demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Санхүүгийн шинэчлэлийг хийх гэж байгаа бол цоо шинэлэг арга барилаар хандах хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1041

“Санхүүгийн секторын шинэчлэлийн бодлого болонз ээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогын альтернатив хувилбар боловсруулах

Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл

 

2013 оны 05 дугаар сарын 06ы өдөр (Даваа гараг)

 

Хурал төрийн ордны их ёслолын танхимд 15:00-д эхлэв.

 Ажлын хэсэг бүрэн бүрэлдхүүнтэй /Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Монголын Банкны холбооны дэд ерөнхийлөгч Б.Найдалаа, Монголын Банк бус санхүүгийн холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч О.Ганзориг, МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого,төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Т.Цогтбаяр, Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч М.Бат-Оргил, Хадгаламж зээлийн хоршоодын холбооны ерөнхийлөгч Ш.Гоохүү нар/ хуралдлаа.

 Хэлэлцэх асуудал

Ажлын хэсгийн гишүүн тус бүрээс ирүүлсэн саналын материалуудын талаар Их Хурлын гишүүн С.дэмбэрэл мэдээлэл, тайлбар хийв. Зохих тоогоор хувилж, үзүүлэв.

             С.Дэмбэрэл: - Та бүхний ирүүлсэн материалуудыг механикаар нэгтгэхэд л овоо олон зүйл санал болж байна. Гэвч ирүүлсэн саналууд дээр нэмэлт боловсруулалт хэрэгтэй байна. Хэрэгжих хөтөлбөр, арга хэмжээнүүдийнхээ үр дүнг хэмжих заалт байх хэрэгтэй. Хүлээгдэж байгаа үр дүн, хэмжих хэмжүүр нь тодорхой байх ёстой. Шаардлагуудыг нь хэмжиж болохуйцаар тодорхой гаргаж ирэх хэрэгтэй байна. Үйл ажиллагааны төлөвлөгөө шиг юуг, яаж, хэн, хэзээ хийх вэ гэдэг нь тодорхой харагдах хэрэгтэй. Хэн хийх вэ гэхэд л төрөөс, хувийн хэвшлээс хэн хэн хамтарсан байдлаар байх ёстой вэ гэдгийг харуулмаар байна. Баг байх хэрэгтэй. Санхүүгийн шинэчлэлийг хийх гэж байгаа бол цоо шинэлэг арга барилаар хандах хэрэгтэй.

 Ө.Ганзориг: - Өнөөдөр мөнгөний асуудлыг Санхүүгийн сектор гэхээсээ илүү Монгол банк л удирдаж байна. УИХ-ын ЭЗ-ын байнгын хороо удирдаж байх ёстой. Монгол банк зөвхөн мөнгөний бодлого л ярьж байна.

             Т.Цогтбаяр: - Санхүүгийн бодлого алга. Хэдхэн асуулт асуухад л амархан уначихдаг. Инфиляци, үнийн өсөлтийн эсрэг яах вэ гэхэд л хариу өгч чадахгүй байна шүү дээ.

             С.Дэмбэрэл: - Бид одоогийн Монголын Эдийн засгийн системийг өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй байна. Өрсөлдөөн байхгүй байхад ямар чүр дүн гарахгүй. Норвегийн туршлага гээд л яриад байна. Гэвч тэр нь муу засаглалтай үед хэрэгжихгүй. Хөгжлийн банк гэхэд л одоо банк санхүүгийн системээсээ гарч, төсвийн гадуурх санхүүжилт хийдэг, шуудай шиг юм боллоо. Санхүүгийн системд санаа тавьж, юм хийдэг Бодлогын зөвлөл алга. Юм хийгдэхгүй байна.

 Ө.Ганзориг: - Модель л яриад байна. Хоосон онол яригчид, гадаад дотоодод ph.D хийсэн, ажил амьдралын туршлагагүй хүмүүс энд тэнд том том яриад, бодит юм огт хийгдэхгүй байна.

 А.Алтансүх: - Хөгжлийн асуудлыг шийдэхэд төрийн болон төрийн бус байгууллага уялдаа холбоо бэх байж, хамтран шийддэг болохын тулд мэргэжлийн холбоодын оролцоог хуульчилж оруулах зайлшгүй шаардлага байна. Тэгээд мэргэжлийн холбоод зохицуулах, гүйцэтгэх ажлыг ч хариуцдаг болгох шаардлага байна.

