demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хөгжлийн өнөөдөр ба маргаашийн асуудлаар

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1977

Өнеедер:

Засгийн газрын зүгээс макро эдийн засгийг удирдах, төсөвт орж ирж буй болон ирээдүйд орж ирэх орлогыг хувиарлах, зохистой, үр ашигтай байршуулах, дахин байршуулахзамаар эдийн засгийг идэвхжүүлэх, бодит секторын нэмэгдсэн өртөг бүтээх үйл явцыг дэмжих, хэрэглэгчийн зах зээлийг тогтворжуулах, инфляцыг залуурдах боломжтой түвшинд барих зэрэг бодлогын зорилтууд гацаанд орж эдийн засаг маневарлах чадвараа алдаж байна. Сангийн яам “бондын” нярав, Монгол банк мөнгөний няравын чиг үүргийг гүйцэтгэхээсхэтрэхгүй хязгаарлалтанд оров.
Сангийн болон мөнгөний бодлого хоорондын уялдаа зохицолдоог хангах боломжгүй болж энэ талаарх хүчин чармайлт анхнаасаа бүтэлгүйтэх байдалд орж байна. Инфляц, түүний хүлээлтэнд нөлөөлнө гэж эдийн засгийн бодит амьдралаас тасархай төсөөлөн Монгол банк боловсруулж, УИХ баталдаг мөнгөний бодлого нь сэргэх яагаа ч үгүй байгаа бодит секторын үйл ажиллагааг архаг сульдаанд оруулж, арилжааны банкуудыг буруу авир төрх, хүлээлттэй болгодог хандлага 2007 оноос хойш архагшив. Эдийн засагэдийн засгийн утгаа алдажхязгаарлагдмал нөөцийг хамгийн зохистой хувиарлаж чаддаг зах зээл, хамгийн зохисгүй хувиарлаж чаддаг төр хоорондын зохистой харьцаа алдагдаж үнэн хэрэгтээ төр эдийн засагт давамгайлах үүрэг гүйцэтгэж байна.
Энэ бүхний цаана олон шалтгаан бий хэдий ч хамгийн гол, суурь шалтгаан нь сангийн болон эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан бэлэн болон бэлэн бус мөнгөний улс төрийн популист амлалтууд, эдийн засгийн бодит боломжоос давсан нийгмийн төрөл бүрийн халамж юм.Тиймээс амлалтуудаа ажил болгох гэж эдийн засгаа мөн чанарыг нь эвдэх үү эсвэл эдийн засаг гэсэн олон зуун жил хүн төрөлхгөн мөрдсөн сонгодог тодорхойлолтоор нь авч үлдэх үү гэсэн нэг сонголт, хавтгайрсан халамжийг цэгцлэх ёстой, халамжийн реформ хийх шаардлагатай гэсэн улс төр биш эдийн засгийн зохистой сэтгэлгээ давамгайлсан нэг хэсгийнхээ зөв гаргалгааг “ширүүн реформ хэрэггүй, шилжилтийн үед явжбайна” гэх мэтээр юу ярьж байгаагаа өөрсдөө ч ойлгохоо болчихсон нөгөө хэсгийн “уярмаар” учирлалаар үгүй хийх үү гэсэн нөгөө нэг сонголт Монгол улсын төр баригчдын өмнө байна.Хэрэв эдгээр сонголтыг зөв хийж чадвал хүсэл, хүлээлт үүсгээд байгаа хүүхдийн мөнгийг тэгш хувиарлах замаар биш тэгш боломжийг олгох зарчмаар зорилгот бүлэгт нь олгох хэрэгтэй. Энэ тохиолдолд хүүхдийн мөнгө нь халамж биш хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалтын утга агуулгатай болно. Хэрэв үнэхээр бүх хүүхдэд олгоно, алаг үрсээ ялгаварлахгүй гээд байгаа юм бол тэдний төлөө “за” гэж хэлэх маш олон ажилд нь зориулж, ядахдаа Яармагийн дэнж дээр яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хашчихсан байгаа сул газрууд дээрээ хүүхдийн хотхон, хүүхдийн парк байгуулаад өгчих, ядахдаа агаар сайтай юм.
