demberels@parliament.mn   51 261503

Монгол судлалыг шинэ түвшинд гаргах цаг болсон

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 988

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЧУУЛГАНЫ 2013 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 12Ы ӨДӨР /БААСАН ГАРИГ/-ИЙН

НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

             Хуралдаан 9 цаг 30 минутад эхлэв.

            З.Энхболд: - Суудалдаа сууцгаана уу, Улсын Их Хурлын 2013 оны Хаврын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаан ирвэл зохих 74 гишүүнээс 42 хүрэлцэн ирж, 56.8 хувийн ирцтэй байгаа тул нээснийг мэдэгдье.

            Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя. Хоёр асуудалтай. Эхнийх нь “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, хоёр дахь асуудал Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргалаас Монгол улсын Ерөнхий сайдад тавьсан “Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49.2-т асуулгын хариуг Баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно гэж заасан байдгийн дагуу үдээс өмнө рүү шилжүүлсэн байгаа. Хэлэлцэх асуудал дээр саналтай гишүүд байна уу? Алга байна. Эхний асуудал.

             Нэг. Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/

            Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/ асуудлыг эхэлье. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулна. О.Баасанхүү гишүүнийг индэрт урьж байна.

            О.Баасанхүү: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн миний бие Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу өргөн барьж байгаа билээ. Энэхүү тогтоолын зорилго нь Монгол Улсын түүх, зан заншил, уламжлал, хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг зэрэг олон салбарыг гадаадын улс оронд танилцуулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага холбоод, эрдэмтэн судлаачдын нэгтгэн нэгдсэн зохион байгуулалтад оруулж, төрийн бодлого эдийн засгийн туслалцаа дэмжлэгтэйгээр монгол судлалыг хөгжүүлэхэд чиглэнэ.

            Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлэх нь зөвхөн судалгаа шинжилгээний асуудал төдийгүй Монгол Улсын гадаад нэр хүнд, улс гүрний тусгаар тогтнолын баталгаатай шууд холбоотой асуудал билээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс монгол судлалыг хөгжүүлэх талаар 2 удаагийн зөвлөмж гаргаснаас гадна Улсын Их Хурлын 2010 онд баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстэн оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гэж тодорхойлоод, цааш нь монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншил хамгаалах хөгжүүлэх судлах ажлыг төр ивээлдээ авч Дэлхийн монгол судлалын төвийг Улаанбаатарт байгуулж монголч эрдэмтдийг судалгааны ажлуудад татан оролцуулна гэж заасан.

            Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан удаа дараагийн зөвлөмжийн дагуу монгол судлалын олон салбарыг төрийн ивээл дор эрчимтэй хөгжүүлж, олон улсын монгол судлалын үйл ажиллагаанд өөрийн оролцоо хийгээд үр нөлөөг нэмэгдүүлэх, гадаад дотоодын монгол судлаачдын шинэ залуу халааг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор цаашид монгол судлалын үндэсний академи байгуулах нь зүйтэй байна. Ингэснээр Монгол Улс олон улсын монгол судлалын гол төв нь байх бодит боломж нэмэгдэх төдийгүй, үндэсний хэл соёлын дархлаа бэхжиж манай улсын гадаад сурталчилгаа олон улсын хэмжээнд өсөн нэмэгдэх нэгэн үндэс болно гэж үзэж байна. Монгол судлалын талаар судалгаа сургалтыг Шинжлэх ухааны түүхийн хүрээлэн, Философи социологийн эрх зүйн хүрээлэн гэсэн эрдэм шинжилгээний байгууллагууд, мөн Монгол улсын их Сургуулийн Нийгмийн ухааны их сургууль, Монгол улсын их сургуулийн Багшийн их сургуулийн Түүх, нийгмийн ухааны сургууль бусад янз бүрийн хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын нийгмийн ухааны салбарууд түүнчлэн Олон улсын монгол судлалын холбоо, Нүүдлийн соёл иргэншил судлалын олон улсын хүрээлэн гэх мэт төрийн бус байгууллагууд зохион байгуулж ажиллаж байна.

             Иймд уг тогтоолын төсөлд монгол судлалын талаар судалгааны үйл ажиллагаа эрхэлж байгаа хүрээлэнгүүдийг нэгтгэн Монгол судлалын Үндэсний академи байгуулахаар уг академи нь монгол судлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого, зорилтыг олон нийтэд хүргэх тухайн чиглэлээр судалгаа хийж байгаа залуу судлаачдыг дэмжих, үе шаттайгаар бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх мөн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өөрийн оронд тогтоосон хугацаанд зохион байгуулах, хилийн чанадад таниулах, сурталчлах зэрэг үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлж байхаар тусгалаа. Тогтоолын төслийг танилцуулж дууслаа. Та бүхэн хэлэлцэж өгнө үү.