С.Дэмбэрэл: - Оруулж, оролцуулж байгаа хэлбэр байгаа боловч дандаа хагас дутуу оролцуулж, дулимаг үүрэг гүйцэтгүүлээд байгаа юм.

 Т.Цогтбаяр: - Нэр зааж оруулбал том дэвшил болно. Эдийн засгийн байдлын тухай хуулинд ч оруулах л хэрэгтэй. Мэргэжлийн холбоод ч өөрсдөө стандартад орох хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмаа ч бас давхар хийх хэрэгтэй.

 С.Дэмбэрэл: - Та бүхний бичгээр ирүүлсэн саналууд зарим нь тодорхойгүй байна. Хэн юуг яаж хийх вэ гэдэгийг задлаж тодруулах хэрэгтэй. Маш нарийн зааж оруулахгүй бол бас л ерөнхий тойм байдалтай зүйл бас байна. Төрийн өмчит байгууллагууд байгуулж, экспортыг дэмжих тухай сайдууд, яамд ярьж явна. Гэтэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад ямар хөшүүрэг хэрэглэж үүнийг хийлгэх тухай зүй нь ярьж байх ёстой юм л даа.

 Т.Цогтбаяр: - Надад нэг санал байна. Засгийн газраас урт хугацааны бонд гаргах, суурь бүтээгдхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний зээл, үл хөдлөх хөрөнгийг үнэт цаасаар арилжаалах...

 С.Дэмбэрэл: - Ер нь энэ долоо хоногтоо багтаж ажлын хэсгээрээ дахин уулзая. Ялангуяа яаж хийх вэ гэдгээ нарийвчилцгаая. Гарцыг яаж хэмжихээ тодруулж бич. Төрөөс ялгаатай хувилбар байх хэрэгтэй. Харьцуулах боломж олгох хэрэгтэй. Бид хувийн хэвшлийнхэний хүч, нөөц, ур ухааны онцлогыг харуулахуйц санал, хувилбар дэвшүүлэх хэрэгтэй. Банкны Холбоо илүү тодорхой саналууд өгмөөр байна.

 А.Алтансүх: - УИХ хууль баталдаг. Эдийн засгийн өөрчлөлтийг ч хуулиар баталгаажуулан хийх хэрэгтэй. Тиймээс санхүүгийн түвшинд ч төр хуувийн хэвшлийнхэний харьцааг хуульчилан баталгаажуулах хэрэгтэй.

 С.Дэмбэрэл: - Эдийн засгийн байнгын хорооноос энэ бүх байдалд үнэлэлт дүгнэлт хийгээд өгдөг ч гишүүд уншихгүй, ойлгохгүй байна. Гүйцэтгэл дээр нь дандаа л төр хувийн хэвшил хамтарна гээд л оруулаад байгаа. Төр бодлогоо гарга, хяналтаа тавь, хувийн хэвшлээр хийлгэ гэж л гаргаж байгаа.Засгийн газрын байгууллагуудаар хийлгэхээр л буруудаад байна шүү дээ.

Ө.Ганзориг: - Бид өмнө нь Эдийн засгийн байнгын хороон дээр нэгдмэл санал оруулж байгаагүй. Тиймээс үзүүлэнтэй илтгэл /РРР/ тавих хэрэгтэй.

 Ж.Бат-Орших: - Бидэнд мэдлэг, чадвар, арга туршлагууд байна. Тиймээс хэний ч өмнө бодит, сайн саналууд гаргах, тайлбарлах, хамгаалах боломжтой гэж бодож байна.

С.Дэмбэрэл: - Бид хүлээгдэж байгаа үр дүнг арга замтай нь, өвөрмөц, шинэлэг юм л гаргах хэрэгтэй. Цөөхөн хоногын дараа, даруйхан дахиж уулзацгаая. Ажлын өдөр боломж олдохгүй бол амрадтын өдөр, хагас сайнд, МҮХАТ дээр уулзацгаая. Тэнд эхний бүтээгдхүүнээ базаж авцгаая. Юуг, хэн, ямар арга замаар, хэзээ, яаж хийх юм, Ямар үр дүнд хүрч, түүнийгээ ямар үзүүлэлтээр хэрхэн хэмжиж батлах юм бэ гэдгээ маш тодорхой гаргаж ирэх ёстойг дахин сануулъя. За одоо өндөрлөцгөөе.

 Хуралдаан 16 цаг 00 минутад өндөрлөв.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->