Өнеедер:
Монголын бизнесэрхлэгчдийн нэлээд хэсэгтөсвөөсбайршуулж буй 30 млрд төгрөг, шударга, ил тод хэрэгждэгсэн бол илүү үр ашгтай, үр өгөөжтэй болох ёстой төсвийн хөрөнгө оруулалтын тендер шалгаруулалт, хувийн хэвшилд олгож буй гадаадын зээл, хөтөлбөрөөр амь зогоож байна. Бичил болон жижиг бизнес эрхпэгчид сумдад 40-60 сая төгрөг хувиарлахыг дэмжиж байгаа, Улаанбаатар хотод дүүрэг болгонд бас ийм сан бий болгоосой гэж хүсэж байгаа, жижиг, дунд бизнесийг дэмжих санг нэмэгдүүлж, зээлийн баталгааны тогтолцооны эрх зүйн үндсийг яаралтай бий болгохыг хүлээж байгаа. Томоохон үндэсний компаниуд нь хөгжлийн томоохон төслүүд дээр тэдэнд боломж олгожтөртэйгөө хамтран түүний дэмжлэгтэйгээр үндсэн тоглогчоор оролцуулахыг хүсэж байгаа, тэдний араас туслан гүйцэтгэх гэрээний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэхийг хүсэж байгаа олон мянган жижиг, дунд бизнес эрхпэгчид захзээлийн боломжхүлээж байгаа. Энэ бол компаний өсөлт, хөгжлийн явцад үүсэжгарахжам ёсны хүсэлт бөгөөд үүнийг Монголын төр дээд зэргээр ойлгон хүлээн авахучиртай. Монголын компаниуд чаддаг юмаа өөрсдөө хийх, чаддаггүй юмаа бусадтай хамтраад хийх боломжийг нь олгочихвол л төрийн хамгийн зөв бодлого болно.
Өнеедер:
Монгол улс авилга, хээл хахуулийн сүлжээгээр л онцгойрдоггүй юм бол бусад улс орноос ердөө ч ялгарах юмгүй, нөөц баялаг ихгэй, далайд гарцгүй, хүн ам цөөн, эмзэг, жижиг эдийн засагтай улс орнуудтай л адилхан хөгжижбуй орон. Бид улстөрийн ч эдийн засгийн ч хувьд бусдад үлгэр үзүүлээд байхаар загвар орон биш. Авторитари дэглэмтэй зарим улс орнуудыг бодвол ардчилсан замаар 20 гаруй жил замнасан хэдий ч эцсийн үр дүн нь ардчилал, түүний үнэт зүйлс нь нийгмийн бие, эд эсэд бат бөх шингэж, итгэл үнэмшил болж чадаагүй өнгөц ардчилалтай улс орон болсон гэдгийг нийгэм өөрөө хүлээн зөвшөөрөөд бодит баримт, судалгаагаар тогтоочихсон. Ийм л улс оронд, ийм л эдийн засагт бид хөгжлийн тухай ярьж, төсөөлж, төлөвлөж байгаа болохоор бодит байдлаасаа тасарч тэнгэрт хөөрөлгүйгээр, хаа ч байхгүй „гайхамшигтай өсөлт, хөгжилд" хүрэх хаа ч байдаггүй өвөрмөц, цоо шинэ хөгжлийн арга замыг зохиогоод байх хэрэггүй юм. Энэ бол үүлэн чөлөөний нар ч биш ердөө л хуурамч зэрэглээ юм.