             З.Энхболд:А.Бакей гишүүн үг хэлнэ.

            А.Бакей:- Баярлалаа. Тэгэхээр ер нь бол монгол судлалын талаар Монгол улсын төр засгаас анхаарах, бодлогоо тодорхойлох, бодлогоо бодитойгоор хэрэгжүүлэх цаг нь болсон гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энд бол ердөө өнгөрсөн 2012 онд Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр бие даасан  хөтөлбөр боловсруулж баталсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бас Монгол судлалын сан байгуулах талаар зарлиг гаргасан байна. Тэгэхээр төрийн 2 ийм том бодлогын баримт бичгийг дөнгөж батлаад нэг жил болоогүй байхад, тэрний хэрэгжилтийг огт дүгнээгүй байхад дахиад нэг талаас нь жижигхэн бүтцийн гэдэг юм уу, бүтцийн бас биш юм даа, өнгөн хэлбэрийн ийм юм оруулж ирээд тэгснээрээ асуудал нэг их сайжрахгүй гэж би бодож байгаа. Хамгийн гол тэр хөтөлбөр, зарлигийг хэрэгжүүлэх тал дээр Засгийн газар бодитой ажил хийх ёстой. Тэрийгээ харин Байнгын хороо авч хэлэлцээд, хэрэгжилт нь тааруу байвал юун дээр анхаарах вэ гэдэг талаар анхаарч ажиллах ёстой гэж бодож байгаа.

            Одоо судлалын академийг статусын хувьд бол шинжлэх ухааны академийн бүтцийн салбар академи байдлаар байгуулахаар санал оруулж байгаа юм байна. Тийм нөхцөлд бол энэ асуудлыг заавал Улсын Их Хурлын тогтоолоор батлах шаардлага байхгүй. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Шинжлэх ухааны академи өөрөө шийдээд явах эрх зүйн зохицуулалт байж байгаа. Тийм учраас энэ асуудлыг заавал Их Хурлын тогтоолоор баталгаажуулах шаардлага байхгүй гэсэн ийм байр суурьтай байна. Тэгэхдээ би үүгээр бол монгол судлалыг дэмжихгүй байгаа хэрэг биш шүү. Дэмжиж байгаа. Энэ дашрамд хэлэхэд энэ шинжлэх ухааны талаар бас  манай гишүүдийн дунд янз янзын хандлага байдаг л даа эерэг сөрөг. Яг бодит байдал дээр өнөөдөр Монгол улсын шинжлэх ухаанд бол Монгол Улсын төсвөөс жилдээ зарцуулж байгаа нийт төсөв нь бол 17 тэрбум төгрөг л байгаа. Энэ бол хаанаа ч хүрэхгүй, залуу эрдэмтэд очиж ажиллахгүй байна гэж хэлээд байгаа, гэтэл сарын 300, 400-хэн мянган төгрөгт ямар ч залуу орж ирээд тархиа гашилгаж, шинжлэх ухаан судалгааны ажил хийж суух тийм сонирхол төрөхгүй байна. Тийм учраас хэрвээ энэ асуудлыг ярина гэвэл нэлээд ул суурьтай, нухацтай, олон талаас нь иж бүрэн цогц байдлаар ирцийн хувьд ямар өөрчлөлт хийх үү, бүтэц зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлт хийх үү, менежментийн хувьд ямар өөрчлөлт хийх үү, хүний нөөцийн хувьд ямар өөрчлөлт хийх үү, санхүү төрийн дэмжлэгийн хувьд ямар өөрчлөлт хийх үү гэх мэтээр ийм иж бүрэн хандах асуудал шүү. Түүнээс биш ингээд нэг л талаас их явцуу байдлаар бүх юмыг шинжлэх ухааныг хараар будаж болохгүй шүү. Би энэ дээд боловсрол шинжлэх ухааны байгууллагуудад гучаад жил ажилласан хүний хувьд бол нарийн юмыг зохих хэмжээгээр мэдэрч байгаа хүний хувьд бол энэ асуудлыг зориуд хэлье гэж бодлоо.

            З.Энхболд:- С.Дэмбэрэл гишүүн.

