыг хийлгэхгүй гэсэн хууль байнаа. Худалдан авалт. Тэр бол үнэн. Жишээлбэл, 150 сая төгрөгний тендер зарлах гэж одоо З сарын өмнө 2 сарын 29-нд  тендер нь зарлагдаад,  З сарын 29-нд нээгдээд, 4 сарын 29-нд ялагч нь тодроогүй байгаа, гуравхан оролцогчоос. Тэгэхээр чинь зөвхөн энэ Засгийн газрын худалдан авалт буюу нийтийн хөрөнгө оруулалт дээр ийм удаан эргэцтэй байж байна. Гэтэл энэ Засгийн газрын дотор  болон  Засгийн газрын институци хоорондын, энэ ард иргэд, зорилтот группэд хүрдэг тэр баримт бичгийн өөрийнх нь  эргэлт үнэхээр инээдэмтэй бөгөөд хамгийн үр ашиггүй байгаа юм. Тийм учраас түүнийг тодруулъя. Өөрөөр хэлбэл баримт, эргэлт гэсэн томъёоллыг оруулаад, үүнийг хурдасгахын тулд Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвд, энд олон улсын туршлага гээд байх юм байхгүй, зүгээр л Монголын засаглалын баримт бичгийн хурдац нь ямар байна вэ гэдгийг гаргаж ирээ гэсэн тийм судалгааг захиалах хэрэгтэй гэж би бодож байна.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->