Өнеедер:
Ард иргэдийн аж амьдрал доройтож нийгэм саарал, гундуу байдалд орж байна. Үнийн өсөлтийн өмнө өвдөг сөхрөөд байгаа ард иргэдээ үе үе шоконд оруулахгүй гэж бодож байгаа бол өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараануудын үнэ бүрдэлтийн замын зургийг нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх сувгаар гаргах хэрэгтэй. Импортлогдсон инфляц, эрчим хүчний зардлын инфляц, хариуцлагагүйн инфляц,хүнд суртлын инфляц халамжийн инфляц, ханшийн инфляц, “үйлдвэрчний эвлэлийн” инфляц, үрэлгэн зарлага, үр ашиггүй хөрөнгө оруулалтын инфляц..гээд бараг морины цол дуудаж байгаа юм шиг үргэлжилсэн юм гарна. Гэхдээ энэ бүхний шийдэл нь эдийн засгаас мөнгийг татаж бодит сектороо саажуулах замаар бус, эдийн засгийн “цусны эргэлтийг” удаашруулжархаг цус багадалттай болгохзамаар бус гэдэг нь тов тодорхой байгаа. Танхимаас энэ асуудлаар урьд өмнө нь удаа дараа байр сууриа илэрхийлж өнөөдрийн мөнгөний бодлогыг өөрчлөх саналаа тавьж байсан. Гэхдээ юуны чихэнд юу ч хийсэн сэгсрэнэ гэдэг шиг л юм болдог юм байна лээ. Бүүр арга ядаад “Монгол банкны хэлж ярьж байгаагаас яг эсрэгээр нь хий” гэсэн зөвлөмж хүртэл Засгийн газарт өгч байсан.Нийгмийн ядуу хэсэгт хамгийн хүндээр тусч, нийгэмд дунд анги бүрэлдэх үйл явцад хортойгоор нөлөөлж байдаг инфляци гэдэг энэ үзэгдэлд эрэлт нийлүүлэлтийн талын маш олон хүчин зүйл нөлөөлдөг нь бодит амьдрал дээр улайн цайм харагдаад байхад л эдийн засагт байгаа мөнгийг ихэсгэх, багасгах замаар инфляцийг удирдаж болно, нэг оронтой тоонд барьж болно хэмээн монголын бодит амьдралаас хийсвэртасархай төдийгүй /зөвхөн хийсвэр, амьдралаастасархай байсан бол ч яая гэхэв, тэсч болох/ хамгийн гол нь эдийн засгийг, бодит секторыг хорлодог энэ бодлогыг хүлцэн тэвчээд, хүлээн зөвшөөрөөд, хууль болгоод яваад байх уу цаашдаа?!“Цалин- үнэ-цалин” гэсэн спираль “хавтгайрсан халамж-үнэ-хавтгайрсан халамж” гэсэн спиральтай зуузай нийлүүлж шогшоо инфляцаас цогио инфляцийг үүсгэжбайхад үйлдвэрчний эвлэлийг буруутгаад ч яах билээ.Орлогын тэгш бус байдал эрс хурдацтай нэмэгдэж атаа хорсол, уур хилэн, айдас түгшүүр араасаа дагуулдаг нийгмийн хуваагдал холгүй болж нийгмийг чиржявдаг, хөл дээрээ баттай зогссон дунд анги улам бүр үгүйлэгдэж байна. Ард иргэд нь төрийн бэлэн мөнгөний хишиг авах гэж дугаарлан зогсох бодит дүр зураг Монголын нүүр царайг огт сайхан харагдуулахгүй харин ч төрийн хишгийгтэгш хүртээх гэсэн энэ социалист угшилтай үзэл номлол нь үндсээрээ буруу гэдгийг л харуулжбайна. Ард иргэддээ аж амьдралаа дээшлүүлэх тэгш боломжийг л олгох нь төрийн чиг үүрэг болохоос биш тэгш хувиарлах номлолыг төрийн бодлого болгон хөгжлийн талаарх нийгмийн сонголтыг сатааруулан эвдэх нь төрийн чиг үүрэг огт биш билээ.Хүмүүст хөгжих эрхийг нь хангаж өгдөг, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэгш боломжийг тэгш хуваарилалтаар орлуулахыг оролдох нь хүмүүсийг нийгмийн төдийгүй биологийн амьтны хувьд нь ч гутаан басамжилжянаглан хорложбуйтай агаар нэгэн буйзаа.