            С.Дэмбэрэл:- За баярлалаа. Тогтоолын төслийг хэлбэрийнх нь хувьд дэмжихгүй байна. Доторх агуулга буюу монгол судлал гэдгийг бол маш их дэмжиж байгаа. Дөнгөж саяхан Ж.Батзандан маш тодорхой юм ярилаа. Яг үнэндээ байдал тийм л байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр монгол судлал гэдгийг монголын төрийн зүгээс нэлээн тодорхой хэмжээнд дэмжиж, тодорхой гранд сан бий болгоод, үүнийгээ монголыг сайн сурталчилж, монголыг зөвхөн үе төдийгүй өнөө үеийн ирээдүй үетэй нь хамт судалж байгаа хүмүүст тодорхой хэмжээний гранд өгдөг. Тэр нь өрсөлдөөнт байдлаар тэр хүмүүсийг улам цаашаа юм хийнэ гэсэн тийм эрмэлзэл, сэжим, түлхэцтэй болгодог ийм зүйлийг монгол судлалын асуудал хариуцдаг холбогдох байгууллага нь оруулж ирэх хэрэгтэй. Та бүхэн санаж байгаа бол Есүхэйн Тэмүүжин гэдэг хүний Чингис гэдэг нэр цолыг төр авна гээд инээдэмтэй юм хэлэлцэж байхад ч би хэлж байсан. Монгол судлал гэдэг зүйл орхигдсон байна шүү. Эртхэн энийг төрийн зүгээс гранд өгөх байдлаар дэмжээд явсан нь дээр шүү гэсэн санаа хэлж байсан. Тэгэхээр цаашдаа монгол судлалыг , агуулгынх нь хувьд сайжруулаад, тусгайлан оруулж ирвэл их зүйтэй. Тэгэхгүй бол өнөөдөр, жишээлбэл монголын эдийн засаг гэхэд Дэлхийн банк судалж байна, IMEF судалж байна, Азийн хөгжлийн банк судалж байна. Өөр хэн судалж байгаа юм бэ? Тэр монгол судлалын хүмүүст чинь урам зориг хэрэгтэй байна. Олон жил сайн дурын үндсэн дээр, өөрсдийнхөө сонирхлоор, өөрсдийнхөө монголыг гэсэн тэр сэтгэлээр явлаа. Монгол улсын төрөөс энэ асуудлыг нэлээн нухацтай авч үзээд, монгол судлалыг шинэ түвшинд гаргах цаг болсон байна. Үүнийг хууль, тогтоолын төсөл санаачлагч анхааралдаа аваад, холбогдох яамдтай нь ажиллаад, энэ төслийг дахиад Байнгын хороогоороо нэлээн нухацтай баримт бичиг болгоод оруулж ирсэн нь дээр гэж бодож байна. Баярлалаа.

            З.Энхболд:- Р.Гончигдорж гишүүн үг хэлнэ.

            Р.Гончигдорж:- Баярлалаа. Монгол судлалын асуудлыг хөгжүүлэх тухай асуудлаар монголын төр сүүлийн жилүүдэд тодорхой арга хэмжээ авч байгаа. Энэ бол төрийн зүгээс авч байгаа арга хэмжээ. Хөтөлбөр батлагдлаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжих сан байгуулах тухай асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол төрийн зүгээс бодлого, зохион байгуулалт, санхүүгийн хувьд авч явж байгаа эхлэл энэ мөн. Аливаа судлал гэдэг маань бол эрдэмтэд дээрээ тулгуурладаг. Мөн эрдэмтдийн судалгааг үнэлэх, судалгааг дэмжих, судалгааг олон улсын түвшинд хөгжихөд олон талын харилцааг бий болгох ийм л гурван тулгуур дээр явдаг зүйл. Бид нар өнөөдөр монгол судлалын талаар эрдэмтдийнхээ бүтээсэн, хийсэн зүйлийг зохих ёсоор нь үнэлэх ёстой. Эрдэмтдийнхээ чадавхыг үнэлэхгүй, үгүйсгэх байдлаар асуудлыг яриад тэр нь академи гэдэг нэг юм байгуулснаар болдог гэсэн  ийм үзэл баримтлал байж болохгүй.