Маргааш:
Бид маргаашийн гэрэлтэй байж болох ирээдүйн талаар их тодорхой ярьж ард түмэнд эерэг хүлээлт, горьдлого, найдлага төрүүлжбайгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ өнөөдрийн харанхуй, саарал гундуу нийгмийн суурь дээрээс маргаашийн “гэрэлт ирээдүйг” төсөөлж, төлөвлөх нь өнөөдрийнхөө харанхуйг гэрэлтүүлж чадахгүй байна.Хүмүүст маргаашийн амьдралынх нь суурь дэвсгэрийг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд тавьж өгөх нь зөв хэдий ч өнөөдрийн амьдралын асуудлуудыг нь онцлон анхаарч хэлэлцэх, шийдвэрлэх асуудлуудынхаа дэс дараалал, цаг хугацааг оновчтой тогтоохгүй байгаа учраас нийгмийн эрэлт, хэрэгцээнд хариу урвал үзүүлэх төдийгүй,түүнийгугтажхарсанхуульэрхзүй, гүйцэтгэхзасаглалын шийдвэр хоёрын хооронд том ангал үүссэн байна. “Монгол мал” гэсэн хөтөлбөрийг маш том үнийн дүнтэй баталчихсан хирнээ Монгол хүний эрүүл мэнд, түүний даатгалыг зохицуулсан хуулийг батлахыг яарахгүй, онцгой анхаарал хандуулахгүй байгаа нь үүний нэг жишээ.
Өөрөөр хэлбэл бид хөгжлийн өнөөдөр, маргаашийн тэргүүлчлэл /приоритет/дээрээ алдаад байгаагийн улмаас нийгэм хүсээд байгаа, нийгэмд яг одоо, өнөөдөр хэрэгтэй буй асуудлуудад бодлогын бүхтүвшинд хариу өгөх, зохистой шийдвэрлэх асуудал орхигдоод, удаашраад эсвэл оновчтой биш шийдвэр гараад байна. Энэ нь эргээд нийгмийг бухимдуулж төрд итгэх итгэлийг сулруулж байна.
Өнеедер:
Газрын дорхи нөөц бол монголын ард түмэнд заяагдмал зүйл бөгөөд үүнийг эрдэнийн хувь, эх орны хишиг гэх мэтээр юу ч гэж нэрлэж болох боловч эдийн засгийн „хуурай“ хэлээр бол „resourse endowment" буюу „заяагдмал нөөц“ л гэдэг. Харин энэ заяагдмал нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар л баялаг бүтээгдэж эдийн засгийн үнэлэмж нь бий болж эхэлдэг. Энэхүү бүтээгдсэн баялгийг шударга ёсны зарчимд нийцүүлжхуваарилах нь зах зээлийн эдийн засгийн зарчим, ард түмэнд наалдацтай эдийн засгийн өсөлтийн бодлого, орлогын хэт ялгаралтыг багасгах,ядуурал, ажилгүйдэл, авилгын эсрэг бодлого гэх мэт эдийн засаг, нийгмийн цогц бодлогоор „заяагдмал нөөц“ байхад нь биш баялаг бүтээгдэж эхэлсний дараагаар тодорхойлогдох, сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд биш эдийн засгийн хөгжлийн боломж, зохистой байдал, бодит үр дүнгээр, мөнгө- санхүүгийн нөөцийг зохистой, үр ашигтай байршуулах, дахин байршуулах зарчмын дагуу л тодорхойлогдох ёстой .
Тэгш боломж, тэгш хуваарилалт 2 бол тэс ондоо ойлголтууд бөгөөд эхнийх нь 20 жилийн өмнө Монгол улс эргэлт буцалтгүй сонгосон ардчилал, шударга ёс, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны нэг гол ойлголт, нөгөөх нь Монгол улс 20 жилийн өмнө орхисон социалист тогтолцооны гол ойлголт. Гэтэл бид өнөөдөр заяагдмал нөөцөө эдийн засгийн эргэлтэнд оруулаагүй байж, эдийн засгийн эргэлтэнд оруулае гэсэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад харилцан хүлээн авч болохуйц хөрөнгө оруулалтын тэгш боломжийг эрхзүйн болон эдийн засгийн утгаар нь олгоогүй хэрнээ, ард түмэндээ амьдрал ахуйгаа дээшлүүлэх тэгш боломж олгохын оронд „алаагүй баавгайн арьсыг“ аль хэдийн тэгш хуваарилах зарчмаар хуульчлахаар зэхэж байгаа нь Монголын нийгэм эрүүл бус болсныг, эдийн засаг дахь ашигт малтмалыг тойрсон нийгмийн хийрхэл, төрийн хэт их оролцоо түүнээс улбаалсан эрдэс баялгийн салбарт төрийн авторитар дэглэмийг ард түмний төлөө гэсэн нэрээр түүний нэрийн өмнөөс тогтоох гэсэн бодлого, эдийн засгийн үр ашиггүй менежмент, хөгжлийн бодлогын буруу номлол бий болсныг харуулж байна.