            1950-иад оны үед Орост генетик гэж энэ бол хүнлэг шинжлэх ухаан биш хаагдаж, Орос бол генетикийн шинжлэх ухааны чиглэлээр бол дэлхийгээс асар их хоцорсон шүү дээ. Түүн шиг монгол судлалыг тодорхой үед бол зөвхөн гадаадын эрдэмтэд судлахаас монголын эрдэмтэд судалж болохгүй тийм эмзэг сэдэвтэй байсныг санах хэрэгтэй. Харин өнөөдөр монголын эрдэмтэд монгол судлалын төвийг монгол улс маань монголын шинжлэх ухаан судлаачид маань төв нь болж чадсан гэдгийг бид үнэлэх ёстой. Гадна байгаа түрүүний гишүүдийн нэрлэсэн тэр монгол судлалын байгууллагууд эдгээр бол өнөөдөр хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр Монгол судлалын төв бол монголын эрдэмтэд Монгол улс өөрөө монгол судлалын төв мөн гэж. Түрүүн А.Бакей гишүүн хэллээ. Байгуулах гэж байгаа академийн тухай асуудлаар. Энэ бол шинжлэх ухааны академийн статусын тухай хуулийн 4.2-т шинжлэх ухааны академи тодорхой судалгааны чиглэлээр тодорхой хүрээлэнгүүдийг нэгтгэн салбарын академи байгуулах эрхийг бол тэнд өгсөн. Өөрөөр хэлбэл бид нарт бүтэц зохион байгуулалтын асуудлаар дутаад байгаа юм байхгүй. Түрүүн А.Бакей гишүүн хэллээ, С.Дэмбэрэл гишүүн санааг нь хэллээ. Өнөөдөр шинжлэх ухаанд гаргаж байгаа зардлын хэмжээ 17-хон тэрбум төгрөг. Нэг сонгууль явуулах л зардал. Уг нь үндэсний төсвийн 2 хувь хүртэлх хэмжээнд бол санхүүжих ийм асуудал байгаа юм. Өнөөдөр гаднаас төгсөж ирж байгаа залуу эрдэмтэд монголдоо ирээд буцаж байна гэж хэллээ. Тэр нь академи гээд хаалттай байгууллага байгаад буцаж байгаа юм шиг ярьж байна. Ингэж худлаа ярьж, ингэж худлаа арга замыг тодорхойлох юм бол бид тэднийгээ хэзээ ч дэмжиж чадахгүй. Юу вэ? Өнөөдөр зарим орон гадаадад төгссөн, гадаадад өндөр боловсрол олсон залуу эрдэмтдэдээ бүхэл бүтэн лабораторийг нь байгуулж өгөөд, лабораторид нь ажиллах хүчийг нь бэлдэж өгөөд, тодорхой чиглэлийг нь өгөөд ингээд өсөж гаргаж ирж байгаа шүү дээ.  Нэг ийм лаборатори гэхэд шинжлэх ухаанд зарцуулж байгаа 17 тэрбум төгрөг чинь юу ч биш шүү дээ. Ганцхан тийм өндөр түвшний лаборатори. Тийм учраас Улсын Их Хурлын гишүүд ийм нэг бидний заншсанаар бүтэц зохион байгуулалт, байгууллага байгуулах гэж оролдохын оронд Монгол улсын төсвийг батлахдаа шинжлэх ухааны зардлын төсвийг нэмэгдүүлэх чиглэлээр харин хүчээ нэгтгэж ажиллах зайлшгүй шаардлагатай. Энэ үүднээсээ Байнгын хорооны саналыг дэмжиж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ тогтоолыг хэлэлцэх шаардлагагүй юм.

            Харин монголч эрдэмтдийн энэ судалгааг дэмжих, энэ чиглэл дээр шинжлэх ухааны хамтын ажиллагаандаа бол энэ монгол судлалын асуудлыг монголдоо төвлөрүүлэх чиглэлийн бодлого дээр үргэлжлүүлэх, энэ чиглэлээр монгол судлаачдын томоохон хуралдаанууд жил болгон зохиогдож, жил болгоны уламжлал болсон энэ чиглэлээр энэ эрдэмтдийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч байгаа, сэдвийн хүрээ өргөжиж ирж байгаа, хаалттай сэдэв байхгүй болсон. Энэ чиглэл дээр. Энэ бол тусгаар тогтнолоо сэргээн байгуулсны 100 жил, Ардчилсан хувьсгалын 20 жил, бусад олон түүхэн чухал үеүдийг монгол судлалыг зөвхөн монгол түүх судлал төдийгүй, монгол соёл, монгол урлаг, монголын бүх чиглэлийн эдийн засаг, цэргийн урлаг энэ чиглэлээр томоохон хэмжээнд нэгтгэсэн ийм судалгааны гол зангилгааг бий болгож чадсаныг бид нар урамшуулан дэмжих ёстой. Тийм учраас би Байнгын хорооны саналыг дэмжиж байна. Харин гишүүдийн хэлж байгаагаар энэ баталсан хөтөлбөр, Монгол судлалын дэмжих сангийн тухай тогтоолуудынхаа хэрэгжилтийг бол Улсын Их Хурал, зохих Байнгын хороо хянаж, хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа, хэрэгжилтийг хангахын тулд цаашаа төсөв санхүү, мөнгө зохион байгуулалтын дэмжлэгийг яаж явуулах ёстой байна вэ гэдгийг олох ёстой. Харин О.Баасанхүү гишүүн уг нь энэ чиглэлээр..

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->