Маргааш:
Нөөцөөр баялаг эдийн засагтай улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлжхэрэгжүүлэхэд бодлогын шийдвэр гаргагчид нь ч ард иргэд нь ч онцгой анхаарч зайлсхийвэл зохих 2 зүйл: „голланд өвчин“, „нөөцийн хараал“ гэж байдгийг, ямар симптом, шинж тэмдэгүүд илэрдгийг монголын нийгмийн тодорхой хэсэг мэднэ. Энэ талаар олон улсын гашуун туршлага бий гэдгийг монголчууд бидэнд олон улсын байгууллагууд сануулаад л байгаа. Өнгөрсөн жилүүдэд эрдэс баялгийг тойрсон маргаан, нийгмийн буруу хүлээлт рүү хөтөлсөн сурталчилгаа, түүний үр дүнд өнөөдөр бодитойгоор бий болсон нийгмийн сэтгэл зүй, монголын хөгжлийн тухай төсөөлөл, стратегийн гэж нэрлэгдсэн орд газрууд, уран зэргийг тойрсон „нийгмийн хийрхэл" гэж нэрлэж болохуйц эдгээр гажүзэгдэл нь Монгол улсад „голланд өвчин“, „нөөцийн хараалын" тодорхой шинжүүдийг агуулсан төдийгүй өөр шинэ симптом, шинж тэмдгүүдээр баяжсан нийгмийн шинэ өвчин үүссэнийг харуулж байна. Түүнийг „Заяагдмал нөөцийн дархпал хомсдолын олдмол хам шинж“ /the immune deficiency syndrome of resourse endowment/ гэж нэрлэж болох бөгөөд үндэсний хөгжлийн дархлааг сулруулах, устгахдараах шинжтэмдэгүүдтэй нь тодорхой байна. Үүнд:
-   Ажилгүйдэл, ядуурал ихгэй, авилгал хүнд сурталд идэгдэж архагшсан засаглалын технологтой, ард түмэндээ газрын дорхи баялагтаа хэт дулдуйдах, бэлэнчлэх сэтгэлгээ, хүлээлт, хишиг горьдолтыг системтэйгээр төлөвшүүлдэг, өөрсдөө бараг итгэл үнэмшлээ болгосон төртэй,
-   Хуулийн засаглал гэхээсээ илүү намын засаглал /намын доторх болон нам хоорондын фракц, нэгдлүүд / үнэн хэрэгтээ хэрэгждэг улс оронд заяагдмал нөөцөө баялаг болгож эдийн засгийн эргэлтэнд оруулахаасаа өмнө улс төрийн амлалтанд суурилсан тэгшитгэн хуваарилах сэтгэлгээ, номлол улс төрчдөд нь зуршмал болж эхэлдэг,
-   Заяагдмал нөөц дээр суурилсан “хамгийн дөт, хамгийн гайхамшигтай бөгөөд цорын ганц“ хөгжлийн үзэл баримтлал, номлол, арга замыг нийгмээрээ эрэлхийлжтүүнийг нь улстөрчид
нь бодожолон санаачилжхуульч лахыг эрмэлздэг,
Эрдсийн түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс төсвийн орлого, зарлагын хуваарилалт нь ихээхэн хамаардаг эдийн засагтай улс орны хувьд төсвийн болон сангийн бодлого нь улс төрийн эрх баригч намын амлалтын нөлөөнд орж төсөв, санхүүгийн нөөцийг зохистой, үр ашигтай байршуулах, дахин байршуулах эдийн засгийн шалгуур нь сонгуулийн улс төрийн амлалтын барьцаанд орж хөгжлийн санхүүжилтийн тэргүүлчлэл, цаг хугацаа, дэс дараалалыг мэргэжлийн байгууллага нь эдийн засгийн бус улс төрийн „шалгуураар" шахалтаар тогтоодог болсноор нийт эдийн засгийн бодит үр ашиг “хөөсөн“ өсөлтийн үзүүлэлтүүдийг эс тооцвол үнэн хэрэгтээ буурч эхэлдэг,
-  Хөрөнгө оруулагчдад зориулсан „түрүүлж ирсэн нь түрүүлж үйлчлүүл" гэсэн зөв зарчмын мөн чанарыг нь гажуудуулжлицензээр угаасаа наймаа хийж болохгүй эрх зүйн үндэслэлтэй байтал лицензийн наймааг албажуулж хавтгайруулсан, эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, ил тод байдлын үзэл баримтлалыг эл салбарын үйл ажиллагаанд тууштай нэвтрүүлээгүйгээс байгаль орчинд ихээхэн хор уршиг учирч бизнес ба иргэний нийгмийн хооронд үл ойлголцол, зөрчил үүсч тэр нь аажимдаа улс төрийн бүлэглэлүүдийн явцуу эрх ашгийг хангах арга хэрэгсэл болж хувирах, нийгэмд “эрдэс баялгийн бизнес бохир“, “иргэний нийгэм худалдагдсан" гэсэн ойлголтыг төрүүлж эцсийн дүндээ зах зээлийн эдийн засгийн 2 гол институц болох хувийн хэвшил, иргэний нийгмийн нэр хүндийг нийгэмд унагахад хүргэдэг,
-  Төрийг шүтдэг уламжлалт нийгэмд үүсэн бий болсон зах зээлийн эдийн засаг буюу капиталын нийгэмд эдийн засаг дахь төрийн оролцоо социалист шинж чанартай болж төр өөрөө том “бизнес эрхпэгч" болсноор авилгал, хээл хахуулийн шалтгаан, үр дагавар нь төр өөрөө болж, энэ нь эрдэс баялгийн салбарт хамгийн тодоор илэрч эхэлдэг,
-    “Заяагдмал нөөц“ үндсэн хуулинд тусгагдсанаар “ард түмний мэдэлд“ буюу нийтийн өмчлөлд байх тухай заалтыг “төрийн өмч“ хэмээх ойлголтонд шилжүүлснээр ард түмнээс сонгогддог институцууд нь ёс төдий, эрх мэдэлгүй, гагцхүү УИХ буюу ард түмнээс сонгогддог дээд институц нь нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахэрхүүдийгтөрийн гүйцэтгэх эрх мэдлийн институцэд шилжүүлж “ард түмний мэдлийг" эрх зүйн хувьд хадгалах байтал төр=засгийн газар- өмчлөгч гэж шийдвэрлэснээс эрхзүйн хувьд төдийгүй эдийн засгийн утгаараа ч буруу тогтолцоотой болдог,
-  Эндээс үүдэн эрдэс баялгийн салбарт төрийн оролцоог давамгай болгох,”төрийн өмчийн“ компаниудыг байгуулах дуршил нэмэгдэх, хувийн хэвшлийн эрх мэдлийг хязгаарлах, зарим тохиолдолд бүр булааж авах, эрдэнийн хувь, эх орны хишиг, түүнчлэн “Эрдэнэс Монгол”, “Баянмонгол корпорац” гэх мэт нэртэй зөвхөн Монголд л бодож олж болох санхүүгийн бүтэц /тэр нь нийт ард түмэнд хувьцаа эзэмшүүлж ногдох ашиг хуваарилаж дэлхийн хөрөнгийн зах зээл дээр „цахиур хагална" гэж байгаа/ зэргийг хуульчилж эхэлдэг зэрэг хам шинжүүдтэй бөгөөд эдгээр хам шинж бүр нь дангаараа болон бүхэлдээ хөгжлийн дархпааг урт хугацаанд сулруулах, гэмтээх аюул заналыг өөртөө агуулж, хөгжлийн зөв номлол, арга замыг дэлхийн улс орнуудын хөгжлийн туршлага, орчин үеийн чиг хандлагад суурилан тодорхойлох аргагүй болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг 5,10,15 мянган доллар болгоно гэх мэт „хүслийн жагсаалт" л хөгжлийн албан ёсны баримт бичиг, бодлогын чиг баримжаа, стратеги болдог.
Өнеедер:
Эрдэс баялгийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл явцад эдийн засгийн хувьд хамгийн оптимал хувилбарыг олж хэрэгжүүлэх учиртай байтал улс төрийн 2 гол намын дээрх амлалт, хандлагыг гол зорилго болговол 2 намаас эвслийн шийдвэр гарсны хамгийн том, үр дагавар нь олон жилийн дараа ч үргэлжлэх алдаа болно. Үүнийг үндэсний эрх ашиг, ард түмний сайн сайхан байдал гэх мэтээр яаж ч өлгийдсэн энэхүү алдааны хор уршгийг үндэстнийхээ хувьд бид амсах л болно. “Голланд өвчин”,”баялгийн хараал” гэж бусдын алдааг саяхнаас олж мэдсэн Монгол улс өөрөө эдгээрийг шинэ симптом, агуулгаар баяжуулсан улс болох зам сонгож болохгүй.Бөөний худалдааны сүлжээ байгуулна, /байгуулчихсан ч билүү ?/ хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж байгуулна, өөр юу юу ч байгуулна билээ гэх мэт “бүтээн байгуулалтаа” төвлөрүүлэх, хувиарлах, өөрсдөө эсвэл өөрийнхөө ажилладаг институцээс хамааралтай болгохыг хүсдэг, ийм ч зорилготойгоор хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр бэлтгэж оруулдаг түшмэдээс бус, нийлүүлэлтийн гинжин хэлхээний /supply chain/ дотор нь ажилладаг зах зээлийн операторуудаас илүүтэй асууж, тэдэнтэй зөвлөлдөж, санал бодлыг нь бодитойгоор тусгадаг байдлаар хэрэгжүүлдэг хууль эрх зүйн болон бодлого, шийдвэр гаргалтын технологийг нэвтрүүлэх нэн шаардлагатай байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үзэл баримтлалыг баталж гаргачихсан мөртлөө түүнийгээ өөрөөсөө эхэлдэггүй УИХурал буюу “ард түмний элч” нар байж таарахгүй. Төрийн ордонд ард түмний элч нар чуулдаг танхим гэж байхад тэднийг сонгодог иргэдийн танхим гэж бас бий болсон. Энэ 2 танхимыг хооронд холбох амьд сүлжээ бий болгох ёстой байтал “музей үзэх” маягаар дугаар тойргийн сонгогчдоо УИХ-ын танхимд авчирч байгаа нь, зөөлнөөр хэлэхэд, марзан байна. Шинээр ямар нэг хууль батлахдаа, ёс шиг, нэг мундаг эрх мэдэлтэй шинэ институтцийг гаргаад баталчихдаг буруу практикаас татгалзах ёстой. Маргаашийн өргөн, нарийн царигийн талаар өндөр итгэл үнэмшил, үнэнхүү эх оронч байр сууриа тайлбарлан нотолж буй сайд өнөөдөр салбартаа бугшсан хүнд суртлыг яаж үгүй хийхээ дуугарахгүй л байна. Халамж хавтгайрсан өнөөдрийн нийгэмд шинэчлэл хэрэгтэй гэж УИХурал нь үзээд байхад “ширүүн реформ хэрэггүй, шилжилтийн үед явж байна” гэж “матрын нулимс” унагаж байгаа сайдыг бид юу гэж ойлгох вэ? Утаагүй Улаанбаатар, үндэсний парк, мастер төлөвлөгөө ярьж, 61 аж ахуйн нэгжийг ядуурлаас үүсэлтэй архидалт, гэмт хэргийн үүр уурхай гэж яллаж бизнесийн үйл ажиллагааг нь зогсоож байгаа Улаанбаатар хотын захиргаа, иргэдийн хурлын сонорт бүх төрлийн зөвшөөрөл, лицензийн тоог 2 дахин багасгана гэх мэт бизнесийн орчны шинэтгэлийн жилийн үг үсэг, үзэл санаа хүрсэн болов уу?! Замбараагүй болсон хотжилтын гажуудлуудыг засахад хэрэгтэй хот байгуулалт, архитектур төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн хууль шаардлагатай байгаа талаар мэргэжлийн хүмүүс, байгууллагууд нь ярьж хэлсээр байгаа хэдий ч “даанч эрх мэдэл дутаад байна”, эрх мэдлийг маань нэмэгдүүлчихвэл ёстой ажиллаад өгнө” гэх маягийн юм ярьж хууль лоббидож байгаа удирдлагад нь итгэж болох уу? Сүхбаатар, Чойбалсангийн хөшөөг хүрэл болгоно гэх мэт элий балай нь мэдэгдэхгүй юм ярьж байхын оронд тэр илүүдээ гараад байгаа мөнгөө байгаль орчноо хамгаалахтөсөвт нэмжсуулгахньдээрбишүү?!. “Төрхамгийн муу менежер байдаг” гэсэн энэ либерал тодорхойлолтын үүднээс авч үзвэл Улаанбаатар хот түүний сонгодог жишээ болжхамгийн муу менежменттэй төдийгүй хамгийн муу байгаль хамгаалагч болон хувирсан байна.
Өнеедер:
Өнөөдрийн Монголыг 4 тойрогт /сонгуулийнх биш/ хувааж болох бөгөөд 1-р тойрог буюу пирамидын ёроолын зах зээлийн харилцаанд ордог ядуу хэсэг албан статистикаар хүн амын 37 хувь амьдралын статистикаар 50 илүү хувиийг эзэлж, хувь хэмжээ нь 20 жилийн турш тууштай буухгүй харин ч нэмэгдэх хандлагатай болсон байна. Тогтвортой амьжиргааг бий болгох гэгээн зорилготой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж ирсэн ч “тогтвортой ядуурал” л гүнзгийрсэн бараан үр дүнтэй байна. 2-р тойрог буюу албан бус секторын тойрогт ойролцоо тооцоогоор 400 гаруй мянган хүн аж амьдралаа зохицуулах, дээшлүүлэх гэж, ядуурлын тойрогт уначихгүй юмсан гэж чардайн хөдөлмөрлөж байгаа . Эдэнд чиглэсэн, түүний дотор Де Сотогийн нэрлэснээр “үхмэл капитал”-ыг “амилуулах” замаар албажуулах төрийн дорвитой, иж бүрэн бодлого одоо хүртэл алга л байна.Де Сото бүр өөрөө ирээд учирлаж яриад, ухуулан сэнхрүүлээд ч нэмэр алга л байна. Ингэхпээр 1-р тойрогтой адил энэ тойрог өнгөрсөн хугацаанд мөн л томорсон бүүр оноод хэлчихвэл “томсгосон тойрог” болсон гэсэн үг. 3-р тойрог буюу албан секторын тойрог. Албан ёсны статистикаар энэ тойрогт өдгөө 60 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 35 гаруй мянга нь л бодитойгоор үйл ажиллагаа явуулж, эдгээр аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь 10 хүртэлх ажиллагсадтай, өөрөөр хэлбэл энэ тойргийн олонхи нь жижиг, дунд бизнес эрхпэгчид юм. Өнгөрсөн 20 жилд энэ тойрогт тооны хувьд ихээхэн өөрчлөлт гарсан хэдий ч чанарын дорвитой, бүхнийг хамарсан өөрчлөлт гарах боломж олгосонгүй .
4-   р тойрог Засгийн газрын буюу нийтийн секторын тойрог бөгөөд энэхүү тойрог сүүлийн 20 жилд ихээр цүлхийн томорч урьд өмнө байгаагүй, хүлээн зөвшөөрч боломгүй “тарган тойрог” болон хувирсан байна.Гэхдээ энэхүү “тарган тойрог” эхний 2 тойрогтой шууд болон шууд бусаар холбогддог олонхи, төрийн эрх, мэдэл, санхүүгийн нөөц, хөрөнгийг өөрсдөдөө ашигтай өрөөл бусдадаа хортойгоор ашигладаг “тарган” цөөнх гэсэн 2 хэсгээс бүрэлдэж байна.

Эх сурвалж: Зах зээлийн бие хамгаалагч номноос

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->